Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол ардчиллын баталгаа

2018-11-24
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Ерөнхий сайдаар томилогдохоо УИХ-ын индэр дээрээс үг хэлж байсан. Тэр үгэндээ үнэнч яваа. Ерөнхий сайд болохдоо би “Би амь насаа алдахаас айхгүй байна. ганцхан зүйлээс айж байна. энэ бол ард түмний итгэл найдвар алдрах бий гэдгээс айж байна” гэж хэлж байсан. Энэ үгийг би олон удаа хэлж байгаа.

ЭШЛЭЛ 2.

Ард түмэн маань надаас хоёр зүйл хүсч байгаа. Нэгдүгээрт “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөч ээ гэж байна. Хоёрдугаарт “Унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргээж өгөөч ээ. Цалин мөнгө нэмж, ажлын байртай болгож ядуурлаас гаргаж өгөөч гэсэн ийм хоёр зүйлийг хүсч байна.

ЭШЛЭЛ 3.

Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хамгийн их хүсч байгаа зүйл шударга ёс, сахилга хариуцлага. Үүний дараа ахуй амьдарлаа ярьдаг болсон байна. Иймээс манай ард түмэн ядуу зүдүүг ярихаас өмнө нийгмийн шударга ёсны шаардлага тавьж байгаа гэдэг нь харагдаж байгаа.

ЭШЛЭЛ 4.

Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, Ард түмний хүсэн хүлээж байсан зүйл шударга ёсны төлөө амь насаа алдахгүй эр зориг гаргаж ажиллах эсвэл сандал ширээ, зарим нэг хүнийг ажилтай амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах гэсэн хоёр зам байна. Би нэгдүгээрхийг нь сонгож байгаа.

ЭШЛЭЛ 5.

Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан 27 хүнийг намаас хөөнө гэсэн зүйл байхгүй. Ер нь бол намаас хөө, энэ болж бүтэхгүй байгаа нөхдүүдтэй хариуцлага тооц гэсэн шаардлагыг намын олон нөхөд маань надад тавьж байгаа.

ЭШЛЭЛ 6.

Энэ төр засагт ард түмэн чинь итгэх итгэл нь алдарчихна шүү. Одоо хөдлөх цаг болсон. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон, хариуцлага тооцох цаг болсон зарим албан тушаалтнууд ажил төрлөө өг. МАНАН гэдэг бүлгийг зайлуулах цаг болсон гэдгийг өөрийнхөө яс, биеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдэрлээ.

ЭШЛЭЛ 7.

Хүмүүсийн ярьдгаар МАНАН байдаг нь үнэн юм байна. Нам нам дамжсан олигархууд нэгдсэн, Монголын ард түмний өмч хөрөнгөөр баяжсан, таргалсан цадсан бүр сүүлдээ үр хүүхдүүд нь Монголын төрд шургасан ийм олигарх бүлэгтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна.

ЭШЛЭЛ 8.

Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хуулийн ч эрх мэдлийн ч хүч хүрэхгүй байна. Харин надад сэтгэл санааны хүч байна.

ЭШЛЭЛ 9.

Надад айгаад байх юм алга.

ЭШЛЭЛ 10.

Тос дотроосоо өтдөг гэсэн үг байдаг. Түүнтэй адил энэ төрийн их цэвэрлэгээг эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёсны хүний нэг нь мөн. Мөн бас намаа цэвэрлэх ёстой болжээ гэж бодож байна. Энэ ажлыг би хийж чадахгүй бол надаас өөр хэн хийж хэрэгжүүлж чадах юм бэ.

ЭШЛЭЛ 11.

Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа. Үүнийг би олон түмэнтэйгээ хамт хийж чадна гэж бодож байна.

ЭШЛЭЛ 12.

Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дунд нөгөө яриад байдаг 30 гэр бүл байж байгаа. гэр бүлээрээ ах дүү нараараа Монголын төрд орсон байна. Монголын мөнгө, Эрдэнэтийн мөнгөөр баясан байна.

ЭШЛЭЛ 13.

Миний тэмцэл цаашид улам хатуурах болно гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна.

ЭШЛЭЛ 14.

Улс орны эдийн засгийн уналт зогссон. Миний хийж хэрэгжүүлэх ёстой ажил гайгүй явж байна гэж бодож байна.

ЭШЛЭЛ 15.

Одоо л зориглох ёстой. Ганц Ерөнхий сайд зориглоод чадахгүй ард түмнээрээ зориглох ёстой.

ЭШЛЭЛ 16.

Би гудамж талбайд үймээн самуун болж долдугаар сарын 1 шиг зүйл болоосой гэж хүсэхгүй байгаа. Би парламентын засаглалыг дэмждэг. Монголын ард түмнийг парламентын засаглал аварна гэж боддог. Гэхдээ парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг болсон байна.

ЭШЛЭЛ 17.

Намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ.

ЭШЛЭЛ 18. 

Парламентын засаглал бол манай ард түмний ардчилал, эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа болсон. Тэр тусмаа манайх шиг жижиг гүрэнд энэ засаглал хамгийн тохиромжтой гэж би боддог.

ЭШЛЭЛ 19.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байдаг шударга бусын хонгил гэдэг үнэн юм байна. Би өөрийн биеэр энэ хонгил дотор явж байна.

ЭШЛЭЛ 20.

Ард түмэн асар их бухимдалтай байгаа. Гудамж талбайд гарахад бэлэн байгаа. Би битгий тэгээсэй гэж бодож байна.

ЭШЛЭЛ 21.

Бүтэн сайн өдөр над руу хэсэг хүмүүс утастсан. Тантай уулзалт хиймээр байна. Бид гудамж талбайд гарахад бэлэн боллоо. Ард түмэн үүнийг шаардаж байна. Та бидэнтэй ирж уулзаач гэсэн. Тэгээд би намын байран дээр очсон. Тэнд 400 гаруй хүн цугласан байсан. Дотор нь цэргийн нөхдүүд байсан. Миний таньдаг хүмүүс ч байна лээ. Цагдаа, цэргийнхнээс ч хүмүүс харагдаж байна лээ. Тэр хүмүүс өөрсдийн үзэл санааг илэрхийлсэн. Бид ийм шударга бус нийгэмд амьдармааргүй байна. Бид гудамж талбайд гарч тэмцэнэ гэж хэлсэн. Би тэдэнтэй тайван ярилцаж “Та бүхэн маань ингэж болохгүй. Ярих ёстой газар гэж бас байна аа. Би тэр газарт нь уламжилж ярья аа. Та бүхэн гудамж талбайд битгий гараарай. Үймээн самуун хийж огт болохгүй. Энэ Монголын ард түмэнд сургамж болсон нэг зүйл бий. Тэр бол долоон сарын нэгэн. Эргэж холбогдож, уулзъя. Та бүхэн минь сэтгэл амар байгаач ээ” гэж хэлээд тэр хүмүүсийг тараасан.

ЭШЛЭЛ 22.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэдэг нөхөр маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. Шойгу ирээд явсан танк авч ирнэ гэж. Би ард түмнийхээ өөдөөс буу зэвсэг агсдаг хүн биш. Монголын ард түмэн амгалан тайван байх ёстой. Ард түмэн тайван замаар хувьсгалаа хийх хэрэгтэй. Хэл амаараа хэлэлцэж, ярилцаж болно.

ЭШЛЭЛ 23.

Энэ албан тушаал сонирхоод улайраад байгаа хүмүүс ажлаа өөрсдөө ухамсраараа өгөх хэрэгтэй. Энэ ард түмнийг тайван байлгая гэвэл нөхөр УИХ-ын дарга, Хотын дарга ажлаа зүгээр өгчих өө. Тэгвэл ард түмэн амгалан байна. Энэ парламентыг гайгүй хүн удирдаасай гэж бодож байна. Хариуцлагатай, шударга, зарчимч, зангарагтай хүн удирдаасай.

ЭШЛЭЛ 24.

Хүмүүс яриад байгаа. Хүрэлсүх ээ, чамайг дэмжсэн хүмүүст чи 950 сая төгрөг өгсөн юм уу гэж. Тийм зүйл огт байхгүй. Мөнгө төгрөг тараасан асуудалд холбогдсон сайдыг ажлаас нь огцруулчихсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Ямар гишүүн, ямар зорилгоор авсан эсэхийг нь хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа.  Зээл авсан компаниудыг бас шалгаж байгаа. Удахгүй хэн нь буруутай вэ гэдэг нь тогтоогдоно.

image

Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Түүний мэдэгдлээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • USA (66.181.185.36)
    Ukrainii ulsiig dainii talbar bolgoson Sem ahiin shem haragdaad bn daa Topor mini,
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (94.142.242.84)
    Сайхан үлээж байна шүү ккк
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.179.25.170)
    6? тэрбум гэдэг схем цаасан дээр саяхныг хүртэл байсан. Засгийн газрын сайд нар болон УИХ зарим гишүүд ЖДҮ зээл авсан нь харин харин энэ ажлын эхлэл нь байсан юм биш үү. Тэгэхээр хор идсэн юм шиг ижил хэмжээний сая төгрөгийн зээлийг зохион байгууллалттай авсан , намын санхүүжилтийн эхлэ мэт санагдана.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • БАТ (66.181.160.8)
    ЕР НЬ БОЛ ҮНЭН ШҮҮ !!! ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ МАШ ХЭЦҮҮ !!! ОЛГИАРХИ , 60 ТЭРБУМЫН ААЛЗНЫ ТОР ШИГ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛЖ МАФЖСАН БҮЛЭГЛЭЛИЙНХЭНИЙ ѲѲДѲѲС ТЭМЦЭНЭ ГЭДЭГ АСАР ХЭЦҮҮ !!! АСАР ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЭЛ ТЭМЦЭЛ ИРЭХ НЬ МЭДЭЭЖ !!! АЛДАА ОНОО Ч ГАРЧ МАГАДГҮЙ ГЭХДЭЭ НЭГЭНТ ЭХЭЛСЭН БОЛ ДУУСТАЛ НЬ ЗҮТГЭЭД ҮЗ !!! ШУДАРГА ҮЙЛ ХЭРГИЙН АРД АРД ТҮМЭН ЗОГСОХ НЬ ГАРЦААГҮЙ !!!'
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (82.39.64.93)
    Taniig
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (82.39.64.93)
    Tanking demjij baina.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Vvv (202.126.89.201)
    Хүчирхийлэлээр ардчилал тогтохгүй. Хүрэлсүх тагнасан чагнасан гэх худал хуурмаг зүйл зохиож Засгийн эрхийг хүчирхийлэлийн замаар авсан нь үнэн шүүдээ. 60 тэрбум гэх хэргийг анх яригдаж эхлэхэд нь илчилэхгүй яасан юм бэ?!
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • ЦОГНАРАН (202.179.25.12)
    Ерөнхий сайд Хүрэлсүх “Авилгалтай тэмцвэл нам чинь унаж мэднэ, харин тэмцэхгүй бол Улс орон чинь сүйрч мэднэ ” гэдэг зарчмаар улс орны эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавин ажиллаж байна. Магадгүй 20 оны сонгуулиар нам нь санал авахгүй ч байж магадгүй, гэхдээ цаг хугацаа, түүх үнэний талд үнэлгээгээ үнэний талд өгч ачийг санаж явах болно. Хүрэлсүхийг залуучууд голдуу нийгмийн массын ихэнх нь дэмжиж байгаа боловч сөрөг хүчин ( Ми,эбагийн нэгдсэн бүлэг, АН, ЕТГД З.Энхболд+ Ж.Мөнхбат, Хянхярваа тэрггүтэй хонзогногчдын бүлэг+ илчлэгдэхээсээ айсан Эрдэнэбат тэргүүтэй луйварчдын бүлэг + худалдагдсан “сэтгүүлчид”) нь үнэндээ хүчтэй ХМХ-г атгасан хэвээр, худалдагдсан сэтгүүлчидээрээ дамжуулан ЗГ-ын хийж бүтээж байгаа бүхнийг үгүйсгэх, муулах өөлөх, унагах үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 10 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    18 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    18 цаг 20 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    18 цаг 29 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 7 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК