Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баяртай Дидье Ив Дрогба Тебили

2018-11-23
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Түүний бүтэн нэрийг Дидье Ив Дрогба Тебили гэдэг бөгөөд 1978 оны гуравдугаар сарын 11-нд Котдиуар улсын Абижан хотод төрсөн

Баримт 2.

Котдиуар буюу Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Челси баг Котдивуар улсын шигшээ багт төвийн довтлогчоор тоглодог.

Баримт 3.

Мөн тэрбээр шигшээ багийнхаа ахлагч, бүх цаг үеийн мэргэн бууч юм.

Баримт 4.

Харин Челси багт хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч, бүх цагийн 4 дүгээрт эрэмбэлэгдсэн гоолдогч билээ.

Баримт 5.

Бага ахуйдаа Францад хөлбөмбөг тоглохоор нүүн ирсэн тэрээр өсвөрийн «Левалуа» багт нэг жил тоглоод хоёрдугаар лигийн «Ле-Ман» багт дэвшин, Францын аварга болж байлаа.

Баримт 6.

Тэрбээр 21 настайдаа лигийн түвшин ахиж «Генгам» багт гэрээ байгуулсан улиралдаа 45 тоглолтод 20 гоол оруулах үест Котдиуар улсынхаа шигшээ багт дуудагдан анхны гараагаа хийсэн юм.

Баримт 7.

2003 оны есдүгээр сард түүний ирээдүйтэй тоглогч болохыг баталж Олимпик Марсель баг 3.3 сая Фунт стерлингээр эгнээндээ элсүүлсэн.

Баримт 8.

Тухайн улирлын туршид лигт 19 гоол оруулж Олимпик Марсель багаа 2004 оны «УЕФА-гийн цомын» шигшээ тоглолтод тунахад голлон үүргийг гүйцэтгэж байв.

Баримт 9.

Харин дараагийн шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн Дрогбаг Английн шилдэг баг Челсид 24 сая фунтээр худалдагдсан бөгөөд Котдиуарын хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болсон түүхтэй.

Баримт 10.

2005 оны Английн хөлбөмбөгийн «Лигийн цомын» шигшээ, «Коммунити Шиелд» тэмцээнүүдэд шийдвэрлэх гоолуудыг оруулж, улмаар багийн анхны Премьер лигийн түрүүг авахад үүргээ хангалттай биелүүлжээ.

Баримт 11.

Дрогба 2006 онд багийнхантайгаа лигийн түрүүг дахин авч, улмаар шигшээ багаа ахласнаар дэлхийн шилдэг довтлогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдох болов.

Баримт 12.

2006 оны Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд Котдиуарын анхны гоолыг оруулсан бөгөөд уг гавьяаг нь өндрөөр үнэлж 2006 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсан байна.

Баримт 13.

Дараагийн улирал нь лигт 20 гоол оруулан мэргэн бууч болж, 2007 оны Лигийн цом болон АХХ-ны цомын шигшээ тоглолтуудад хожлын гоолууд хийж байв. 2009-2010 оны улирал Дрогба анх удаа Дубль хийн багийнхаа нь гол ноён нуруу болохоо харуулсан билээ.

Баримт 14.

Тэр «Алтан шаахайг» хоёр дахь удаагаа 29 гоолоор хүртэж, 2010 оны «АХХ-ны цомын» шигшээ тоглолтод Портсмутын эсрэг хожлын цор ганц гоолыг оруулсан. Уг гоол нь Английн цомын 6 шигшээ тоглолтод бүгдэд нь гоолдсон ганц тоглогч болгосон юм.

Баримт 15.

“Челси” клубын бүрэлдэхүүнд 381 тоглолтод 164 гоол оруулж, 4 удаа Премьер лигийн аварга, 4 удаа ФА цом, 3 удаа лигийн цом, 1 удаа Аваргуудын лигийн титмийг өргөсөн билээ.

Баримт 16.

Дрогба түүнчлэн Котдиуарын үндэсний шигшээ багт 2002-2014 онуудад хүчин зүтгэж, 104 тоглолтод оролцож, 65 гоол оруулсан байна.

Баримт 17.

Тэрбээр 2004 онд Францын хөлбөмбөгийн лигийн оны шилдэг гоолын эзэн, Францын хөлбөмбөгийн лигийн оны шилдэг тоглогч болж байлаа.

Баримт 18. 

Тэр анх Францын Ле Манст баг 18 настайдаа элсэж байсан. Үүний өмнө Лавалойс клубт 15-тайдаа, түүнээс өмнө Бриттани багт тоглож байсан. Гэхдээ Ле Манс түүний анхны мэргэжлийн баг байсан аж.

Баримт 19.

Тэрбээр бэлтгэлдээ галт тэргээр явдаг байсан бөгөөд цаг хагасын зайтай газар зарцуулдаг байсан. Гэхдээ энэ нь түүний хувьд үнэ цэнэтэй байсан. Тэр тэмцэж, шантрахгүй байхыг сурсан.

Баримт 20.

11 нас хүртлээ тэр баруун жигүүрийн хамгаалалтад тоглож байлаа. Харин дараа нь довтлогчийн байрлалыг сонгосон. Түүний авга ах нь довтлогч байсан бөгөөд түүнийг ч мөн тэр байрлалд тоглохыг хүссэн байна.

Баримт 21.

Тэр Африкийн үндэсний хөгжим болон Америк рэп, хип хоп сонсдог. Франц рэп ч мөн сонсдог гэнэ. Хөгжимд үнэхээр хайртай нэгэн.

Баримт 22.

Түүний бага насны өдрүүд хүнд хэцүү байсан. Учир нь Африк даяар нүүрлэсэн их хямрал байлаа. Тэрээр бусдын адил өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд бие бялдрын өсөлт муутай байлаа.

Баримт 23.

Түүний авга ах Мишель Гоба түүнийг Францад ирэх санал тавьсан байна. Улмаар Парист харгалзах хүнгүй ганцаараа онгоцоор ирж ахтайгаа уулзсанаар түүний хөл бөмбөг тоглох эхлэл тавигджээ.

Баримт 24.

Дрогба нь Английн Премьер Лигийн тоглолтуудад 100 гоол хийсэн анхны Африк хөлбөмбөгчин юм. Мөн Котдиуарын үндэсний шигшээ багийн хамгийн шилдэг мэргэн бууч юм. Түүнчлэн Африк тивийн АШТ-нээс хоёр мөнгөн медаль хүртжээ.

image

Котдивуар буюу Зааны ясан эрэг улсын домог, Английн алдарт Чэлси клубийн домгуудын нэг Дидье Дрогба албан ёсоор их спортоосоо зодог тайлж байгаагаа зарласан билээ. Тэгвэл та бүхэнд түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • БАТ (66.181.160.8)
    ҮНЭХЭЭР Л ДОМОГ БОЛСОН ХѲЛБѲМБѲГЧИН ! ХАР АЗРАГА НЭРТЭЙ Ч БАЙСАН , НЭЭРЭЭ Л АЗРАГА ШИГ ДОВТОЛОГЧ БАЙЛАА ШҮҮ ! , ЧЕЛСИД БАЙХАД НЬ ТОГЛОЛТЫГ НЬ ШИМТЭГ ҮЗДЭГ БАЙЛАА !!! УЕФА - ГЫН АВРАГА БОЛОХОД ЛУЖНИКТ ДРОГБА ХОЖЛЫН ГАЙХАЛТАЙ ГООЛ ХИЙСЭН САНАГДАЖ БАЙНА . ЭЛДЭВ ХЭЛ АМАНД ОРООГҮЙ НЭР ХҮНДТЭЙ УЛСЫНХАА ѲНЧИН ЯДУУ ХҮҮХЭД ИРГЭДЭД ТУСАЛДАГ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ АМЬД ДОМОГ МИНЬ БАЯРТАЙ !!!
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    6 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    14 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    18 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    1 цаг 19 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    1 цаг 22 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    1 цаг 51 мин
  • Мэдэгдэл
    17 цаг 46 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    17 цаг 57 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    18 цаг 28 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    18 цаг 46 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    19 цаг 50 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    20 цаг 2 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    20 цаг 20 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    20 цаг 52 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    20 цаг 53 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    21 цаг 2 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    21 цаг 37 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    21 цаг 45 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    22 цаг 14 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    22 цаг 26 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК