Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгээс “залсан” 236 сая ам.доллар

2019-9-23
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн айлчлал өндөрлөхтэй залгаад Владивостокийг зорьж Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Төрийн тэргүүн Х.Баттулга Энэтхэгт хэд хэдэн хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 жилийн дараа тус улсад хийсэн айлчлалын хүрээнд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хилийн менежментийн чиглэлийн хамтын ажиллагаа, Буддын шашны нийтлэг өвийг хадгалах зэрэг 35 асуудлыг багтаасан “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.

Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэр 236 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн асуудлыг хөнджээ. Энэтхэгийг зорихоосоо өмнө Дорноговь аймагт амралтын өрдүүдэд ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан Ерөнхийлөгч Х.Баттулгын цаад зорилго нь ч энэ байсан бололтой.

Улмаар Энэтхэгийн Ерөнхий сайдтай Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж боловсруулах үйлдвэр рүү нефть хүргэх асуудлыг ярилцаж, тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авахаар болсон нь энэ байв.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийг манайд олгохоор болсон байдаг. Гэхдээ тэрбээр нэг л болзлыг тавьсан. Үүнийгээ ч “Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжилд зориулж олгоно” хэмээгээд буцаж байлаа. Нарендра Модигийн үг биеллээ олж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, өдгөө бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж буй. Харин энэ удаад Энэтхэгийн Засгийн газраас Дорноговь аймагт бүтээн байгуулж байгаа тос нэрэх үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр 236 сая ам.долларыг нэмж олгохоор болж байна.

Ийнхүү Энэтхэгийн Засгийн газраас анхны болон нэмэлт санхүүжилтийн хүрээнд тэрбум 236 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг юунд зарцуулах нь тов тодорхой тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах болзолтойгоор Монголын талд өгөхөөр болж байна. Албаныхны, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тооцоолсноор газрын тосны үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Гагцхүү энд нэг асуудал байгаа нь ирэх онд УИХ-ын ээлжит сонгуультай. Залгаад Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой. Үүнээс урьтаж ээлжит бус сонгууль болох эсэх тухай яриа саарал ордонд өндрөө аваад буй. Энэ бүгдээс улбаалж Энэтхэгээс олгож байгаа хөнгөлттэй зээлийн хүрээнд барьж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт зогсохгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй. Тэр цагт урагшилсан ажил ч үгүй, газрын тос барих үйлдвэр ч үгүй тогоон дотроо толхилцоод суухгүй л юмсан.  

Шинэ Засгийн газар, парламент гарч ирэхээрээ өмнөхөө үгүйсгэдэг, бүтээн байгуулалтын ажлыг нь таг гацаадаг нь манайхны гэм биш зан. Эгийн голын усан цахилгаан станц, V цахилгаан станц, төмөр зам гээд дутуу алсан могой шиг болгосон олон төсөл хөтөлбөр цаасан дээрээ хэрүүлийн алим өнхрүүлсээр байгаа нь үүний бодит жишээ. Тэгэхээр нэгэнт хөрөнгө санхүүжилт нь тодорхой болчихсон энэ мэт үйлдвэрээ сонгуулийн цикл, улс төрийн халуунд бүдгэрүүлчихгүй авч явах, ашиглалтад оруулах нь бидэнд хэрэгтэй болов уу? 

Ташрамд дурдахад Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайг хамруулан барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоосон түүхий эдийн нөөц 40 жил юм. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    12 цаг 47 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    14 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 24 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    16 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    18 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК