Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Би нам дамнасан бүлэглэлийн эсрэг үхэн үхэтлээ тэмцэнэ

2018-11-20
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Өнөөдөр улстөрийг чалчдаг, бие биенийгээ гүтгэдэг талбар болгоод хувиргачихлаа. Би шүүмжлэл шиг чухал юм байхгүй гэж үргэлж хэлдэг. Шүүмжлэлийг сонсохоо боливол тэгээд л өөрөө буруудна гэсэн үг. Тийм учраас шүүмжлэлүүлэхийн тулд, ард иргэдээ сонсохын тулд  “11-11” төвийг бий болгосон. Манай иргэд ер нь юунд санаа зовоод байна, юуг зөв гэж үзэж байна, юуг буруу гэж үзэж байна, тэдний амьдрал тулгараад байгаа юм юу байна гэж яваад л нөгөө нүүрсний асуудал рүү чинь орчихсон шүү дээ.

Баримт 2.

10 сараас эхлээд л нүүрсний үнэ 200 мянга боллоо гэж “11-11” төв хэлсэн. Түүнээс биш би өөрөө давхиж гүйгээд байсан юм бол байхгүй. Гэхдээ иргэдийнхээ хэлсэн шүүмжилснийг сонсдог ерөнхий сайд байсан.

Баримт 3.

Манай засгийн газрын зорилтууд маш тодорхой байсан. Жишээ нь 16 хувь байсан зээлийг 8 хувь болгосон, 13 аймгийн замыг хатуу хучилттай болгосон гэх мэт маш олон зүйлүүд байсан. Эдгээр саналууд хаанаас гарсан бэ гэхээр энэ бол Н.Алтанхуягаас гараагүй харин ард түмнээс ирсэн санал санаачилга.

Баримт 4.

Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Аливаа зүйлийн зөв буруу нь цаг хугацаа өнгөрөх тусам бодитой харагддаг юм байна. Манай намын гишүүдийн намайг унагаана гэж кноп дарсныг өөрсдийнх хийсэн үйлдэл гэж боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл.

Баримт 5.

Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай намынхан чинь эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг, хэлэх гэсэн зүйлээ хэлж чаддаг, ийм нээллтэй нам. Манай нам муу байсан бол би хэзээ ч 6 жил дарга хийж чадахгүй.

Баримт 6.

Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.

Баримт 7.

Монголын төр ингэж ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл кнопыг нь барьцаалж байна. Өнгөрсөн жилд 2 буруу юм болсон. Нэгдүгээрт өөртөө муу харагдсан, өрсөлдөж мэдэхүйц, үнэнээ шулуухан хэлдэг, эсвэл өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй ийм хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа.

Баримт 8.

Үүний хамгийн тод жишээ нь Л.Гансүх. Яагаад гэвэл гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад нь төрийн байгууллага зарлаад байдаг. Хүнийг гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж цоллодог, олон нийтийн дунд гутаан доромжилдог ийм муухай технологи болж тогтлоо.

Баримт 9.

Хоёрдугаарт барьцаанд авдаг асуудал. Би сүүлийн үед УИХ-д хэлсэн хэн ч тоогоогүй. Учир нь ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ. Хүний амьдралд жижиг сажиг янз бүрийн юм байна. Харин үүгээрээ барьцаанд ордог юм байна лээ.

Баримт 10.

Монгол Улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж дарж чадахгүй болчихоор чинь монголын төрийг хэн удирдаж байгаа юм гэж маш олон удаа асуусан. Ингэж Монгол Улсын төрийн тогтолцоог унагааж байгаа юм.

Баримт 11.

Би энийг бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Цөөхөн хүний гарт тоглоом болж байна. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Тэд кнопоо дарж чадахгүй байна шүү дээ. Хэлснийх нь дагуу дарна. Одоо ч МАН-ынхны дунд энэ дүр зураг байгаа байх.

Баримт 12.

Та нар ер нь ерөнхий сайд болохоор л жаргалын оронд оччихдог гэж бодож байна уу. Тийм юм байхгүй шүү дээ. Тэнд ажил хийх гэсэн хүн бол бүр их зовдог. Ажил хийх гэсэн хүн маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ би ерөөсөө бэрхшээгээгүй.

Баримт 13.

Би Монгол Улсын ерөнхий сайдын ажлыг маш их дуртай, шуналтайгаар хийсэн. Яагаад гэхээр надад хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүс өөрсдөө хийх урам зоригтой болох юм байна лээ. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн. 

Баримт 14.

Би хэд хэдэн асуудал дээр санал нийлэхгүй. Гэхдээ би юмыг зогсоодог хүн биш шүү. Оюутолгойн шийдээгүй гурав дөрвөн асуудал үлдсэн. Хорин хэдийг нь шийдчихсэн. Харин үлдсэн гурав, дөрөвхөн асуудалд Оюутолгойн талаас 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөр гэдгийн хэлсэн. Тиймээс шийдээгүй.

Баримт 15.

Бид нар Монгол Улсын хэмжээнд гадаадаас 1,5 тэрбум ам.доллар босгосон. Энэ чинь оюутолгойн хэтрэлтээс бага мөнгө байгаа биз. Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ажлын хэсэг гаргаад энэ яг 2 тэрбум ам.долларын хэтрэлт юунаас болсон талаар ярилцая гэсэн. Сүүлдээ би зөвшөөрөөгүй. Тэгээд Ч.Сайханбилэг гарч ирээд зөвшөөрчихнө лээ. Үүнийг би буруу гэж боддог. Би байсан цагт энийг хэзээ ч хийхгүй байсан.

Баримт 16.

Хоёр дахь нь болохоор Тавантолгой дээр Ч.Сайханбилэг ажлын хэсгийн дарга нь болоод явсан юм. Тавантолгойг хөдөлгөх ёстой байхгүй юу. Эрдэнэс Тавантолгой, Хятадын Шинхуа компаниуд нийлээд Тавантолгойг хөгжүүлье гээд Ч.Сайханбилэг Я.Батсуурь хоёр ажлын хэсэг гаргаад 2014 оны 6 сар хүртэл маш идэвхитэй ажилласан. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа дүр зургийг гаргаад ерөнхийдөө тогтчихсон байсан. Тэгээд бас зогсоочихсон. Я.Батсуурь надад хэлэхдээ хэл ам хийгээд зарим хүмүүс зогсоочихсон юм гэж байсан

Баримт 17.

Би суудал боддог хүн биш ээ. Би монгол хүн болж төрснийх энэ үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэхийг боддог. Би юмаа худалдаж иддэг хүн биш.

Баримт 18. 

Би бас их тэвчээртэй хүн. Намайг ажлаа өг гэж шахаж байсан тэгэхээр нь би ажлаа хийж дуусчихаад өгөе гэж хэлж байсан. Би өөрөөрөө л байдаг хүн. Ч.Сайханбилэг бол миний баруун гар байсан. Даанч монголын минь итгэлийг алдлаа.

Баримт 19.

Бид нар хэн нэгний шуналыг гүйцээх гэж амьдарч байгаа юмуу, Монгол орноо улс шиг хөгжүүлээд, хүн ардаа хүн шиг амьдруулая гэж бодож байгаа юм уу. Миний сонголт бол 2 дахь нь. Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн.

Баримт 20.

Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. Би энэ байр суурин дээрээ үхэн үхтлээ байна. Энэ байр сууриныхаа төлөө үхэн үхтлээ тэмцэнэ.

Баримт 21.

Ингэж хэлсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Надад хувь хүнийхээ талд нэг эмзэглэл байгаа. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. Ер нь юмыг ил тод болгохгүй бол энэ хуулийн байгууллага чинь хонгил болчихсон. Би бол ерөнхийлөгч гээд байгаа юм л даа. Ерөнхийлөгч бол хэлнэ биз.

Баримт 22.

Төр, түмний төлөө би өөрийн хүмүүсээ золиослохоор шийдсэн. Хамгийн гол нь миний хавь ойрын хүмүүс намайг ойлгож дэмжсэнд би баярлаж байгаа юм. Хэрвээ тэд нар ойлгоогүй бол би бас болих л байсан. Тэд нар маань одоо бол буцах юм байхгүй ээ. Одоо монголын нийгмийг өөрчлөе өө. Энэ хэтэрлээ.

Баримт 23.

Би эд нарт нэг юм хэлэе. Та нар асуух юм байвал олон нийтийн өмнө суулгаж байгаад асуугаач. Та нар хулгай хийж байгаа юм шиг тэнд байгаа нэг эмэгтэйг шоронд хийгээд, тэнд байгаа нэг ээжийг шоронд хийчихээд гутаан доромжлоод байдаг байхгүй юу.

Баримт 24.

Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа.

image

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өдгөөгөөс яг хоёр жилийн өмнөх энэ өдөр “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж, улстөрчдийн багийг хуулж, үнэн нүүр царайг илчилжээ. Тэрбээр удаа дараа улстөрчдийн увиагүй үйлдэл, зохион байгуулалттай үйл ажиллагааны талаар өгүүлж байсан билээ. Тэгвэл Н.Алтанхуяг “Хар хайрцаг"-аар энэ бүхний цаана хэн байсныг болоод нам дамнасан бүлэг этгээдүүдийн хараанд чухам хэзээнээс өртсөн, өртөх болсон шалтгааны талаар ний нуугүй ярьсан байна. Түүний чухам юу өгүүлснийг 24 баримтаар нэхэн хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Эрка (202.126.89.193)
    Энэ ЗГ-ыг нилээд дорвитой ажил хийсэн гэж боддог.Би орон нутгийн хүн.Лав л ченжүүд ард түмэнд тэр жоохоон уутаар нүүрсийг 1000-1500гаар ард түмэнд зардаг байсныг л маш хямдруулж ,УБ руу 24 цаг явдаг байсан замтай болсноор 9-10 цаг явдаг болсон өөр жишээ зөндөө бий дээ.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.217)
    Сайханбилэг, Баярцогт 2 талаар ам халаач хө
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
    • Эрк
      Наад 2 оффшорчин таар шуудайгаараа нийлсэн 2 эх орноо худалдсан гэж халахгүй юм бол өөр юугаа халах вэ дээ.
      2018 оны 11 сарын 26
  • нэр бүү асуу хэнд хэрэгтэйн (202.179.26.4)
    Энэ хүн тэгээд яагаад одоо таг болчихсон юм бэ? МАНАНГ арилгахын төлөө гээд байсан. өөрөө шоко явахгүй болонгуут амиа хоохойлоод таг болов уу? Одоо дугардаг цаг чинь биш юумуу, Алтанхуяаг гуай???
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Хүн бүхэнд таалагдах албагүй. Амжилт хүсье. Л.Гансүх ч сайн ажиллаж байсан
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Маш сайн ажилласан. Наад зах нь Монгол Улсын зам харилцаа ямар болов. Хинээн км зам тавив, бүгдийг шударгаар харах хэрэгтэй. Дэмжиж байна. Зөв юм ярьсан. Цаашдаа ч монголын ард түмэн дэмжинэ.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Zuv (150.129.143.220)
    Mаш сайн ажилласан Засгийн газар шүү...Элбэгээ л унагасан болохоос Шинэ нам байгуулаад гарч ирэх хэрэгтэй...
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.189.217)
    Алтанхуягаа, чи өөрөө ч нам дамжсан бүлэглэлийн гишүүн юм биш үү.чиний тойрон хүрээлэгчид сайн ажилласан/ Хүрэлсүхийн ЗГ бол гүйцэхгүй/ гэж ард түмэн бол Дэнзэн, Гансүхийн хэрэг гэж ярих юм билээ
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Dashdavaa (203.91.115.56)
    MUIS.iin phisiciin angiig tugssen UIH.iin gishuud Altanhuyag, Badamdamdin, Bat.Uul, Amarzay
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Ганц гялтайх сайд даа (202.9.43.140)
    Жинхэнэ сэтгэл гаргаж, дорвитой зоригтой хөдөлж сайд шиг байсан ганц хүн дээ. Даанч тэр хүргэн Дэнзэн нэрийг нь барьж гутаасан. Энэ хүн л сайдаараа байсан бол арай ч Монгол ингэж Эби, Мияа, Хүүкийн хөлд үрэгдэхгүй байсан. Бондын зээлийг бүгд л хийж мөнгө босгодог атал тэрүүгээр н бас нээнтэглэх гэж оролдоно. Энэ сүүлийн Хүрэлбаатар бол өрийг өрөөр дарахдаа хэдэн жилийн дараа бүр гамшиг болтол зээл хийж, өөрийн тойрогтоо хэдэн зуун тэрбумаар мөнгө цацаж хэтрүүлж байна. Гишүүдийн тусгай хөрөнгө гэж 8 тэрбум болгож өсгөж баруун солгойгүй сүйдаллаа. Хүрэлбаартааа Хүүк нь зогсоож дийлэхгүй Гамшиг болж бйана
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Ганц гялтайх сайд даа (202.9.43.140)
    Жинхэнэ сэтгэл гаргаж, дорвитой зоригтой хөдөлж сайд шиг байсан ганц хүн дээ. Даанч тэр хүргэн Дэнзэн нэрийг нь барьж гутаасан. Энэ хүн л сайдаараа байсан бол арай ч Монгол ингэж Эби, Мияа, Хүүкийн хөлд үрэгдэхгүй байсан. Бондын зээлийг бүгд л хийж мөнгө босгодог атал тэрүүгээр н бас нээнтэглэх гэж оролдоно. Энэ сүүлийн Хүрэлбаатар бол өрийг өрөөр дарахдаа хэдэн жилийн дараа бүр гамшиг болтол зээл хийж, өөрийн тойрогтоо хэдэн зуун тэрбумаар мөнгө цацаж хэтрүүлж байна. Гишүүдийн тусгай хөрөнгө гэж 8 тэрбум болгож өсгөж баруун солгойгүй сүйдаллаа. Хүрэлбаартааа Хүүк нь зогсоож дийлэхгүй Гамшиг болж бйана
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Ганц гялтайх сайд даа (202.9.43.140)
    Жинхэнэ сэтгэл гаргаж, дорвитой зоригтой хөдөлж сайд шиг байсан ганц хүн дээ. Даанч тэр хүргэн Дэнзэн нэрийг нь барьж гутаасан. Энэ хүн л сайдаараа байсан бол арай ч Монгол ингэж Эби, Мияа, Хүүкийн хөлд үрэгдэхгүй байсан. Бондын зээлийг бүгд л хийж мөнгө босгодог атал тэрүүгээр н бас нээнтэглэх гэж оролдоно. Энэ сүүлийн Хүрэлбаатар бол өрийг өрөөр дарахдаа хэдэн жилийн дараа бүр гамшиг болтол зээл хийж, өөрийн тойрогтоо хэдэн зуун тэрбумаар мөнгө цацаж хэтрүүлж байна. Гишүүдийн тусгай хөрөнгө гэж 8 тэрбум болгож өсгөж баруун солгойгүй сүйдаллаа. Хүрэлбаартааа Хүүк нь зогсоож дийлэхгүй Гамшиг болж бйана
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.201)
    Ардчилсан нам ерөнхийдээ энэ хүний хийсэн ажлаар л сонгуульд орсон шүүдээ ажилсаг хүндээ
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • ойн савдаг (202.131.228.20)
    Алтанхуягийг дэмжиж байна. ЕС-д байхдаа их бүтээн байгуулалт хийсэнг түүх гэрчлэх болно.
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    тэгээд тэмцэхгүй яасийм
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
    • niilj bgaad avaad hayaj orhio bizde Martchihsan uu
      2018 оны 11 сарын 21
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.189.217)
    Монгол төрийн 2 урваач шарваач хэн бэ, аль нутгийн хүмүүс бэ
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (103.57.93.175)
    Дэнзэнтэйгээ л тэмцмээр юм
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (103.57.93.175)
    Дэнзэнгээс болоод баларцан
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Маш сайн ажилласан Засгийн газар шүү...Элбэгээ л унагасан болохоос Шинэ нам байгуулаад гарч ирэх хэрэгтэй...
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    АН, МАН, МАХН, ИЗНН гээд хуучны намууд одоо болих хэрэгтэй. эд нараас ч хүн сонгож дэмжих хэрэггүй. ам, үйлдэл 2 нь илт зөрүүтэй, жүжигчин хүмүүс.
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • БАТ (66.181.160.16)
    Ѳнѳѳдрѳѳр магадгүй ѳчигдрѳѳр сэтгэдэг хүмүүс энэ хүнийг муу хэлдэг юм , хойч үе маань , түүх гавьяа зүтгэлийг нь үнэлэх нь ойлгомжтой !!!
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • БАТ (66.181.160.16)
    Ѳнѳѳдрѳѳр магадгүй ѳчигдрѳѳр сэтгэдэг хүмүүс энэ хүнийг муу хэлдэг юм , хойч үе маань , түүх гавьяа зүтгэлийг нь үнэлэх нь ойлгомжтой !!!
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Иргэн (59.153.114.110)
    ёрөнхий сайд байхдаа сэтгэж улс орноо өөд нь татах нь яасан юмбэ.өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр баахан ишлэл бичээд яах юм.хүргэнээ дэнзэн гансүх нараа шоронд хийгээд идэж уусан нь гараа биз дэ.танайх гэсэн ждү зээл авсан гэсэг ш тэ.худлаа ярихаа болимоор юм.өөрийнхөө гэр бүлээ зөв аваад явж чадахгүй байж улс орноо удирдана гэж юу вэ.увсдаа очиж засаг даргаа хийж хуба хаяагаа ууж сумаа хөгжүүлээч
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
    • БАТ
      Ѳѳрѳѳ тавьсан замаар нь явж байна уу ??? хажуугаар нь явж байгаа юу ??? Хариу хүсье !
      2018 оны 11 сарын 21
  • z (139.5.217.232)
    chadahgui bj bolij uzvel taarna. neg ih hudlaa sensaatsalsan humuus . bolij uz eee
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (73.212.29.227)
    Хүргэн Дэнзэн нь хаачсан бэ. Элбэгдоржтой тэмцэх нь үнэн бусад зүйл нь худлаа хуурамч гар.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Idda (202.9.43.39)
    Bas neg shaasan pizda
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.93.215)
    Хүсэл бол сэтгэшгүй их нигүүсэл
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • мгол (64.119.20.101)
    Хамгийн сайн ажлласан засгийн газар шүү Хэрвээ 4 жил ажилласан бол улсын хөгжил дээшлээд сөрөг хүчин бусад бүлэглэл гарч ирэхгүй тул түүнийг унагаасан даа
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
    • Z
      Vneheer vnen
      2018 оны 11 сарын 20
  • ЗОЧИН (202.9.43.19)
    АЛТАНХУЯГ АА??? ЧИ ХҮРЭЛСҮХТЭЙ ГЭР НИЙЛЭЭ??? НАМ БАЙГУУЛЬ ТЭГВЭЛ 20оны СОНГУУЛЬД МАШ ӨНДӨХ ОНООГ АВЧ ЯЛАЛТ БАЙГУУЛНА,,,ҮҮНД ОЮУНЭРДЭНЭ БАТЗАНДАН МАГНАЙ УЯНГА,ГЭХ МЭТ ЗАЛУУС НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ????????????????
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Энэ бол маш зальтай,баг өмссөн хулгайч. Элбэгдорж энэ 2 таарсан таар шуудайнууд. (66.181.186.12)
    Энэ бол маш зальтай,баг өмссөн хулгайч. Элбэгдорж энэ 2 таарсан хулгайчууд.Хоолоо л хувааж чадөагүй шдээ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.26.242)
    Өөрөө манан-г бүтээлцсэн хүндээ худлаа шаах хэрэггүй
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Иршэн (64.119.27.221)
    Хорь гаруй жилийн хугацаанд ганц сайн ажилласан засгийн газар даа
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (124.200.99.34)
    Монголд шударга ёс тогтоохын төлөө зоригтой тэмцсэн цөөн хүний нэг нь дээ. Даанч огцорч дууссан. Одоо 60 тэрбумтай хариуцлага тооцох гэсэн Хүрэлсүхийн засгийн газар огцрох байх даа. Төрийн мафын сүлжээ дэндүү хүчтэй, УИХ-ын гишүүд нь дэндүү арчаагүй болсон байгаам шүү.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.18.1)
    Энэ атигар мангас одоо явахгүйээ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.39.96)
    багануурын тортог ихтэй нүүрсээр хотыг бузарласан
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
    • БАТ
      Логиктой юм бичээч !!!
      2018 оны 11 сарын 20
  • sek (202.126.89.1)
    Өөрийг чинь элбэгдорж биш одоогийн ерөнхийлөгч унгасан шүүдээ одоо хүртэл айж байнааа үнэнийг мэдсээр байж
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Дарь (202.126.89.247)
    Нүүрсний хөтөлбөр сайн ажил байсан шүү.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    2 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    16 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    21 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    1 цаг 21 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    1 цаг 25 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    1 цаг 54 мин
  • Мэдэгдэл
    17 цаг 49 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    18 цаг 0 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    18 цаг 30 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    18 цаг 49 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    19 цаг 53 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    20 цаг 5 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    20 цаг 23 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    20 цаг 55 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    20 цаг 56 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    21 цаг 5 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    21 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    21 цаг 48 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    22 цаг 17 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК