Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: С.Зориг агсны  амь насыг бүрэлгэсэн хэргийг улс төрд ашиглаад, сонгууль болгоны өмнө нийгмийг хийрхүүлдэг жүжиг болоод удлаа

2021-3-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Яг үндсэндээ Ерөнхий сайд Мартын 8-ны өдрийг онцолж байгаад эрүү шүүлтэд өртөөд хохирсон гэж байгаа  эмэгтэй дээр хорих ангид нь очоод шоудчихлаа.

БАРИМТ 2

С.Зориг агсны  амь насыг бүрэлгэсэн хэргийг улс төрд ашиглаад, сонгууль болгоны өмнө нийгмийг хийрхүүлдэг жүжиг болоод удлаа.

БАРИМТ 3

Хэргийг бүхэлд нь нууцалчихаад хүссэн үедээ жижиг деталаар нь олон ангит кино шиг цувуулж ил болгон, худал үнэн мэдэгдэхгүй шоудах нь хэрээс хэтэрлээ.

БАРИМТ 4

Хэргийн мөрдлөг шийдвэрүүдийг нууцаас гаргаад ил болгочих. Иргэд хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг өөрсдөө уншаад ойлгочихно.

БАРИМТ 5

Хэргийн мөрдлөгийг бүхэлд нь нууцаас нь гарга. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч. Засгийн газар! Гүйцэтгэх ажил буюу тагнуул туршуул хийсэн хүмүүсийн нэрсийг далдалчих. Арга техник, тоо баримтаа нууцал. Харин олж авсан мэдээллээ ил болго.

БАРИМТ 6

Эл хэргийг яагаад төрийн нууцад оруулсан гэдэг нь их сонин. Анхны мөрдөлт сэжүүр таамгаараа их зөв явж байсан юм билээ. Гэтэл гэнэт л өндөр авахуулаад тагнуулын болоод янз бүрийн байгууллагыг татан оролцуулаад эхэлсэн.

БАРИМТ 7

Ерөнхийлөгчийн  анхааралд орж, хяналтад байгаа ганцхан хэрэг шүү гэж яриа хүртэл гаргачихсан. Энэ бол хийрхлийн нэг хэсэг.

БАРИМТ 8

Нэг хэсэг нь илрүүлнэ, нөгөө хэсэг нь илрүүлэхгүй гээд урагш нэг ч алхуулахгүй байна.

БАРИМТ 9

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ямар олон ажлын хэсгийг татан буулгав.

БАРИМТ 10

Яагаад зөв сэжүүр рүү явсан алхам болгоноос хүмүүсийг зайлуулаад улс төрийн ямар нэгэн хонжоотой алхам руу түлхээд байна вэ.

БАРИМТ 11

Энэ бүгдийн ард хэн байгаа нь ил болчих гээд байгаа учраас улс төрийн шалтгаанаар нуугаад байж магадгүй.

БАРИМТ 12

С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт хууль зүйн талаасаа нуугаад байх зүйл юу ч үгүй болчихсон.

БАРИМТ 13

2002 оны Эрүүгийн хуулиар эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект нь хоёрхон зүйл байсан. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч. Энэ хоёроос бусад төрийн албан тушаалтан эрүү шүүлт хэрэглэсэн, зохион байгуулсан, удирдсан, зөвшөөрөл өгсөн бол ямар нэгэн байдлаар эрүүгийн хэргийн субъект биш учраас гэмт хэрэг биш гэж үздэг байсан.

БАРИМТ 14

2003 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлан авчирч эрүүдэн шүүж амь насанд нь заналхийлсэн.

БАРИМТ 15

Үүнийг хийсэн хүмүүс нь тагнуулын ажилтнууд байсан. Тагнуулын ажилтан үүнийг хийвэл гэмт хэрэг биш болчихдог. Тиймээс нэг ч хүн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй.

БАРИМТ 16

Д.Энхбатыг хорьж, тарчлаан зовоож байгаад Сэлэнгэд хилийн наана аваачаад цагдаад хүлээлгэж өглөө гээд алга болцгоосон. 

БАРИМТ 17

Энэ сургамжаас харвал, 2008 оноос хойш Хүний эрхийн үндэсний комиссын зургаан илтгэлд манай улсад эрүү шүүлт их байна гэсэн гаднын судлаач, шинжээчдийн ч зөвлөмж бий.

БАРИМТ 18

Үүнээс улбаалаад 2015 онд Эрүүгийн хуулинд өөрчлөлт хийх ёстой гэж үзээд "төрийн албан тушаалтан" гэдэг үг оруулсан. Энэ хууль 2015 онд хүчин төгөлдөр болж, 2017 оноос үйлчилж эхэлсэн.

БАРИМТ 19

Эрүүгийн хуулиар бол төрийн алба хаагч гэдэгт шүүгч, тагнуулын ажилтан, Хууль зүйн сайд, хэн байхаас үл шалтгаалан эрүү шүүлтийг харсан мэдсэн, эс үйлдлээрээ дэмжсэн бол эрүүгийн  хариуцлага хүлээх заалттай.

БАРИМТ 20

Гэтэл хамгаалах ёстой хуулиа хүчингүй болгочихоод нэг ч алхам хийхгүйгээр зургаан жилийн дараа ингэж шоудаад байх нь зөв биш.

БАРИМТ 21

Эрх мэдлээ ашиглаж, хянан шалгалтыг явуулахгүй, хуулийг нь баталж өгч хүний эрхийг дээдлэхгүй, гаргачихсан байгаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа мөртлөө "матрын нулимс" унагах нь аав, ээжийг нь алчихаад өнчин үлдчихлээ гэж уйлж, өрөвдөхтэй адил.

БАРИМТ 22

Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах үйл явц, хавтаст хэргүүдийн материалыг бүхэлд нь ил болгох хэрэгтэй. Эрх баригчид, улстөрчид нэг баримт гаргачихаад ард нь 99 хувийг нь нууж, өөрт ашигтайгаар олон нийтэд тайлбарлаад, улс төрийн зорилгоор ашиглаад байна.

БАРИМТ 23

Хэргийг илрүүлнэ, захиалагчийг зарлана гэсээр хэргийг шийдэж болох 23 жил өнгөрлөө. Илэрсэн ч юм шиг илрээгүй ч юм шиг. Хэлмэгдүүлсэн ч юм шиг, хэлмэгдүүлээгүй ч юм шиг явсаар өдийг хүрлээ. Ямар ч ойлгомжгүй.

БАРИМТ 24

Хавтаст хэрэгт байгаа материалууд болон хэргийн үйл явцтай танилцсан хүмүүст дүр зураг нь тодорхой боловч улстөрчдийн олон нийтэд гаргаж байгаа энэ мэт үзэгдэл нь хуурмаг байна. Тиймээс ил болгох хэрэгтэй. 

image

Монгол Улсын Ерөнхий сайд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж буй Т.Чимгээтэй гуравдугаар сарын 8-ны буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр очиж уулзсан. Уулзалт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401 дүгээр ангийн эмнэлгийн байранд болсон ба энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний хэлсэн эшлэлийг 24 баримтаар хүргэж байна.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • зочин (43.228.129.20)
    Өнөөдрийн байдлаар энэ хэргийн жинхэнэ үнэн төрх нь жинхэнээсээ алдагдсан,хэргийн баримтуудыг нууцаас гаргаж жинхэнээсээ ил болгох тэр цагт хэн энэ хэргйг хийсэн хэн захиалсан зэрэг нь тодорхой болно байх хамгийн гол хэрэгт хэрэгт авагдаж баталгаажсан матералуудыг ил болгох тэгсэн цагт нэг их хардлага сэрдлэг арилж жинхэнэ эздүүдэд нь анхаарлаа хандуулах байх
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Өнөөдрийн байдлаар энэ хэргийн жинхэнэ үнэн төрх нь жинхэнээсээ алдагдсан,хэргийн баримтуудыг нууцаас гаргаж жинхэнээсээ ил болгох тэр цагт хэн энэ хэргйг хийсэн хэн захиалсан зэрэг нь тодорхой болно байх хамгийн гол хэрэгт хэрэгт авагдаж баталгаажсан матералуудыг ил болгох тэгсэн цагт нэг их хардлага сэрдлэг арилж жинхэнэ эздүүдэд нь анхаарлаа хандуулах байх
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зоригийг шүтэгч (202.21.108.58)
    Та нарыг эрх барьж байх үед энэ хэрэг гараа биз дээ. Муусайн алуурчин, хулгайч бузрууд. Тэгээд цусандаа хутгалдан хэвтсэн түүний цогцсон дээгүүр цус туучин будлиантуулсан нь та нар биз дээ муу үхэж далд орсон ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.24.145)
    Chimgee chelmegdeegui!!, songuul bolgonii omno show chiideg!!!, ene chereg ilrechgui , ter Nymdorj ich goe!!!, kkk Ouunerdene buurch ich goe !!!, Nymbaatar buurch avach um baichgui!!!
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (192.82.76.111)
    Ерөнөхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн.
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.27.153)
    ilruulechiig er chusdeggui schuudee ter ye, yeiin tor zasag, ter Chimgee allagiin zachialagchiig chelchmeer baigaa schuudee!, . Al chediin songuuliin jujig echelchichsen!!!, Ouuynerdene tun zavgui .!!!
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.15)
    Чимгээ Содномдаржаа нарын хэлмэгдсэн иргэдийг суллах гэсэн хэрэг болохоос Зориг агсаны хэрэг биш. Тэмүүжин харин улс төржүүлж байх шив дээ. Хууль зүйн сайд болоод Эмнэлэгийн байрраар тоглож олон тэрбумын хохирол учруулсан этгээд дээ.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.176.89)
    Тэмүүжин ч тийм ч муу хүн бишдээ.Хэзээч та нарын яриад байгаа муухай зүйлүүдийг жүжиг найруулж сурсан найруулагч туслах найруулагч нар найруулж тавьсан бохир жүжиг шүүдээ.Түүнээс энэ хүн хэзээч тийм зүйл хийх ёс суртахуунтай хүн биш шүү.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.121.42)
    элбэгдоржийн бандаашны резин юугаа хуцаад байнаа
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (192.82.74.228)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд хоёр бүлэглэл хоорондоо үзэлцэж байна. Нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авдаг Сү.Батболд , У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын МАН, МАХН-ын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг дээрх дээрэмчдээс булаан авч ард түмнэд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэл хоёр хоорондоо үхэх, сэхэхээ мэдэхгүй үзэлцэж байна. МАН-ынхан ерөнхийлөгчийн сонгуульд ямар хамаагүй үнээр ялалт байгуулахын тулд одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд дахин нэр дэвших эрхгүй, Зоригийн хэргийг задална, 10 тэрбумын санхүүжилт олгоно, Оюутолгойн гэрээг засна гэх мэтээр Монголын ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй, тасралтгүй, улиг болтол угааж байна.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.9.40.141)
    Хилсээр яллах ажлыг чамайг хууль зүйн сайл хийж байх үеэс эхэлсэн шүү эхэлсэн шүү тухайлбал 2013 оны сараас эхэлсэн 2015 .8.31 нд барьж хорисон шүү Тэмүүжин мал минь
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.50)
    ZAAA TEMBUUJEEEN CHAMAIG NEG MUU SAID UHAANTAI YUM HIIJ BAIHDAA ALBAN TUSHAAL ERH MEDLEEREE DULDUIDAN JOOHON OHINIIG HOSHNOGODONO BARINA GESNEES CHINE HOISH SONSDOG UZDEG AMITAN HUN ENE MONGOLD BAIHAA BOLISON SHDEE
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (148.253.16.229)
    Oyunerdene shoudlaa gene uu, ene uxsen noxion otsgos chini, chi xarin Xuuli zuin said bxdaa 4 taldaa xamgaalalt avaxuulchisan tenegteed shoudaad yavj bsan biz dee, uxsen atigar noxion boos, chamiag xen tooj xalddag yum, Temiijin alia garaa ooroo ajillaj bxdaa chadaagui bj, ajillax geed zutgej bgaa Ouynerdene bitgii ataarx umxii ats mini
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • ГОК (64.119.16.143)
    ЭНЭХҮҮ АЛЛАГЫГ МАФИЖСАН МАН - ЫНХАН ТУХАЙЛБАЛ Ш.ОТГОНБИЛЭГ , Ц.НЯМДОРЖ НАР ОРОСУУДТАЙ НИЙЛЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН !!! ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ , ЗАХИАЛАГЧ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР УСТГАГДСАН!!! Ц.НЯМДОРЖ ҮҮНД ЭРДЭН ЗАХИАЛАГЧ ОЛДОХГҮЙ ГЭДГЭЭР ГУЛ БАРЬЖ ХЭРГИЙН ИЛЭРҮҮЛЭЛТЭД САНАА ЗОРИЛГОТОЙГООР ЭЛДЭВ БАШИР АРГААР СААД ХИЙН САМРУУЛЖ ИРСЭН ӨНӨӨ Ч САМРУУЛЖ БАЙНА !!! МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАР НИЙТЭД ИЛ БОЛЖ ЭНЭ ХЭРЭГ МУХАРЛАГДАХГҮЙ !!!
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.55.188.102)
    Naad muu Yemuujin gichii chini H.Z said baih daa yu ch hiij chadaagui baij Oyun Erdeniig uguisgeh sanaatai novsh. Ene shou bish jinhene ezeed zahialagch nar ni udahgui barigdana chamaig ch barina muu bogsnii naimaachin Temuujin bandia aa
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (148.253.16.229)
    ene Temuujin noxoin baasiig xaraxaar l durgui xuereed bx yum, yu xutsaad bgaa yum be, novshiig Xuuliin baiguullaga tolgoiluulj bdag, duursen xumuus yumaa
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.15.71)
    sonirholtoi yariltslaga bolson bsan
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (203.91.115.246)
    Ганц баримтыг л яриад байх, ард ньбайгаа бусад нотлох баримтыг яадаг юм бол. Ийм бүрхэг байдлаа халж захиалагчаа тодорхой болгон олны нүдийг нээх болоогүй юу.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
    • нотлох нэг баримт хангалттай
      2021 оны 03 сарын 10
  • Зочин (122.201.22.21)
    Хэт нэг талыг барьж буруутгах аястай үгнүүд хэлсэн байна Өөртөө хир халдаахгүйг их хичээж байна .
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.180.86)
    Ene tegeed barimtuud yumuu haha
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    Тэмүүжин минь энэ хэрэг удахгүй нэг тийш үнэн мөнөөр шийдэгдэх шатандаа орчихлоо гэсэн мэдрэмж төрөөд баина. Дараа дараагийн сонгуульд Зоригийн хэрэг гэхгүй амар болох байх.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.27.181)
    Тэмүүжин гэх нөхөр Хуулийн Сайд байхдаа биеэ үнэлэгч албан өрөөндөө авчирч жаргадаг байсан , булган сүүлтэй юмаа одоо шүүгч, өмгөөлөгч , АТГ ыг ажилтан нар энэ замаар нь орвоо хөөрхий. Энэ хүн Элбэгдорж ,Хурц нарыгаа хамгаалаад байгаа юмаа даа янз нь
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
    • Тэмүүин Төрийн албан хаагчийн ЭМНЭЛэгийг Шорон болгосон,хар тамхи хүүхэн шуухантай сүйд болоод огцорч мултахдаа тулаа биз дээ.Ширэн нүүр хэрэгтэй бололтой.
      2021 оны 03 сарын 10
  • Зочин (202.126.89.195)
    ynen l heleed bna songuul bolohoor l yarih yum daa
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.19)
    Тэмүүжин, Аллагын эзэн баригдах вий гэж айж байна! Олон жил хамгаалахад нь оролцсон л нөхөр байгаа л даа мэдээж! Одоо шүүхийг цэвэрлэж байгаа шүү! Тэмүүжинг!
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    12 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    12 цаг 33 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    13 цаг 4 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    13 цаг 22 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    14 цаг 26 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    14 цаг 38 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    14 цаг 56 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    15 цаг 28 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    15 цаг 29 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    15 цаг 38 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    16 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    16 цаг 21 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    16 цаг 50 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    17 цаг 2 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    18 цаг 41 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    19 цаг 8 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    19 цаг 29 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    20 цаг 4 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    20 цаг 10 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    20 цаг 35 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК