Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдагдсан боломж ба 10 тэрбум доллар

2021-2-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон нь Монгол улсад, монгол улсын иргэн бүрийг хохироосон гэмт хэрэг болсон.

БАРИМТ 2

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр  зам барих ажил 2013 онд эхэлж, Энержи Ресурс компани барих байсныг тухайн үед Барилга зам тээврийн сайд байсан, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга санаатайгаар зогсоосноос үүдэн Монгол улсад 10 тэрбум ам.долларын бодит хохирол учирсан.

БАРИМТ 3

Энержи Ресурс компанийн толгой компанийн албан ёсны сайт болох www.mmc.mn-д 2010 онд байршуулсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замыг барих төлөвлөгөөний 267 дугаар хуудаст буй хүснэгтээс харахад уг төмөр зам 2013 оны 1 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтанд орох байв. Энержи Ресурс компанийн төмөр замыг барих нийт өртөг нь 698.8 сая ам.доллар гэж тооцоолжээ. Өдгөө уг төмөр замыг 1 тэрбум 281 сая ам.доллар буюу 1.8 дахин илүү зардлаар баригдахаар болсон билээ.

БАРИМТ 4

Эрдэнэс-Тавантолгой, Энержи Ресурс, жижиг Тавантолгой гэсэн гурван компанийн нийт 115 369 мянган тонн нүүрс Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл авто тээврээр  зөөгдсөн.

БАРИМТ 5

Төмөр замгүйн улмаас авто тээврээр нүүрс тээвэрлэсэн зардал өнгөрсөн 7 жилийн (2013-2020 он ) хугацаанд 3 тэрбум 254 898 мянга ам.доллар болсон.

БАРИМТ 6

Авто тээврээр зөөвөрлөсний 70 хувийг БНХАУ-ын иргэдийн эзэмшдэг тээврийн компаниуд хийсэн. Энэ нь нийт 2 тэрбум ам.доллар хятадын тээврийн компанид ашиг болон орсон гэсэн үг юм.

БАРИМТ 7

Нүүрс тээврийн автомашинууд 130-140 км түгжрэл үүсгэдэг.

БАРИМТ 8

Эрдэнэс-Тавантолгой компани гэхэд Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам тавигдсан байсан бол зөвхөн 2013 онд 30 сая тонн нүүрс олборлон борлуулах боломжтой байсан. Харамсалтай нь төмөр замгүйн улмаас 7 жилийн хугацаанд ердөө 65 сая тонн нүүрс түүхийгээр нь хямд үнээр борлуулсан.

БАРИМТ 9

Тавантолгойн бүлэг ордоос олборлож жилд дунджаар 30 сая тонн нүүрс (төмөр замаар зөөвөрлөн худалдах хэмжээ) 7 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрс худалдаалж үүнээсээ 17 тэрбум 442 сая ам.долларын ашиг олох боломж алдагдсан. Өнгөрсөн 7 жилд зөвхөн нүүрс борлуулалтаас олох 14 тэрбум ам.долларын экспортын цэвэр орлогоо алдсан.

БАРИМТ 10

Эрдэнэс-Тавантолгой компанийн  хувьцааны 85 хувийг Монгол улсын Засгийн газар, үлдсэн 15 хувийг 2.5 сая хувьцаа эзэмшигч, 580 ААН эзэмшдэг. Экспортлох байсан 200 сая тонн нүүрснээс 7 тэрбум 402 сая ам.долларын ашиг олох байсан гэж тооцоолбол 6 тэрбум 306 сая ам.доллар нь Монгол улсын Засгийн газарт цэвэр ноогдол ашиг болон ирэх байв.

БАРИМТ 11

Эрдэнэс-Тавантолгой компаниас улсад төлөх ААН-ын албан татвар, нөөцийн төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэрэг нийт 3 тэрбум 715 сая ам.долларыын татвар татаас мөн төмөр замтай хамт байхгүй болов.

БАРИМТ 12

Эрдэнэс-Тавантолгой компанид гэрээт олборлолт хийх, бэлтгэн нийлүүлэлт хэлбэрээр орох 926 сая ам.доллар мөн үгүй болов.

БАРИМТ 13

Төмөр замтай байсан бол 7 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрсийг олборлон борлуулсан ашгаас Монгол улсын Засгийн газарт  орох байсан нийт 10 тэрбум ам.долларын “өгөөж” салхинд хийссэн.

БАРИМТ 14

Төмөр замаар зөөвөрлөн борлуулах байсан нүүрсний экспорт хийгдсэн бол өнөөдөр ам.доллар 2850 төгрөг биш 1550 төгрөгийн ханштай байх байлаа. Зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс гарсан хохирол асар их тоо болно.

БАРИМТ 15

Монголын долларын нөөц 4 тэрбумаас 4 дахин их ам.доллар экспортоо даган орж ирэх байлаа.

БАРИМТ 16

Монгол улс 890 гаруй мянган өрхтэй. Алдагдсан 10 тэрбум ам.доллар хэрвээ байсан бол бид өнөөдөр өрх бүрт 11 300 ам.доллар буюу  32 сая төгрөг болон очиж болох байв.

БАРИМТ 17

Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хотын иргэдийн тулгамдсан асуудал болох гэр хорооллын утаа, хөрсний бохирдлыг бүрэн шийдэх боломж бас алдагдсан.

БАРИМТ 18

Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянга гаруй өрх оршин суудаг. Гэр хорооллын эдгээр өрх нэг бүрийг 1 мкв нь 1 700 000 төгрөгийн өртөгтэй 70 мкв орон сууцанд оруулахад нийт 10  тэрбум ам.доллар болно. Гэр хороололд нэг ч өрх үлдээлгүй бүгдийг нь орон сууцжуулах боломж ч мөн алдагдсан. Утаа, хөрсний бохирдол шийдэгдэж, илүү тухтай аз жаргалтай иргэдтэй болох боломж бидэнд байсан.

БАРИМТ 19

Цэцэрлэгийн хүүхдүүдээ сугалаагаар азтай нь цэцэрлэгт хүмүүжих бус цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой байв. Улаанбаатар хотод 1150 цэцэрлэг бий. Нэг цэцэрлэгийг 2-3 тэрбум төгрөгөөр барьдаг гэсэн тооцоо гарсан байдаг. Ингэж тооцвол алдагдсан 10 тэрбум ам.доллараар 14000 цэцэрлэг барих боломжтой байлаа.

БАРИМТ 20

100 мянган монгол залуугийн өвөрт 100 000 ам.доллар хийж өгөөд дэлхийн топ сургуулиуд болох Харвард, Оксфорд, Стэнфорд зэрэг их сургуулиудад сургах боломжоо бас алдсан. 10 жилийн өмнө бариагүй төмөр замаас болж монгол залуусынхаа 20 000- 30 000 ам.долларын цалин авах боломжийг үгүй хийсэн.

БАРИМТ 21

Оюу Толгойн далд уурхайг хөгжүүлэхэд 7 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо бий. 2051 он гэхэд Оюу Толгойн өр 22 тэрбум ам.доллар болно гэдэг. Харин бид 7 тэрбум ам.доллараар далд уурхайгаа аваад монголчууд өөрсдөө 100 хувиар ажиллуулж, ашгаа өөрсдөө 100 хувь хүртэх боломжоо ч мөн алдсан.

БАРИМТ 22

Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2 сая 511 мянган иргэнд 14.75 хувийн ноогдол ашигт 21 их наяд 95 тэрбум 187 сая 189 мянга 720 төгрөгний ноогдол ашиг хуваарилах бололцоо байсан.

БАРИМТ 23

Эрдэнэс-Тавантолгой компанийг 12 тэрбум хувьцаатай гэж тооцоод, нэгж хувьцьаанд 1758 төгрөг буюу 1072 хувьцаанд 1 сая 884 мянга 503  төгрөгний ноогдол ашиг хүртэх боломжоо алдсан. 2020 онд бид нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 96 480 төгрөгний ашиг хүртсэн. Төмөр замтай байсан бол үүнээс 19.5 дахин их ноогдол ашиг хүртэх байжээ.

БАРИМТ 24

2022 онд төмөр замаа бариад дуусахад ОХУ манай улсын нүүрсний БНХАУ-д зарж чадахгүй. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдаж буй т өмөр замынхаа өртгийг нөхөж чадахгүй байдалд орно. БНХАУ-ын нүүрсний зах зээлд эзлэх хэмжээ буурч 7-8 хувь болно.

image

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар өчигдөр “Хамгийн олон хохирогчтэй гэмт   хэрэг”-ийг сэтгүүлчдэд дэлгэлээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг 10 жил гацаасны дүнд Монгол улсын Засгийн газар 10 тэрбум ам.доллар алдсан гэж тэрээр мэдэгдсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • зочин (43.228.129.20)
    Энэ ёстой үнэн юм шиг худлаа ярьдаг жинхэнэ эдийн засгийн алуурчин ийм этгээдүүдээс л болж улс орон хөгжихгүй ард түмний тархи толгой буруу эргээд байгаа юм Яаж ингэж үнэмшилтэй худал ярьж чаддаг байна энэ бол нэг төрлийн маш муу ховор төрлийн авъяас.ийм хүмүүс их ховор төрдөг ингэж хүн гүтгэж харлуулж болдог юм уу, ЭНЭ хүн уг нь зөв замөөр явсан бол улс эх орон ард түмэндээ маш олон сайхан зшйл хийж бүтээх байжээ.
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Энэ ёстой үнэн юм шиг худлаа ярьдаг жинхэнэ эдийн засгийн алуурчин ийм этгээдүүдээс л болж улс орон хөгжихгүй ард түмний тархи толгой буруу эргээд байгаа юм Яаж ингэж үнэмшилтэй худал ярьж чаддаг байна энэ бол нэг төрлийн маш муу ховор төрлийн авъяас.ийм хүмүүс их ховор төрдөг ингэж хүн гүтгэж харлуулж болдог юм уу, ЭНЭ хүн уг нь зөв замөөр явсан бол улс эх орон ард түмэндээ маш олон сайхан зшйл хийж бүтээх байжээ.
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.21.192)
    монгол улс олон улсын зах зээлд шахадсан бас ялагдсан
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
    • зочин
      гуцваа мөн их айлгаваа чи. тэртээ тэргүй шингээж чадахгүй чам шиг юм
      2021 оны 02 сарын 16
  • Зочин (66.181.176.188)
    Ер нь бол танк ороод ирэх боломжтой нь үнэн биздээ
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
    • дурак
      Хэн гэгч хулгайчийн тэжээсэн уяаны хав бэ?
      2021 оны 02 сарын 15
  • зочин (124.158.84.143)
    Хятадууд нарийн төмөр замаар танкаа ачаад ороод ирнэ гэж хэн хэллээ, Х.Баттулга шиг санагдах юм. Энэ талаар дэлгэрэнгүй бичих хэрэгтэй байх.
    2021 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.26.143)
    Ямар ч байсан санаагаа тооцоотой илэрхийлжээ.Бид оюун ухаандаа зөв дүгнэлт хийх нь хамгаас чухал байна.
    2021 оны 02 сарын 13 | Хариулах
    • зочин
      маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги юм биздээ
      2021 оны 02 сарын 13
  • Zochin (66.181.186.143)
    Ardin namin bugs doloogch sain goloo amttai bj medne
    2021 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.105)
    Овоо мөнгө авч ийм зүйл бичиж яридаг байх даа авсан мөнгө нь хоол биш хор болно гэдгийг мэддэггүй үм байх даа зайлуул MSC наддаа 10 доллар өгчих би бүр их үм зохиож бичиж чадна
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.72.214)
    uuruu zalilan hiisen geed fb eer bicheed bnlee. ortoi l um shig bnlee. hugiin amitan
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Эхорон (139.5.216.211)
    Лүндэгийн Наранбаатар гэгч нь шарын голд төрж өссөн Хятадын эрлийзийн хүүхэд юм MCS.н Уурхайн төлөвлөлтийн ажил гүйцэтгэх буюу MСS энэ нөхрийг санхүүжүүлж ард нь бдаг юм бна лээ 10 гаран жил Баттулга гуай руу шүлсээ үсчүүлж бгаа нь Ашиг сонирхол бдаг юм блгүй дэ
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • zochin
      Наран баатар хэн байх нь хамаагүй Баттулгын төмөрзам барих асуудлыг зогсоосон нь ямарч тэнэг хүн зөв гэж бодохгүй байгаа нь үнэнштээ.
      2021 оны 02 сарын 11
  • Зочин (111.199.57.94)
    sejgiin holion bantan, shezotoi hovsh
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Баатаржав (202.9.40.98)
    Хэний даалгаварар ингэж хуцаж яваа юм бол доо энэ амьтан
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • түвдэн (202.9.40.98)
    Бууны нохой гэж энэ нөхрийг хэлнэ дээ
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (183.177.99.230)
    unen bichijee,hurdan multalj shorond hiih heregtei.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.194.167)
    Төмөр зам барьсан бол Хятадын танк орж ирэх байсан шүү. Х. Баттулга ерөнхийлөгч танк орж ирэхээс сэргийлсэн үүнд баярлах ёстой шүү. Ард түмэн ухаантай тул зөв хүнээ сонгож танкнаас ард түмнээ хамгаалсан гавьяаг үнэлж Улаанбаатар хотод танкны урдаас сөрөн зогсож байгаа ерөнхийлөгчийн хөшөөг хэзээ нэг өөр эх орон ч хүү хийж л таарна.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • hujaagiin haraand oroh asuudal ulam l hurdan baih,baisan baihdaa,
      2021 оны 02 сарын 11
    • kkk
      2021 оны 02 сарын 11
  • Зочин (202.179.21.198)
    1 hun ruu yamar olon humuus yamar olon heregseleeer dairan dovtol bn aa!!!!!!!!????? Ene zaluu SY BATBOLD metiin AVILGACHID Heden arav terbum dollar magadgui heden zuun terbum dollaryn HOHIROL uchiruulsaniig YAGAAD yarihgui baina!!!! MONGOLchuudiin BOLOMJ-g MANGAS MAN nam hulgailj bn!!!!!! SY BATBOLD, MIE ENHBOLD met ni gutaaj bn!!!
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Попороод яахав монголын төлөө санаа тавиж байгаа бол офшор ОТ гээд монголыг тэжээх хэмжээний зүйл ярь Ерөнхийлөгч урьдах ерөнхийлөгч нарыг бодвол ард тумнээ гэсэн сэтгэлтэй ашиг хонжоо харж ажиллаагүй шүү
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • зо
      чи жинхэнэ тэнэг новш юмаа Женкод ард түмний амьдрал хамаагүй тэдний тархийг угааж зөвхөн өөрийнхөө нэр хүнд хар амиа л бодож байгаа Оросын гөлөг
      2021 оны 02 сарын 11
  • Зочин (103.26.194.238)
    Хэрвээ ТЗ баригдсан Мсэс ын зам болоод түүгээр зөвхөн Мсэс л явна тэгээд 30 гэр бүл томроод бид зарц болоод оноодор энэ инженер эдийн засагч гээд элдэв юмыг чалчаад явжбайхгүй байсан байх даа хөөрхий Хамгийн гол нь төмөр замын дэд бүтэц төрийн улсын нийтийн байх ёстой гэдгийг ойлгоорой залуусаа
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • Татвар ахиухан авахад ахиухан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Дэлхийн хэмжээний компани байж л ахиухан татвар төлнө шүү. Та хэт хуучирчээ. Социалист номлолоос хамгийн хоцоргдсон социалист үзэлтэн байна шүү.
      2021 оны 02 сарын 11
  • иргэн (202.9.46.76)
    үнэнг бичжээ.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Zochin (64.119.20.247)
    Энэ үнэн бол бид ч их хууртаж явсан байна шүү. Хууралцахад нь бас хамтарсан болох гээд байнаа даа. Бушуухан бодлоо өөрчилж засахгүй бол дагаад хаана хүрэх нь вэ. Нээрээ владивосток чинь тийм хол юм уу. Нүүрс зөөх тутам үнэд ордог бол болж л байвал. Зөөх тутам нуранги тоос л болдог. Бид чинь ийм л гэнэн улсууд шүү.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.108.142)
    Ийм тооцоо хэрэгтэй байгаа юм.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.218.46)
    Bie unelegch um uu.. ashig honjoo haigch, hunii gar hul boloh h
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • Чи засгийн хишиг авахгүй өлөн яв. Хишгийг татвар, ашгаар олдог юм
      2021 оны 02 сарын 11
  • ман худалч хуурамчаар дуурэн (64.119.16.103)
    Урвагч намчин чи тийм шуларга юм бол 30 лөчин мянгаараа Ардын намд танай намд буудуулсан иргэдийн аодагдсан боломжийг тооцоод гаргаач тэжээвэр гөлөгөө. Мал хөрөнгөө танай намд хураалгаж ядуу зүдүү амьдралыг үe үeэрээ туулж зүдэрсэн иргэдиын аодагдсан боломжийг тооцоод хэлээч . Тэр цагт танай намын учруулсан хор хохирол одоо ч үргэлжилж гай балаг нь гарсаар буйг тооцоод хэлээч нрвшоо
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.16.103)
    Хүүкийн тарьсан балгийг иргэдэээс тас нуух гээд Оюукийн засаг мөн их сандарч байж болох бүх газарт бүлт бүлт үсэрч биднийг МАН угаас мал гэж боддог болохоор чихэндээр хулхи цэцэг ургуулдаг сурсан ажлаа мөнчиг гарамгөй хийж байна даа. МАНын баян тарган дарга нарын худал ярианд ядуус бид бялуурч бүр бөөлжис цутгах болтой. 100 жил гэсэн аймшгаа л ялаж бүү яриасай билээ. Эх орон 1тнүүдээ буудсан ард түмнээ гуйлгачин болгосон дарга ангийг бий болгож шулж мөлжсний 100 жил гэхээр аймаар ойшүү. МАНын дарга нарын язартлаа таргалсан баяжсаны 100 жил ядуу зүдүү түмэнд огтоос хамаа ч алгадаа. Бүлт үсрэхдээ хэдэн тоогоо ч зөв хэлчихэж чадахгүй новшийн. 100 жилд МАНын дарганарын таргалсан баяжсан иргэдийн турсан зүдэрсэн л тэнцэх гээд байна.. одоо ч ил цагаан доог тохуу хийдэг болж дээ. ит
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    12 цаг 46 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    12 цаг 58 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    13 цаг 28 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    13 цаг 46 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    14 цаг 50 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    15 цаг 2 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    15 цаг 20 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    15 цаг 52 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    15 цаг 53 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    16 цаг 2 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    16 цаг 37 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    16 цаг 45 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    17 цаг 14 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    17 цаг 26 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    19 цаг 5 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    19 цаг 32 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    19 цаг 53 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    20 цаг 28 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    20 цаг 34 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    20 цаг 59 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК