Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүх дурсгалын охь болсон “Хориг”-ийн газрыг тонуулчдаас хамгаалаач

2019-8-16
0
ЖИРГЭХ

Мөнх цэвдэгийн дор 700-800 жил хадгалагдаж, өнөөдрийн бидэнд өвлөгдөн ирсэн шавар ваартай шар тос, өрөмийг тусгай зориулалтын хөргөгчинд хадгалжээ. Олон зуун жил хадгалагдсан эл түүхэн бүтээл жаахан л халтардсанаас бус олон зууны тэртээ ямар байсан тэр л хэвээрээ байх шиг. Хүн бүр л “хөөх” гэсэн уулга алдалтаар сониучирхан харна. Бүр зарим нь “ийм юм байдаг аа” гэсэн янзтай тал талд нь гарч яг л алган дээрээ бөөцийлах мэт тойруулан ширтэн зогсоно. Цагтаа хүнсний хэрэглээ байсан бүтээгдэхүүн өдгөө түүхэн үзмэр болсон юм хойно сонирхох нь ч аргагүй биз. Учир нь эд өлгийн түүхэн олдворуудаас хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, хутга чинжаал зэрэг хэрэгслүүд гарч ирж байснаас бус идэх юм гарч ирж байсан удаагүй. Түүхэн дэх анхны тохиолдлоор тодроод буй энэ үдшийн чимэг болсон гол олдвор нь яах аргагүй дээрх шавар ваартай шар тос, өрөм юм.

-Мөнхийн зулыг билгэдэж шар тос, өрмийг булшинд хийсэн байж болзошгүй-  

Судлаачдын зүгээс уг шар тос, өрмийг мөнхийн зулыг билэгдэн хийсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд буй аж. Энэ таамаг зөв ч байх үндэслэлтэй гэнэ. Учир нь үзмэр болон тавигдсан шар тос, өрмөөс гадна дахиад тус бүр нэг нэг хадгалагдаж байгаа гэсэн. Тэдгээрийн голд нь зулын гол гэмээр зүйл байжээ. Тиймээс мөнхийн зулыг билэгдсэн байж магадгүй гэж үзэн, үүндээ ч бат итгэлтэй байгаа гэсэн.

Металл хайгчтай тонуулчид илрүүлж чадаагүй ийм 10 гаруй ваарыг судлаачид олж илрүүлжээ. Ийнхүү тоногчдын савраас бултаж чадсан нууц нь уг ваар нь тусгай чулуугаар хамгаалагдсан байжээ. Хэмжээний хувьд харьцангуй бөгөөд ихэнх нь жижиг хэмжээтэй гэнэ. Гэвч доторх бүтээгдэхүүн нь шороо тоосонд дарагдаж байхгүй болсон байжээ. Харин цэвдэгт хадгалагдсан дөрвөн ваарны гуравт нь шар тос, нэгэнд нь өрөм байсан юм байна.

Уг судалгааг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах зорилгоор “Умард Монгол” төслийн байгийнхан хийжээ.

Монголын эзэнт гүрний үед холбогдох эд өлгийн олдсон олдворуудаас дурдвал, алт, мөнгөөр хийсэн бүсний чимэглэл, ээмэг, бөгж, зүүлт, алтаар хийсэн хадаас хүртэл байлаа. Мөн торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворуудыг илрүүлсэн байна. 

XIII зууны үеийн түүхтэй холбоотой судалгааны ажлууд байдаг боловч археологийн олдворууд тун ховор байдаг аж. Тиймээс уг олдвор нь тухайн үеийн түүхийг шинээр харахад тус дөхөм болох эх сурвалжууд болох юм.

Хамгийн гол нь эдгээрийг хадгалах, хамгаалах тусгай зориулалтын шилэн хоргогоос гадна өрөм, шар тос зэргийг хадгалах хөргүүр зэрэг нэн шаардлагатай байна.

-Түүхэн дурсгалын охь болсон “Хориг”-ийн хэсэгт хамгаалалт хэрэгтэй-

Тус газарт 1000 орчим булш байдаг байна. Харамсалтай нь 100 гаруй нь дээрэм тонуулч, ашиг хонжоо хайгчдын гарт өртжээ. Судалгааны багийнхны хувьд эдгээр тоногдсон булшнуудад малтлаг судалгаа хийсэн бөгөөд цаашид уг хэсэг газар нутгийг тусгай хамгаалалтанд авах шаардлагатайг хэлж байв. Учир нь үлдсэн булшийг тонох өндөр эрсдэлтэй байгаа аж. Тоногдсон булшнаас гэхэд түүхийн эд өлгийн олон олдвор олдож байхад тоногдоогүй үедээ ямар байсныг төсөөлөшгүй. Засгийн газрын долдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар Байгалийн түүхийн музейн оронд Чингис хааны музейг босгох шийдвэр гараад буй. Тэгвэл уг хэсгийг хамгаалалтад авчихвал XIII зууны үеийн музей босгох дайтай эд өлгийн олдворууд гарах нь дамжиггүй юм.

Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайханы хэлснээр “Уг хэсгийг хамгаалалтад аваач”, “Анхаарал хандуулна уу” гэсэн хүсэлтийг холбогдох байгууллага, яам, Тамгын газарт удаа дараа ханджээ. Гэвч тэднээс хариу ирээгүй байна.

Соёлын өвийн сүйтгэдэг асуудал сүүлийн 30 орчим жил эрчимтэй явагдаж бүс нутгийн хэмжээнд аюул учруулжээ. Тухайлбал, Дархадын хотгорт сүүлийн хэдэн жил хийсэн судалгаагаар бүтэн үлдсэн булш, хэрэгслүүд ховорхон болсон нь харагдсан байна. Тиймээс түүхийн эх сурвалжийн эд өлгий нутаг болсон газрыг хамгаалж, үр хойчдоо өдийг хүртэл явж ирсэн түүхийг таниулан мэдүүлэх, тэднийг монгол хүн болж өсөж төрснөөрөө бахархдаг байхыг нь мэдрүүлэхэд нь анхаарал хандуулаасай гэж төр засгийнхнаасаа хүсье.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 46 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 44 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 23 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 42 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 31 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 13 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК