зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд эго буюу Улайдаггүй Улаан

2020-4-21
0
ЖИРГЭХ

Баримт 1.

ЗХУ-д инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн Ч.Улаан төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисст 1985 оныг хүртэл мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажиллажээ. МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан байна. Ардчилсан хувьсгал гарсны дараа сонгуульд МАХН ялалт байгуулахад П.Жасрайн Засгийн газарт Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдаар ажиллажээ. Ийнхүү улс төрд эргэлт буцалтгүй орсон тэрбээр 1996 оны сонгуульд нэр дэвшиж анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Баримт 2.

Тухайн үеийн МАХН одоогийн МАН 1996-2000 онд дөрвөн жилийн турш хүчтэй сөрөг хүчнээр ажилласныхаа үр дүнд 2000 оны сонгуулиар 72 суудал авахад Ч.Улаан хоёр дахь удаагаа сонгогдоод зогсохгүй Ерөнхий сайд Н.Энхбаярын танхимд Сангийн сайдаар ажилласан байдаг. МАН-ыг, Н.Энхбаярыг хүчтэй байх үед нь Сангийн сайдын албатай явсан удаахь сонгуульд ч мөн ялалт байгуулж, гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Бүр Шадар сайд болж дэвшсэн юм.

Баримт 3.

2004-2006 онд Шадар сайдын албыг хашсан тэрбээр албан тушаалаасаа буусан ч Төсвийн байнгын хорооны дарга болжээ. Жил гаруйн хугацаанд уг албыг хашсан тэрбээр дахин Сангийн сайдаар ажилласан юм.

Баримт 4.

Үүгээр нь Ч.Улааныг мөнхийн сайд, дарга хийх хувь тавилантай нэгэн гэж тодотгож болохоор. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд тэрбээр ямар нэгэн байдлаар сайдын сэнтийд заларсан байдаг юм. Нөгөөтэйгүүр, түүний хувьд 2008-2012 онд л дан ганц УИХ-ын гишүүнээр ажиллажээ.

Баримт 5.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан үе буюу 2009 оноос эхэлж МАН доторх багагүй зөрчил үүсч явсаар 2010 онд МАХН нэрээ халсан байдаг. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа Н.Энхбаяр нарын улстөрчид нийлж МАХН-ыг дахин байгуулахад Ч.Улаан МАН-аас гарч байв. Улмаар парламентаас баталсан хуулийн дагуу УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад Ч.Улаан МАХН-ын жагсаалтад багтаж, тав удаагаа гишүүнээр сонгогдсон байдаг.

Баримт 6.

Цаашлаад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад бүлэгтэй болсны дагуу Ч.Улааныг УИХ-ын дэд даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлж томилуулж байв. Гэвч Ч.Улааны хувьд УИХ-ын дэд даргаар сар хүрэхгүйн хугацаанд ажиллаад Н.Алтанхуягийн Засгийн газарт Сангийн сайдаар очсон юм. Ингэж Ч.Улаан тав дахь удаагаа сайд болон дэвшсэн байдаг. Харин АН-ынхан Засгийн газраа огцруулсны дараа Ч.Улаан Төсвийн байнгын хорооны даргаар хоёр дахь удаагаа очиж байлаа. Үүгээрээ Ч.Улаан гишүүн болохоороо сайд болдог, сайдаас буухаараа Байнгын хорооны даргаар очдог жишгийг Монголын улс төрд дархалжээ.

Баримт 7.

Гэвч нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан гэгчээр МАХН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдож, сайд, Байнгын хорооны дарга хийсэн Ч.Улаан 2016 оны сонгуулийн өмнөхөн нь МАХН-аас гарч МАН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа мэдэгдэж байлаа. Уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээх болсон шалтгаан нь ердөө л дахин нэр дэвшиж, сонгогдох байсан нь Сүхбаатар аймагт МАН-аас хүч үзсэнээр тодорсон.

Баримт 8.

Ийнхүү МАХН-аас, Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАН-д эргэн орсон Ч.Улаан 2016 оны сонгуулиар Сүхбаатарт аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай хүч үзэж торолгүй гарч ирснээр зургаа дахь удаагаа төр түшилцэхээр болсон юм. УИХ-д сонгогдсон тоо, хашсан сайд албан тушаалаараа энэ удаагийн парламентад Ч.Улаан хамгийн туршлагатай цөөн гишүүний нэг байж болох ч сайд болох түүний замнал эцэс болсонгүй.

Баримт 9.

Нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан асуудал ил болж, олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэл өндрөө авах үед салбарын сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Түүний оронд хэнийг нэр дэвшүүлж, томилох нь улс төрд сонирхолтой сэдэв байсан ч өнөөх л Ч.Улаан тодорсон нь олон хүний эгдүүцлийг хүргэж байв. Үүнтэй зэрэгцэн “Улайдаггүй Улаан” гэсэн нэр томъёо гарсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байсан юм.

Баримт 10.

Ийнхүү зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацаанд зургаа дахь сайдынхаа сэнтийд заларсан Ч.Улааныг тойрсон шүүмжлэл өмнөхөөсөө илүү “зузаарч”, гаргасан шийдвэртэй нь холбоотой хардлага түрүүчээсээ гарч эхэлсэн байдаг.

Баримт 11.

Хэвлэлд гарсан баримтуудаас нь дурдвал “Тэрбээр хадам дүүдээ давуу эрх олгож, хилээр мал амьдаар нь гаргах зөвшөөрөл өгсөн. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж сууна. Тэр “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Хуанг Мин. Дотоодын биш гадаадын хөрөнгө оруулалттай энэ компани 300 га газарт мал амьдаар нь авч, бордон хилээр гаргадаг байгууламж бүхий хашаатай. Үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотод байдаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Баримт 12.

Таваарын хонь, ямаа гадаадад гаргах тусгай зөвшөөрлийг Ч.Улаан сайдын үед өнгөрсөн оны тавдугаар сард зургаан компанид нууцаар олгожээ. Гэтэл үүнээс нэг сарын дараа Ч.Улаан сайд ичиж улайхгүйгээр хэвлэлийнхэнд “Хилээр мал амьдаар нь гаргасан асуудал байхгүй, тусгай зөвшөөрлийг ямар ч компанид олгоогүй” хэмээсэн юм. Тэгвэл ХХААХҮ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн салбарын яамаа төлөөлж, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн баримт бий. Гэрээг талууд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд байгуулсан байдаг.

Баримт 13.

Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан  10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг.  Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд өөрсдийн ашгаа бууруулж, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна.

Баримт 14.

Хилээр мал амьдаар нь гаргах гэрээний 2.6-д “...Мал, амьтныг дамжуулан өнгөрүүлэх үед улсын мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгахыг хориглоно. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон амраах, услах, тэжээх зорилгоор мал, амьтныг маршрутын дагуу урьдчилан тогтоосон цэгт улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана” гэж заажээ. Эндээс мал амьдаар нь гаргаагүй гэж салбарын сайдын няцаалт худлаа болох нь харагдана. Дээрх зургаан компани зургаан өөр боомтоор мал амьдаар нь гаргана. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн ханш 300 саяд хүрч байжээ. Одоо энэ ханш хэд дахин нугарч өссөн баримт байна.

Баримт 15.

Түүний хадам дүүгийн компани хилээр амьдаар нь гаргах малаа Сүхбаатар аймгаас авдаг. Мал амьдаар нь хилээр гаргалаа гэх шүүмжлэл тасрахгүй байгаа учир тэд аргаа нарийсгажээ. Махны ченжүүдтэй тохиролцож машиных нь түрээс, шатахууны зардлыг өгдөг. Ченжүүд Сүхбаатар аймгийн сумдаар малчидтай уулзаж, малаа авч төвлөрүүлэн Замын-Үүд сум “Шаргын овоо”-нд байрлах “Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол” компани руу тээвэрлүүлдэг болсоор хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй аж” гэжээ.

Баримт 16.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй.

Баримт 17.

Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалтай байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчны нэрийн өмнөөс  хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн байдаг.

Баримт 18. 

Дээрх мэдээлэл болон Б.Пүрэвдорж гишүүний мэдэгдэлтэй холбогдуулж ““Мах экспортлох зөвшөөрлийг авлигаар өгч байна” гэсэн яриа гарсан байна. Тийм асуудал байхгүй. Энэ жилийн хувьд квот авсан компани байхгүй байна. Өнгөрсөн оны гажуудлыг засахаар бид ажиллаж байна. Нийтдээ 18 мянган тонн мах, 9000 тонн дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргаж чадаагүй байгаа. Энэ нь эрх аваагүй компаниуд махаа бэлтгэчихсэн гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ квот худалдаж аваад байгаа гэж хэлж болохгүй. Эдгээр компанийн асуудлыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан экспортод гаргах боломжийг нээж өгнө. 2020 онд квот худалдах асуудал байхгүй. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд эзэнтэй мэдээлэл байгаа бол хамтраад шалгая.

Баримт 19.

Малчдаас авах малын үнийг хатуу тогтоох боломж байхгүй. Гэхдээ зах зээлийнхээ хангамжтай уялдуулаад махны үнийг унагахгүй, өсгөхгүй байх ёстой. Бид хоёр талын хайчин дунд байгаа. Нэг талаас малчдын орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа ард иргэдэд боломжийн үнэтэй мах нийлүүлэх учиртай.

Баримт 20.

Энэ үүднээс Засгийн газар бодлогоор зохицуулалт хийж байгаа. 2019 онд малчдаас мал, мах авсан үнэ өмнөх оныхоос буугаагүйг хариуцлагатайгаар хэлнэ. Мах бэлтгэлтэй холбоотойгоор махны үнэ өссөн тохиолдол бий. Дахиж ийм зүйл гаргахгүй байхад онцгой анхаарч байна. Мах ховорддог хаврын тарчиг цагт ашиглахаар 20 тонн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил 4000 мянган тонн махны нөөцтэй байсан болохоор зах зээлийн савлагаанд өртсөн тал бий” хэмээн Ч.Улаан сайд няцаасан байдаг.

Баримт 21.

Ч.Улаан гишүүнийг эхнэрийнхээ дүүг зөвлөхөөрөө ажиллуулдаг талаарх шүүмжлэл хэсэгтээ гарч байв. Уг шүүмжлэлд тэрбээр “Тэр чинь орон тооны бус зөвлөх. Намайг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Бид хамтраад бараг 20 жил ажиллаж байна.

Баримт 22.

Их хурал дээр байж байгаа зөвлөх минь надад Их хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа уялдаа холбоотой явуулах чиглэлд зөвлөгөө өгдөг. Их хурлын тамгын газрын ажилтан хүн шүү” гэлээ. Харин нэг дүү нь компаниа байгуулсныг надаас өмнө байгуулчихсан байсан гэдэг тайлбар өгч байв.

Баримт 23.

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны өнгөрсөн оны наймдугаар сард Төрийн ордонд болсон байдаг. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж махны үнийг толгойгоороо хариуцна шүү хэмээн хатуу анхааруулж байв.

Баримт 24.

Тодруулбал, “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.

image

24цаг.мн сайт УИХ-ын 74 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар аймгаас сонгогдсон Ч.Улааныг онцолж байна. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1972 онд, ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн тэрбээр өдгөө зургаа дахь удаагаа сайдаар ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (49)

  • Уншигч (139.5.217.12)
    Нүдний булай минь зайлаачээ. Нүгэл нь нүдээр чинь гарнаа. Бузар зөнөг шар сэмжилсэн новш
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Энэ муу н о в шийг улаалгаж сургахгүй яасан юм бээ Сүхбаатарынхан
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.161.90)
    Аикидо улаан
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.161.112)
    Ө.Энхтүвшин, Ч.Улаан гэх өвгөчүүлээсээ салаач ээ энхтүвшин хүүхдээ гадаадаас эрх мэдлээ ашиглан авчирна улаан төвлөрсөн төлөтлөгөөт эдийн засгийн бодлого ярина яаая даа үнэхээр 30 жил ард түмнээр тоглож байна шүү
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэд олон түмэн (139.5.218.94)
    Хамгын адгын новшнуудыг олоод ир гэвэл гудамд гарах хэрэггүй ганцхан газраас л ......хамана шүүдээ
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Нямаа (66.181.190.35)
    МАН энэ нэг байчихсан авилгач өнгөнөөсөө салах болоогүй юмуу.Та нар энэ жил энэ мэтийгээ дэвшүүлвэл орчуулж бүлэгтэй үлдэх үү гэдэг хэмжээнд л очно шүү
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (71.9.2.98)
    muu novshiig zailuul.
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.176.204)
    Их хүссэн хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж эзэн богд айлдсан бөлгөө.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Haaba (66.181.161.76)
    Tetgwert ni suulga zonoj gvistlee
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Балдоо (150.129.142.173)
    Улаанаас илүү хүн хэзээ ч олдохгүй. Юу ч мэдэхгүй, чадахгүй, нуруугүй чацаг гаргачихаад дараа нь юу гэх бол.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Ард түмний төлөөлөл (66.181.161.10)
    Засгийн эрх ард түмний мэдэлд.Ард түмэн өөрсдийнхөө өмнөөс ажил хийлгэхээр сонгосон хүн нь ажлаа хийж чадахгүй,улс орны эрх ашгыг хамгаалж чадахгүй байгаа бол эрхийг хязгаарлаж шууд зайлуулах хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • kub (202.9.40.69)
    khyatadyn khorio tseeriin zuvshuurul avsan kompaniud gargadag baikh shuu , esvel khyatadyn khorio tseer zuvshuuruud baikhad khyatad kompsnid kvot ugsun yum uu ... ingej bas zambaraagui yarij bolokhgui baikhaa
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Zochin (37.170.248.111)
    Novchiin ulaan zailaachee
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.31.3)
    3 жилийн дотор Улайхгүйгээр 3 удаа урвадаг хүнийг 6 удаа сонгосон ард түмэн хөөрхий.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • иргэд олон түмэн (139.5.218.94)
    Улааныг ямар мэдэхгүй биш,хэзээний л нэг ийм юм байсан,МАХН-МАН дандаа л нэг ийм хогын юмнуудыг олж төрд шургалуулдаг,энүүнийг сонгож нэрийг нь гарган ирж сонгуулсан намын нь байж байгаа царай,энэ намын дэвшүүлсэн хүнийг хэрэвээ сонговол дандаа л улайдгүй улаанууд гадныханы гар хөлүүд л төрд шургалана гэсэн үг.энэ жил сонгуульд оролцохгүй,тийм боломж нөхцөлч алга,ганц нэг жил амьд явахаа бодноо хөө
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Дээрх мэдээ үнэн бол Улаан тун ч тоогүй юм хийж дээ!! Энэ жилийн сонгуулиар мань хүн гарахгүй учраас ирэх жилээс АТГ эрүүгээр шалгах байлгүй дээ!? Яах нь вэ дээ, хөгшин хүн байж?!
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • САЙН ИРГЭН (202.9.47.30)
    461-Д ХИЙЖ БАЙЖ Л УЛАЙЛГАНА. ӨӨРӨӨ БОЛ УЛАЙХ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГ БИШ. ЗАСГИЙН ЭРХ АВСАН ХҮНИЙ ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДОЖ БАЙГАА
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.181.153)
    Монголын төрөөс зайлуулж дахин бүү ойртуул! Хүн ардаа хүнсээр нь хордуулах муу үйл хийсэн урвагч АТГ, ТЕГ, Цагдаа шалгаж хуулийн хатуу хариуцлага тооц!
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • хун (123.223.67.25)
    буудах юмсан. хуультай ч болоосой...
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.9)
    Энэ улаан хийл таарвал завшичих гээд мөн ч халгаатай нөхрөөдөө.Одоо болоо юю бишүү?Нэр дэвшиж олон түмнийг зовоолгүй авсанаа идэж явсанаа дүгнэж суувал барждээ.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • ст (31.206.239.80)
    нэгэнт хэрэг нь баримтаар санаатай алдаа гаргаагүй хийсэн учир .. бурхан удахгүй түүнийг шийтгэнэ биз дээ бид яахч юм билээ
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Хамгийн анх банк дампууруулж их хэмжээний луйврыг эхэлсэн энэ хүн монгол улсын төлөө биш зөвхөн хувийн эрх ашиг сонирхолоор эх орноо самарч байгаа хүнийг дахин дахин сонгоод байгаа бидний буруу байнга албан тушаалд томилон арга хэмээ авч хариуцлага тооцдоггүй нь төр засгын буруу
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
    • Zøv bichijè iim byaldùch urvagch huniig dahin2 bù sogòchè. Ogtsrùlaj hariutslaga tòtsòchè
      2020 оны 04 сарын 21
  • Зочин (202.55.188.94)
    Тээр жил гаалийн Баатар хэрэгт холбогдоход телевизээр би тийм хүн танихгүй гээд ярьж байсан санаанд орлоо. Өөрөө сангийн сайд нь байж гаалийн ерөнхий газрын даргаа танихгүй байх уу их л сонин хүн дээ. Дээрээс нь урваж шарваад яваад байдаг. Насны намба,төрийн хүний тулхтай чанар гэж алга даа зайлуул зөвхөн хар толгойгоо бодох юм. Нямка шиг төрийн төлөө ,ард түмнийхээ төлөө зоригтой дуугарч шийдмэг байж чадахгүй юм даа зайлуул
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.23.84)
    Энэ хүн үнхээр аймаар хүн юмаа энэ хүнийг тэр АТГ азар нь шалгаж дтйлдэггүй юм уу? Эхнэрийх нь дүүгийн компани нь үнхээр бяртай өөрөө УИХ д үзэх юм гэсэн ш дээ гаалийн дарга хийж байгаад л зөндөө мөнгөжиж аваад л махруу ороод л одоо аавсан бүх махаа гаргаад л УИХ д сууна аймаар төлөвлөгөө хийх юмаа
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.178)
    За да энэ өвгөн ч хөгширсөн хойноо шоронд орж шонд өлгөгдөх болзлоо 100% хангачихждээ дур шунал хоер эзнээ голохгүй дундах эрхтэн нь нүхээ олохгүй ийм зөнөгүүд улс орноо баллаж байх ч гэждээ уг үндэс удам муутай урвагч хүүр угаасаал манжийн сүргийг хариулж зарцлагддаг байсан сайран хөлтнүүдийн нэг л дээ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Монгол хүү (103.10.22.87)
    Авилгатай тэмцэх газар луу илгээж тамын тогоонд нь чануулахсан.Даанч тэд нар тэгэх гүй байх л да.Уул нь хүн гээч амьтан хөгшрөөд ирэхээрээ шунал нь байхгүй болдог доо.Гэтэл Улааны шуналд далай ч ширгэж харагдаад бна уу да.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.27.215)
    Дөрөөлж боссон эхнэр хүүхдэдээ эзэн болоогүй өвгөн бусдын сайн сайхны төлөө зовниж улс хөгжүүлнэ гэдэг үлгэр биздээ. Мөнгө мөнгө гд чичирч суух
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шунал ба ард түмэн (66.181.161.118)
    Огцруулаачээ.Шуналт хар өвгөнийг одоо болсоон.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ard (66.181.161.25)
    Nugel nudeeree gedeg ugiig martaje.ardiin ug uneni oortoi do.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • уншигч (122.201.22.72)
    Шуналын тулам.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.185)
    Ар гэрээрээ тамд шатаж үх
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • түшиг (202.126.89.196)
    Улаан гуай чинь явж явж монголын дайсан уу..
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.37.85)
    Амьд явах баталгаа алга болж байна
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Батжа (64.119.18.172)
    Гишүүн биш эзэнтэй компаниуд мах экспортлог. Төр, намдаа амь, биеэ зориулах гэж гишүүн болсон гэж ойлгож байгаа ш дэ. Гишүүнээ больчих
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (103.229.121.168)
    Улаадаггүи Улаан улаан махан дээр л улаихандаа.энэ ер нь олз харж нам таарвал дагаж янхандана эм харвал эхнэрээ сольж янхандана.улс төрд оиртуулж үл болохУлаантан
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.181.153)
    Энэ Улааныг МУ-ын ҮАБ-д санаатай аюул учруулсан гэж хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой! Эх орон ард түмнийхээ эсрэг ажилласан УРВАГЧ гэж үзэх үндэслэлтэй. Энэ урвагчийг хатуу цээрлүүл! Өөрт нь энэ махыг идүүл төлүүл!
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Улаан сайд таныг төрдөө олон жил зүтгэсэнийг чинь олон түмэн мэднэ.одоо тэтгэвэртээ гарч амарсан нь дээр дээ.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (66.181.161.32)
    Ulaan hugshin zunug yasan ch hanaj tsaddaggvi nowsh wevheed uguuch
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Zochin (64.119.27.244)
    Оросоос оруулж ирсэн улаан буудайн чанарын шаардлага хангахгүй тэжээлийн хөгцөрцөн будаа байна гээ биздээ. Будаа оруулах квот дээр их мөнгө хмйднг гэсэн дээ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.73.68)
    У. ХҮРЭЛСҮХ САЙДАА ЖИНХЭНЭ НАМААСАА ХӨӨЖ ЯВУУЛАХ ХҮНИЙ НЭГ ЭНЭ УЛААН ШҮҮ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • урвагч улаан (202.72.242.138)
    залуу эхнэрээ зайдлаад зайл Улаанаа
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЭНЭ НОВШИЙН ГӨЛӨГИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Намын гишүүн (150.129.141.131)
    2020 оны сонгуульд Улаан сайдаа дахин сонгоноо. Монголын төрд хэрэгтэй хүний нэг. Ер нь Нямдорж, хоёр Энхболд, Энхтүвшин, зэрэг төрд олон жил ажилласан төрийн ажлаа гартаа хийсэн ахмадуудаа МАН дэвшүүлэх хэрэгтэй. УИХ-д ийм л хүмүүс хамгийн үр бүтээмжтэй нь байна.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
    • ulaan said mah yaaj beltguuleed noolyyr yaaj avaad bnda tumen olon gutgeed bny
      2020 оны 04 сарын 21
    • Зочин
      Тавилганууд зайлаа 30жтл ву хийв эд нар
      2020 оны 04 сарын 21
  • Зочин (66.181.186.236)
    Улайдаггүй урвагч өгөр өвгөн энэ сонгуулиар аль нам руу жирийлгэх болоо ккк?
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
    • Иргэн
      Улаан одоо болноо.Улс төр хиж хураасан хөрөнгө нь хангалттай байхоо.Улс орны төлөө бус өөрийн ашгийг бодож ажилласан олон жилийн ажилдаа цэг тавь.
      2020 оны 04 сарын 21
    • Галт улаан сумаар буудна шүү
      2020 оны 04 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    42 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    1 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    1 цаг 33 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    1 цаг 52 мин
  • Наадам айсуй: Харваачдын ГОЦ амжилт
    1 цаг 57 мин
  • Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
    2 цаг 13 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
    2 цаг 14 мин
  • Японы эзэн хаан Нарүхито: Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна
    2 цаг 15 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
    2 цаг 21 мин
  • П.Өсөхбаатар: Энэ жил Завханы хоёр дэвжээ маань нэгдээд, бөхчүүд их өнгөтэй байна
    2 цаг 45 мин
  • Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
    3 цаг 20 мин
  • Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Монгол Улсад дахиж эдийн засгийн форум болохгүй
    3 цаг 24 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Заамар суманд ажиллалаа
    4 цаг 2 мин
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
    4 цаг 19 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ИХ НАС
    4 цаг 37 мин
  • Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    4 цаг 47 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    5 цаг 14 мин
  • Нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 7784 хүн амьдарч байна
    5 цаг 26 мин
  • Статистик: Манай улсад Наадам нэртэй 27, Цэнгэлдэх нэртэй 2 хүн байна
    5 цаг 35 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК