Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банк: Гурван хувийн зээлийн хэрэгжилт ямар байна вэ?

2021-5-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн олгож эхэлсэн билээ. Зээлийн явц ямар байгаа талаар Төрийн банкны Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.


-Төрийн банкнаас олгож байгаа Ажлын байрыг дэмжих зээлийн явцын талаар мэдээлэл өгөөч?

-2021 оны тавдугаар сарын 20-ны байдлаар 15 мянган зээлдэгчийн нэг их наяд 330 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирж, 4,605 зээлдэгчид 198.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

-Зээлийн шалгуурыг зээлдэгчид хэр хангаж чадаж байгаа вэ?

-2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн ашиг, орлого буурсан. Тиймээс 2018, 2019 оныхтой адил түвшинд борлуулалтын орлоготой байх боломжтой гэж тооцоолон зээл олгож байна.

Иргэд, ААН хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмжийн зориулалтаар зээл авна гэж их ирдэг. Гэхдээ уг зээлээр зөвхөн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ гэсэн зорилготой байгаа. Манай банк эргэлтийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр зээл олгоно гэж журмандаа тусгасан.

Ажлын байрыг дэмжих зээлийг иргэдэд 50 сая, ААН-д 500 сая хүртэлх төгрөгөөр олгож байгаа. Гэвч зээл хүсэгчид маань өөрийн боломж бололцоог нарийн тооцохгүйгээр 50 сая, 500 саяыг л авмаар байна гэдэг нь хүндрэл үүсгэж байна.

-Зээл олголт маш их удаашралтай байна гэсэн гомдол нэлээдгүй байгаа. Шалтгаан нь юу вэ?

-Харилцагчид олон банкан дээр давхар хүсэлтүүд өгч байгаа нь их байна. Үүнээс болж банкан дээр хиймэл ачаалал үүсч байгаа. Манай банкан дээр тухайн зээлдэгчийн хүсэлтийг судлаад процесс явагдсаны дараа “Би өөр банкнаас зээл авахаар болчихлоо. Танайхаас авахаа болилоо” гэж байгаа тохиолдол олон байна.

-Хөл хорионы үеэр зээл шийдэгдсэн ч хөл хорионы дараа санхүүжилт дууссан учир зээл олгох боломжгүй боллоо гэсэн хариу өглөө гэж олон хүн ярьж байна. Энэ талаар?

-Манай банкан дээр ийм байдлаар зээл олгохоо больсон тохиолдол гараагүй. Өнгөрсөн хөл хорионы 28 хоногийн хугацаанд орон даяар Төрийн банкны харилцааны менежерүүд зайнаас ажилласан. Барьцаа хөрөнгийг очиж үзэхээс бусад ажлыг бол зайнаас тасалдалгүй хийгээд явсан.

Төрийн банкнаас олгож буй Ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилт харилцагч дээрээ ямар байгааг Сонгинохайрхан дүүрэгт хувиараа бизнес эрхлэгч Г.Одончимэгтэй ярилцлаа. Тэрээр “Эко кимчи”, “Бидний бууз, банш” гэсэн брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Цар тахлын үеэр тэдний үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоогоогүй ч гадуур борлуулалт муудаж орлого багассан учраас өөрт байсан нөөц бололцоогоо дайчилж, нэг ч ажилтнаа цомхотгоогүй, цалингаа цагт нь тавиад явж чадсан байна.

Г.Одончимэг эргэлтийн хөрөнгөө нэмэх зорилгоор Төрийн банкнаас Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээл авчээ. 2016 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа эхлэхдээ л Төрийн банкны харилцагч болж, түүнээс хойш зээлийн таатай харилцаатай явж иржээ. “Хамгийн гол нь тодорхой нэг банктай сайн харилцаатай, дээр нь санхүүгийн сахилга бат сайтай байвал зээл авахад хүндрэл гардаггүй” гэж тэр хэллээ. Ажлын байрыг дэмжих зээлийг авахаасаа өмнө бичил бизнесийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шинэ авсан зээлээсээ тэрхүү үлдэгдлээ даржээ.

Зээл авснаас хойш татан авалтаа нэмснээр ачаалал ихэссэн тухай тэр ярилаа. Одоо тэр 8 хүн ажиллуулж, тэдний гэр бүлийн нийт 20 орчим хүний орлогын эх үүсвэр болж байна. Эко кимчигээрээ CU сүлжээг хангадаг, бууз баншаа бүх сүлжээ дэлгүүрт нийлүүлдэг, мөн хувь хүмүүс захиалан авдаг учраас зах зээлийн хувьд санаа зовох зүйл бага аж.

“Төрийн банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харилцах тал дээр илүү уян хатан байдаг” гэж тэр ярилаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jack (202.126.89.1)
    Toriin bankiig iim pampers boy-uud hezee ch ood ni tatahgui. Teller 5 jil, ediin zasagch 5 jil, salbar udirdaad 5 jil bolchihood ingej pidiildee
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    1 цаг 5 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    1 цаг 35 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    1 цаг 50 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 цаг 56 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    2 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 36 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    2 цаг 59 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    3 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    3 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 34 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК