Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ сарын 26-ны өдөр МИДСК-ын элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ

2021-8-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: Энэ жил нийт 82 шалгалтын байранд 40,420 шалгуулагчийн хуваарилан зохион байгуулжээ.

БАРИМТ 2

Өнөөдрөөс их, дээд сургуулийн бүртгэлийн элсэлт эхэлнэ.

БАРИМТ 3

Өмнөх онтой харьцуулахад ирцийн хувь ойролцоо байна. Бүртгүүлсэн ч шалгалтдаа очоогүй хүмүүсийн дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байсан байна.

БАРИМТ 4

Математик бол хамгийн олон шалгуулагч хамрагддаг шалгалт. Энэ жил улсын хэмжээнд есөн шалгуулагч 100 оноо авсан.

БАРИМТ 5

Даалгавартай холбоотойгоор ташаа ойлголт үүссэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш нар, эцэг эхчүүд болон сурагчдын төлөөлөл Боловсролын үнэлгээний төвд ирж, холбогдох хүсэлтээ гаргасны дагуу шалгалтын даалгаврыг бодож үзээд, зөв хариулттай тулгасан. Мөн өөрсдийнх нь хүүхдүүдийн хийсэн эх материалыг хянуулахад ямар нэг алдаа, зөрүү байхгүйг ойлгосон. 

БАРИМТ 6

12 жилийн туршид сурч, эзэмшсэн мэдлэгээ бодитоор үнэлүүлж, хүссэн оноогоо авч, зорьсон сургуульдаа орох боломжтой болсон 20-30 мянган шалгуулагч бий. Хүссэн оноондоо хүрээгүй шалгуулагчид ч бий.

БАРИМТ 7

Шалгуулагчдын сэтгэл зүй эмзэг байгаа үеийг ашиглаж, ташаа мэдээлэл түгээх, буруу ойлголт төрүүлэх, үл ойлгогдох байдал үүсгэх гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Иймд шалгалтын үед олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээж, иргэдийг турхирсан хүмүүсийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын алба, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албанд хандах болно.

БАРИМТ 8

Нийгэм судлалын хичээлийн хэмжээст онооны талаар иргэд зөрүүтэй ойлгож, бусад хичээлтэй харьцуулан ярьж байна. Энэ оны тухайд уг хичээл дээр өндөр оноо авсан шалгуулагч их байгаа.

БАРИМТ 9

Шалгалтад хамгийн өндөр буюу 100 оноог 31 шалгуулагч авсан бол 45 нь 99 оноо авсан. Ерөнхийдөө 90-ээс дээш оноо авсан 1,100 орчим шалгуулагч бий.

БАРИМТ 10

Эсрэгээрээ цөөн буюу 0-20 оноо авсан шалгуулагч ч олон байна. Сайн бэлдсэн хүүхдүүд өндөр оноо авсан бол төдийлөн ач холбогдол өгөөгүй шалгуулагч нар бага оноо авсан. Ингэснээр нормаль тархалтад нөлөөлж, хэмжээст оноонд зөрүүтэй байдал үүсгэсэн юм.

БАРИМТ 11

Гүйцэтгэлийг хэмжээст оноо буюу 200-800 оноонд шилжүүлэхдээ олон улсын шалгалтуудын аргачлалыг ашигладаг. Нийгэм судлалын хичээл дээр гүйцэтгэлийн оноо 90 байхад хэмжээст оноо нь 690 байна, харин математик дээр 90 оноотой хүүхдийн хэмжээст оноо 750 байна гэх мэтээр хичээлүүдийг хооронд нь харьцуулж байна.

БАРИМТ 12

Тухайн хичээлийн хэмжээст оноог шалгуулагчийн тоо болон улсын дундаж, стандарт хазайлтаас хамаарч хичээл бүр дээр өөр өөр гардаг.

БАРИМТ 13

Хими болон Нийгэм судлалын хичээлийн даалгавар задарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнд хяналт шалгалт хийсэн. Ямарваа хичээлийн даалгавар задрах боломж байдаггүй. Өмнө нь ч задарч байгаагүй.

БАРИМТ 14

Шалгалтын журам гэж бий. Авч орохыг хориглосон эд зүйлсийн жагсаалт ч гарсан байдаг. Тухайлбал, гар утас, тооны машин, томъёоны хураангуй зэрэг хуулах оролдлого хийж болзошгүй, бусдад саад учруулах магадлалтай зүйлсийг оруулахыг хориглодог.

БАРИМТ 15

Шалгалтын байрны гадна шалгуулагчдаас нийт 16,200 ширхэг гар утсыг бүртгэлжүүлэн авч, байрны гадаа үлдээсэн. Гэвч хоёр утасныхаа нэгийг шалгалтын байрны гадаа үлдээж, нэгийг нь биедээ нуун авч орсон тохиолдол хэд хэд гарлаа. Үүний улмаас хичээлийн даалгавар задарсан гэх мэдээлэл тарсан.

БАРИМТ 16

Химийн хичээлийн шалгалт 10:00 цагт эхэлсэн. Гэтэл нэг шалгуулагч гар утсаа авч ороод шалгалт эхэлснээс хойш буюу 10:57 цагт материалын зургийг авч, бусдаас тусламж гуйсан нь тогтоогдсон. Үйлдлийг тухайн үед нь илрүүлэн журмын дагуу тухайн шалгуулагчийн оноог хүчингүйд тооцож, арга хэмжээ авсан.

БАРИМТ 17

Нийгэм судлалын хичээлийн шалгалтын материалыг Бямбаа багш гэх фэйсбүүкийн хэрэглэгч олон нийтийн сүлжээнд тараасан. Үүнийг шалгахад Бямбаа багш гэгч нь шалгалт дууссаны дараа материалын зургийг тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүний шавь шалгалтын материалыг хураалгалгүй авч гарч, багшдаа өгсөн нь тогтоогдсон. Шалгалтын дэг зөрчсөн тул журмын дагуу холбогдох арга хэмжээг авна.

БАРИМТ 18

Амар хялбар аргаар өндөр оноо авах гэсэн оролдлогууд гарлаа. Жишээлбэл, 4 болон 39 дүгээр сургууль, Баян-Өлзий, Завхан зэрэг аймагт гар утсаа авч орсон, ашиглахыг завдсан. Баян-Өлгий аймагт багш нь зохион байгуулалттайгаар тусалсан тохиолдол гарсан бол Завхан аймаг болон Улаанбаатар хотод өөрийнхөө оронд өөр хүн шалгалтад оруулахыг оролдсон.

БАРИМТ 19

ЭЕШ бол уралдаант шалгалт. Хэн сайн бэлдсэн нь өндөр амжилт үзүүлэх боломж бий учир ёс зүйг баримтлах ёстой. Бид журам зөрчсөн, ёс зүйгүй авир гаргасан багш нар болон шалгуулагч нарт тухай бүрт нь арга хэмжээ авснаа албан ёсоор хэлье.

БАРИМТ 20

Элсэлтийн комиссын гишүүн Д.Батдорж: Элсэлтийн систем наймдугаар сарын 2-нд нээгдсэн бөгөөд наймдугаар сарын 23-нд бүртгэл хаагдана. Ингэснээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдэд авсан оноогоороо аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх боломжтой тухай жагсаалтыг гаргаж, сонгох эрхийг өгнө. Хамгийн ихдээ 10 мэргэжил сонгох боломжтой.

БАРИМТ 21

Наймдугаар сарын 24-ний өглөө тухайн мэргэжилд та хэддүгээрт эрэмбэлэгдсэнийг гаргана. Хяналтын тоонд багтсан бол мэргэжлээ баталгаажуулна. Баталгаажуулалт 25-ныг дуустал үргэлжилнэ.

БАРИМТ 22

 Хяналтын тоонд багтаж чадаагүй, дундаж оноотой болон анх бүртгүүлж амжаагүй хүүхдүүдэд боломж олгох зорилгоор наймдугаар сарын 26-ны өдөр МИДСК-ын элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ. Хоёрдугаар шатны мэргэжил сонгох хугацаа гурван өдөр үргэлжилж, хаагдана.

БАРИМТ 23

Наймдугаар сарын 29-нд эрэмбэлж, хяналтын тоонд багтсан хүүхдүүд хөтөлбөрөө баталгаажуулна.

БАРИМТ 24

МИДСК-аар дамжин элссэн хүүхдүүдэд есдүгээр сарын эхээр Элсэлтийн эрхийн бичиг олгоно. Энэ дагуу тэнцсэн сургуультайгаа холбогдож, гэрээгээ байгуулж, элссэнээ баталгаажуулах юм. 

image

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар болж өнгөрлөж, өнөөдрөөс их, дээд сургуулийн бүртгэлийн элсэлт эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.211.58.70)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 48 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    13 цаг 52 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    13 цаг 58 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    14 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    14 цаг 45 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК