зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар суларч, ашиглах боломжгүй болсон үед гаргадаг

2021-8-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судлахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд даалгаж байсан. Уг асуудал хэсэг яригдаад намжсан ч дахин сэвэгдэж эхэллээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч 50, 100 мянган дэвсгэр гаргахад манай улсад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч том мөнгөн дэвсгэртээр асуудлыг шийднэ гэж үзэж байгаа нь эдийн засагт улам хор хохиролтой гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Ингээд уг асуудлаар Эдийн засагч Д.Амгалангаас авч байсан байр суурийг дахин хүргэе.  


-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн мягмар гарагт том дэвгэртэй мөнгө хэвлэн гаргах талаар судлахыг Монголбанкинд үүрэг болгосон. Манай улсад том мөнгөн дэвсгэрт хэвлэх шаардлага үүссэн юм уу?

-Иргэдийн дундаж цалингийн хэмжээ бага, инфляци өндөр байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа импортын бараа хил гаалийн асуудлаас үүдэн гацаж, үүнээс үүдэлтэй тээврийн зардлын хөлс өсөх, хомсдол бий болж, шатахууны суурь үнэ өссөн эдийн засаг эмзэг байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг эдийн засагт улам их хортой.

-Ер нь ямар үед гаргадаг юм бэ?

-Том мөнгөн дэвсгэртийг манай улсын хувьд төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Манайд эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд ийм байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр засаг эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа байж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ шүү дээ.  

-Хэрэв мөнгөн дэвсгэртээ томруулбал төгрөг үнэгүйдэж, иргэд худалдан авах чадваргүй болно  гэж зарим эдийн засагчид хэлсэн байна лээ?

-Төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэр өөрөө алдаатай, эдийн засгийн бус замаар явж ирсний дүнд төгрөг үнэгүйдэх хэлбэр рүү шилждэг. Улмаар иргэдэд төгрөг үнэгүйдэх нь гэдэг бодол төрж, төгрөгт итгэх итгэл буурснаар ам.доллар руу шилжүүлэх байдал бий болох эрсдэлтэй. Дээр нь жижиглэнгийн үнэ хойшид бүхэлчлэх хэлбэр рүү шилждэг юм. Хамгийн гол нь өнөөдөр ямар цаг үе билээ гэдгээ бодох ёстой. Хэт уламжлалт, бурангүй бодлогыг сонгож болохгүй.

Өнөөдөр дэлхийн улсууд бэлэн бус тооцоо, дижитал хэлбэр рүү шилжих хөдөлгөөнд орж байна. Гэтэл бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярьж байгаа нь асар их санхүүгийн мэдлэг чадвар сул, хоцрогдолтой байгаагийн илрэл. Ялангуяа хууль тогтоох байгууллагын дарга нь ийм зүйл яриад сууж байна гэдэг харамсалтай л байна.

-Дэлхийн хөгжингүй улсууд ирэх он гэхэд бэлэн бус мөнгөний тогтолцоонд шилжих тухай ярьж байна. Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх зэрэг санхүүгийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гол зүйл нь бэлэн бус мөнгөний тогтолцоо гэж ойлгож болох уу?

-Тийм. Ер нь бэлэн мөнгөний харилцааг том зургаар дэлхийн хандлагатай харьцуулж яривал санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх гэмт хэргийг ихэсгэж байгаа юм. Тухайлбал, хээл хахууль, татварас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ зэрэг энэ талын сөрөг үр дагаврыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг. Дэлхийн улс орнуудын Засгийн газар бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна.

Тухайлбал, Канад улс 2022 он гэхэд 100 хувь бэлэн мөнгөгүй технологийг нэвтрүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Мөн Швед, Япон, АНУ зэрэг дэлхийн хөгжингүй улсууд цаг үеийн нөхцөл байдалд тохирсон бэлэн бус мөнгөний хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртээ томруулах талаар яриад сууж байгаа нь учир дутагдалтай юм.  

-Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй учраас эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй гэдгийг тооцоолж байгаа байх?

-Сая Монголбанк бодлого гаргаж, мөн ам.долларын хадгаламжийн хүүг зогсоож байгаад арга хэмжээ авсан шүү дээ. Энэ нь долоодугаар сараас эхлэн хэвэндээ орсон. Хэрэв мөнгөн дэвсгэртээ томруулах шийдвэр гаргавал тэр ажлаа үгүй хийж байна гэсэн үг. Тэгэхээр буцаад л төгрөгийн ханш нь доллар руу шилжинэ. Энэ хэмжээгээр төгрөг улам үнэгүйднэ. Тиймээс арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.

-Өмнө нь 20 мянган төгрөгийн дэвсгэрт хэвлэх үед эдийн засагт хэрхэн нөлөөлж байсан бэ?

-Тэр үеэс эхлээд л төгрөг үнэгүйдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулаад байна гэдэг эдийн засаг буруу тийш явж байгаа нэг хэлбэр. Өнөөдөр АНУ-д 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийн өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байгаа үед ийм алхам хийнэ гэдэг буруу. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • 059 (64.119.29.144)
    enenees uur khiikh yum TURD alga yum bkh daa...duursen luivarchid yumaa...
    2021 оны 08 сарын 13 | Хариулах
  • kk (203.217.139.240)
    энэ залуу соён гэгээрүүлэх санаатай их л юм ярих юм даанч цаад хэд нь дурак юм да
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.116)
    Том дэвсгэрт гаргах нь эх орны эсрэг гэмт хэрэг хийж байна.!!! Ядуурлыг 50% нэмэгдүүлнэ.
    2021 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (59.153.84.211)
    Том дэвсгэрт гаргах санаа нь Занданшатарынх уу, Төрийн бодлого уу. Хэний бодлого байсан ч асар буруу санаа. Энэ бодлогоо зогсоо, Эдийн засагчдын зөвлөгөөг хүлээн авч Баялага бүтээгчдээс уучлал гуй.
    2021 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    17 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    23 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 36 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    1 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 58 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    2 цаг 7 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    2 цаг 12 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 47 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 48 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 1 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    3 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    3 цаг 5 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    3 цаг 10 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    18 цаг 30 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    18 цаг 54 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    18 цаг 56 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 8 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    19 цаг 28 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК