Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөл хорионы үед Засгийн газар хэрхэн ажилласан бэ?

2020-12-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557800 хүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийжээ. 

БАРИМТ 2

Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан.

БАРИМТ 3

Энэ сард Франкфурт, Сөүл, Токио хотууд руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөж байгаа аж. 

БАРИМТ 4

Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

БАРИМТ 5

Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.  

БАРИМТ 6

Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 5-наас зохион байгуулсан. Одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргаад байгаа.

БАРИМТ 7

Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.

БАРИМТ 8

Я.Содбаатар “Монгол Улсад анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоон олон бизнес аж ахуй нэгжүүдийг зогсоосон амаргүй өдрүүд байлаа”.

БАРИМТ 9

Шадар сайд Я.Содбаатар: Хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа оноо багагүй гарсан. Төрийн алба хаагчдын үйлдлээс шалтгаалж иргэдийг бухимдуулсан, чирэгдүүлсэн олон асуудал гаргасандаа хүлцэл уучлал хүсье.

БАРИМТ 10

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад 888 тохиолдол батлагдсаны 43 хувь буюу 384 хүн эдгэрч тэдний 84 хувийнх нь ажиглалт тандалт бүрэн дуусчээ. Дотоодын халдвартай холбоотой 505 хүн өвчилснөөс 26 нь эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн байна. 

БАРИМТ 11

Улаанбаатарт 128 тохиолдол батлагдсан ба тэдний ойрын 1255 дам 18585 илрүүлж шинжилгээнд хамруулаад байна.

БАРИМТ 12

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

БАРИМТ 13

Тархварын динамик зураглалаар хэрэв энэ сарын 11-нд хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үедээ байгаа хүмүүсийн тоо өсч, халдварын тохиолдлын тоо мөн оны 4-5 дугаар сард хамгийн өндөр хэмжээнд бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна.

БАРИМТ 14

Сэлэнгэ аймагт энэ сарын сүүлчээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна.

БАРИМТ 15

УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна.

БАРИМТ 16

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарчээ. 

БАРИМТ 17

Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болжээ.

БАРИМТ 18

Үйл ажиллагааг нь нээх болсон газрууд: Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, барилгын материалын худалдаа, модны зах, авто техникийн зах, ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/, түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп, хувцас захиалга засвар үйлчилгээ,

БАРИМТ 19

Мөн Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ, ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар, цүнх захиалга, нүдний шил захиалга, засвар, цоож түлхүүр, цаг засвар, хими цэвэрлэгээ угаалга, гэрэл зураг, айл нүүлгэх үйлчилгээ, эд бараа түрээслэх үйлчилгээ, нийтийн бие засах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, авто засвар, дугуй засвар, автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа, авто зогсоол битүү, ил, нийтийн байрны үйлчилгээ, такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 

БАРИМТ 20

Коронавирусний халдвар нийт иргэдийн дунд тархаагүй, голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.

БАРИМТ 21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хүндхэн 20 гаруй хоногийг ардаа үлдээлээ. Монгол Улсын Засгийн газар, УОК цаг алдалгүй ДЭМБ-ын зөвлөмж болон урьдчилан бодож төлөвлөж байсны дагуу улс орондоо хүн ардынхаа амь насыг аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж Улаанбаатар хот халдвар тархаж эхэлсэн өөр бусад аймгуудад хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод гурван долоо хоног болж байна.

БАРИМТ 22

Энэ хугацаанд халдвар илэрсэн голомтуудын хүрээ хэмжээг тогтооход чиглэсэн яаралтай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ.

БАРИМТ 23

Өвчлөлд өртсөн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж эмчилгээ шинжилгээнд тогтмол хамрууллаа.

БАРИМТ 24

Улсын хэмжээнд нийт 557 832 хүнээс шинжилгээ авч дүнг нь гаргасан. Энэ их ажлын үр дүнд сүүлийн өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо харьцангуй цөөрсөн. Тогтоосон голомтууддаа би дэнэ өвчинг барьж, хумьж, цурманд оруулж чадлаа.

image

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.126.89.190)
    Цурманд ороогүй маш муу ажиллсан хэдэн хүн алсанаа бич.Онцгой үёд ингэж ажиллахгүй попрохоос өөр үм алга даа
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.101)
    Маш их хөрөнгө мөнгө үр ашиггүй ач холбогдолгүй зүйлд зарцуулагдсан байхыг үгүйсгэх аргагүй бас нугалаа уялдаа холбоогүй байсан байх
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.187.228)
    ЭНЭ 24 ҮЗҮҮЛЭЛТ ӨНГӨРСӨН ТОО БАРИМТ АШИГЛАСАН БАЙНА СҮҮЛИЙН ХОЁР ӨДӨР ӨӨР БОЛСООН зг САЙН АЖИЛЛАСААН АСУУДАЛД ИРГЭДИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ЧУХАЛ
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зайлцгаа (202.9.46.123)
    Одоо зайлцгаа өмхий хар пздуунууд
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.25.71)
    gaigui sain ajilaj baigaa .
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • vido (49.0.212.165)
    Онцмуу ажиллалаа. Одоо үг дуугүй бууж өгөөд уучлалт гуйж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.21.9)
    Зарим үед техникийн гэмтэл, гарсан шийдвэрүүд өөрчлөгдөх явдал гарч байсан ч ерөнхийдөө бол хангалттай ажилласан. Ялангуяа ХӨСҮТ сайн ажилласан.Аль 2 сараас л гаднаас халдвартай хүмүүүс зөөсөн гэхэд харин ч эмчилж эдгээж өдий 10 сар гаруй хугацаанд алдаагүй, эндэгдэлгүй байна гэдэг бол үнэхээр бахархам шүү.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.161.74)
    Ямар судалгаа шинжилгээ 800саяаар хийчихвээ
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.13)
    Yamar ch zohion bguulalt bhgui ergej butssan olon teneg shiidver chin l olon niitiig buhimduullaa. Amidral gui teneg shiidver gargahaa boli. Erguu dagznuud. Sar garan bolloo uhsenii chin 20 honog gej. Ta ooroo harin haana bsan be. PM guai
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.72.26)
    SAIN AJILLAA ALDAAGUI YUM HAANA BAIHAV GAGTSHUU UHAMSAR MUUTAI MAL SHIG LALARUUD L ENE HETSUU UED BAINGA GONSHIGONOJ BAILAA GANTSHAN SAR TESEJ CHADAHGUI UHCHIH GEED BAINA GENEE HERVEE BAIDALIIG MUU BOLGOVOL TEDNIIG BURHAN GESGEEH BOLTUGAI
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.77.78)
    muu
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.15.10)
    Чадлаараа боломжийн ажилласан. Даанч иргэдийн хариуцлагагүй байдал хэтэрхий байсан
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    15 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 35 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    15 цаг 39 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    15 цаг 45 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    15 цаг 54 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    16 цаг 32 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК