Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бумдарь: Сонгуулиа өгөөгүй бол бүү гомдолло гэдэг зүйлийг иргэд ойлгох хэрэгтэй

2020-6-03
0
ЖИРГЭХ

Улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй боллоо. Сонгууль бүрээр иргэдийг ухаалаг  сонголт хийхийг уриалдаг, лоозонддог. Гэвч сонголт мэргэ байсангүй гэх нь бий. Ер нь манай улсын сонгогчийн боловсролын түвшин ямар хэмжээнд байна вэ?

-Сонгогчийн боловсрол өндөр байх шаардлагатай биш. Тухайн нийгмийн хөгжил, аливаа асуудалд хандаж байгаа байдлаас нь шалтгаалж сонгогч төр, засаглал, нам зэргийг ойлгох нь хүний эрхийн асуудал. Гол нь тухайн боловсролыг олгодог иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагааг сул хийдэг. Энэ нь мөн сонгогчдын боловсролд нөлөөлдөг. Учир нь сонгуулийн системээс шалтгаалж нэг удаа л холимог тогтолцоогоор сонгуулиа явуулснаас бусад үед мажоритар тогтолцоо байсан. Энэ нь томсгосон, жижгэрүүлсэн бай ялгаагүй танигдсан нам, нэр дэвшигч, ажилладаг баг гэдэг ч юм уу, ийм сонгуулийн соёл нь нийгэмд тогтоод ирэхээр заавал улс төрийн боловсрол олгох шаардлагагүй гэх хандлага түгээмэл байна.

Гэхдээ сүүлийн үед сонгогчдын боловсролын асуудал ихээр хөндөгдөж байгаа нь нийгэмд өөрчлөлт, бодит амьдрал дээр эерэг үр дүн гарахгүй байгаатай холбож үздэг. Улс төрийн боловсрол сул байснаар бодлого тодорхойлогчдоо буруу сонгох үр дагаварт хүрч байна.

-Улстөрийн боловсролыг хэн олгох вэ?

-Боловсролын байгууллага, төрийн байгууллага, улстөрийн нам, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд хийх ёстой. Гэсэн ч үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байн.

-"Нөгөө" л сонгогддог хүмүүс нь сонгогдоно биз. Ямар ч сонголтгүй харагдаж байна гэх шүүмжлэл цахим сүлжээнд харагдсан. Ядаж өөрөө саналаа өгч, сонгуульдаа оролцоогүй байж дараа нь гомдоллодог асуудал зарим иргэдийн дунд бий. Энэ нь мөн сонгогчдын улс төрийн мэдлэгийг харуулж байгаа хэрэг үү?

-"Нөгөө" л гэдэг хандлага нь иргэд өөрсдөө саналаа өгөхгүй байгаатай холбоотой. Магадгүй тухайн нэр дэвшигчдийн дундаас нөгөө л гэдэг хүнийг яаж мэдэх юм бэ. Ямар шалгуур тавьж байгаа юм бэ. Олны амыг дагах нь утгагүй хэрэг. Нэгэнт л Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрхийг нь олгосонд байхад тэр эрхээ эдлээгүй байж дараа нь миний амьдрал сайхан болохгүй байна, ажил олдохгүй байна, түгжрэл их байна зэрэг нийгмийн үйлчилгээтэй холбоотой гомдол хэлэх эрхгүй гэсэн үг. Сонгуулиа өгөхгүй бол бүү гомдол гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв дэмжих үү, эс дэмжих үү гэдэг тал дээр ямар нэгэн үйлдэл хийсэн бол дараа нь шүүмжилж болно. Хариуцлага нэхэж болно. Өөрөө үүргээ биелүүлээгүй байж бусдаас хариуцлага нэхэх нь утгагүй асуудал. Тиймээс хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

-Иргэдийн улс төрийн боловсролд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй гэж үзвэл, одоогийн түвшинд тэдний үүрэг, оролцоо иргэдэд нөлөөлөх нөлөөлөл ямар байна вэ?

-Олон улсын сангуудын тусламжтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага их сайн. Улс төрийн боловсролд чиглэсэн сангууд тодорхой тохиолдолд чиглэлтэй болчихдог. Залуучуудын улстөрийн боловсролын талаар төдийлөн дорвитой зүйл хийдэггүй. Олон улсын байгууллагууд нь түлхүү ажилладаг гэхэд болно. Анзаарах нь ээ, сонгогчид нар өөр болсон байна. Насны эзлэх хувиуд өөр болж, шинэ сонголтууд гарч ирсэн байна. Мөн КОВИД-19 халдвартай холбогдуулан улс төрийн боловсрол олгох, саналаа худалдахгүй байх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх талаар ихэнх олон улсын байгууллагууд ажиллаж байх шиг анзаарагдсан.

-Сонгуулийн үеэр эд материал, бэлэн мөнгө тарааж санал цуглууллаа гэх асуудал их яригддаг. Энд ямар бүлгийн хүмүүс түлхүү өртөөд байна вэ?

-Авлигын төсөөллийн индексээр манай улс жил бүр хойшилж байна. Нэг үгээр авлига гэдэг чинь өөрөө бодитой биш. Бид "Энэ хүн авлига авч байгаа байх" гэх зэргээр хардаж төсөөллөөр хийсэн индекс гэсэн үг. Ер нь авлига гэдэг асуудал албан тушаалтай холбоотой гэж үзэхээр өндөр түвшинд буюу асуудлыг шийддэг газар хийгддэг. Авлигын авагч болон өгөгч талууд нь тодорхой хэмжээнд боловсорчихсон өөр түвшинд байна. Хээл хахуулийг хэн өгөх боломжтой гэхээр эмнэлэгт үзүүлж байгаа хүн өгч болно. Тэгэхээр авлига, хээл хахууль хаана хийгдэх боломжтой гэдгийг харах ётсой.

Залуучуудын нөлөөлөл дээр гээд үзвэл авлига, хээл хахуулиар саналаа худалдах нь бага.

Харин тэд ямар тохиолдолд саналаа худалдах эрсдэлтэй байна вэ гэхээр найз нөхдөөрөө дарвих эсвэл гэр бүлийнхээ заавраар сонголт хийх нь олон. Сонгуулийн үеэр яригддаг  асуудал ямар түвшинд их байна гэхээр амьдралын түвшин бага айл өрхүүдэд түлхүү гарч ирдэг байх.

-Энэ удаагийн сонгуульд олонд танигдсан хүмүүс бие дааж өрсөлдөж байна. Ер нь бие даагчид олноороо сонгогдох нь ямар үр дагавартай вэ. Нам бол нэг бодлогоор ажиллана. Бие даагч нарын хувьд?

-УИХ-ын тухай хуульд нэг намын 39-өөс дээш гишүүн байж олонх гэж үзнэ гэж заасан байдаг. Ингэж байж дангаараа хууль батлах, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй. Харин бие даагч нарт бүлэг байгуулах эрхгүй. Бие дагч нарт УИХ-ын тухай хуулийн дагуу хууль санаачлах, хуулийг дэмжихгүй байх л эрхтэй.

-Хэнд саналаа өгөхөө шийдээгүй эсвэл тухайн нэр дэвшигчийн талаар мэдээлэлгүй байж болно. Эдгээр иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Өөрийнхөө тойрог дээр хэн хүн нэр дэвшиж байгааг мэдэхгүй тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны сайтад хандахад бүрх мэдээлэл ил бий. Үүний дараа тухайн нэр дэвшигчийн харьяа нам, эсвэл бие даагчийн мөрийн хөтөлбөртэй заавал уншиж танилцах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн тойргийн мандатын тоогоор дугуйлж байж таны санал хүчинтэй болох учраас хоёр хүн дугуйлах бол хоёр, гурав бол гурвыг дугуйлна. Ингэж байж иргэний сонголт хүчинтэй болох юм.

Хамгийн гол нь сонгогч ирээдүйд эсвэл ирэх жил амьдралд нь ямар өөрчлөлт гарахыг хүсч байна вэ. 

Таны хүссэн зүйл нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт бий юу гэдгийг харах ёстой. Түүнээс биш худлаа ч гэсэн дугуйлъя гэж болохгүй. Миний асуудлыг шийдвэрлэх боломжтой юм байна гэж үзвэл дугуйлж болно. Өөрт тань тулгамдсан нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх бодлогын хувилбаруудыг тавьж байна гэдгийг харж чадвал, хэн нэгний нөлөөнд орохгүйгээр санал өгөх боломжтой болно.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.75.128)
    Сонгуулиа өх бишээ сонгуульд саналаа өх гэж хэлээч дээ
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    11 цаг 59 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    12 цаг 51 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    12 цаг 53 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    13 цаг 8 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    13 цаг 13 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 29 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    15 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    16 цаг 59 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    17 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    17 цаг 45 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    18 цаг 10 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    18 цаг 27 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    18 цаг 54 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    18 цаг 56 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    19 цаг 32 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    19 цаг 37 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    19 цаг 48 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    20 цаг 0 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    20 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК