Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Метро болон транзит тээвэр барих ТЭЗҮ-г боловсруулахад төсөвт гурван тэрбум төгрөг суулгасан"

2021-5-20
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Нийслэлчүүд, тэр дундаа хүн амын 50 хувь амьдарч байгаа, нийт эдийн засгийн 64.7 хувь төвлөрч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор томоохон төвийг Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, шийдвэр гаргаж байгаад талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 2

Гүүр болон замын байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах гээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг иргэд мэдэж байгаа.

ЭШЛЭЛ 3

Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд авто замын урт 954 км, 236 мянган тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцож байсан. Түүнээс даруй 10 жилийн Улаанбаатар хотод зорчиж байгаа нийтийн тээвэр гурав дахин нэмэгдэж, 620 мянган орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа.

ЭШЛЭЛ 4

Түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж байна. Мөн үргүй зарцуулалт, үр ашиггүй хуваарилалт, бусад эдийн засгийн үр ашиггүй тооцоо, судалгаануудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан.

ЭШЛЭЛ 5

Бид маш их алдагдал хүлээж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацааг эргүүлээд харахад 11.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байх жишээтэй.

ЭШЛЭЛ 6

Үүнийг цаашид засаж явахгүй бол 2025 онд түгжрэл ихсэж, автомашины хурд зургаан км цаг болно.

ЭШЛЭЛ 7

Энгийн үед хөдөлгөөнд оролцох хурд 13 км цаг байдаг бол оргил ачааллын үед 8-9 км цаг болж байна.

ЭШЛЭЛ 8

2030 онд гурван км цагийн хурдтай болж, тээврийн хэрэгслээр зорчих ямар ч боломжгүй болох юм.

ЭШЛЭЛ 9

Өнөөдөр Улаанбаатар хотод автомашины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон нийт 4000 гаруй иргэний 34 хувь нь шинэ машин авна гэсэн байна.

ЭШЛЭЛ 10

Масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Үүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг маш богино хугацаанд боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа.

ЭШЛЭЛ 11

Энэ оны төсөв дээр нийслэл Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тавьсан. Шийдвэр гарсны дараа бид техник, эдийн засгийн үндэслэлээ улам боловсронгуй болгож зарлана.Би бизнесийн ертөнцөд байгаа "зэрлэг"-ийг зулгааснаас хулгай хийж байгаагүй. 

ЭШЛЭЛ 12

Япон Улс 2010 оноос хойш метроны төсөл дээр маш их анхаарал хандуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хийсэн. Орчин үеийн шийдэлтэй 17 км урт хэвтээ тэнхлэгийн хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг ахиж шинэчлэх шаардлагатай байгаа.

ЭШЛЭЛ 13

Босоо тэнхлэг нь 7 буудлаас Буянт-Ухаа хүртэл, хоёр тэнхлэгээр явах метро хийхээр бэлтгэнэ. Түгжрэлийг бууруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон, онцгой шийдвэр байлаа.

ЭШЛЭЛ 14

Улаанбаатарчууд маань төр засгаас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүний ард маш олон ажлын байр бий болно.

ЭШЛЭЛ 15

Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх, санхүү, хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгох, улсын төсвийн хөрөнгө оруулалтад үе шаттайгаар суулгах ажлуудыг 2024 он хүртэл эрчимтэй, зохион байгуулалттай, өндөр үр ашигтай хийж хэрэгжүүлнэ.

ЭШЛЭЛ 16

Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудад их итгэл хүлээлгэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг, чиглэл өгсөнд урамшиж байна.

ЭШЛЭЛ 17

Метро болон Light Rail Transit /LRT/ хосолсон байдлаар явна. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд нийслэлийн төсөв дээр гурван тэрбум төгрөгийг суулгасан. Одоогоор шийдвэр гараагүй байгаа учир техник, эдийн засгийн үндэслэл гаргаад, төсвийн мөнгийг шууд зарцуулж болохгүй. Бид техник, эдийн засгийн үндэслэлээ гаргах ажлаа шуурхай эхэлнэ.

ЭШЛЭЛ 18

Улсын төсөвт 320 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой орлого 2020 онд 157 тэрбум төгрөгөөр тасарсан. “Ковид-19” цар тахал гарсан, дэлхийн улс орнууд сөхөрсөн үе. Бид үүнийг давж гарахын төлөө ажиллаж байна.

ЭШЛЭЛ 19

Хотын орлогын гол бааз хүн амын орлогын албан татвар дээр төвлөрч, суурилдаг. 66 хувь нь хүн амын орлогын албан татвар, үлдсэн хувь нь бусад татварын зохицуулалтаас бүрддэг.

ЭШЛЭЛ 20

Азийн хөгжлийн банк, Сэргээн босголтын банк, дэлхийн бусад банкнуудтай хамтран хийж, хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажилд монгол тал хөрөнгө оруулалт санхүүгээ нэмэх үүрэг хүлээсэн. Энэ ажилд хүү, үндсэн зээлтэйгээ 283 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр дутсан.

ЭШЛЭЛ 21

Ус сувгийн удирдах газарт байсан 280 тэрбум төгрөгийн өрийг НЗДТГ өөр дээрээ авч, Мянганы сорилтын сангаар хийж, хэрэгжүүлэх 350 сая ам.долларын эх үүсвэрийн төслийг дэмжсэн. Энэ нь нийслэлд маш их өр болж төвлөрсөн.

ЭШЛЭЛ 22

Хотын өрийг 2000 оноос хойш судлахад 1.5 их наяд төгрөгийн өр, зээлийн асуудал байна. Засгийн газар улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, нийслэл Улаанбаатар хотыг төсөв санхүүгийн хувьд бодитоор дэмжих, гадаадын зээл тусламжид хамруулж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, өөрсдийн нөөц бололцоо, дотоод эх үүсвэрээ ашиглах үүрэг, чиглэлийг өгч байна.

ЭШЛЭЛ 23

Түгжрэл, том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр гэдэг бол өнөөдөр чиглэл аваад маргааш шийдэгддэг асуудал биш. Үүнд асар олон хүний хөдөлмөр, цаг хугацаа орно. Хөрөнгө оруулалт буюу хоорондын гэрээ хэлцэл хийнэ. Бид үүнийг иргэддээ ил тод нээлттэй явуулах үүрэгтэй.

ЭШЛЭЛ 24

Энэ дөрвөн жилийн хугацаанд эхний ээлжид явган хүний замыг 84 км, дугуйн замыг 249 км-ээр төлөвлөж байна. Саппорогийн уулзвар болон 32-ын тойргийн уулзваруудын талаар нийгмийн сүлжээгээр буруу ойлголт явж байна. Улаанбаатар хотын гол замын уулзварууд дандаа нэг тэнхлэг дээр очиж огтлолцдог. Бүгд гэрлэн дохион дээр очиж зогсдог. Яармагийн түгжрэл, хотын төвийн түгжрэл бүгд гэрлэн дохион дээр очоод гацдаг. Үүнийг  огтлолцдог хоёр замын тэнхлэгээр зохицуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын замын гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийдэх ёстой. Иргэд үүнийг тойргийн системээр хийх гэж байгаа юм шиг буруу ойлгоод байна. Казахстан Улсын Алмата хотын түгжрэлийн асуудал хүндрээд, шийдэл нь хоёр замын огтлолцол байсан. Манай улс нэг уулзвараас нөгөө уулзварт түгжирдэг. Өндөр ачааллын үед нэг км замыг туулахад 10 минут зарцуулж байна. Энэ нь олон улсын үнэлгээгээр F буюу хамгийн муу үнэлгээ. Муу үнэлгээ нь сүйрэл гэсэн үг. Эдийн засгийн, стресс бухимдлын сүйрэл. Энэ ажлын талаар өдөр тутамдаа мэдээлэл хүргэнэ.

image

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын мэдээлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • уб (66.181.185.144)
    яасан үнэтэй хуулан бичлэг вэ
    2021 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin (202.9.46.140)
    ve vein darga nar metro gej yaidag bolj ee ylsin xurungu munguu mederchl bdag bx daa
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Дүүжин зам нь худлаа байсан бна өөрчлөөд бас нэг худлаа юм ярьдаг яригч вэ
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • дүүжин зам бол анхнаасаа л үлгэр шиг тэнэг сонсогдож байсан даа, харин тийм утгагүй юмыг яах гэж яриад байсан нь ойлгомжгүй бас хачирхалтай
      2021 оны 05 сарын 22
  • Зочин (192.82.69.148)
    sumya dargaa NAAD HEDEN GISHUUN NERTEI LALARUUD CHINE UURIIG CHINE UNAGAAH AJIL HIIJIINA SHUUU UURSDUU RIVER GARDEN TIME SQUERD HAN HILSST AMIDARCH BAIJ YU YU GENE VEE HEDEN AVILGALCHID TED TEND AMIDARCH BOLDOG BUSAD N BOLDOGGUI YUMUUUUU TEGEED CH HEN CH TEND GAZAR ZUGEER DUR MEDEN AVAAGUI BAIH SHUU
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.73)
    Зөв зөв. Эхлүүлэх нь хийх ажлын хагас гэдэг дээ.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ТЭЗҮ хийлгэх гэж 3 тэрбум төсвөөс авахаа болимоор юм. Улс орон ч гэсэн мөнгөө хэмнэх хэрэгтэй шүү дээ. Манайх болохоор төсвөөс их хэмжээний мөнгө шийдүүлж чадсан нь илүү ажил хийж байгаагаар ойлгох юм. Ерөөсөө болохгүй байнаа. Иргэд тэмцээд байгаа нь үндэслэлтэй шүү.
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.160)
    Бат-Үүл хотын дарга байхдаа Япончуудаар хийлгэх,бүр ашигтай байх төслийг нь зогсоогоод одоо ярьж эхлэх юм.тэнгэрээр зам тавина гэж солиорч мөнгө идэж байхаар тэр үед үргэлжлүүлсэн бол одоо үр дүнгийн үзэх байлаа.Та нарыг гаргасан бидний хохь юмдаа.
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • АСУУЛТ БАЙНА? (122.201.31.44)
    Нөгөө Амарсайханы дүүжин замд зориулж гадаадад шилжүүлсэн мөнгө, ТЭЗҮ хийлгэсэн төсвиын мөнгө зардлыг хэн төлөх болж байна? Улаанчулуутын хог дээр аваачиж хаясан уу? Бидний татварын мөнгө, гадаадын зээл шүү дээ!!!
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • ДАШ (66.181.190.125)
    ИНГЭЖ, ТАТВАРЫН МӨНГӨ ҮРГҮЙ ЗАРЖ, ЗАЛИЛЖ ИДЭХЭЭ БОЛЬ. ӨНӨӨХ БАТ-ҮҮЛИЙН ХИЙЛГЭСЭН МЕТРОНЫ ТЭЗҮ ХААЧСАН ВЭ? ЯАХЛААРАА 2 ТЭЗҮ 3 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛДОГ ЮМ ВЭ? 1 ТЭРБУМ Ч ХҮРЭХГҮЙ. ҮҮНЭЭС ЧИНЬ БОЛООД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨХГҮЙ, ӨР ТАВИХААС ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ, ТА ХЭД ХУВАЖ ИДСЭЭР УЛС ОРОН СҮЙРЧ БАЙНА.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Иргэн (103.10.23.180)
    Яасан том юм яриач вэ золбин нохой муураа устгаач энийг бөх нь хариуцах уу самар нь сэгсгэр эмэгтэй нь үү гэр хороолол нохой муурын бэлчээр болсон
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.189.68)
    Огтолцсон төмөр зам шиг
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.21.73)
    Зөв зөв. Тэрийг зориглоод хийх шаардагатай. Эхнээсээ эхлээд л тасалбар, төлбөрүүдийг нь тогтоож явуулдаг болох хэрэгтэй байх. Тэгэхгүй бол бага үнээр зорчуулаад эхэлбэл сүүлд үнээ нэмэхэд бөөн эсэргүүцэлтэй тугарна. Автобус шиг л юм болно.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.161.18)
    Монголд бодлого, үйл ажиллагааны залгамж байхгүй тул ТЭЗҮ хийх гэж судалж байтал томилгоот хугацаа дуусдаг, тгд орхигдох, сэглээд хаячих нь их бий, Зүгээр л газрын эзэмших эрхийн хугацаа дуусангуут нь өгсөн газруудаа хурааж ав, т\замаа хотоос гарга, дагуул хотоо хөгжүүл, төрийн байгууллагуудыг хотын төвөөс зах уруу нүүлгэ, газартай холбоотой зөрчил гаргасан албан тушаалтнаа халах зэрэг ажлууд хийвэл сайн. Урьдын хотын дарга нар бүгд л метро, агаарын зам, экспресс автобус, вагон гм тархи их угаасан.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.222)
    Бас ч гэж Монголдоо л ийм том төслийг Д.Сумъяабазар аврага шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлж барах уу ? Булчингийн хүчээр бус ухааны цараар хийгдэх ажил шүү дээ хө !
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 27 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 31 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 37 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 40 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК