зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Гантөр: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

2021-5-05
0
ЖИРГЭХ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.


-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад хоёр сар орчим хугацаа өнгөрлөө. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк ямар ажлуудыг хийж ажиллаж байна вэ?

-Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”, “Ипотекийн зээл”, Монголбанкны репо санхүүжилтийн эх үүсвэртэй зээлүүдийг олгоод явж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд өнөөдрийн байдлаар манай банк 3,069 харилцагчийн 126.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Мөн 1,540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд нийт 957 харилцагчийн 74 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 249 зээлдэгчид 19.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Монголбанкны Репо санхүүжилттэй зээлийн хувьд 9 зээлдэгчид 2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Судалгаанд 7 зээлдэгчийн 10.5 тэрбум төгрөгийн зээл байна.

Мөн “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу малчдыг дэмжих , ноолуур бэлтгэлийн , хаврын тариалалтын жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөрт Төрийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхцөл журмыг батлан, харилцагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд бэлэн болоод байна.

-Ажлын байрыг дэмжих зээлийг банкууд гаргахгүй байна гэсэн яриа их байна. Энэ тал дээр тайлбар хэлээч. Мөн эх үүсвэр дуусах уу?

- “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олгох нийт хэмжээ банкны системийн хэмжээнд 2 их наяд төгрөг байгаа. Тус зээлийн эх үүсвэрийн хувьд банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа бөгөөд олгох зээлийн нийт хэмжээг Монголбанкнаас банк тус бүрт тогтоож өгч байгаа. Мөн банк болгоны эх үүсвэр харилцан адилгүй тул ирж буй зээлийн хүсэлтийн хэмжээ, олгоод байгаа зээлийн хэмжээ зэргээ харгалзан хүсэлт хүлээж авахыг зогсоох эсэх асуудлыг тухайн банк өөрөө шийдэх байх. Манай банкны хувьд зээлийн хүсэлтийг хэвийн авч байгаа. Хэдий хөл хориотой байгаа ч харилцааны менежерүүд зайнаас зээлийн хүсэлтийг судалж, банкны зээлийн хороо цахимаар хуралдаж зээлийг шийдвэрлэн гаргаж байгаа. Уг зээлийн хүсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэл манай банканд 12,283 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Энэ нь эрэлт хэр их байгааг харуулж байгаа бөгөөд нөгөө талаараа банкны ачаалал ч нэмэгдэж байна.

-Бизнесийн зээлтэй зээлдэгчдийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл” болон Репо санхүүжилтийн зээлээр дахин санхүүжилт хийж нөхцөл сайжруулах боломжтой юу?

-Уг хоёр зээлийн хувьд дахин санхүүжилтээр олгох нийт зээлийн хэмжээ нь зээл олгох хугацаанд банкны олгох зээлийн нийт дүнгийн 30 хувиас хэтрэхгүй байх гэсэн шаардлага байгаа. Иймээс хэмжээ хязгаартай гэсэн үг. Мөн өмнө авсан зээлийн зориулалт нь “Ажлын байрыг дэмжих зээл” болон “Репо санхүүжилтийн зээл”-ийн зориулалттай ижил байвал дахин санхүүжилт хийж болж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхээр зээл хүсч байвал Ажлын байрыг дэмжих зээлээр дахин санхүүжилт авч болно. Харин хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх тохиолдолд зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Ажлын байрыг дэмжих зээл нь КОВИД 19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бол Репо санхүүжилтийн зээл нь жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилготой бөгөөд зээл олгох дээд хэмжээ нь Репо санхүүжилттэй зээлийн хувьд 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй гэдгийг харилцагчид маань ойлгох хэрэгтэй байна.

-Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд иргэд, байгууллагууд банкны үйлчилгээ авах шаардлага үүсч байна. Төрийн банк хөл хорионы үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэлд хөл хорио тогтоосон тул Улаанбаатар хотын салбар нэгжүүд ажиллахгүй байгаа. Манай харилцагч байгууллага аж ахуйн нэгжүүд цалингаа олгох, тендерийн баталгаа гаргуулах, валют арилжаа хийх зэрэг яаралтай санхүүгийн гүйлгээнүүд хийх шаардлагатай байдаг тул цөөн тооны салбарыг дотоодод нь ажиллуулж цахимаар харилцагчдынхаа гүйлгээг хийх боломжийг олгосон. Харин харилцааны менежерүүд зайнаас ажиллаж зээлийн хүсэлтийг судлан шийдвэрлэж байна. Банкны зээлийн хороод хэвийн үеийнхтэй адил цахимаар хуралдаж холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Нэг үгээр хэлбэл, Төрийн банк энэ цаг үед ажиллаад, зээлээ олгож байна.

Орон нутгийн 412 салбар нэгжээс аймгийн онцгой комиссын шийдвэрээр 145 нэгж ажиллахгүй байгаа. Бусад 267 салбар нэгжийн үйл ажиллагаа хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-17:30 цагийн хооронд харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж байна.

Нэг үеэ бодвол харилцагчид маань банкны үйлчилгээг цахимаар аваад сурчихлаа.  Гэсэн хэдий ч зарим харилцагчид картын нууц дугаараа андуурах, мартсаны улмаас АТМ-д залгиулах, цахим банкны нууц үгээ андуурч хаалгах асуудлууд гарч байгаа. Дээрх шалтгаанаар болон банкны зарим үйлчилгээг зайнаас авах гэсэн иргэд Төрийн банкны 1800-1881 дугаарт ихээр хандах болсон. Хэвийн үеийнхээс ачаалал хэд дахин ихсэж харилцагчид бухимдах болсонтой холбогдуулан банкны зүгээс нэмэлтээр тусгай дугаар гарган харилцагчиддаа туслах үйлчилгээг ажиллуулж эхэллээ. Мөн харилцагчдынхаа хүсэлтээр зайнаас Гялсбанк болон данс нээх үйлчилгээг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    14 цаг 58 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 14 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    15 цаг 24 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    15 цаг 43 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    16 цаг 26 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 13 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    18 цаг 16 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    19 цаг 44 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    20 цаг 28 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    20 цаг 51 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    21 цаг 16 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    21 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    21 цаг 46 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    21 цаг 53 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    22 цаг 32 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    22 цаг 55 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    23 цаг 0 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    23 цаг 19 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    23 цаг 27 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    23 цаг 43 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК