Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Хүний амьдралд тохиосон хүнд зүйлээр шантаажлах шиг хэцүү зүйл байхгүй юм билээ

2019-2-18
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

2016 оны сонгуулиас өмнө Ардчилсан нам эрх баригч нам байсан. Сонгуулийн дараа хэт цөөнх сөрөг хүчин болсон нь Монголын ард түмнээс өгсөн сануулга.

ЭШЛЭЛ 2.

Манай Ардчилсан нам дотоод ардчилал ихтэй учраас жижиг, сажиг маргаан байнга гардаг. Хүн бүр л өөрсдийн үг, байр суурийг илэрхийлдэг. Энэ бүгдийг намын дотоод зөрчилтэй холбож болохгүй. Өөрсдийн хэлэх гэсэн үгийг хэлэх нь ардчиллын зарчим.

ЭШЛЭЛ 3.

Өмнөх намын удирдлагуудын үед байсан хоёр байр хоёулаа байхгүй болсон. АН байргүй болж, хандив цуглуулсан. Би ч хандивт оролцсон.  Гэтэл байр байхгүй. Ямар ч байсан тэр байр зарагдсан. Зарцуулалт нь тодорхойгүй.

ЭШЛЭЛ 4.

Улс төрийн нам ч бай, ААН ч бай санхүүгийн боломжгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Намын хувьд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Ирэх сараас шинэ байртай болох ажил эхэлнэ. Манай байранд үйл ажиллагааны зардлаа өгөөд байрладаг. Яг түрээс аваагүй.

ЭШЛЭЛ 5.

Надад тодорхой мэдээлэл ирээгүй учраас хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Янз бүрийн л тоо яригддаг юм.

ЭШЛЭЛ 6.

Санхүүжилтээ манайх шиг ил тод байлгадаг нам байхгүй. Үндэсний бодлогын хорооны ямар ч гишүүн манай намын данс руу ороод шаардлагатай мэдээллээ авах боломж нь нээлттэй. Сэтгүүлчид хүсвэл мэдээлэл авах боломжтой.

ЭШЛЭЛ 7.

Шонхор таурэр буюу Ардчилалын өргөө байр барих газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төв барих зориулалтаар авсан гэдэгт гэж хүмүүс яридаг. Угтаа бол "Төгс-Эрдэм” сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ дагуу  газар эзэмших гэрчилгээ авсан. Манай охин Гурван тамир сургуулийн захирал, дээр нь Төгс-Эрдэм сангийн ТУЗ-д ажилладаг. Анх байгуулахдаа хүүхэд залуусын боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулсан. Одоо ч энэ чиглэлээр ажилладаг. Энэ асуудлыг ингэж хольж хутгаж ярих нь цэвэр улстөржилт гэж хардаг.

ЭШЛЭЛ 8.

2013 онд Хүн ам, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрхийг хамгаалах санал эцэг, эхчүүдээс ирсэн. Ингээд 2014 онд Си Жин Пин нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламж олгохоор болох үед санал тавьсан юм. 2015 оноос Хятадын Засгийн газраас дэмжихээр болж, жил гаруйн хугацаанд ажиллаж байж, төвийн зураг байгуулах зураг төсөл бэлэн болсон. Ингээд Туул голын эрэг дээр гурван га газар авсан. 2017 онд АСЕМ-ын үеэр албан ёсны нээлт хийсэн. 2018 оны сүүлчээр баригдаж дуусаад нээлтээ хийлээ.

ЭШЛЭЛ 9.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барих замаар хятадын талаас санхүүжилт аваад идчихсэн юм шиг, газрыг нь авсан юм шиг зүйл ярьдаг. Ингэж мушгиж ярьж болохгүй.

ЭШЛЭЛ 10.

Газрын зөвшөөрлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна гэж аваагүй. Бичгийг нь шалгаж болно. Төгс-Эрдэм сангийн нэрээр Молор-Эрдэнэ ХХК-ийн нэр дээр газрын зөвшөөрөл гарсан. Энэ төвийг 81 орчим тэрбум төгрөгөөр байгуулсан.

ЭШЛЭЛ 11.

Шонхор таурэр барилгын 50 хувьд хөрөнгө оруулалт хийсэн. Үлдсэн 50 хувьд нь Төгс-Эрдэм сан эзэмшдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн эзэмшил газар гурван га. Үүний 21 мянган мк-д нь барилга барьсан. Ашигтай талбай нь 15 мянган мк. Шонхор таурэрийг 0.07 га газар дээр барьсан. Ийм хэмжээтэй жижиг газар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг байгуулах ямар ч боломж байхгүй.

ЭШЛЭЛ 12.

Шонхор таурэрийг Хүүхдийн паркын хашаанд нааж, автомашины түр зогсоол байсан газар дээр байгуулсан. Газрыг зориулалтаар нь ашиглаж барилга барьсан. Барилгын гурав, таван давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. Барилга нийт 12 давхар. бусад давхарт нь өөр өөр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд юугаа хийх нь тэдний дур.

ЭШЛЭЛ 13.

АН бодлогын нам болох бүх боломж бололцоо, нөхцөл бүрдсэн. Дотооддоо ямар нэг бүлэг, фракцид хуваагдахааргүй болгосон.

ЭШЛЭЛ 14.

Улс төр сонирхож л байгаа бол татвараа төлөх ёстой. Мөнгөгүй улс төр гэж хаана байна. /Татвар нь жилийн гурван сая төгрөг. Үндэсний бодлогын зөвлөлийн хорооноос тогтоож өгсөн/

ЭШЛЭЛ 15.

Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хууль би санаачилж амжаагүй байна. Гэхдээ бодлолыг юмыг хийж байгаа.

ЭШЛЭЛ 16.

МАН-ын дотоод зодоон надад ямар ч хамаагүй. АН бол сөрөг хүчин. Муугаар ярьвал сайн байна гээд хараад сууна биз дээ. Би чуулганы үеэр нэг хүнд хандаж яриагүй. Зөвхөн засаглалын дархлааг хамгаалах гэж үзсэн.

ЭШЛЭЛ 17.

Ц.Элбэгдоржтой хамгийн сүүлд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр томилогдох үед уулзсан. Үүнээс хойш ахиж уулзаагүй.

ЭШЛЭЛ 18. 

60 тэрбумын бичлэгийг задалсан Доржзодовыг би хамгаалаагүй. Хамгаалалт өгдөг хүн нь ч би биш. Тухайн үед ийм урхагтай асуудал гэдгийг хэн ч ойлгоогүй.

ЭШЛЭЛ 19.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг тэрбумаар захиран зарцуулдаг гэдэг яриа байдаг. Би 2004 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар томилогдсон. Тэгэхэд харилцах дээр үлдэгдэл байсан. Тэр бүхнийг татаж, нэгдсэнд санд төвлөрүүлсэн. 200 гаруй сая төгрөгийн сангийн үлдэгдлийг 200-300 тэрбум болгосон санагдсан байна. Тухайн үед төрийн санд нэгтгэсэн. Маргаан үүсэхэд Үндсэн хуулийн цэцээр орсон гэсэн. Олонхийн талд орж, хууль зөрчөөгүй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сан гэж тусдаа сан байдаг юм шиг санадаг. 2002 оноос хойш Төрийн сангийн мэдэлд шилжсэн зүйл. Баабар анх ийм мэдээлэл гаргасан. АТГ-аас асуухад ийм зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Сангийн хөрөнгө гэдэг бол төсвийн хөрөнгө гэсэн үг. Их хурлаар төсөв нь батлагддаг. Хэн ч мөнгө идэх боломжгүй. Нас барсан хүний нэр дээр мөнгө авсан гэсэн. Энэ бол тухайн үед улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл тараасан зүйл.

ЭШЛЭЛ 20.

Би ажилласан газар бүрийнхээ албан хаагчийг орон сууцжуулах ажлыг хийсэн. Хувь хүний хувьд орон сууц барьж, орон сууц өгсөн асуудал байхгүй. Хандгайт дахь ахмадын сувилалын барилга гэр бүлийнхний маань хийдэг бизнестэй холбоотой. Ахмадын амралтын газрыг гэр бүлийн хүн ажиллуулдаг. Охин маань сургуулийн захирал, том хүү барилгын компанитай, бага хүү хувийн бизнес эрхэлдэг.

ЭШЛЭЛ 21.

Надтай холбоотой гэх хоёр хүн амины хэргийн тухайд “Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг. Залуу байхад алдах онох зүйл байна. Цэргийн амьдрал их хэцүү. Дэглэм их. Оны ялгаа их байсан. Цэргийн алба хаагчдын харилцааны асуудлаас болж хүний биед гэмтэл учруулсан хэргээр хариуцлага хүлээсэн. Прокурорт шалгагдах үед зодоонд оролцсон уу гэж асуусан. Тийм гэсэн. 20, 30 цэрэг оролцсон том зодоон болсон юм. Офицерууд ч оролцсон. Би нэг чулуу авч шидсэн гэдгээ хэлсэн. Тэгээд л өнгөрсөн. Тухайн үед хэн нэгэн хүн нас бараагүй”.

ЭШЛЭЛ 22.

Долоон жилийн хорих ял оноосон гэдэг тухайд гэвэл дараа нь нэг хүн нас барсан юм билээ. Тэгэхэд чиний шидсэн чулуунаас болж гэмтэл авч нас барсан гэсэн. Ингээд л надад тулгаж ял оноосон.

ЭШЛЭЛ 23.

Эхнэр маань нас барсны буруутан нь намайг гэж гөжирдсөн. “С.Зориг бид хоёр үй зайгүй найз байсан. Ардчилсан хувьсгалд намайг хөтөлж оруулсан. Хааяа уулздаг байлаа. МУИС-ын байрны үүдэнд таараад нууц бүлгэмийн уулзалтад оролцуулсан түүхтэй. Талийгаач эхнэрийн маань хувьд яалт ч үгүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой. С.Зоригийг нас барснаас хойш жилийн дараа над руу залгаад “Хурдан ир. Намайг цагдан хорино гэж байна” гэхээр нь очтол залилангаар хорино гэж хэлээд аваад явсан. Долоо хоногийн дараа гаргаж авсан. Тухай үед эхнэр маань “Надаас хоёр удаа чиний талаар асуусан” гэж хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараагаас эхнэрийн ааш араншин эвдэрч эхэлсэн. Сэтгэцийн эмчид үзүүлэхэд хурдан эмчлүүл. Шоконд орсон байна гэхээр нь Шар хадны эмнэлэгт 30 гаруй хоног хэвтсэн. Зүгээр болчихсон байснаа 10 хоногийн дараа ахиж муудсан. Ийм байдал олон удаа давтагдсан. Намайг Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад энэ өвчнөөр нас барсан. Цагдаагаас бүх зүйлийг шалгасан. Хэвлэлээр намайг л буруутгадаг. Хний амдьдралд тохиосон хүнд зүйл дээр дөрөөлж, буруутгах шиг хүнд зүйл байдаггүй юм билээ. Энэ бүхнийг давж гарахад их хугацаа зарцуулсан.

ЭШЛЭЛ 24.

С.Зоригийн хэрэг илэрсэн тохиолдолд би хариуцлага нэхнэ. Энэ хэргээс болж би гэр бүлээ алдсан. Монголын цагдаагаас гэр бүлээ нэхнэ. Олон хүн хэлмэгдсний нэг нь би.

image

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт энэ сарын 16-нд оролцсон юм. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • ард түмэн (66.181.190.154)
    нд ын мөнгө хулгайлж олон бхрилга бхрьсан алуурчин хүний өөрийн нийлсэн баахан одон рүүхэдтэй тэд нар нь огт хүиүүжилгүй аараа хулгайч луйваритн есөн шид нь бүрдсэн
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • зочин (43.242.243.221)
    Хүн юуг ч ярьж чадах юм даа. Нэг л итгэмээргүй харцтай нөхөр байна. Яасан ч их хөрөнгөтэй юм.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
    • Эрдэнэ
      Монголын ард түмний нийгмийн даатгалын мөнгөөх баяжсан нөхөр. АТГазар шалгавал таарна. Харахаас будиланы нөхөр
      2019 оны 02 сарын 25
  • Зочин (202.9.44.39)
    ene namiig bvr exnees ni yuchgvi boltol tsewerleed ugwul yaasiin
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.241)
    нам нь 5 хуваагдчихсан бүлэг нь тараад алга болчихсон АН гэж газрын хѳрснѳѳс ариллаа
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (103.26.195.144)
    АН өөрийн байраа зараад хэн авсан хэдээр зарсан, мөнгө нь хаачсаныг Намын дарга нь мэдэхгүй байхыг бодоход Монгол улсыг хувааж идэх юм байна л даа. Төв шуудангийн урд, Дуурийн ард гээд 2-3 байрыг зарссан хэрэг үү? Дампуурч дээ.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.22.65)
    Эрдэнэ үндсэндээ АН-ыг булшилж МАНАНгийн хараанд оруулсан. Жирийн гишүүн бид үнэхээр Эрдэнэ гэх энэ даргатайгаа 20 оны сонгууульд ормооргүй байна
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    та бол үнэхээр Энхболдыг хамгаалж байсан шүү шудрага ярьж байгаа их хурлын гишүүдээ төрийн ордон дотроо шоронгийн хар яриагаар доромжилж байсан чинь үнэхээр ард иргэд бид ийм хүнээ томилжээ гэж гутарч суусан шүү үнэхээр эр зоригтой бол АН даргын ажлаа өгсөн дээр дээ тэгэхгүй бол АН ыг та юм шиг төсөөлж улсууд бүр ч дэмжихгүй байх байх даа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.241)
    нэг иймэрхүү юмнууд ишлэл яриад зоггсож байдаг
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • С ЭРДЭНЭ ВАНТАН (64.119.24.204)
    МУУ ХАРЦ АРД БООЛУУД БАГА ХУЦ.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.199)
    Ардчилсан нам энэ дэлхийн хамгийн ардчилсан нам. Алуурчин даргатай.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.10.194)
    ма най улсыг шорончид удирдаж байна одоо болно эрдэнээс эхлээд
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    Хандгайтад байдаг амралт нь хөгшчүүлийг ялгаварлан үздэг гэсэн дээ Улсаас ийм их мөнгө хулгай хийгээд яаж тайван явдаг тэгээд бусдыг загнаж суудаг юм бол доо
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ХУЦААД БАЙГААРАЙ ЛУЙВАРЧИН ЭРДЭНЭ, АВГАЙГАА АЛСАН ХЭРГЭЭ ЗОРИГИЙН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ Ч ГЭХ ШИГ, ЦАГДААГААС ГЭР БҮЛЭЭ НЭХДЭГ ХЭЛМЭГДЭГЧ БОЛЧИХСОН ЯВЖ БАЙНА НӨГӨӨ ХЭРЭГТЭН ГУАЙ ЧИНЬ. ЯАСАН ХАНАЖ ЦАДАЖ ИДЭЖ ДУУСДАГГҮЙ ГАХАЙ ВЭ? НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ НАС БАРААГҮЙ БОЛГОЖ ЗӨНДӨӨ ИДЭЭ БИЗ ДЭЭ, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЕР НЬ УДАХГҮЙ ГЭДЭС ЧИНЬ ХАГАРЧ ҮХЭГ??? УМ МА НИ БАД МИ ХУМ. С ЭРДЭНЭ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.37.239)
    завшигч хүн алагч луйварчин элбэг хангалуун амьдардаг улс оронтой болсоноо анхаараач ээ. эрдэнэ хөдөлмөрч үү? зүгээр үүрэглэж суугаад хулгай хийдэг этгээд үү?
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.32.113)
    алуурчин мөнгө завшигч... өөр ямар ч торхойлолт алга.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • зочин
      Хулгайч хулгайчаа өмөөрөөд байна аа даа Адилхан хогын шаар л байх даа чи
      2019 оны 02 сарын 19
  • Бах (202.179.31.124)
    Ийм мэлхийгээр удирдуулсан АН хөөрхий хагартлаа баяжсан нь төрийн хулгайчийн том жишээ
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (103.10.22.50)
    хулгайч
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • zochin (66.181.160.58)
    Чи үнэхээр шударга явсан бол цаг хугацаа бүхнийг харуулнаа,
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Захиас (198.44.212.248)
    Мэлхий Эрдэнийн гэдэс гүзээ хагарч үхнээ. Ийм хүнийг даргаараа сонгодог АН-д санал өгч болохгүй шүү
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
    • Бид эвтэй байх
      За за одоогоосоо аль ч намд санал өгөхгүй зөвхөн монголоо гэсэн сэтгэлтэй орон гэрээ засчихсан нас буурь суусан бүх монгол хүмүүс ирэх сонгуульд одооноос нэрээ дэвшүүлээд сунгаанд оролцоод явах хэрэгтэй эс бөгөөс өнөө 2 нам чинь болсон болоогүй хүмүүсийн нэр дэвшүүлээд яалт ч үгүй аль нэг бүтэхгүй дараа нь амаа барих хүний нэрийг дэвшүүлнэ шүү. Одоо боллоо ард түмэн хууртагдаж ханалаа, бусад орнууд хөгжөөд бидний хажуугаар алга болоод өглөө шүү
      2019 оны 02 сарын 18
  • Зочин (103.26.193.60)
    Эрдэнэ шиг цэвэр ажил хэрэгч хүн манай улс төрч дунд алгаа. Тэр бол жинхэнэ төрийн шилдэг зүтгэлтэн мөн. Түүнд атаархсан муусайн коммунистууд шээс алдацгаан муучилж байна. Тэдний санаа гүйцэлдэхгүй
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.36.1)
    цалингаараа баяжаа юу? үхсэнээ хамгаалаад байгаа гахайн ялгадас вэ чи???
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
    • С.Баттогтох
      Бүтээлч, хөдөлмөрч хүн элбэг хангалуун амьдарч болдог улс оронтой болсноо ухаараач ээ. Санаачлагч сайн үйлс бүтээгч нэгнээ гүтгэж доромжлох нь сайхан зүйлч биш дээ
      2019 оны 02 сарын 18
  • Zochin (64.119.21.173)
    Iim hamagvi hvniig gvjirdeh doromjloh hereg baidag yumuu mongolchuud yachihsan yumbee bie bienee barij ideed yu hojih yumbee.Bidniig hoirond ni alaltsuulah durtai baigaa heseg yoriin nuhdvvd baigaan bishvv. Mongolchuud bie bienee hvndle hairla harmal evtei bai mongolchuudaa sereechee evtei baigaachee
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • zхэвлэлээр (202.9.42.156)
    Хэвлэлээр эхнэрээ амиа хорлоход хүрэгсэн алсан гээл их гардаг байсан бүгдл мэдиишдэээ
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.126.89.149)
    Гэнэт баяжих гэдсэнд халтай гэж үг бнаа.та дэндүү баяжсан учраас хүмүүсийн хараанд орсон бна.сургууль сувилал барилга гээд ан д ажнай та 2 шиг баяачуул алга даа.та ч мөн ч олон эхнэртэй юм.бгд 7 төвд туранхай хар хүүхэн үүдэнд юу ё хийхгүй зогсож байдаг.таны анхны эхнэр гэсэн хүүтэй гэж ярьдаг.таны нас бардаг эхнэрийг архи уудаг хороолын 7давхраас үсэрсэн гэж тэнд ажиладаг байсан хүмүүс ярьдаг.тийм асуудалтай холбоотой байсанч байж магадгүй.гэхдээ заримдаа таны хэлж ярьж байгаа үгэндээ дүгнэлт хийхгүй өөрийгөө гэсэн бодлоос салаасай гэж бодогддог.таныг их мөнгөтэй гэдэгт хүмүүс дургүй ханддаг ойлгох л хэрэгтэй дэ.одоо ард түмэн өөр сэтгэхүйтэй болсон шүү.
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (107.77.75.32)
    Буруу аргаар олсон мөнгө буцаад эзэндээ халтай!!! Эрдэнэ гуай та монгол төрөөс зайлнуу!!!!
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.34.124)
    шоронгийн хулгайч намын дарга. хүн амины хэрэгтэн алуурчин НД-ын мөнгө завшигч .
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
    • Mungu zavshigch sht basl ardchilsan nerin dor tamtaggui bayan amisgaa tegeed bas boloogui mini mongolin huurhun ohiduudig zulgaana
      Munguu
      2019 оны 02 сарын 18
  • hm (66.181.161.90)
    boow boschihloo huuhen avchir gd dood tushaaltanudaa daramtaldag gesen yria bdag unenu? bas l unen bol aimar te
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
    • Buzrin banzal gesen
      Tiim geseeeen
      2019 оны 02 сарын 18
  • зочин (203.91.118.247)
    ИХ хуралд суух хүн л лав биш,,,Монгол даяараа үүнийг мэдэж байгаа,,, Түүнээс гадна АН-ынхан энэ хүнээс салахгүй бол АН бүүр баларлаа даа
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Хэрээ (66.181.190.214)
    Энхийн цагаан тагтаанууд их гарч ирдэг болж дээ
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Тиймээ маш муухай сэтгэл эмзэглэм зүйлээр доромжилж монгол хүнд байж боломгүй ааш зан зарим хүн гаргасан шүү. Ялангуяа сэтгүүлч гэх их хурлын гишүүн байсан дальчихнасан хоосон толгой Зоригийн Алтай таныг их л муухайгаар гүтгэж доромжилсаныг монголчууд сонссон байхаа. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоордог л юм даа
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
    • Ajliin amjilt husie tanid
      2019 оны 02 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    10 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    1 цаг 52 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    2 цаг 58 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    4 цаг 1 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    4 цаг 39 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    5 цаг 4 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    5 цаг 53 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    6 цаг 36 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    6 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    7 цаг 1 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    7 цаг 42 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    7 цаг 47 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    8 цаг 11 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    8 цаг 23 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    8 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    8 цаг 39 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    8 цаг 46 мин
  • Тендерийн урилга
    9 цаг 9 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК