зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТоС Холбоо ОУСК-тай тогтвортой, ногоон санхүүжилтийн чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2021-5-19
0
ЖИРГЭХ

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай тогтвортой, ногоон санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх, мэдлэгийг бий болгох, бодлогын нөлөөлөл, судалгаа шинжилгээний ажлыг хийх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ОУСК-ын Санхүүгийн байгууллагуудын группийн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан менежер Камар Салем болон Голомт банкны Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үзэг зурсан юм.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод байна. Төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн урсгалыг нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй тогтвортой эдийн засаг руу чиглүүлэх нь чухал юм. Үүний хүрээнд ОУСК-аас ТоС Хөтөлбөрийг олон жилийн туршид тууштай дэмжин, цаашлаад мөн ТоС Холбоотой үргэлжлүүлэн ажиллахаар болж байгаад туйлын талархаж байна. Тогтвортой санхүүжилтийн асуудал аль хэдийнэ санхүүгийн салбарын цаашдын хөгжил, тогтвортой байдлыг тодорхойлох чухал чиг хандлага болж хөгжсөн бөгөөд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг амжилттай давах нэг чухал арга хэрэгсэл юм. Иймээс ТоС Холбооноос уг хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллана.” хэмээн ТоС Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Норихико Като онцоллоо.

ТоС Холбоо болон ОУСК нь 2013 оноос хойш Монгол Улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулах, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн үнэлгээг банкны зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд ОУСК-ын Тогтвортой банкны сүлжээ (Sustainable Banking Network)-нээс 2019 онд нийт гишүүн орнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд Монгол Улс дахь тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг “ахисан” түвшинд хүрсэн байгааг үнэлэн, сайшаасан байна.

Гэвч тогтвортой санхүүжилтийг зөвхөн банкны салбараар хязгаарлалгүй санхүү, бизнес зэрэг бусад салбарт нэвтрүүлэх нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор ТоС Холбоо, ОУСК-аас энэхүү шинэ түншлэлийг эхлүүлснээр  ногоон бонд гаргах бодлогын орчныг боловсронгуй болгох, чадавхыг бүрдүүлэх, банкны бус санхүүгийн байгууллагуудад зориулсан БОНЗ-ын эрсдэлийн менежментийн тогтолцоог боловсруулах, хэрэгжилтийг хангах, үнэт цаас гаргагчдын БОНЗ-ын ил тод байдал, засаглалыг сайжруулах, санхүүгийн салбарын эрсдэлийн үнэлгээний стандартуудад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг оруулах боломж, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

 

ТоС Холбооны тухай

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (“ТоС Холбоо”)-г 2017 оны 12 дугаар сард гишүүддээ үйлчилдэг ТББ хэлбэрээр Монголын Банкны Холбоо (“МБХ”)-ноос үүсгэн байгуулсан бөгөөд ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг манлайлан ажиллах зорилготой юм. Уг зорилгын хүрээнд ТоС Холбоо нь одоогийн байдлаар арилжааны нийт 12 банк, дөрвөн ББСБ, нэг ҮЦК, нэг ТББ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэн ажиллаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилт, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад гишүүдийг нэгтгэн чиглүүлж, санал шийдэл боловсруулдаг. Түүнчлэн Монгол Улсын Парисын хэлэлцээр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDG)-ын хүрээнд хүлээсэн үүрэг амлалт, бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор олон салбарыг хамарсан санаачилгуудыг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагатай нягт хамтран хэрэгжүүлж байна.

ТоС Холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.toc.mn/.

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    8 цаг 52 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 8 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    9 цаг 18 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    9 цаг 37 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    10 цаг 20 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 7 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    12 цаг 10 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    13 цаг 38 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    14 цаг 22 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    14 цаг 45 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    15 цаг 10 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    15 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    15 цаг 40 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    15 цаг 47 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    16 цаг 26 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    16 цаг 49 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    16 цаг 54 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    17 цаг 13 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    17 цаг 21 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    17 цаг 37 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК