Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын хил давж, нууцаар орж ирсэн хятад иргэдийг гэрээт хилчид саатууллаа

2020-7-31
0
ЖИРГЭХ

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр энэ сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатууллаа.


Энэ зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд БНХАУ-ын дахин нэг иргэн нуугдаж, улсын хилээр нэвтэрсэн байна. Уг зөрчлийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулсан юм. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “Ковид-19” дэгдэлттэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.

Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо коронавирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа. Гэсэн хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс /байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд хилчдийн хувьд удаа дараагийн ийм үйлдлийг илрүүлээд байна. Хэдийгээр хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарласан хийсэн ч боомтын ачаа тээврийн шалгалт өмнөх үеэсээ 20-30 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна хилийн боомт болон боомт бус газраар хил зөрчих оролдлого хийх, завдах тохиолдол энэ мэтчилэн хойшдоо гарахыг үгүйсгэхгүй юм.

Ташрамд дурдахад Хил хамгаалах байгууллага гэрээт хилчдээр хил хамгаалалт зохион байгуулаад 12 дахь жилдээ болж байна. Хугацаат цэргийн албыг хаасан залуус дахин гэрээт цэргээр хоёр жил үүрэг гүйцэтгэх нь хил хамгаалалтын үр дүнд ихээхэн эерэг нөлөө үзүүлж буйг салбарынхан онцолж байна. Хил зөрчигч илрүүлэн саатуулсан гэрээт хилчидтэйгээ утсаар холбогдож тодруулга авсан юм.

Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин Э.Тэмүүлэн: БНХАУ-ын талаас явган нэг иргэн улсын хил зөрчсөнийг илрүүлэн, удирдлагадаа мэдэгдсэн. Цар тахлын үе учир бусад үеэс онцлогтой. Улсын онцгой комиссын шийдвэр, заавар зөвлөмжийн дагуу хил зөрчигчид үзлэг хийж биед нь хүрэлгүй аймгийн онцгой комисст мэдэгдэн хүлээлгэж өгсөн. Бид “Ковид-19”-тэй холбогдуулан хилийн манаанд явах үедээ халдвар хамгааллыг чанд сахин биелүүлж байна.

Бид алсын зайнаас дохиогоор харилцсан тул одоо эмнэлэгт биш гэр ажиглалт буюу тусгай байранд бүлэг ахалсан ахмад Б.Баатаржавын хамт тусгаарлалтад байна. Шинжилгээ өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчин О.Баяртогтох: Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд гэрээт хилчин Д.Цэнд-Аюушийн хамт үзлэг хийж явах үед БНХАУ-ын нэг иргэн тээврийн хэрэгсэлд нуугдсан байсныг олж илрүүлсэн.. Манай анги цар тахлын үеийн онцгой байдалд шилжсэнээс хойш албаны үйл ажиллагааг халдвар хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэй хийж байгаа. Хил зөрчигчийг дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

Г.Маргад

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Аюул (66.181.186.66)
    Шалтгаан нь зүгээр ковид гүй улс орон луу явж байгаа тэгэхээр хятад ковид нууц байна гэсэн үг
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • suren (66.181.161.11)
    iim l zaluuchuudaar eh ornoo darhan hilee manuulj baigaa bid amgalan taivan baina daa
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Иргэн (122.201.22.19)
    Хятадууд олон жилийн өмнөөс үнэрэнд шүлхий өвчин халдааж, улсын хилээр хөөж оруулаад эхлээд зүүн аймагуудын малын өвчлүүлж өчнөөнөөр нь устгалд дуудуулаад, бас шүлхийн вакцинаа шахдаг байсан, одоо аягүй бол тахал хөлдөөх арга хэргэлж, халдвар тээсэн хүнд мөнгө өгч оруулж байхыг үгүйсгэхгүй шүү! Тээврийн машины ачаан дунд ч байж мэднэ шүү!
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Ү.Чулуунсүх (66.181.161.47)
    гэрээт хилчид ийм чадварлаг шүү
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.181.194)
    мундаг байна манай хилчид. муусайн юмнууд хил хаалттай байхаар Монголруу орж чадахгүй зовж байхгүй юу. Монголд ирж тааваараа тарвалзах нь тэдний мөрөөдөл л дөө угаасаа
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.91.116.235)
    мундаг шүү хилчид
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    13 цаг 54 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    19 цаг 14 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    19 цаг 18 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК