Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн эрхийг нэг гарт “төвлөрүүлэх” Ерөнхийлөгчийн уриалгад тэд ингэж хариулав

2020-3-26
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэхийг Ерөнхийлөгч уриалга гаргаад шийдчихдэг зүйл биш. Сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. Коронавирусний халдварын тархалт УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдалд хүрсэн үгүй эсэхийг тооцоо судалгаа, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох зэргээр асуудалд олон талаас нь хандах ёстой. Эх сурвалж News.mn

ЭШЛЭЛ  2

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Үндсэн хуулийн 25.2 дээр онцгой нөхцөл байдал гэдгийг тодорхой заасан байдаг. Үүнд хүн амын эрүүл мэнд, байгалийн гамшгийн сөрөг нөлөөлөл зэрэг тусгагдсан байдаг. Эдгээр зүйл заалтад тулгуурлан тодорхой шийдвэр гаргаж болно.

ЭШЛЭЛ  3

Өнөөдөр ганц манай улс биш дэлхийн 198 улсад аюулт өвчний дэгдэлт гарсан байна. нийт хагас сая гаруй иргэн халдварлаж, 40 мянга орчим иргэн анс барсан байна. Нөцөл байдал цаашид хэрхэхийг мэдэхгүй. Тиймээс нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийж зохицуулалт хийх нь зөв.

ЭШЛЭЛ  4

Үндсэн хууль болон бусад хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж байгаа учраас тйим зүйл байхгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд УОК-ын эрхийг ҮАБЗ-д шилжүүлнэ. Зөвлөл УИХ-д оруулах зарим хуулийг оруулна зэрэг зохицуулалт бий. Энэ хууль 1995 онд хийгдсэн байдаг.

ЭШЛЭЛ  5

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн саналтай танилцсан. Би түүнийг улсын төсвийг тодотгох, төрийн удирдлагыг гартаа авах, сонгуулийг хойшлуулах гурван хүсэлтэй байна гэж ойлгосон. Нэгт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч урагшлуулах ёстой. Явах хүнээр ачаа бүү татуул гэх үг бий. Иргэд шинэ парламентаас их зүйл хүлээж байна. Зээлийн хүүг царцаах, хойшлуулах гэх мэт шийдлийг ард иргэд дэмжиж байгаа. Гэвч энэ Засгийн газар хийхгүй байна. Юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв.

ЭШЛЭЛ  6

Хоёрт, төсөв тодотгох хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Тэвчиж болох зардал, жишээлбэл цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөх гэхчлэн санхүүжилтийг танах бол өөр хэрэг. Харин сонгууль явуулах төсвийг тодотгоно гэдэг утгагүй.

ЭШЛЭЛ  7

Хойшлуулсан ч нэг л өдөр энэ сонгуулийг хийж таарна. Сонгууль хойшлуулбал Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй Шулуухан хэлэхэд Монгол улсын иргэд дундаас вирусийн халдвар илрээгүй. Онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлах эсэхийг УИХ шийддэг”

ЭШЛЭЛ  8

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай холбоотойгоор манай намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Наана нь дан дангаараа байр суурь илэрхийлэхгүй. Эх сурвалж News.mn

ЭШЛЭЛ  9

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: У.Хүрэлсүхийн Засгийн газар вирусийг оруулж ирэхгүй барьж байгаа нь сайн хэрэг, нөгөө талд УИХ-ын гишүүд нь ажлаа хийж төсөвт тодотгол хиймээр байна. Хүндрэлтэй энэ үед эрүүл мэндээс гадна эдийн засгийн хүнд байдалд оруулахгүйн тулд шаардлагатай бодлого шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй. Энэ утгаараа УИХ ажлаа хийж, сонгуулийг хойшлуулахыг бид уриалж, санаачилж  байна.

ЭШЛЭЛ  10

Ерөнхийлөгчийн уриалгын тухайд дотор нь хэд хэдэн ноцтой үг, өгүүлбэр байна. Тухайлбал, “Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна” гэсэн нь Ерөнхийлөгч онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь ардчиллыг устгах гэсэн санаа цухалзаж байхыг үгүйсгэхгүй.

ЭШЛЭЛ  11

Дэлхийн олон оронд байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг авсан тохиолдлууд цөөнгүй бий. Ийм байдал үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-ын шийдэх бүрэн эрхийн асуудалд нэг хүн хандах нь ардчиллын эсрэг үйлдэл. Эх сурвалж News.mn

ЭШЛЭЛ  12

Хуульч О.Мөнхсайхан: Утсаа хаагаад нямба хийх зуур Eрөнхийлөгч уриалга гэгч санаархлаараа айхтар юм цухуйлгажээ. Дөнгөж сая уншив. Ковид 19-г дагаж гарч буй тулгамдсан асуудлыг яаралтай, зөв шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна.

ЭШЛЭЛ  13

Гэтэл, хажуугаар нь Eрөнхийлөгч хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна, төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү? (сонгууль хойшлуулах эсэх нь бол зайлшгүй нөхцөл байдлаас хамаарч шийдэгдэх тусдаа асуудал тул энд бичихээс түр азная) Чоно борооноор гэж үг бий. Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улс төрчид,иргэний нийгмийнхэн, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй.

ЭШЛЭЛ  14

Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Ерөнхийлөгчийн уриалга дотор хэд хэдэн ноцтой эшлэлүүд байна. Онц байдалд хэмнэлт гаргая гэдэг ч юм уу. Бусад үед нь хэмнэлтгүй байх ёстой юм уу. Авлига хээл хахууль,  шүүх засаглалын шударга байдал, худал хуурмагтай тэмцээч гэдгийг олон нийт хүсч байгаа. Хоёрдугаарт, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь дарангуйлал. Эх сурвалж News.mn

ЭШЛЭЛ  15

БНН-ын Б.Жаргалсайхан: Зөвхөн санал төдий асуудал биз дээ. Эцсийн шийдвэр биш. Сонгуулийг хойшлуулахгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч ямар ч санал гаргаж болно. Заавал дагах албагүй. Эх сурвалж News.mn

ЭШЛЭЛ  16

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр: Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож, хүчгүйдүүлэх нь маш аюултай.

ЭШЛЭЛ  17

Электорат хөдөлгөөний гишүүн Б.Болдсайхан: Халдварт өвчин гарлаа гээд Үндсэн хуульд байхгүй удирдлагын бүтэц байгуулж, УИХ, Засгийн газрын дээр гарах заалт Үндсэн хууль ба бусад хуульд байхгүй. Өөр нэг ч орон ийм алхам хийгээгүй. Конгресс, Засгийн газраараа л хэлэлцэж ажиллаж байна.

ЭШЛЭЛ  18

Нийтлэлч Д.Болор-Эрдэнэ: Түүхч, философич зэрэг судлаачид гэдэг аливаа юмны зүй тогтлыг судлаад цаашдын трэндийг тодорхой хэмжээнд хэлж өгдөг. Ердөө өглөөхөн Хараригийн нийтлэлийг гаргасан. Онцгой нөхцөл байдлыг далимдуулан төрийн хяналтыг нэмэгдүүлэх авторитар санаархал газар авна шүү гэж анхааруулсан байсан. Хэдхэн цагийн дараа яав? Ерөнхийлөгчөөс "Төрийн удирдлагыг төвлөрүүлэх" санаархал бүхий уриалга гаргалаа.

ЭШЛЭЛ  19

Үе үеийн түүхэнд айдас гэдэг иргэд эрх чөлөөнөөсөө татгалзаж хүчтэй удирдагчид хувь заяагаа даатгах, улмаар эргээд тэднийхээ дарангуйлалд орох нөхцлийг бүрдүүлж ирсэн байдаг. Цар тахлаас айсан айдас, амьд амьтны амиа хамгаалах төрөлх зөнг чинь улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх санаархалд ашиглаж болзошгүй байна. Коронавирусээс илүү ийм санаархалтай улстөрчөөс айх хэрэгтэй!

ЭШЛЭЛ  20

Хуульч Ч.Өнөрбаяр: Тусгай комисс байгуулна гэдэг бол эргэлзээтэй зүйл. Ээлжит бус сонгуулийн тухайд миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг бол парламентын засаглал, Үндсэн хуульт ардчиллын том тулгуур багана. Үүнийг өөрчлөх нь болгоомжтой хандах асуудал.

ЭШЛЭЛ  21

Миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг нь парламентын засаглалтай, Үндсэн хуультай орны үндсэн тулгуур нь. Үүнийг өөрчлөх асуудалд болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Нөгөө талдаа Монгол Улс буруу жишиг тогтоодог байж болохгүй.

ЭШЛЭЛ 22

Өөрөөр хэлбэл, нэг асуудал гарвал сонгуулийг хойшлуулдаг жишигтэй болчих вий. Парламентын сонгууль нь ардчиллын дархлаа болохоор онцгой зүйл. Яагаад Үндсэн хуульд парламентын гишүүний бүрэн эрхийг дөрвөн жил гэж тусгаад байна вэ? Хэн нэгэн урт хугацаанд нэг албан тушаалд хадаатай байгаад байж магадгүй тул Үндсэн хуулиар энэ бүхнийг зохицуулдаг. Тиймээс Үндсэн хуульд заасан энэ хугацааг нарийн баримтлах нь зөв гэж бодож байна.

ЭШЛЭЛ  23

Хуучин Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсанаас үл хамааран шинэ хууль хэрэгжихэд өөрчлөгдөх ёстой. УИХ хуульд нийцүүлж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Одоо байгаа 17 гишүүнээс аль дөрвөн гишүүнээ авч үлдээд, хэнийгээ явуулах вэ гэдгийг Ерөнхий сайд, энэ олонх шийдэх эрхтэй. Өөрсдийнхөө баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрэгжүүлэх ёстой.

БАРИМТ 24

Мөн тангараг өргөх нь бэлгэдлийн чанартай биш байх ёстой болов уу. Тангаргаа биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ, тухайлбал Засгийн газрын гишүүнээс чөлөөлдөг байх уу гэх мэтийг тодорхойлох хэрэгтэй. Эх сурвалж iKon.mn

image

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж гаргасан уриалгадаа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, төрийн эрхийг нэгдсэн зохион байгуулалтад төвлөрүүлэх асуудлыг хөндсөн. Түүний гаргасан уриалгатай холбогдуулж, УИХ-ын гишүүд, хуульч, судлаачид сонгуулийг хойшлуулах асуудлаар далимдуулж, төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх оролдого гэсэн шүүмжлэлийг дайж эхлээд байна. Тэдгээрээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • ОНЦГОЙ КОМ (103.212.119.38)
    ОНЦГОЙ КОМИСС ХУРДАН БАЙГУУЛЬЯ ТӨР УЛСАА ТӨВШИТГЭЕ
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • mongoliinhoo tuloo (103.9.90.98)
    shine zaluus mini ee.garaad irtsgee.ulsaa uls shig uls bolgoodoh.luiwarchdiig hair nairgui shorond barij hiij hurongiig ni huraa.ur udmiig ni ch mun adil.mongoliinhoo
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Иргэн (59.153.113.221)
    Ерөнхийлөгч хуулиар алиа салбадай болоод байгааг өөрчилж , ерөнхий сайдын албыг давхар хашдаг зохицуулалт хийх нь зөв болно.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Ard tumen chini (75.86.79.22)
    Eronkhiilogch Battulga ene khund tsagt zov uruylga gargaj onovchtoigoor shiidverlekh tsag bolson. Odoo Ikh khurlig taraaj zardal mongiig khemnej Mongol ekh oirnikhoo buteen baiguulalt, ediin zasgaa sergeej ajillakh ni zov gedgiig ard tumeneeree kharj baina. Eronkhii said ni cabinetaa udirdaad tsaash ni chadvartai avaad yvj chadakhad itgeltei baina. Ene tsar takhal ovchniig duustal Eronkhiilogch maani zov shiidver gargaval ard tumeneeree demjine. Eronkhiilogchtei amjilt khusie.
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.78)
    Хойшлуулахгүй гээд яах юм ийм нөхцөл байдалтай байхад хэн яаж сонгууль гээд гүйж явах юм Та нар өвчнөөр далимдуулж луйвараа хийх гэж юу
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Одоо нэг сонин юм болно. Ерөнхийлөгчийн энэ уриалгыг таашаан хүлээн авахгүй ч юм уу боломжгүй буруу гэж үзэж байгаа хүмүүсийг Женкогийн сэтгүүлчид, хөлсний бичээчид сошиалаар нэг газар дор ортол нь муулж цуурч өгнө дөө ёстой нэг.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.98.76.6)
    хуцалгүй 2021 онд хорлон сүйтгэсэн хэрэгтээ ял авхаа бэлдэж бай эсвэл сингад зугтаж очоод нуугдах пункерээ бэлд
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.93.171)
    Ерөнхийлөгч цагаа олсон зөв уриалга гаргасан. Улсаараа паниктаж, сонгуулиа л бодож, ЗГ хэт сэтгэлийн хөөрлөөр ажиллаж байгаад анхаарах цаг болсон. Эрүүл мэндийг эдийн засагтай хослуулсан цогц аюулгүй бодлого хэрэгтэй болжээ. Монголынхоо төлөө нэгдэцгээе.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.124.17)
    Urgelj gai bokoh yumaa
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.124.17)
    Eshlel bish ishlel shuu
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (45.50.68.240)
    14 хоног тусгаарласан байх уед улс орон аятайхан хэд хоносон юм сан
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зориг (202.131.234.82)
    Уриалга гэдэг үгийн утгыг ойлгохоо больчихсон хүмүүс үү албаар мушгин гуйвуулаад байдаг юм уу? Буян Жагаа яг л хэлсэн байна ш дээ, Энэ зөвхөн санал гэж. Яаж шийдэхийг УИХ, ҮАБЗ, ЗГ гээд бүгд оролцож байж шийднэ биз дээ, яасан их сандралдаж байна аа, Би л оролцохгүй бол бүгдийг гацаана, эсэргүйцэнэ гэсэн бодолтой хүмүүс байх юм
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochim (103.229.121.131)
    Zasgiin gazar ert arga khemjee avsnaar MGL uls virusiin tarkhaltiig byren khyanaltandaa avsan. Odoo gadnaas l oruulakhgyi baikhad bolno. Ene yed dotoodiin business erkhlegchidee demjikh byrwn bolomj byrdej bna. Onts baidal zarlaad baikh nukhtsul byrdeegyi bna. Songuuliig ch gsn khoishluulakh shaardlaga baikhgyi. Er n tgd yavakh khyneer tugal byy tatuul. Yavakh khyneer achaa byy tatuul gj ch yg bdg shyy dee. Yavakh gd ajil khiikhee bolison, bolomj baival idej uukhaas uuriig khiikhgyi bgas nukhdyydees odoo salakh kheregtei gj bodoj bna.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.166)
    ХЭ ХЭ ХЭ ЭНЭ ЧИНЬ ЖИРИЙН АРДЫН ҮГ БИШ ДАНДАА Л ЯМАР НЭГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН Л ҮГ БАЙНА. ЖИРИЙН АРДАД БОЛ НЭГДСЭН НЭГ УДИРДЛАГА Л ХЭРЭГТЭЙ НЭГ ЮМ БОЛОХООР Л АЖИЛЧИН ХҮНИЙ ЦАЛИНГ ХАСДАГ ЦОМХОТГОЛ НЭРЭЭР АЖЛААС НЬ ХАЛДАГ АРДЧИЛАГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НЭРЭЛСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ЭНЭ БАЛАЙ ТОГТОЛЦООГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.46.222)
    hulgaichuudad ideh bolomj tsag hugtsaag nemj uguud bgaa ymuu haashaa ym. soguuli yun hoishluulah harin bur esergeer ni uragshluulmaar bna.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (59.153.114.197)
    Хүн ард нь эрүүл амьд баиж сонгууль өгдөг юм баигаа биздээ Эрх мэдлиин төлөө үхэх ч хамаагүи болжээ Бага зэрэг хоишиллоо гээд Баттулга яав л гэж ,,өөрсдөө но тои болоод л үхэх гээд лбаигаа биз Дэлхиигээс тасарчихсан гарууд Би уг нь Батялалтииг овоо залуу гэж бодсон тэр тэнэг улаан хамгаалагч долдои Тулгатаи адилхан ярих юм
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    ард иргэдийн санал бол олон хулгайч нараас цөөхөн нь дээр гэж үзэж байгаа шүү
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    Ер нь яах гэж ерөнхийлэгч байдаг юм. УИХ-ын хэдэн новшнуудын үгний бай болох гэж байдаггүй биздээ.миний бодлоор санал оруулах,хориг тавих, шийдвэр гаргахад хамтран оролцдог эрх бүхий хүн гэж боддог тэгээд яагаад энэ УИХ-ын хэдэн малууд нь юу гээд донгосоод байгаа юм бэ
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    юу яриад байгаа тэнэг новшнууд вэ гаднаас ирсэн хүмүүс чинь монгол хүн биш юм уу. монголд өвчин чинь ороод ирчихсэн хүний 10 гараад байна энэ юу гэсэн үг юм бэ малууд аа
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    тэгээд ч дэлхий өвчнөөс айж сэргийлж байхад хараад ойлгохгүй мэддэг хүнээс нь асууж шалгах хэрэгтэй гээд солиороод байхдаа яах вэ дээ тэнэг новш чинь
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    Хаянхярваа гэдэг худлаа хуцдаг гар юу гээд олон юм яриад байнаа. Ерөнхийлэгчийн засаглалтай болчихвол яасан та нар төрөөс хулгайлах хоолгүй болчихгээд байна уу. ер нь 76 хулгайч худлаа хуцдаг хийсэн зүйл байхгүй гаруудаар яах юм тэрнээс цөөхөн хэд нь арай бага идэж хулгайлах байх
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.188.162)
    Төрийн тэргүүн арай өөр бодож бгаа байлгүй дээ. Төрийн эрхийг нэг гарт төвлөрүүлнэ гэвэл харин байж боломгүй асуудал. Дарангуйлал руу шууд гүйгээд орно
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.214)
    Сиймхий л гарвал төрийн эрхийг өөртөө авах санаархал цухалзуулж ирсэн энэ нөхөр ээлжит дайралтаа хийлээ. Элбэгээгээс дээш гарах биш доош л байж магадгүй энэ хүнд их шунасан хүнд эрх мэдэл бүү атгуул гэдэг үг л тохирмоор
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.160.23)
    НЭГ ГАРТ БАЙХ НЬ ЗӨВӨӨ 76 ХУЛГАЙЧААС 1 ХУЛГАЙЧ НЬ ЯАЖ Ч БОДСОН БАГА ИДНЭ,ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ МАНАЙД ХЭРЭГТЭЙ, 76 ХУУЛИА САЙН БОЛОВСРУУЛЖ БОДЛОГО БАРИАД ЯВ ТЭГВЭЛ ХӨГЖИЛ ТҮРГЭН
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Тэнэг минь чамайг жалганд аваачиж буудчихаад, эхнэрийг чинь босоо хөх монголынхон цувраагаараа хошногодно. Охин чинь талхны төлөө янхан хийж, хүү чинь аль нэг даргын боовыг хөхөж байж амьд гарвал их юм.
      2020 оны 03 сарын 26
  • Зочин (103.26.195.40)
    30000 honiig tuulgaad hujaaruu yvuul
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.160.47)
    Сонгууль хойшлуулах нь зөв ш тэй. Нэг ч сурчилгаа яваагүй хэн ч сонгогдохоод байгаан. Тэгээч бөөн зардал их хурал', засгийн газраа сонгох гэж бөөн ажил, цаг хугацаа. Дэлхий даяар тахал гарчихаад байхад юун сонгууль энэ нөхөлтэй уялдсан мөрийн хөтөлбөр гаргасан нам ч алга, жижиг үйлдвэрүүд, үйлчилгээний газрууд ажилчид нь орлогогүй болоод байхад энэ цаг үеээ мэдэрч шийдвэр гаргаж нөхцөл байдлыг бага хохиролтой байх талаар бодох хэрэгтэй байна ш тны.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Юу гээд элийрээд бгаа юм бэ. Ардчилсан улс түүнээсээ ухрана гэж юу бсан юм. Малнууд олон болжээ
      2020 оны 03 сарын 26
  • ХУЦ (192.82.71.10)
    ХӨӨРХИЙ ДӨӨ ӨӨРИЙГӨӨ ЧИНГИС ХААНД ӨРГӨМЖИЛЖ
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Бат (202.55.188.38)
    Заавал ерөнхийлөгч биш ерөнхий сайд байж болно биддээ. Сонгуулийг өвчний байдлыг харж байгаад 2,3сараар хойшлуулж болно шүүдэ. Тэр байтугай олимп , том лигүүд хойшилж байхад . Энэ сонгууль гэж хорио цээрийг засагын ажлыг жинхэнэ жонхуу болгонодоо. Сонгуулийн хийрхэлээс болж өвчинг монголоор нэг тараачихмааргүй бна. Наад ардчилал хүний эрхээ жоохон хойшлуулчиж болно биздэ. Амьд явах эрхээ эдэлмээр бна. Луйварчидыг луйварчидаар солиход яарах юм үгүй.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    5 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    1 цаг 11 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    2 цаг 14 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    2 цаг 51 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    3 цаг 17 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    4 цаг 6 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    4 цаг 48 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    5 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    5 цаг 14 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    5 цаг 55 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    6 цаг 0 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    6 цаг 24 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    6 цаг 36 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    6 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    6 цаг 59 мин
  • Тендерийн урилга
    7 цаг 22 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    22 цаг 15 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    23 цаг 56 мин
  • Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20 хувийн буцаан олголт аваарай
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК