зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмнэлэг түрээслэгч овжин бизнесмэн

2020-3-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1981 онд Барилгын техникумыг геодезийн техникчээр төгссөн тэрбээр 1989 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаачаар төгсчээ. Сүүлд 1999 онд Удирдлагын академийг бизнес удирдлагын менежерээр төгссөн байна.

БАРИМТ 2

Улс төр гэхээсээ бизнес, барилгын салбарт туршлагатай нэгэн. 1991 онд МХЗЭ татан буугдаж, байгууллагуудын эвлэлийн хороо тарахад тэрбээр орон тооны цомхтголд орж, ажилгүй болсон байна. Энэ үед нөхрийнхөө хамт Орос, Хятадын хооронд наймаа хийж, бизнeсийн гараагаа эхэлжээ. Хятадаас авчирсан нөхрийнхөө барааг тэрбээр Орос руу аваачиж зардаг байсан аж.

БАРИМТ 3

Ийнхүү ганзагын наймаа эрхэлж явах үедээ буюу 1995 онд “Багана” компанийг байгуулж, улмаар “Ачлал” групп болгон өргөжүүлжээ. Тус компани нь бизнесийн анхны гараагаа худалдааны салбараас эхэлж, арав гаруй жилийн дотор санхүүгийн чадавхи бүхий Монголын тэргүүлэгч бизнесийн групп компани болон өргөжсөн байдаг. Өдгөө “Ачлал групп” нь худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хувийн хэвшлийн нэг болжээ.

БАРИМТ 4

Улс төрд, УИХ-д харьцангуй шинэд тооцогдох М.Билэгт гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ үе үе олны анхаарлыг татдаг гэмтэй. Тэрбээр анх “Өвөл болохоор хүйтэрдэг” гэж хэлснээрээ анхаарлын төвд орж байсан бол өнгөрсөн онд “Шодоргос”-ын тухай ярьж, “айдас хүйдэс” гэх үгсийг Монгол даяар трэнд болгосон байдаг.

БАРИМТ 5

Түүний эл үгсийг мэдэхгүй, хараагүй, яриаг нь сонсоогүй хүн Монголд бараг үлдээгүй болов уу. Түүний хувьд үзэл бодлоо ил цагаахнаар илэрхийлэхдээ ийн алдаа гаргадаг байж болох юм. Гагцхүү санамсаргүйгээр ярьж, хэлсэн үгс нь түүнийг ард иргэдийн дунд хийж, хэрэгжүүлж буй ажлаас нь илүүтэй “алдаршуулдаг” хэрэг.

БАРИМТ 6

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ өөрийн зураг бүхий хуанли, цайны идээ тараах нь элбэг. Харин М.Билэгт гишүүний хувьд тойргийнхоо иргэдэд өөрийн зурагтай данх таараалаа гэж шүүмжлүүлж, "данх" Билэгт хоч авсан удаатай. Энэ талаар тэрбээр хэн нэгэн фотошоп ашиглаж, миний зургийг данхан дээр тавьсан хэмээн тайлбар хийж байв.

БАРИМТ 7

Үүгээр зогсохгүй “Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байна. Шатахуун импортолдог компаниуддаа Монголбанк зах зээлийн ханшаас доогуур үнээр валют өгч, тэр хэмжээгээр алдагдал хүлээсэн байдаг. Уг нь жилдээ Монголд нэг тэрбум ам.долларын шатахуун орж ирдэг юм билээ. Бог малаасаа 20 сая толгойг төр зохицуулаад төрийн компани гадаадтай гэрээ хийж, бартер хийх гарц байж болно” гэсэн үгийг Сангийн сайдад дайж байлаа.

БАРИМТ 8

Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хувийн хэвшлийнхэн махыг экспортод гаргах бүрэн боломж бий. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Ер нь 2017 онд авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөгийг төлөхөөр төлөвлөж байсан. Энэ онд 1.2 их наяд байсныг бид оны эхэнд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлд зохицуулалт хийгээд 530 тэрбум төгрөгөөр хүүг буулгаж чадсан. Сангийн яам бензинийг махаар солих наймаа яримааргүй байна. Бид бодлогоо яръя” гэж байв.

БАРИМТ 9

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын “Корэйн Айр” компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд орооцолдсон. Үүнтэй холбогдуулж, БНСУ-ын хуулийн байгууллагад байцаалт өгч, тодорхой хэмжээний торгууль төлсөн байдаг. Улмаар эх орондоо ирсэн даруйд Цэцийн хуралдаан болж түүнийг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл БНСУ-д хэрэгт орооцолдсон Д.Одбаяр нь УИХ-ын гишүүн М.Билэгттэй худ ураг аж. Д.Одбаярын хүү М.Билэгт гишүүний охинтой хэдэн жилийн өмнө гэр бүл болжээ.

БАРИМТ 10

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс жил хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг. Энэ дагуу М.Билэгт гишүүн “Олимп орд” харш ХХК, “Энэр Мед” ХХК, “Ачлал трейд” ХХК, “Ачлал групп” ХХК, “Ачлал жаргалан” ХХК, “Ачлал-Эхлэл” ХХК, “Ачлал-Оранж” ХХК, “Энэр мед хоёр” ХХК зэрэг найман компаниас хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлжээ.

БАРИМТ 11

Мөн 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий амины орон сууцтай, 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эзэмшлийн газартай юм. 230 сая төгрөгийн өртөг бүхий Lexus-570 маркийн хоёр машинтай. 37 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.

БАРИМТ 12

М.Билэгт гишүүний хамаарал бүхий “Энэрмед” ХХК-ийн япон стандартын дагуу барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвшөөрлийг нь олгосон байдаг. 

БАРИМТ 13

Ингэснээр Монгол Улсад ганцхан байгаа 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадал бүхий шинэ хавдрын эмнэлгийн барилга ашиглалтад орох боломж бүрдсэн тухай холбогдох албаныхан ярьж буй.

БАРИМТ 14

Энэ тухай М.Билэгт гишүүн “Энэрмед” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь “Ачлал трейд” компани. “Ачлал трейд” ХХК нь өөрийн зуун хувийн хөрөнгө оруулалтаар энэ эмнэлгийн барилгыг бариад байна. Манай “Ачлал трейд” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулахаар дэлхийн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах гарцыг бий болгох төслийг хэрэгжүүлэх судалгааг 2011 оноос эхлүүлж байлаа. Эмнэлгийн барилга нь нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн стандартыг хангасан байдлаар баригдсан онцлогтой. Энэ эмнэлгийн барилгын төслийг 2010 онд санаачилснаар өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм” хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 15

Тус эмнэлэг нь өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой. Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлагатай. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийх аж.

БАРИМТ 16

Мөн Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулжээ.

БАРИМТ 17

УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн “Ачлал трейд” компани Хөгжлийн банкнаас 2017 онд “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах “ төсөл бичиж 12.5 сая ам.доллар авсан байна. Төгрөгт шилжүүлбэл 33 орчим тэрбум болно.  Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” ХХК-д 15 сая ам.доллар олгохоор гэрээ байгуулаад, дээр дурдсанаар 12.5 саяыг олгоод байгаа юм байна. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны №2017/75, Хөгжлийн банкны ТУЗ-ийн №75 тоот шийдвэрээр энэ зээлийг олгожээ. 

БАРИМТ 18

“Ачлал трейд” ХХК-иас Хөгжлийн банкинд танилцуулахдаа “..Улаанбаатар хотод иргэдийг хавдрын оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлгийг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45.3 сая ам.доллар, үүний 10 саяыг өөрөө, 5.0 саяыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлсэн гэжээ.

БАРИМТ 19

М.Билэгт гишүүний эзэмшлийн компанийн барьсан уг эмнэлгийг төрд шахах нь гэсэн шүүмжлэл, хардлага хэсэгтээ явсан. Гэвч М.Билэгт гишүүнийг уг асуудлыг үгүйсгэсээр ирсэн байдаг. Улмаар 2020 оны төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суулгаагүй ч түрээслэх төсөв суулгасан. Өөрөөр хэлбэл, 2019 оноос эхлэн тус компанийн барьсан эмнэлгийн барилгыг төр 19 тэрбум төгрөгөөр түрээслэхээр болоод байгаа юм.

БАРИМТ 20

Энэ тухай М.Билэгт гишүүн “2015 онд эмнэлгийг барилгыг ашиглалтад оруулах байсан. Гэтэл шантаажчид "Та тэртээ тэргүй жилд 1 сая ам.доллар төлж байгаа юм чинь бидэнд 1 сая ам.доллараа өгчих" гэсэн. Хавдар судлалын ойр орчимд шүүгч нар их байдаг. Ингэж шүүхийн урт удаан процесс эхэлсэн. Гэвч шударга үнэн ялсан. 

БАРИМТ 21

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар нэр төрөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг хавдраар шаналсан хүмүүст ашиглая гэсэн.  Энэ барилгыг худалдвал миний болон Засгийн газрын нэр хүнд унах учир би зараагүй, түрээсэлж байна. Ингээд би 20-30 жилийн хугацаатай түрээсэлье гэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс худалдаад авчих юмсан" гэж байсан. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд түрээслэхээр болсон. 

БАРИМТ 22

Тэр 19.8 сая тэрбум төгрөг чинь дан ганц түрээс бус эмнэлэг дотор байх ор дэр, гал тогоо гэх мэтээр задарна. Гэхдээ миний туйлын зорилго бол түрээслэх биш. Засгийн газрынхаа тавьсан саналыг хүндэтгэж байна" гэсэн тайлбар өгсөн удаатай.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд сонгуулийн наймдугаар тойрогт олимпийн аварга Н.Түвшинбаяртай өрсөлдөж ойролцоо саналаар ялалт байгуулсан. Түүний хувьд 2012 оны сонгуулиар нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож байжээ. 

БАРИМТ 24

Түүний хувьд ирэх сонгуулиар Баянхонгор аймагт дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базаах болсон. Хэлсэн үгэндээ ороогдчих гээд байдгийг нь эс тооцвол тэрбээр ЖДҮ болон бусад асуудалд холбогдоогүй харьцангуй нэр цэвэр гишүүдийн нэг.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон М.Билэгтийг онцолж байна. Барилгын техникум, Геодезийн техникч мэргэжилтэй тэрбээр Улсын геодези, зураг зүйн газраас ажлын гараагаа эхэлж, хорооны дарга, “Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (112)

  • НОТЛОХ БАРИМТ (202.131.248.66)
    ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • ЭМЭГТЭЙ БИЗНЕСМЭН (202.131.248.66)
    ӨНӨӨДРИЙН НИЙГЭМД БИЗНЕСЭЭ БОСГООД, ҮР АШИГТАЙ АЖИЛЛУУЛААД, УЛСАД ТАТВАРАА ТӨЛӨӨД ЯВНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР АМАРГҮЙ. ӨӨРИЙНХӨӨ ХӨДӨЛМӨРӨӨР ӨДИЙ ЗЭРГИЙН БАРИЛГА БАРИАД УЛСДАА ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ АШИГЛУУЛНА ГЭДЭГ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ? ЯГ ҮНЭНДЭЭ ТИЙМ АЙМАР ДҮНТЭЙ ТҮРЭЭСЛЭХГҮЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ ШД. СЭТГҮҮЛЧИД ЖААХАН УТГА УЧИРТАЙ БИЧМЭЭР ЮМ АА
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
      2020 оны 03 сарын 24
  • НИЙГМИЙН ТӨЛӨӨЛӨЛ (202.131.248.66)
    АМЬ ГУЙЖ, ГОРЬДЛОГО ТЭЭСЭН ХҮМҮҮС ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ ХӨЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ЯЗГАНАЖ БАЙНА Коронавирус гээд бүгд гэртээ бүгэж, хөл хорионд сууж байхад Хавдрын эмнэлэгт өвчиндөө шаналсан хүмүүс хөл толгой нь үл мэдэгдэх бужигнаан дундуур эрсдэлийг үл тоон дугаарлаж байна. Хавдар судлалын үндэсний төвийн барилга байгууламж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, боловсон хүчин, эмч мэргэжилтнүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, чадах бүхнээ хийдэг байх нь. Яагаад энгийн иргэдийн амьд явах эрх хязгаарлагдмал, эх орондоо эмчлүүлэх найдвар ийм алс юм бэ. Уг эмнэлгийн цахим бүртгэлийнхэн өглөөнөөс хойш 800 орчим хүнд үзлэгийн цаг олгожээ. Хавдар судлалын үндэсний төвд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байгаа биз дээ? Тэнд эгнүүлэн тавьсан хүлээлгийн сандлын захынхад суугаа Түүнийг Р.Батсүх гэдэг аж. Бие нь чилээрхсэнийг онош тодруулахаар Дорнод аймгаас улсдаа ганц эмнэлгийг зорьж иржээ. Хотод сурдаг оюутан дүү нь ахыгаа дагуулан Хавдар судлалын үндэсний төвийн босгыг элээгээд хориод хонож буй гэнэ. Р.Батсүх “Хамгийн анхны даваа болох цаг авах бүртгэлийн хэсгээс эхлээд эхлээд мэргэжлийн эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, нарийвчилсан зураг авах тоног төхөөрөмж гээд бүгдийнх нь дараалал хэд хоног, хэдэн сараар дүүрсэн тул танил талгүй, олигтой мөнгө төгрөггүй хүн ийшээ зүглэх ч хэрэггүй юм байна. Бие нь дор орсон хүмүүс бол энэ урт дарааллыг нь хүлээж дийлэхгүй талийдаг байх. Би харьцангуй нас танагтай, тэнхээтэй, бас цаг завтай тулдаа уйгагүй оочерлож байна. ...Гэвч Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлэг ийм дараалалтай, үйлчилгээ авахад хэцүү болохоор л хүмүүс очихоос халширч явсаар өвчнөө хүндрүүлдэг байх” гэсэн бодол төрснөө нуух юун. Хавдрын өвчлөл иймдээ хүрч, хамрын ханиаднаас ч илүү тархалттай байхад эрүүл мэндийн салбар нэгдсэн бодлогогүй, ундуй сундуй, хүмүүнлэг бус, харгис хэвээрээ байсаар л байх уу. http://www.npost.mn/a/165704
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • БИЛЭГТЙИГ ДЭМЖИНЭ ЭЭ (202.131.248.66)
    ТЕНДЕР, ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДООГҮЙ ГИШҮҮНИЙГ УИХ-Д ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЛГҮЙ ЯАХАВ
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • САНАЛ НЭГ БАЙНА
      ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
      2020 оны 03 сарын 24
  • 19 ТЭРБУМ ГЭДЭГТ ЗАЛРУУЛГА (202.131.248.66)
    Ж.Чинбүрэн дарга Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллын бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгын урсгал зардалд 4,5 тэрбум төгрөгийг суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • НОТЛОХ БАРИМТ
      ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
      2020 оны 03 сарын 24
  • ХСҮТ-ИЙН ЗАРИМ ЭМЧ НАР (202.131.248.66)
    ХУУЧИН ХАВДАР СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ЯГ ДЭРГЭД БАРИГДСАН 12 ДАВХАР ШИНЭ ЭМНЭЛГИЙГ ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ АШИГЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ АЛЬ ХЭДИЙНЭ ЗАРДАЛ МӨНГӨ НЬ СУУТГАГДААД Ж.ЧИНБҮРЭН ЭМЧИЙН САНАЛ ОРУУЛСНААС ХАМААГҮЙ ИЛҮҮГЭЭР БАТЛАГДЧИХААД БАЙХАД ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ ГЭРЭЭ ХИЙГДЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ЭМЧ НАР БИД ТОХИЛОГ ОРЧИНД ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • НОТЛОХ БАРИМТ
      ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
      2020 оны 03 сарын 24
  • УИХ-ын ГИШҮҮН (202.131.248.66)
    М.БИЛЭГТ ГИШҮҮНИЙГ 19 ТЭРБУМААР ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ТҮРЭЭСЛЭХ ГЭЖ БАЙНА ГЭСЭН ТАШАА МЭДЭЭЛЭЛД ЗАЛРУУЛГА ХИЙХ БАЙНА. ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн эмч ХСҮТ-ийн түрээсийн төлбөрт 4,5 тэрбум урсгал зардалд суулгаж өгөөч гэж УИХ-ын танхимд санал тавьж, УИХ тэр саналыг нь 2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМ БОЛГОЖ 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримтыг энд хүргэж байна. https://www.facebook.com/golden.zuu/posts/1863138963821097
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • НОТЛОХ БАРИМТ
      ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ 19.8 тэрбум төгрөг төлөх гэнэ гэсэн ташаа мэдээлэлд дараах баримтаар залруулгыг хүргэе. ХСҮТөвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн: ХСҮТөвийн Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ХСҮТ-ийн дэргэд баригдсан 12 давхар шинэ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад: Амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж ажиллуулснаар ХҮЧИН ЧАДАЛ 74 хувиар НЭМЭГДЭЖ, ХҮЛЭЭГДЭЛ 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай урсгал зардлын санхүүжилтэд Улсын төсөвт 4,5 тэрбум төгрөгийг л суулгаж өгөөч гэж УИХ-ын НББСШУБХорооны хуралдаан дээр үг хэлж санал тавьсан. Харин УИХ тэр саналыг нь 2.2 тэрбумаар нэмэгдүүлээд 6,7 ТЭРБУМААР 2020 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ БАТАЛСАН нотлох баримт энэ байна. Үүнээс жилийн түрээсийн төлбөрт 3.7 тэрбумыг зарцуулахаар санал оруулж батлуулсан. Энэ бол 1мкв-г нь 28000 төг энд ноогдох НӨАТатвар орсон л дүн л дээ. https://www.facebook.com/100038439931252/posts/200937057864291/
      2020 оны 03 сарын 24
  • нэт (64.119.27.103)
    Удирдлагын академи гэж нэг тэнэг сургууль байсан. Одоо байдаг болов уу. Гучин жил энэ сургуулийг төгссөн хүмүүс баахан компани, төр удирдаж жонхуурууллаа даа. Ямар хүмүүсбагшилдаг юм бол доо чааваас....
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.93)
    echneegeer 2 surguuli tugsuj bsiin odoo ch boloo bzdee
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • ХСҮТөвийн ү/ажиллагааг түрээсийн эмнэлгийн барилгаар өргөтгөхийг эсэргүүцэгч эмч нарт (66.181.161.73)
    Нийслэлийн Засаг даргын тамгын газар УБ хотынхоо иргэдэд төрийн үйлчилгээг ачаалалгүй чирэгдэлгүй хүргэхийн тулд дүүргүүдэд “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн гэрээ байгуулан: -БЗДүүрэгт “Дүнжингарав төвд”, -ХУДүүрэгт “Мишээл төвд” -СХДүүрэгт “Драгон төвд”, -ЧДүүрэгт “Оргил төвд” НЗДТГазар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаа явуулж л байна. Мөн БЗДүүргийн ЭМэндийн тусламж үйлчилгээг явуулж байгаа НЭГДСЭН ЭМНЭЛЭГ бас л хувийн хэвшлийнх тэнд төр хувийн хэвшлийн түншлэлээр гэрээ байгуулан бүхэл бүтэн дүүргийн 350.000 гаруй иргэдэд Эрүүл мэндийн төрийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж л байна энэ мэт төр хувийн хэвшлийн түншлэлээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ачаалал чирэгдлийг багасгахаар ажиллуулж байгаа олон л жишээ байна шүү дээ
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • Sanaagagvagaas: ХСҮТөвийн удирдлагад
      Бэлэн зэлэн Япон стандартаар маш сайхан Эмнэлгийг УИХ-ын гишүүн М.Билэгт барьж ашиглахад бэлэн болгоод төрд түрээслэх төсөв хөрөнгө нь улсын төсөвт суугдсан хэдийч Хавдрын эмнэлгийн дарга Эрдэнэхүү гэж нэг хүнд сурталтан элдвээр шалтаглан удаашруулж, хавдрын өвчинд шаналасан хөөрхий иргэдийн амь насаар тоглож яваа даварсан даргад ЭМЯ хатуу хариуцлага тооцох ёстой байх. Монгол улсын засгийн газар, Яамны сайдын шийдвэрийг зөрчих эрх энэ даргад бий гэж үү. Энэ мэт даварсан дарга нар мэр сэр байгаад холбогдох дээд байгууллагууд хатуухан хариуцлага тооцож өвчтөний төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүнээр солих хэрэгтэй байх. Амь гуйж, горьдлого тээсэн энэ олон зуун иргэдийг монголын төр анхаарч шийдэрээ гаргачихаад байхад үл бүтэх, хүнд сурталтай, ажлаа мэдэхгүй Эрдэнэхүү мэт нөхрийг яагаад зайлуулж болдоггүй юм бэ. Хөөрхий иргэд үнэхээр нүд халтирам байдаг юм билээ. У.Хүрэлсүх ерөнхий сайд энэ Эрдэнэхүүг ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явааг мэдээгүй л байхдаа... https://www.facebook.com/100025696453338/posts/576008896598987/?d=n
      2020 оны 03 сарын 22
  • Уранаа (66.181.161.73)
    Тендерт оролцох өөр компани хаана байна.????? Ийм эмчилгээний шаардлага хангасан эмнэлэг Монголд өөр баригдсан уу? Энэ бол хэдэн км зам , хэдэн айлын орон сууц биш 19 мянган өвчинтөний хүсэн хүлээсэн "АВРАЛЫН ОРДОН" юм. ЭМЯ гэрээ хийхийг ХСҮТ-д өгсөн нь буруу байсан уу? Тендерээ 2удаа нэг санал ирээгүй гэсэн одоо дахиад гэрээ хийхгүй шантаажлах шалтаг хайсаар байгаа нь ???? Энэ өнөөдрийн харалган бодлогын нэг хэлбэр.!!!!!! Гэрээ хийх эрхийг бодлого хэрэгжүүлэгч яам нь өгсөөр байхад санал явуулж.байгааг шалтах гэж ойлгох уу? шудрага гэж үзэх үү? Хэт хийрхэл хэнд ашигтай вэ?
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • ХСҮТөв
      ХСҮТөвийн ерөнхий захирал Ж.ЧИНБҮРЭН: “ӨДРИЙН СОНИН”-ны 2019.09.20-ны өдрийн өгсөн ярилцлагад: ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ТОМ БАЙШИН , ТАЛБАЙТАЙ БОЛСНЫ ХЭРЭГГҮЙ, менежментээ сайжруулчихвал болчихно ш дээ гэж ЗОРИУД БИЧЭЭД БАЙГАА нөхөр нь манай төвийн яг ар талд өндөр байшин бариад сууж байгаа байхгүй юу… гэжээ тэр өөрөө эмнэлгийн өндөр барилга барьж байгаа нөхөр нь: ХСҮТөвийн зүүн хойд үүдэнд нь хувийн жижигхэн үүдэн эмнэлэг ажиллуулаад, хажууд нь өндөр байшин бариад сууж байгаа энэ “БРИЛЛИАНТ ХОСПИС” үүдэн эмнэлгийн эзэн ӨӨРӨӨ ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ 10 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛДАГ ЭМЧ ХҮН ИЙМ АРЧААГҮЙ СЭТГЭЛТЭЙ байж болох уу? Гэтэл сэтгүүлч нар, жирийн иргэд ХСҮТөвийг томсгохын төлөө Төрийнхнийг лобидоод уриалаад явж бна шүү дээ????? “Бриллиант хоспис” эмнэлгийн эзэн эмчБуянтогтох таны зорилго юу вэ? https://www.facebook.com/100000793102714/posts/2412868595416220?sfns=mo
      2020 оны 03 сарын 22
  • Сэтгүүлч (103.57.93.246)
    Иргэдээ амьдаар нь “ОРШУУЛДАГ” харгис төр ... Захын хорооллын гудамжин дундах нэг давхар хуучин барилгыг засаж, тохижуулсан уг эмнэлэг өрөөнүүддээ дугаар тавихын оронд “Итгэл”, “Найдвар” гэх мэтээр христийн сургаалд олонтаа дурдагддаг үгсээр нэрлэх аж. Энд эмнэлгийн ажилтнууд шинэ хүний төлөө залбирал үйлдэв... Энэ бол “Грийн хоум” хосписын өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг. Хөнгөвчлөх эмчилгээ гээч зүйлийн талаар монголчууд мэддэггүй шахам байсан 2001 онд БНСУ-ын хоёр иргэн христийн шашны сайн мэдээ тараах үүрэгтэй элч болон Монголд ирээд анхны хосписыг байгуулсан нь “Грийн хоум”. Өдгөө түүнтэй ижил төстэй хэд хэдэн хоспис байгуулагдсан ч “Грийн хоум” Монголд хамгийн удаан ажилласан, амьдралынхаа сүүлчийн хоногуудыг өнгөрүүлж байгаа хүмүүсийг хэвтүүлэн эмчилж өвчин шаналал багасгах, гэрээр нь эргэж, асарч сувилах, ар гэрийнхэнд нь болон өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог гэнэ. Эрүүл саруул хүмүүст бол хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэг зүглээд байхаар газар биш. Өвчин нь хүндэрч эцсийн шатандаа орсон, эмчилгээгүй гээд жирийн эмнэлгээс “хөөгдсөн”, биеийн болоод сэтгэлийн зовиур шаналгаа нь туйлдаа хүрсэн хүмүүс ийшээ ирдэг. Ингэж хэлэхэд эвгүй ч, хосписын үйлчилгээг авахаар орж буй хүн дараа төрөл рүүгээ явах хүлээлгийн танхимд хөл тавилаа гэсэн үг. Хатуу ч гэсэн үнэн нь энэ. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүс өвчин шаналал бага мэдэрч, бага зовж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдэхээр хосписыг зорьдог. Хамгийн эмгэнэлтэй нь, манайд энэ төрлийн эмнэлгийн ачаалал жил ирэх тусам ихсэж, дараалал нь уртсаж байна... 3000-4000 хүний ар гэрийнхэн хайртай дотнын нэгнээ аварч үлдэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулж, эдийн засгийн эрсдэлд орж зүтгээд ч тусыг эс олдог гэсэн үг. Энэ бол аймшигтай тоо. Дэлгэрэнгүйг доорх линкээс: http://www.tusgaar.mn/55344…
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Setguulz (103.57.93.246)
    “ҮХЛИЙН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ”-НД ТӨРСӨН ХӨНДҮҮР БОДОЛ http://www.npost.mn/a/165659 Сувилагч хаалгаар шагайгаад “Эмч ээ, шинэ хүн ирлээ” гэхэд надтай ярилцаж суусан бүсгүй “Манай эмнэлгийнхэн шинэ хүнээ бүгдээрээ угтаж авдаг уламжлалтай юм” хэмээгээд өрөөнөөс гарав. Би ч түүнийг дагалаа. Тухайн өдөр ээлжтэй ажиллаж буй асрагч, сувилагч нар хэдийн үүдний танхимд цугларчээ. Турж эцэн хамрынх нь самсаа хавчийсан, 40 нас ч хүрээгүй болов уу гэмээр залуу, бас нэг бүсгүй үүдний хонгил дахь хүлээлгийн сандал дээр зэрэгцэн сууна. Арайхийн тогтож сууна уу гэмээр хүчилсэн, ядранги царайгаар нь залууг “шинэ хүн” байх нь хэмээн таамаглаж байтал асрагч түрдэг тэрэг авчран түүнийг суулгав. Эмч бүсгүй өвчтөн болон хүргэж авчирсан хүмүүстэй найрсгаар мэндлээд “Бид ирсэн хүмүүстээ дуу дуулж өгдөг юм” хэмээн тайлбарлаж дуусахад тэнд байсан эмнэлгийн ажилтнууд дуулж эхэллээ. Ертөнцийн эзэн хайр ивээлдээ бүхнийг багтаах тухай магтан дуу аж. Өвчин шаналалдаа юу, сүсэг бишрэлдээ юү, залуу нүдээ анин суусаар дууг дуусгав. Ингээд тэр эмнэлэгт нэвтрэх эрхтэй болов бололтой. Түүнийг түрсээр “Найдвар” гэсэн өрөөнд орууллаа. Захын хорооллын гудамжин дундах нэг давхар хуучин барилгыг засаж, тохижуулсан уг эмнэлэг өрөөнүүддээ дугаар тавихын оронд “Итгэл”, “Найдвар” гэх мэт христийн сургаальд олонтаа дурдагддаг үгсээр нэрлэх аж. Энд эмнэлгийн ажилтнууд шинэ хүний төлөө залбирал үйлдэв. Хоёр гарын алгаа дэлгэн, нүдээ аньж зогсоод Ертөнцийн эзний хайр, ивээлд орохоор шинэ хүн ирснийг “аав”-д дуулгаж, түүний биеийг тэнхрүүлэн, эм тарианых нь үйлчлэлийг сайжруулахад туслахыг гуйсан залбирал гурван минут хэртэй үргэлжилсэн. http://www.npost.mn/a/165659
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • Үргэлжлэл ...Setguulz
      “ҮХЛИЙН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ”-НД ТӨРСӨН ХӨНДҮҮР БОДОЛ ...Энэ бол “Грийн хоум” хосписын өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг. Хөнгөвчлөх эмчилгээ гээч зүйлийн талаар монголчууд мэддэггүй шахам байсан 2001 онд БНСУ-ын хоёр иргэн христийн шашны сайн мэдээ тараах үүрэгтэй элч болон Монголд ирээд анхны хосписыг байгуулсан нь “Грийн хоум”. Өдгөө түүнтэй ижил төстэй хэд хэдэн хоспис байгуулагдсан ч “Грийн хоум” Монголд хамгийн удаан ажилласан, амьдралынхаа сүүлчийн хоногуудыг өнгөрүүлж байгаа хүмүүсийг хэвтүүлэн, эмчилж өвчин шаналал багасгах, гэрээр нь эргэж, асарч сувилах, ар гэрийнхэнд нь болон өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Тэдний үйлчлүүлэгчдийн олонх нь хорт хавдрын эцсийн шатанд орсон гэсэн оноштой байдаг тухай ажилтнууд нь хэлж байв. Эрүүл саруул хүмүүст бол хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэг зүглээд байхаар газар биш. Өвчин нь хүндэрч, эцсийн шатандаа орсон, эмчилгээгүй гээд жирийн эмнэлгээс “хөөгдсөн”, биеийн болоод сэтгэлийн зовиур шаналгаа нь туйлдаа хүрсэн хүмүүс ийшээ ирдэг. Ингэж хэлэхэд эвгүй ч, хосписын үйлчилгээг авахаар орж буй хүн дараа төрөл рүүгээ явах хүлээлгийн танхимд хөл тавилаа гэсэн үг. Хатуу ч гэсэн үнэн нь энэ. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүс өвчин шаналал бага мэдэрч, бага зовж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдэхээр хосписыг зорьдог. Хамгийн эмгэнэлтэй нь, манайд энэ төрлийн эмнэлгийн ачаалал жил ирэх тусам ихсэж, дараалал нь уртсаж байна... ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ СОНИРХОЛ ТӨРИЙН БОДЛОГОД БИЙ ЮҮ ...Ганц Хавдрын эмнэлгийг л энэ тал дээр урагш алхуулдаггүй нь хачин. Сүүлийн жилүүдэд гарсан хэл ам, хэрүүл шуугиан, иргэдийн өвчлөл, тулгамдсан асуудлаараа бол Хавдрын эмнэлэг хэд хэдэн шинэ барилгатай болчихоор болсон. Гэвч хавдар хэмээх муухай онош сонсож, тэнгэр нурчихсан мэт дотор нь харанхуйлсан түмэн улсдаа ганц байх бор шаргал байшинд багтахгүй язганаж, эмчлүүлсэн ч юмгүй, эдгэрсэн ч юмгүй, дугаараа хүлээн тарчилсан хэвээр өдөр хоногийг өнгөрүүлж явна. http://www.npost.mn/a/165659
      2020 оны 03 сарын 21
  • Setguulz (103.57.93.246)
    АМЬ ГУЙЖ, ГОРЬДЛОГО ТЭЭСЭН ХҮМҮҮС ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ ХӨЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ЯЗГАНАЖ БАЙНА Коронавирус гээд бүгд гэртээ бүгэж, хөл хорионд сууж байхад Хавдрын эмнэлэгт өвчиндөө шаналсан хүмүүс хөл толгой нь үл мэдэгдэх бужигнаан дундуур эрсдэлийг үл тоон дугаарлаж байна. Хавдар судлалын үндэсний төвийн барилга байгууламж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, боловсон хүчин, эмч мэргэжилтнүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, чадах бүхнээ хийдэг байх нь. Яагаад энгийн иргэдийн амьд явах эрх хязгаарлагдмал, эх орондоо эмчлүүлэх найдвар ийм алс юм бэ. Уг эмнэлгийн цахим бүртгэлийнхэн өглөөнөөс хойш 800 орчим хүнд үзлэгийн цаг олгожээ. Хавдар судлалын үндэсний төвд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байгаа биз дээ? Тэнд эгнүүлэн тавьсан хүлээлгийн сандлын захынхад суугаа Түүнийг Р.Батсүх гэдэг аж. Бие нь чилээрхсэнийг онош тодруулахаар Дорнод аймгаас улсдаа ганц эмнэлгийг зорьж иржээ. Хотод сурдаг оюутан дүү нь ахыгаа дагуулан Хавдар судлалын үндэсний төвийн босгыг элээгээд хориод хонож буй гэнэ. Р.Батсүх “Хамгийн анхны даваа болох цаг авах бүртгэлийн хэсгээс эхлээд эхлээд мэргэжлийн эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, нарийвчилсан зураг авах тоног төхөөрөмж гээд бүгдийнх нь дараалал хэд хоног, хэдэн сараар дүүрсэн тул танил талгүй, олигтой мөнгө төгрөггүй хүн ийшээ зүглэх ч хэрэггүй юм байна. Бие нь дор орсон хүмүүс бол энэ урт дарааллыг нь хүлээж дийлэхгүй талийдаг байх. Би харьцангуй нас танагтай, тэнхээтэй, бас цаг завтай тулдаа уйгагүй оочерлож байна. ...Гэвч Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлэг ийм дараалалтай, үйлчилгээ авахад хэцүү болохоор л хүмүүс очихоос халширч явсаар өвчнөө хүндрүүлдэг байх” гэсэн бодол төрснөө нуух юун. Хавдрын өвчлөл иймдээ хүрч, хамрын ханиаднаас ч илүү тархалттай байхад эрүүл мэндийн салбар нэгдсэн бодлогогүй, ундуй сундуй, хүмүүнлэг бус, харгис хэвээрээ байсаар л байх уу. http://www.npost.mn/a/165704
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • ХСҮТөв (103.57.93.246)
    ХСҮТөвийн ерөнхий захирал Ж.ЧИНБҮРЭН: “ӨДРИЙН СОНИН”-ны 2019.09.20-ны өдрийн өгсөн ярилцлагад: ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ТОМ БАЙШИН , ТАЛБАЙТАЙ БОЛСНЫ ХЭРЭГГҮЙ, менежментээ сайжруулчихвал болчихно ш дээ гэж ЗОРИУД БИЧЭЭД БАЙГАА нөхөр нь манай төвийн яг ар талд өндөр байшин бариад сууж байгаа байхгүй юу… гэжээ тэр өөрөө эмнэлгийн өндөр барилга барьж байгаа нөхөр нь: ХСҮТөвийн зүүн хойд үүдэнд нь хувийн жижигхэн үүдэн эмнэлэг ажиллуулаад, хажууд нь өндөр байшин бариад сууж байгаа энэ “БРИЛЛИАНТ ХОСПИС” үүдэн эмнэлгийн эзэн ӨӨРӨӨ ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ 10 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛДАГ ЭМЧ ХҮН ИЙМ АРЧААГҮЙ СЭТГЭЛТЭЙ байж болох уу? Гэтэл сэтгүүлч нар, жирийн иргэд ХСҮТөвийг томсгохын төлөө Төрийнхнийг лобидоод уриалаад явж бна шүү дээ????? “Бриллиант хоспис” эмнэлгийн эзэн эмчБуянтогтох таны зорилго юу вэ? https://www.facebook.com/100000793102714/posts/2412868595416220?sfns=mo
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Монгол сонгогч (66.181.185.14)
    Үнэхээр хувийн наймаа /бизнес/-гаар өдий зэрэгт хүрсэн, ЖДҮ-д холбогдоогүй бол Билэгт гишүүнийг дахин УИХ-д дэвшүүлж соноход болох л юм. Харин нөгөө МУЕ асан Н.Багабанди шиг "ард түмэндээ загасыг нь биш загас барих аргыг нь зааж өгнө гэчихээд "өөрөө" амьдрах аргаа олчихоод "ард түмэн"-ээ хаячихдаг хүн бол хэрэггүй шүү...
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Batchi (202.126.89.105)
    Хавдрын саарал байшинд хөлс нь гоожиж, нүүр нь улайсан, үргэлж л шогшиж явдаг хэдхэн эмчид хичнээн ч өвчтөн ноогдож байдаг юм бүү мэдээ. Хэдхэн жилийн өмнө ээжийгээ аваад тэр хаалгаар орсон бол оны дөнгөж өмнөхөн аавыгаа тэр хаалгаар авч орлоо. Зүрх зүсэгдэж ээжийгээ үгүйлсэн бодлууд толгойд эргэлдсээр, дотроо түгшсээр орсон. Мундаг юм аа, эмч нарын харьцаа, чадвар үнэхээр их сайжирчээ. Эмч нарыг хархаар хайр хүрмээр, хайрламаар, бахархмаар бас өрөвдмөөр байна лээ. Өвчиндаа шаналсан, горьдлого тээсэн, хонох газар ч үгүй хөдөөний хүмүүс хөл гишгэх зайгүй. Цахим оочeр хэдэн сарын хүлээлгэтэй. Энэ салбарт онцгой анхаарал хэрэгтэйг ямар ч тэнэг хүн гаднаас нь харахад ойлгомжтой баймаар...
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Tungalaga (202.126.89.105)
    Анхнаасаа хүнд өвчтэй хүмүүс гадаадад очих шаардлаггүй яг л япон улсын эмнэлгийн чанарт стандартад хүрсэн хувийн эмнэлэг барьж гадагшаа гарах мөнгөний урсгалыг болиулна, хүмүүсийн цаг зав зардал гээд их мөнгийг хэмнэнэ гэж ярьж бсан. Улс авна авахгүй гээд цаг алдуулахаас цаашгүй юмаа. Угаасаа солонгос руу эмчилгээнд хүмүүс их явдаг харин монголдоо тэр өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг авдаг болчихвол сайн л бх, улс авлаа гээд өндөр түвшинд хөгжүүлж чадах болов уу..
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • ХСҮТөвийн эмч (202.126.89.105)
    ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан: https://news.mn/r/ ...ХСҮТ-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1982 онд ашиглалтад орсон. Барилгыг нь тухайн үеийн хүн амын тоо, өвчлөлд тохируулж барьсан. Шинэ эмнэлгийн барилгыг түрээсэлснээр 100 ор, мэс заслын таван блок нэмэгдэж ачаалал хоёр дахин багасна. 2016 онд ашиглалтад орсон өргөтгөлийн барилга гэхэд зун үерт автаж бөөн асуудал дагуулсан. Энэ барилгыг төр барихдаа долоон жил хүлээлгэж байж барьсан. Чанар нь ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Харин бидний түрээслэх гээд байгаа эмнэлэг нь япон стандартаар баригдсан үнэхээр чанартай. https://news.mn/r/2216149/?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=ReviveOldPost
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Хавдрын өвчтэй иргэн (202.126.89.105)
    ЯДУУ ОРНЫ ӨВЧИН ХАВДРЫН ЭМНЭЛЭГ... Хавдар судлалын Үндэсний төвийн хаалгаар орох бүрт айдас, түгшүүр, аврал эрсэн, итгэл найдвараа алдсан харцтай тулгардаг. Хавдар гэдэг өвчин хүний тамирыг барж, юу ч үгүй дуусгадаг өвчин бололтой. Зөвхөн элэгний хорт хавдраар жилдээ 6000 хүн нас бардаг. Хавдар судлалын Үндэсний төв өдөр бүр 4-7 хагалгаа хийнэ. Нэг эмч бүтэн 10 цаг хөл дээрээ зогсч хагалгаа хийгээд бараг хэвтээрээ шахам гэртээ харьдаг. Тэнд тэд бурхныг орлодог. Хавдар судлалын Үндэсний төв хүн хүч дутмаг, дараалал ихтэй. Иргэд үзүүлэх эмнэлгийн ойр хавиар хоноглож ил гал дээр хоол цай хийж идэж байгаа үзэгдэнэ. Гадуур тоног төхөөрөмж сайтай Хавдар дагасан эмнэлгүүд бий болоод байдаг. Гэтэл иргэд тоног төхөөрөмж муутай, дараалал нь бүтэн жилээр шахам бичигдсэн Хавдар судлалын Үндэсний төвд яагаад хандана вэ. Хавдар цаг явах тусам хүнийг "иддэг" өвчин байтал иргэд ийн алгуурлах мэт харагдах нь эдийн засагтай холбоотой. Хавдар судлал үнэгүй хагалгаа хийдэгт асуудал байгаа юм. Шинжилгээ, зарим нэг эм тарианаас үүдээд нэг хүнээс багадаа 1,5 сая төгрөг гарна. Ийм мөнгө төгрөггүй иргэд гэртээ нас бардаг. Хавдар бол ядуу орны өвчин. Иргэдэд зориулаад эмнэлэг барьж чадахгүй, тоног төхөөрөмж авч дийлдэггүй орны өвчин. Хавдрын эсрэг хамгийн сүүлийн үеийн эмийг оруулж ирж чаддаггүй орны өвчин. Оруулж ирлээ ч дамлаад зарчихдаг нөхдүүдийн өвчин юм. Хорт хавдраар өвчлөгсөд, нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдээд байгаа... Мөнгө төгрөггүй гээд цаг нь болоогүй хүнээ алддаг байж боломгүй нөхцөл байдлаа яах вэ таминь ээ https://www.facebook.com/222186128728410/posts/352241539056201?sfns=mo
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    6 цаг 46 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    7 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 20 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    8 цаг 2 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    8 цаг 9 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    8 цаг 25 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    8 цаг 37 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    8 цаг 52 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    8 цаг 55 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    9 цаг 1 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    9 цаг 12 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    9 цаг 30 мин
  • Академич хэргэм хүртээв
    9 цаг 48 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    10 цаг 3 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    10 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    11 цаг 15 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    11 цаг 35 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    11 цаг 51 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    11 цаг 56 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    12 цаг 7 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК