зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цэдэнбалжир: Үйлдвэр ашиглалтад ороход “Петрочайна Дачин Тамсаг”-ийн олборлолт буурсан байх болно

2019-10-22
0
ЖИРГЭХ

Зургийг www.n24.mn

Тэртээ 1990-ээд оны үед анхны Ерөнхийлөгч саарал дээлээ мялаан байж, “Монголчууд газрын тос олборлодог боллоо. Удахгүй боловсруулах үйлдвэртэй болно” гэж хэлсэн нь 20 гаруй жилийн дараа биеллээ олох суурь тавьсан билээ. Гэвч энэ л Монгол мөрөөдөл хөрсөн дээр биеллээ олох уу, эс бөгөөс монголчууд олон тэрбум ам.долларын өр тээн үлдэх үү гэсэн асуултыг асуухаас аргагүй болоод байна. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.2 тэрбум ам.долларт багтаан барихаар төлөвлөсөн ч үйлдвэрт ашиглах түүхий эдээ хаанаас, хэрхэн тээвэрлэх тухай асуудлыг огтхон ч бодолцож үзээгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст мэдээлснээр манай улсад газрын тосны 33 талбайд, 13 бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. Эдгээрээс “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” харин “Доншен газрын тос Монгол” компани “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниуд нь 1993 оноос хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Петрочайна Дачин Тамсаг” компанийн эзэмшиж буй “Тосон-Уул-XIX” талбайн нийт газрын тосны баталгаат нөөц нь 20.17 сая тонн гэсэн бол “Тамсаг-XXI” талбайн газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн гэжээ.

Харин “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг юм байна. Тэгвэл 2023 онд үүдээ нээх зорилт тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий эдийг хаанаас, хэрхэн тээвэрлэх, дотоодын компаниуд хайгуул хийх боломж, бололцоо хэр байгаа талаар газрын тос шинжээч Д.Цэдэнбалжиртай ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх 2021 онд ашиглалтад оруулна гэж Засгийн газраас амалж байсан 2023 он болж хойшилоод байна. Энэ асуудалтай зэрэгцээд газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий эдээ хаанаас авах бэ, бэлэн үү гэдэг асуудал бидэнд тулгамдаж байна. Манай улсад “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” гэсэн хоёр компани гурван талбайгаас газрын тос олборлож байна. Эдгээрээс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон тосны хэдэн хувийг бид авна гэж заасан юм бол?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим заалт нууцын зэрэглэлд хамаардаг. Одоогийн байдлаар олборлолт хийж байгаа гурван талбайгаас Бүтээгдэхүүн хуваах 97 дугаар талбай л ашиг хүртдэг гэрээ гэж хэлж болно. Учир нь бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхдээ тухайн газарт байсан цэргийн байгууламж, граж зэрэг байгууламжийг Монголын талаас оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцож, гэрээндээ тусгасан. Нэг үгээр хэлбэл, рояалти нь 7.5 хувь гэж тооцсон бол эцсийн дүндээ 28.5 хувийн газрын тос манай талд оногдохоор гэрээ байгуулсан. Харин “Тосон-Уул-XIX” талбайн хувьд рояалтиг 7.5 хувиар тооцсон ч өнөөдрийг хүртэл аваагүй байна.

-Яагаад өнөөдрийг хүртэл рояалти аваагүй юм бол?

-Яахав, гэрээ байгуулахдаа авна гэж тусгаж өгөөгүй л байхгүй юу. 1993 оны хамгийн анхны гэрээ шүү дээ.

-За, бүтээгдэхүүн хуваах гэрээндээ эргээд оръё. “Тосон-Уул-XIX” талбайн хувьд монголчууд хэдэн хувийн газрын тос авах юм бэ?

-Гэрээгээр 21 хувь. Харин “Тамсаг-XXI” талбайн хувьд нийт тосноос 29.7 хувийг нь авахаар гэрээ байгуулсан.

-Түүхий эдтэй холбоотой асуудлаас болж газрын тос боловсруулах үйлдвэр ашигтай ажиллаж чадах уу, импортын бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй шатахуун үйлдвэрлэх боломж бий юү гэдэг асуудал үүсээд байна. Зарим улстөрчид Петрочайна Дачин Тамсагаас түүхий эдээ авна, асуудал байхгүй гэх юм. Үнэхээр тийм асуудал байхгүй юм уу?

-Яалаа гэж. Маш их асуудалтай. Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг Унгарын компани хийж байлаа. Ингэхдээ 1.5 болон 2 сая тоннын хүчин чадалтай байхаар хийсэн юм. Аж үйлдвэрийн яам гэж байх үед шүү дээ. Түүхий эдийнхээ хангамжид тулгуурлан хүчин чадлыг бууруулсан. Дотоодын хэрэгцээнд тулгуурлавал хоёр сая тонноос буурахгүй. Ер нь бол тос боловсруулах үйлдвэрийг заавал химийн үйлдвэртэй барих ёстой. Гэтэл манайд химийн үйлдвэрийн сураг ч алга. За энэ яахав гэж бодоё. Гэтэл 1.5 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр гэдэг бол дэлхийн жишгээр бага хүчин чадалтай үйлдвэрт тооцогддог. Хамгийн гол нь ийм бага хүчин чадалтай үйлдвэр байлаа ч гэсэндээ түүхий эдийг 100 хувь хангах боломж өнөөдрийн нөөц боломжоор байхгүй ээ. Яагаад гэвэл, түрүүн хэлсэн гурван ордоос газрын тос олборлож байна. Гэхдээ хятадын компаниуд олборлолт хийдэг. Зүүнбаянгийн орд буюу “Бүтээгдэхүүн хуваах 97” талбайн хувьд жилд 70-80 мянган тонныг л олборлодог. Маш бага хэмжээтэй гэсэн үг. Харин Дорнод аймаг дахь “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” ордын олборлолт үүнийгээ бодвол харьцангуй илүү. Гэхдээ асуудал бий.

-Ямар асуудал?

-“Тосон-Уул-XIX” талбайн хувьд Орд ашиглах төлөвлөгөө буюу нөөцийн тайланд жилийн олборлолтын хамгийн дээд хэмжээндээ хүрсэн жил нь 2016 он. Нэг үгээр хэлбэл, 2016 онд 6.6 сая бариаль тос олборлосон гэсэн үг. 2017, 2018 оноос хойш олборлолтын хэмжээ дандаа буурна. “Тамсаг-XXI” талбайн хувьд ч ялгаагүй.

-Энэ ямар учиртай юм бэ. Нөөц буурсан гэсэн үг үү?

-Газрын тос олборлоход мөрдөгддөг “хууль” гэх юм уу даа, нэг зүйл байдаг. Энгийнээр хэлбэл, газрын тосны хайгуулаас эхлээд олборлолт дуусах хүртэлх хугацааг 1-4 үе шатад хуваадаг. Эрлийн хугацаанаас эхлээд олборлолт эхэлсэн, олборлолтын тогтвортой үе гэхээр “Тосон-Уул-XIX” талбайгаар жишээ авахад, хамгийн өндөр олборлолттой байсан үе нь 2 дугаар шат. Энэ үе нь 2016 он байсан гэсэн үг.

Үүнээс хойш хүссэн хүсээгүй олборлолтын хэмжээ буурсан. Тэгээд олборлолтыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хятадын талаас төлөвлөж өгөөгүй. Өгөхийг хүсэхгүй байх шиг байна. Үүнээс гадна нөөц өсгөх даалгаврыг гүйцэтгэгч талаас жил бүр хийх ёстой. Үүнийг нь бас л хийхгүй байна. Учир нь олборлолтын төвшинг энэ хэмжээнд барих сонирхол хятадын талд байна уу гэсэн хар төрүүлээд байгаа. Би яагаад энэ асуудлыг ярьж байна вэ гэхээр 2023 онд үйлдвэр ашиглалтад орно гэж төлөвлөсөн. Гэтэл яг тэр үед нь газрын тос олборлолтын хэмжээ одоогийнхоос буурсан байна. Энэ бол албан ёсны тооцоо шүү. Би санаанаасаа зохиогоогүй. Үүнээс гадна дахиад нэг сонирхолтой зүйл бий. Одоо барьж байгаа үйлдвэрийн тосны хангамж, жилийн олборлолт ямар байхыг харуулсан тооцооноос харахад хангамжийн хэмжээг 1.3, 1.4 сая тонн гэх зэргээр манайхан тусгасан байсан. Гэтэл бодит байдал дээр хамгийн дээд талдаа 900 мянган тонн орчим гэдгийг судалгаагаар гаргасан байна.

-Энэ тооцооллыг хаанаас хийсэн юм бэ?

-Яагаав, нөгөө энэтхэгүүд тооцож үзээд “Ийм байна” гэж гаргаж ирэхгүй юү. Нэг ёсондоо төсөөллөөрөө ажилд хайнга хандсан гэж хэлж болно.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар 3-4 ордыг нөөцөлсөн. Үүнийгээ газрын тос боловсруулах үйлдвэрт өгнө гэдэг зүйл яригдсан.

-Тэрэн шиг үлгэр байхгүй. Хоёр талбайг нэрлэж байгаа. Нэг нь XI талбай гэж бий. Энэ нь 2010 оны үед байна уу даа, 5, 6 цооног өрөмдсөн юм. Нэг цооногоор 5.5 сая тонн гэж геологийн нөөц бодсон юм. Геологийн нөөц гэдэг олборлох баталгаатай нөөц биш шүү дээ. Түүнээс хойш хийсэн зүйл байхгүй. Өнөөдөр тэндээс нөөц хангана гэсэн. Гэтэл яг тогтоогоод баталсан нөөц байхгүй шүү дээ.

-Энэ талбай нь хаана байдаг юм бэ?

-Галбийн говь хавьцаа. Нөгөө нэг талбай нь Чойбалсан хотоос хойш байдаг. Энд дотоодын компанитайгаа уг нь гэрээ байгуулсан юм. Нөгөөдүүл нь энд тэнд гүйж явж байж санхүүжилтээ шийдэж, цооног өрөмдөх гэтэл нутгийн иргэд нь хөөгөөд явуулчихсан. Өнгөрсөн жил болсон асуудал шүү дээ. Өвөрхангай аймгийн Тарагт суманд Петро матад компани цооног өрөмдөх гээд судалгаа хийж байтал нутгийн иргэд бас л хөөж туусан.  Бас л өнгөрсөн 2018 онд болсон асуудал. За, хоёр жилийн өмнө Увс аймгийн Зүүн говь суманд ажил хийх гэтэл нутгийн иргэд хөөгөөд явуулсан. Нөөц бэлтгэх гэж байгаа царай нь энэ.

-Газрын тосыг гаднаас импортлох боломж хомс гэдгийг олон судлаач хэлсэн. Ингэхээр боломжит хувилбарын нэг нь Дорнодоос 600 км төмөр зам, эсвэл хийн хоолой татах байдлаар тээвэрлэж, зөөхөөс аргагүй. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 гаруй км төмөр замаа одоо болтол тавьж чадаагүй байна. Яг ийм цаг үед дахиад 600 гаруй км төмөр зам тавьж чадах уу, үүнд хэр хэмжээтэй хөрөнгө зарах вэ, эх үүсвэр хаана байна вэ гэдгийг ярих ёстой юм шиг. Тээвэрлэлтээ өнөөг хүртэл шийдэж чадаагүй байтал Петрочайна Дачин Тамсагын олборлож байгаа газрын тосны хэмжээ буурч эхэлсэн гэж та хэллээ. Ийм байхад их хэмжээний хөрөнгө зарж, 600 км төмөр зам татах нь ашигтай гэж үү?

-Маш чухал зүйл асуулаа. Дэлхийн жишгээс үзвэл, ганц нэгхэн сая биш олон зуун тэрбумын нөөцтэй үед хоолойн тээврийг байгуулдаг юм байна. Гэтэл манай нөөц бол 330 сая тонн шүү дээ. Тэгж байж хоолой татсан зардлаа нөхдөг. Нөгөөтэйгүүр, хоолой татах нь манайд тохиромжгүй. Учир нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Мөн манай тос бол +30 градуст царцдаг өтгөн тос. Царцсан тосыг халааж, шахах хэрэгтэй гээд ажил их. Үүнийхээ оронд төмөр зам нь харьцангуй хялбар. Гэхдээ өөрийн тань хэлснээр хөрөнгө нь хаана байна вэ. Өмнөх төмөр замаа одоо болтол барьж чадаагүй хүмүүс 2023 оноос өмнө барьж чадах уу гэдэг яах аргагүй үнэн.

-Газрын тосны хайгуул хийж байгаа дотоодын зарим компаниуд газрын тос байх магадлалтай газруудын олонх нь улсын хилийн бүс эсвэл тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна гэдэг зүйлийг ярьж байсан. Үнэхээр хилийн зурвас газраар газрын тосны судал байх магадлал өндөр юм уу?

-Ганц өмнөд хэсэг ч биш. Газрын тосны хайгуул хийх гээд ялгасан талбайнуудыг гэрээ байгуулсны дараа олонхийг нь орон нутгийн хамгаалалт, эсвэл тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ утгаараа хайгуул хийхэд хүндрэлтэй байгаа нь үнэн.

-Нийт 24 талбай ялгаснаас гурван талбайд олборлолт хийж байна. Бусад 21 талбайгаас нөөц тогтоогдох боломж хэр гэж та бодож байна вэ?

-Хайгуул хийж, нөөц тогтоогдох ажил гүйцэт хийгдэж чадахгүй байгаа энэ нөхцөлд хэлэх боломжгүй.

-Үйлдвэр 2023 онд ашиглалтад орлоо гэж бодъё. Олборлолт хийж байгаа хятадын компаниудаас гэрээний дагуу өөрт оногдох тосоо зах зээлийн ханшаар бодож худалдаж авлаа гэхэд үйлдвэрийн хүчин чадлын хэдэн хувийг ашиглах боломжтой юм бэ?

-50 орчим хувь. Энэ хэмжээнд хүрвэл их юм шүү. Өөр нэг хувилбар бий. Газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах газрын тосоо гаднаас импортлох гэж зарим улстөрчид хэлж байгаа харагдана лээ. Монгол Улсын экс Ерөнхийлөгч нар хүртэл ингэж ярьж хэлж байсан л даа. Гэхдээ ийм боломж бий юү. Хятадууд дотоодынхоо нөөцийг хангахын тулд манай улсаас олборлолт хийдэг. Бидэнд тос олборлож өгөхийн тулд хөрөнгөө зараагүй гэдгээ хятадууд өөрсдөө хэлсэн. Та сонссон байх. БНХАУ нь дотоодын хэрэгцээнийхээ 50 орчим хувийн газрын тосыг 23 орноос импортолдог. Ингэхдээ аль нэг оронд давуу эрх олгохгүйн тулд улс орон бүрээс тогтмол хэмжээтэйг авдаг юм билээ.

-Үнийн савалгаа үүсгэхгүй, нэг улсын импортоос хараат болохгүй гэсэн санаагаар уу?

-Яг тийм. Хангамж тасалдах, гэрээ цуцлагдах зэргээс сэргийлсэн санаа. Гэтэл манай улс нэг улсаас 98 хувийн хамааралтай шүү дээ. Энэ утгаараа хятадаас түүхий эд худалдаж авна гэсэн ойлголт байхгүй байгаа биз дээ. За, ОХУ-аас газрын тос импортох боломжтой юу. Гэтэл эцсийн бүтээгдэхүүнээ манайд худалддаг биз дээ. Ийм хэрнээ манайд түүхий эд өгөх үү. Үгүй байх.

-Казахтан, Саудын Араб, Кувэйтээс авах асуудал яригдаж байсан?

-Анхны Ерөнхийлөгчийн мөрөөдөл. Түүн шиг үлгэр байхгүй. Юугаараа тээвэрлэх юм бэ. ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр яаж дамжуулах уу. Алт биш, алмааз биш. Халааслаад явах боломжгүй эд.

-Та газрын тосны судалгаагаар олон жил ажилласан хүн. Улс орны жишгээс харахад газрын тос боловсруулах үйлдвэрээ түрүүлж барьдаг юм уу, эсвэл ТЭЗҮ-ийг батлаад тээвэрлэлтээ шийддэг юм уу. Яг ямар зарчмаар ажилладаг юм бэ?

-Энэ төсөл бол Оюутолгойн араас жагсах хэмжээний том хөрөнгө оруулалттай төсөл. Энэ утгаараа дэлхий нийтэд мөрддөг зарчмыг баримтлах ёстой. Үүнд нэгдүгээрт, түүхий эдийн хангамж хангалттай эсэх. Нэг, хоёр жил ажиллах үйлдвэр биш шүү дээ. Хоёрдугаарт, хэрэглээ байна уу, үгүй юү. Манайд хэрэглээ хангалттай бий. Гэтэл түүхий эд нь хангалтгүй. Үүнийг сайн тооцоолоогүй л дээ.

-Өртөг тосыг 40 хувиар бодох нь хэт өндөр биш үү. Олон улсад ямар стандарт барьдаг юм бол?

-Хэт өндөр гэж хэлэх аргагүй л дээ. Учир нь Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд бүх зүйлийг тэгээс эхэлсэн шүү дээ. Нэг ёсондоо хэр хэмжээтэй нөөцтэй тодорхойгүй, дэд бүтэц гэх зүйл байгаагүй. Энэ утгаараа боломжийн гэрээ гэж би хувьдаа боддог. Яахав, дэд бүтэцтэй, хайгуулаа бүрэн хийж нөөцөө тогтоосон зүйл дээр хятадууд орж ирсэн бол арай өөр гэрээ хийх байсан байх.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (120.17.158.99)
    Тэнэг өвгөн лоббиний ажилаа л хийж ярилцлага өгж дээ... Хийх хүнд арга олдоно, хийлгэх сонирхолгүй хүнд шалтаг олдоно
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • gazriin tosnii uildveree demjeye. (211.36.140.218)
    uls ooriin gesen uildvertee boloh gej baihad bolohgui butehgui gej yarih ni yamar heregtei yum. buteeye gevel arga oldjil taaraa. bas sudalgaa haiguul hiih bolomj manai orond baigaa shuu. ene erdemtenees bol shineleg sanaa garah ongorson hun bainaa.
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
    • Ийм маанаг фязда нар уншаад ч ойлгохгүй юмаа. Түүхий эдгүй үйлдвэр яахын бэ Чи гэрлэлээ гд гэр бариад сууя, гэр бүлийн хүнгүй ганцаараа айл болохуу маанагаа
      2019 оны 10 сарын 27
  • Зочин (202.55.188.43)
    Өвгөн олон жил орос хятадуудтай ажилсан юм чинь тэднийгээ дэмжих нь зөв л. Монголоо гэх сэтгэл лав гарахгүй энэнээс. 1.5 сая км газраас 10 хувьд ч хайгуул хийгээгүй байж.
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Arai yma boloh talaas n hiimeer ym (66.181.185.63)
    Ene hun eh oron ch ym bl bolomjtoi buh ymiig sudlaad alivaa zuiliig boloh talaas n yarij hiimeer ym getel uguisgeed bh ym tgd l benzinee 1780 esv 2000 avaad baij bsain dr ym bhda lalar chin uvgun tugtsug chin
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.116)
    Тэр бүтээгдэхүүн хуваах гэрээ хиййсэн хүнийг ол шийтгээд гэрээг цуцлаад л болоо ш дээ ядах юу бна
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Бат (202.131.245.182)
    Сингапур тэгээд түүхий эдтэй юм уу. Бас Солонгос, Япон
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
    • Маанаг үхэр монгол вэ Далайд гарцтай тгд хүчирхэг орнуудтай утаандаа мансуурсан орноо зүйрлээ шаачхын
      2019 оны 10 сарын 25
  • малд (66.181.161.2)
    малаа Хүрэлсүх наад асуудлыг чинь ул суурьтай судлаж байгаа .иймхэн юм мэдэхгүй ерөнхий сайд байв гэж ухаан муут малаа
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.34.89)
    Үйлдвэрийн түүхий эдийн 50 хувийг цөөхөн хэдэн жил хангах дотоодын нөөцтэй. Цаашид нөөц тогтоох олборлох ажилд төрийн болон орон нутаг, төрийн бус байгууллагуудын зүгээс саад тотгор болж байгаа нөхцөлд түүхий эдээр хангах боломжгүй харагдаад байгаам даа
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • гар хөлд
      тандалт судалгааг нийт газар нутгаар хийсэн юм шиг худлаа мэдээлэл тараах юмаа захиалга биздээ чи
      2019 оны 10 сарын 24
  • Зочин (103.9.90.3)
    heden neft importlogchid deer bga tsagt hezee ch butehgui
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (14.48.6.68)
    Ene uildberiig bariulj bgaa humuus bodson baih yagaad negniiheè hiij bgaa yumiig uguisgej bdag yum bolno sh uu dee
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.237)
    600 км цаанаас түүхии эдээ яаж зөөх тухаи мэддэг хүмүүсиин үгииг огт тоогоогүи шүү дээ.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    Одон худалдаж аваад гутраги зйүл тарааж бэрхшээл Олон үл мэдэгдэгч ярьсан урд гаралтйа нөхдийн балаг
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.108.212)
    Босоо хөх монгол гээд шантаажид олон хайгуулуудыг зогсоосон
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Үнэн (202.21.108.212)
    Монгол хэзээ ч хөгжихгүй
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Сүрэн (202.21.108.239)
    Зөнөг өвгөн чадахгүй болохгүй гэж.Хятадууд бидэнд ямар ч ашиг өгөхгүй нефть зөөдөг болж таарч байна.Энэ бол шууд дээрэм тонуул.Яаралтай зогсоож хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй юм байна
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • хаха
      Сүрэн гэж дүфф сда
      2019 оны 10 сарын 23
  • Баяр (64.119.25.163)
    Маш гутранги үзэлтэй өвгөн байна, ийм хүмүүс байгаа учраас үйлдвэртэй бололгүй олон жил болсон. Улс өөрийн эзэмшлийн ордтой байхад нөөцөөр дутна гэж үгүй, БХГ нийхэ нөхцлийг зарим орд лээр дахин сайжруулж хийнэ.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • Өөрийн эзэмшлийн орд байхгүй болоод л асуудалтай байгаа юм.
      2019 оны 10 сарын 23
  • Зочин (203.169.49.104)
    Эрүүл нүдээр харвал энэ тосны үйлдвэр улс орныг олон тэрбум долларын өрөнд нэмж оруулахаас цаашгүй гэдэг нь анхнаасаа л тодорхой байсан. Нэг бол газрын тосны хайгуулаа эрчимтэй хийж тосны ордтой болох эсэх азаа үзэх. Яагаад гэвэл газрын тосны нөөц олох гэдэг манай орны хувьд маш өндөр эрсдэлтэй ажил.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.177.220)
    BURU ZUNUG
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.117.224)
    СУМЪЯАБАЗАР МАХАН ТОЛГОЙТ МИНЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙЧИХСЭН ЭРДЭМТЭН ХУНИЙ УГИЙГ СОНС. ЧАМ ШИГ ЮУ Ч МЭДЭХГУЙ БАЙЖ ЦЭЭЖНИЙ ПАНГААР БУРААГУЙ ГЭДЭГТ ЧАМД БИШ ЭНЭ ХУНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ БОЛНОО ДОО. ТЭЗУ ХИЙЛГЭСЭН КОМПАНИ УЛСААРАА УЙЛДВЭР БАРИУЛАХГУЙ ТИЙМ ЮМ ГЭЖ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГУЙ
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • хөдөөний хүн (202.179.31.125)
    эх орноо бүү бас
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    Хийгээд ургашаа алх Нэг хүний бодол юу биш Ер нь асар их хүндрэл ярь энэ хугацаанд өөрсдөө хождог хуучин гарууд хөгжилд их буруу нөлөөлсөн
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.31.101)
    Д Цэдэнбалжар гуай эрдэмтэн тухайн салбараар мэргэжсэн хүний хувьд мэдэж байгаагаа л бичсэн байна Зөв Ард иргэд болон тэнэг засгыг сагсуу поп боловсролгүй намын ажилтан ёрөнхий сайдад ингэж сэрэмжлүүлэг өгөх нь иргэний ариун үүрэг шүү Даанч манай ёрөнхий сайд юу ч мэдэхгүй дээр нь сүржин эрдээ Эх орныг минь сүйдэлхээсээ өмнө зайлаасай
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.111.20)
    Нөөц хангалтгүй нь үнэн. Хайгуулын ажил хийлгэхгүй байгаа нь ч үнэн. Муулаад бгаа лалрууд энд ярьсан зүйл бодьтой болохоор анхнаасаа мэдэж бсан юм яах гэж мөнгө үрсэн юм бэ гэж хуцалдана. Босоо хөхөгчид хүртэл МТ-ийн хайгуулыг очиж зогсоож өөрсдийгөө хорлож байсан. Орос хятадын заавраар ажилладгийн илэрхийлэл нь энэ шүү дээ.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
    • Баяр
      Зөв
      2019 оны 10 сарын 22
  • иргэн (202.21.124.19)
    Үнэн үг хэлсэн байна. баахан өр тавиад үйлдвэртэй болтол түүхий эдээ хаанаас авах уу, хаанаас хэдэн төгрөгөөр тээвэрлэх бэ гэдгээ ч тогтоогүй байдаг. ийм салан задгай юм гэж хаа байсан юм бэ. энэ хэдэн улстөрчид ажлаа өгөөд л гадагшаа зугтаачихна. ард нь ард түмэн бөөн өртэй үлдэнэ ш дээ
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
    • Иргэн
      Хуц чи мэддэггүй юм
      2019 оны 10 сарын 22
  • Zochin (66.181.190.216)
    IImerhuu balai ulsuudiig bitgii too uls orniihoo buteen baiguulaltiig yamar negen argaar l zogsooh tuhai yarih yumaa
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (122.201.24.234)
    Ene neg sonin hun orosuudiin gar hul bolson nuhur kommunisuudiin uldegdel bodvol tedniihee daalgavaraar ajilladag biz dandaa l bolj butehgui yam yariad l yavj baidag ene bid hoeriin sudlaach gej yu baihav dee shalgadag gazar ni sain shalgah heregtei dee
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
    • Шалгаад юу олохын хөлдүү толгойтоо? Нөөц нь хангалтгүй гэдгийг тооцоолсоноос иш татсан нь хэрэг үү? Битгий попорч бай л гэж байна. Мөн маш чухал гэсэн ажлуудаа явуулдаг болохгүй бол үйлдвэр чинь ашиггүй болох нь л гэж бна. Түүхий тосоо зарах сонирхол манай 2 хөршид байгаа бол тэрийг нь гаргаач. Асуудлаа биш хүнийг нь муулах гаж донтой юм уу хаашаа юм
      2019 оны 10 сарын 22
  • Зочин (103.229.123.133)
    Энэ хүний хэлж буй үнэн шүү дээ!! Манай сайд дарга нар гэж сүр пар гэсэн сүржигнүүр савсаг юмнууд төрийн ажилд ч ингэж л хандаж байгаа юм даа!!! Улс төрийн оноо л авч байвал улс орны эрх ашиг тэдэнд огт падгүй юмаа!!! Хүрэлсүх том том гоё юм яриад амлаад байсан, хаа байна??? Нэг ч бодитой ажил болсон юм алга!!!
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.25)
    Энэ хунтэй санал нэг байна. Бодлоггуй халуун сэтгэл саарал жагсаалтаар л дуусдаг. Дээр нь хэлхэд 5-10 жилийн дараа дэлхий даяараа цахилгаан машин хэрэглээд эхлэнэ. Манайхан ч адил. Тэр цагт нэрсэн бинзэнээ хаана аваачиж асгана аа. Хариулах хун байна уу.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
    • Zochin
      Mahan tolgoit tsahilgaan mashin awch unahad chadal ghine hvrehgvi nasiig barna
      2019 оны 10 сарын 22
    • zochin
      chi ch estoi jinhene hooson tolgoi bn daa
      2019 оны 10 сарын 22
  • б (202.72.245.122)
    Хятад гаралтай нөхдүүд хиймэл саад ярьдаг Монголыг үнэгүй сорох санаа
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.230.114)
    иймэрхүү хүний ажлыг шүлсээ үсэргэн шүүмжлэгч хоосон их мэдэгч нар их болж дээ битгий тоо ажил хийж байхад гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж үг бий
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Дарь (202.126.89.131)
    Өөр нөөцүүдээ бас Хятадуудад өгсөн юмуу. Эсвэл, энэ засгийн бодлогыг эсэргүүцээд байна уу.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Чулуун бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй
    3 мин
  • Тендер: Нийслэл 400 сая төгрөгөөр газрын зөрчил арилгуулна
    18 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 0 мин
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
    1 цаг 0 мин
  • Шинэ, хуучин байхаас үл хамааран орон сууцны үнэ өссөөр байна
    1 цаг 13 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажлыг энэ сарын 30-ны өдөр дуусгана
    1 цаг 22 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан тасрах вэ?
    1 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 29 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 29 дулаан байна
    1 цаг 30 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болов
    20 цаг 12 мин
  • ДАШТ: Т.Ариунзаяа, Л.Анхзаяа, О.Уранбаяр нарын гурван жүдоч барилдана
    20 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 34 мин
  • Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна
    20 цаг 45 мин
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
    Уржигдар 20 цаг 08 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
    Уржигдар 20 цаг 04 мин
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
    Уржигдар 11 цаг 36 мин
  • ЯНДАНГАА БУУЛГАЖ, НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖСЭН АЙЛ ӨРХҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
    Уржигдар 11 цаг 19 мин
  • MGL-ийн түүхэн дэх хамгийн том тулаан болно
    2025-06-13
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
24 баримт
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК