Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын хүндийн өргөлтийн анхдагч М.Анхцэцэг гэж хэн бэ?

2021-12-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

М.Анхцэцэг Улаанбаатар хотод 1997 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр айлын ууган охин болон мэндэлжээ.

БАРИМТ 2

Тэрбээр 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байхад эцэг, эх нь дургүй байсан гэдэг. Гэсэн ч тэр нууцаар бэлтгэл сургуулилт хийдэг байв.

БАРИМТ 3

М.Анхцэцэгийг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс анхны амжилт (хүрэл медаль)–аа үзүүлэхэд нь зөвшөөрсөн байна. Тэр үед М.Анхцэцэг дөнгөж 12 настай байжээ.

БАРИМТ 4

Тэр 2010 онд спортын мастер, 2011 онд 14 настайдаа олон улсын мастер цол хүртэж байлаа.

БАРИМТ 5

2014 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд спорт сонирхогчид түүнийг “ирээдүй тамирчин болно” хэмээн итгэл тавин харах болсон. Тэр олны итгэлийг алдаагүй.

БАРИМТ 6

Тэр жил Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2015 оны Дэлхийн цомоос хүрэл,

БАРИМТ 7

Тэрбээр 2016 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд танигдаж байлаа.

БАРИМТ 8

2016 онд “Рио-2016” зуны олимпын наадамд амжилттай оролцож, шилдэг найман тамирчны нэг болсон юм.  М.Анхцэцэг тэр үед ердөө 19 настай байлаа.

БАРИМТ 9

2016 он түүнд аз авчирсан жил байв. Оюутны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.

БАРИМТ 10

Харин 2017 онд Азийн танхимын болон тулааны спортын наадамд торохгүй түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийн өргөлтийн анхдагч болов.

БАРИМТ 11

Түүнд анхдагч олон амжилт бий. 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэр ДАШТ-ий хошой медальтан болсон цор ганц тамирчин болсон.

БАРИМТ 12

Түүнд туйвангийн бэлтгэл сургуулилт заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэр багш дээрээ анх бэлтгэл хийсэн цагаас хүндийн өргөлтийн спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өдгөө есөн жилийг үджээ.

БАРИМТ 13

Түүний эцэг, эх нь армийн хүмүүс. Тэр өөрөө ч “Алдар” спорт хороонд харьяалагдаж, бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.

БАРИМТ 14

М.Анхцэцэгт Казахстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцох таатай нөхцөл санал болгосон ч тэр хүлээж аваагүй юм.

БАРИМТ 15

Түүнээс яагаад гадныхны саналыг аваагүй юм хэмээн асуухад “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго” хэмээн хэлсэн удаатай. Тэр их мөнгөний өмнө сөхрөөгүй.

БАРИМТ 16

Тэр өдгөө улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчилсэн нэгэн.

БАРИМТ 17

М.Анхцэцэг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай гал голомтоо бадрааж, охинтой болсон нь 2018 он.

БАРИМТ 18

Түүний хоёр дүү хүндийн өргөлтийн спортоор хичээллэж буй бөгөөд улсдаа нэртэй тамирчид юм.

БАРИМТ 19

Түүний хамгийн дурсамжтай тэмцээн бол "Ашгабат-2017". Тэр бэртэлтэй хэрнээ тус тэмцээнд шүд зуун оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж байв.  

БАРИМТ 20

Тэр өдөрт 2-3 бэлтгэл хийж, дунджаар 18-23 тонны ачаалал авдаг.

БАРИМТ 21

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр түүнд олимпын эрх авсаныг баталгаажуулсан захидал ирүүлж байлаа.

БАРИМТ 22

М.Анхцэцэг Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд дөрөвдүгээр байрт шалгарсан.

БАРИМТ 23

Тэрбээр тус тэмцээний дараа хэлсэн үгэндээ “Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа” хэмээсэн.

БАРИМТ 24

М.Анхцэцэг Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлж, Монголын хүндийн өргөлтийн спортын анхны дэлхийн аварга болов.

image

Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ. Тэрбээр Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээж байна. Шинэхэн дэлхийн аварга М.Анхцэцэгийн тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН (103.111.68.3)
    ЁСТОЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АЛТАН ОХИДЫН НЭГ ЧИНЬ М.АНХЦЭЦЭГ БАЙНА. ӨӨР ЮУ ХЭЛЭХЭВ.
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • hgbfd pok (160.152.108.129)
    Сайн байна уу, хувийн зээлдэгч Хосе Луис санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгсөн гэдгийг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр (albakerloanfirm@gmail.com) имэйлээр бидэнтэй холбоо барина уу
    2022 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.120.37)
    tomoos tom bayar hurgej tomoos tom amjilt husie chi shuuuu
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    Түүхэн амжилт энэ тамирчинг монголын төр сэтгэл санаа эдийн засгийн маш хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • zo (192.82.65.146)
    гялалзсан амжилт эх орныхоо охинд төр хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй.
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.68.199)
    Чиний фэн шүү. Амжилт
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Мундаг бна, дараа дараагийн тэмцээнд их амжилт гаргахыг хүсэн ерөөе!!! Эмэгтэй хүний хувьд спортын хэцүү төрөл шүү дээ. Гялалзсан амжилт,амжилт!!!!
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    16 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    57 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    1 цаг 11 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 41 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    2 цаг 11 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 46 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 4 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    18 цаг 10 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 29 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 36 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 52 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 34 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 39 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК