
Үндэсний их баяр наадмаар энэ жил зургаан хоног амарна. Тухайлбал, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4-р зүйлд "Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд амарна" гэж заасан. Иймд долоодугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл амарна.






















































