Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед мөрдөх дэглэмийн талаарх 24 баримт

2020-12-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

БАРИМТ 2

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр зөвхөн 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Тодруулбал, Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа, тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд, буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

БАРИМТ 3

Гамшгаас хамгаалах тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдлын үед харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах хуулийн заалттай. 

БАРИМТ 4

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ.

БАРИМТ 5

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.

БАРИМТ 6

Мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн  хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлэгджээ.

БАРИМТ 7

Халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу  дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

БАРИМТ 8

Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ хэмээн хуульд заажээ.

БАРИМТ 9

Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

БАРИМТ 10

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

БАРИМТ 11

Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.

БАРИМТ 12

Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахыг хэлнэ. 

БАРИМТ 13

Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байна. 

БАРИМТ 14

Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

БАРИМТ 15

Өдөр тутмын бэлэн байдлын үед гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх, гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах, салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах арга хэмжээг авна. 

БАРИМТ 16

Мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх ёстой. 

БАРИМТ 17

Мөн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах, гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох хуультай.

БАРИМТ 18

Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах, голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс  тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах. 

БАРИМТ 19

Нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл,  ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах, 

БАРИМТ 20

Стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих. 

БАРИМТ 21

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах,

БАРИМТ 22

Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх, химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох. 

БАРИМТ 23

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх,

БАРИМТ 24

Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

image

Засгийн газрын хуралдаанаар коронавирусний цар тахлын улмаас арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан билээ. Гамшгийн бэлэн байдлын зэргийн үед ямар дэглэм мөрддөгийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.31)
    Иргэн хүн А цэгээс Б цэг хүрэх зорилгоор гудамжиар явах хориотой юм уу??
    2020 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 8 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 11 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 21 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 30 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК