Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Унах нүхээ өөрөө ухсан тэрбумтан

2020-4-23
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Түүний хувьд 1995 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгсчээ. Улмаар Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэлжээр магистр хамгаалсан байна.

Баримт 2.

Ажлын гараагаа Монголын Үндсэн бүтээмжийн төвөөс эхлүүлсэн Н.Оюундарь Бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөл, Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Баримт 3.

У.Барсболдыг Байгаль орчны сайд байх үед буюу 2000-2004 онд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2004-2006 онд Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, сайд асан У.Барболдтой маш ойр шадарлаж явсан хүний нэг нь Н.Оюундарь юм.

Баримт 4.

2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөхөөр ажилласан тэрбээр 2008 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож, 2010 оныг хүртэл БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажилласан байна. Үүнийхээ хажуугаар өөрийн үүсгэн байгуулсан “Бльюмон” группт 2014 оныг хүртэл зөвлөх хийжээ.

Баримт 5.

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсны дараа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулахад Н.Оюундарь Гадаад харилцааны дэд сайдаар очиж байв. Сайд болсон шалтгаанаа тэрбээр “Дэд сайдын албан тушаалд манай намаас 40 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн. Хүн бүр өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн өөрийн чадна гэж бодсон ажлын саналаа намын боловсон хүчинд тавьсан.

Баримт 6.

Тэндээс 5-6 дэд сайдын суудалд өрсөлдсөн. Олон чадварлаг хүн байсан, бид бүгдээрээ шалгалт өгөөд, Гадаад хэргийн дэд сайдад хоёр хүн үлдлээ. Миний ажлын туршлага, шалгалтын дүн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Гэхдээ бас нэг хүчин зүйл нь би эмэгтэй байсан” хэмээн ярьж байсан удаатай.

Баримт 7.

2016 оны сонгуульд Н.Оюундарийн өрсөлдөгч нь Сангийн сайд асан С.Баярцогт байв. Сэлэнгэ аймагтаа нэр хүнд, рейтингээрээ босоо явж ирсэн С.Баярцогтыг Н.Оюундарь ялсан нь хэд хэдэн шалтгаантай гэдэг. Нэгдүгээрт, АН-д итгэх сонгогчдын итгэл алдарсан, хоёрдугаарт, түүний өвөө С.Наваан-Юндэнгийн нэр хүнд нөлөөлсөн байдаг.

Баримт 8.

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Оюундарь тийм ч сайн имижтэйгээр бүрэн эрхээ дуусгахгүй нь тодорхой болсон. Учир нь, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн нэг нь Н.Оюундарь.

Баримт 9.

Тодруулбал, 80 хувийн эзэмшлийн “Red star club” нэртэй компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон юм. Үүнтэй холбогдуулж Н.Оюундарь тайлбар өгөхдөө “П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраа авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан.

Баримт 10.

Би зээл авахад нөлөөлөөгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан.  Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.  ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.

Баримт 11.

Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” гэж байв.

Баримт 12.

Мөн тэрбээр “Хүүтэйгээ ярьж байгаад өнөөдрөөс эхлээд зээлийг нь шат дараатайгаар төлөөд явна. Уучлалт гуйх эсэх тухайд бол эсрэг бодолтой байна. Тухайн аж ахуй нэгж ХААХҮЯ-д гурваас дөрвөн удаа зээлд хамрагдах хүсэлтээ явуулж байсан.

Баримт 13.

Нэлээд удаан хугацааны дараа шалгуур үзүүлэлтдээ хүрч байж тэр зээлийг авсан. Уг нь Ногооны фарм байгуулах гэж байсан юм. ЖДҮХС-гийн зээлээр ямар үлгэр жишээ ч зүйл хийж болдог вэ гэдгийг Монголын ард түмэнд харуулъя гэсэн бодолтой байсан юм” хэмээн ярьж байлаа.

Баримт 14.

Харин түүний хүү Ч.Бат-Ерөөл “Миний 80 хувийн хувь эзэмшдэг “Рэд Стар Клуб” ЖДҮХСантай 2018 оны 5 сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийн 6 сарын 11 -нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах 4 улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч сүүлийн өдрүүдэд сошиалаар явсан ЖДҮХС-тай холбоотой асуудал, цаг үеийн байдлаас шалтгаалж 2018 оны 11 сарын 6-ны өдөр зээлийг хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа.

Баримт 15.

Миний ээж УИХГ Оюундарь манай компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, үүсгэн байгуулаагүй цэвэр миний үүсгэн байгуулсан компани. Энэ хугацаанд бусдын нэгэн адил арилжааны өндөр хүүтэй зээлээр бизнесээ хийж, татвараа төлж, олон хүнийг ажлын байраар хангаж улсынхаа бүтээн байгуулалтанд жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж чадан яадан үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг л залуу хүний хувьд хичээж байна.

Баримт 16.

Энэ зээлийг авахад огт нөлөөлөөгүй гэдгийг бидний он жил дараалан удаа дараа энэ зээлэнд хамрагдах гэж хөөцөлдөж, тэнцэлгүй мөн санхүүжилтгүйн улмаас буцаагдаж байсан түүх, бусдын адил сонгон шалгаруулалтад хамрагдсан байдал, авах гэж буй зээлнийхээ үнийн дүнгээс илүү барьцаа тавьж, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, яамны коридорт мэргэжилтэнтэй уулзах гэж өдөржин хүлээж зогссон хүлээлтүүдээс харж болно.

Баримт 17.

Миний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас болж ээжийн минь нэр төрд төрөөс хулгай хийлээ хэмээн ихээхэн халдаж байгаад хүүгийн хувьд гүнээ эмзэглэж байна. Мөн энэхүү зээлийг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдэд өндөр хүүтэйгээр зээлүүлээгүй гэдгээ бас тэмдэглэж байна. Та бүхнээс уучлал хүсье” гэсэн байдаг.

Баримт 18. 

УИХ-ын гишүүний нөхөр нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой мэдээллийг хэд хоногийн өмнө хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж.

Баримт 19.

Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Баримт 20.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ.

Баримт 21.

Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” хэмээн бичиж байв. Хуульч О.Алтангэрэлийн уг мэдэгдлийн араас тэрхүү УИХ-ын гишүүний нөхөр хэн бэ? гэсэн асуулт хөврөхөд Н.Оюундарь гишүүний нөхөр Чингис байсан тухай зарим хэвлэлээр бичиж байв.

Баримт 22.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгдсэн байдаг. Үүгээр ирэх сонгуульд Н.Оюундарь гишүүн дахин нэр дэвших магадлал нь тун бага юм.

Баримт 23.

Н.Оюундарь гишүүний гэр бүлийн жилийн орлого нь 5.3 тэрбум. Уг үзүүлэлтээрээ тэрбээр УИХ-ын гишүүдийг тэргүүлж байсан удаатай. Түүний эзэмшилд Сура хаус ХХК, Шөлөндө ХХК, Бльюмон ХХК,     Бльюмон металс ХХК, Софтфлюорити ХХК,

Баримт 24.

Ньюбулл ХХК, Петротранс ХХК, Боб фрэндс ХХК, Петротранс Топ ХХК, Петротранс Дорнод ХХК, Түрэлт ХХК, Монгол шар Айраг Брювери ХХК, Нарны эрхэс ХХК, Бльюмон Катеринг ХХК, Риаж ХХК, Цэ энд Цэ ХХК, Нью Мохито ХХК, Бльюмон Пропертийс ХХК, Рэд стар клуб ХХК зэрэг нийт 20 гаруй компани байдаг.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 25 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон Н.Оюундарийг танилцуулж байна. Улс төрд түүнийг төдийлөн сайн танихгүй. Харин нийгэмд Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээр нь мэднэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (202.55.188.123)
    Хүний үнэргүй хүн. Өргөж авч өсгөсөн эцгийг нь бүхий л амьдралаар нь шорон гяндангаар явуулсан намд элссэн...
    2026 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.173)
    za za oilgomjtoi bolj xuurxii
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • нара (43.228.131.44)
    луйварчин хүүхэн
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Н.Оюундарь (202.179.26.153)
    монголчуудад ардчилал зохихгүй нь мэдрэгдэж байна,монгол хүний мөн чанар үгүй болж байгаагийн жишээ,эцэг эх нь төрд ажилладаг хүний хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж болдоггүй юмуу,насанд хүрсэн хүн ажил хийхээр л заавал аав ээжтэй нь холбож атаархаж шүлсээ үсэргэж байх юм,тэдний хүү гээд архи уучихвал юу гэх бол хүүгээ өөд нь татсангүй арчаагүй гээд л бас муулна биз,үхэр монгол нэрэндээ таарсан хар атаархагчид
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.55.188.46)
    toriin udirdlagiinyamar ch bolovsrolgui neg muu bizensmen xuuxen tord orood suuchej yer bol toriin alban xaagch nar ajilaa bulaalgaad zovood bn gesen ug yostoi aidaggui tom tolgoitoi zorigtoi xumuus de ed nariin bux xurngiig xuraax xeregtei unuudur ineej l bai muusain idegsed ta nariin bux xurungiig bid shagalx xuraax udur irnee za balair avgai chi yuga meddegiin ened mungu bxgui xumuusee naaduul chin bugd mungugui luivarchid!!
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • вирус (192.82.76.188)
    вируусын үед ард түмэндээ мөнгөө тараа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (72.205.30.63)
    Ene estoi gazar deer yaj gishgej yavdag bna a. Shunal n shulam bolson buduun Gahai avgai. Olon hun zovooson doo! Oodgui Shulam, uiliin ur gej bdag yum shuu
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • иргэд олон түмэн (139.5.218.94)
    УИХ-д ямар нэг хэл амгүй,янз бүрийн юманд нэр холбогдоогүй гишүүн гэж байдаг бол уу?яахлаараа дандаа ийм юмнууд цугладаг байнаа,шившигийн юм,УИХ-ыг ингэж нэр нүүргүй болгосоны хариуцлагыг үүрдэг хариуцдаг газар албан тушаалтан монголд байдаг уу?сонгуулийн өмнө энэ тухай хариу дуулмаар байна
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    ZAVAAN BUDUUN GAHAI SHUNAL HANHALSAN SHIVTER
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (203.91.115.251)
    Юу гэнэ ээ, нөхөр энэ тэр нь хүчиндэж эхнэр нь шонд дүүжилж шоронд хатаадаг болж байна уу, дундат зуун уу
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    энэ шуналын дэв болсон муухай авгайг битгий ахиж сонгоорой энэ авгай чин шоронд байх ёстой авгай байна бэлцийтлээ хавантаад таргалчихсан дэлбэрч үхлээ бүүр
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.72)
    Оюундарь Чимгүүндарь гэж 2 эгч дүү _ тэдний 2 нөхөр хүчин хийгээд 2 авгай сайхан төрсөн бүсгүйд хорссондоо шоронд хийх гэж үзжээ пааааах
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.46.72)
    онигоотойн
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    pindiisen tom gedestei avgai shorond turj dee
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    za bas neg gemt heregten baigaa um baina ene bichseneer bol
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.230.114)
    энэ бузар авгай сонгуулийн дараа шорондоо орох ёстой шүү шорон шорон шорон
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (124.158.73.28)
    yahin argagui debil l dee, ene
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (212.95.5.50)
    Seruuleg gej yamar surguuli ali ulsad baidag ve?
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
    • ГАНДАНГИЙН ДЭНЖИД БАЙСЫМОО ОДОО БАЙХГҮЙ БОЛСОН ГЭСЭН АХ АХА ХАХ А
      2020 оны 04 сарын 23
    • Amerik uls bna
      2020 оны 04 сарын 23
  • Зочин (119.40.98.177)
    HUNII NER ASHIGLASAN MUU AL LALAR AVGAI BJEE
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    ZAVAAN BUDUUN GAHAI SHUNAL HANHALSAN SHIVTER
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Наваан- Юндэн гуай нь хамаатан (103.11.193.170)
    Оюундарь Наваан-Юндэн гуайтай цусан холбоогүй. Наваан-Юндэн гуйн ганц өргөмөл охинтой байсан юм. Нэр нь Хонгорзул. Оюундарь бол түүний охин,
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.35.148)
    Энэ эргүү авгайг сонгож болохгүй шүү. Иргэдээ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.249)
    MUNGNI TULU ARHI TARAJ HUN ALHAS BUTSAHGUI AVGAI
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.213)
    УНАХ НҮХ - г нь бас НӨХӨР \ ЧИНГЭС гэнэ үү , арай үгүй байлгүй дээ ?? нөгөө бадаш хэн билээ ?? байлгүй ... \ нь УХСАН байна ... авгайнхаа нүхийг л ухаж байхгүй ?? солиотой ???
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (192.82.74.214)
    sunal ihdeheer shulam l bolno.Ene gishuun baih ni buu hel uls turuus hol yavah heregtei
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Unshigch (202.126.89.80)
    Baigal orcni yamand yaj bujignuulj baisan tuhai n bicvel mun c ih yum garch iteh baihdaa. Navasn yundengiin urguj avsan ohinih n hiuhed bh shuu.
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
    • Baigali orchnii yamiig Barsbold ahtaigaa niilj huviin compani bolgoj bailaaaa egch.....
      2020 оны 04 сарын 23
  • Зочин (66.181.177.115)
    Наваанюндэнтэй хамаагүй
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • үүү Онигоо (49.0.137.164)
    24 tzag.mn Дутуу судалгаатай түүхий шал түүхий
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
    • Yag unen! Uuriinh n smand orson bn. Hediig avsan be? Ugch avch ch sursan gardooooooo
      2020 оны 04 сарын 23
  • Anhaar !!! (49.0.137.164)
    Hudlaa bitgii bicheed baigaachee Nawaanyunden gedeg hun chini Oyundariin eejiig orgoj awsan hun shuu dee ymar ch zee mee bishee medelelee unend niizuulj bichih ni Setguulchidiin Es zui, Une zene shuu !!!!!
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 25 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    16 цаг 29 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    16 цаг 35 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    16 цаг 44 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 22 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК