Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Шинэ Зеланд

2022-2-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шинэ Зеланд улс нь Номхон далайн баруун урд бүсэд орших арлын орон. Уг улсын 268,021 хавтгай дөрвөлжин километр газар нутагт нь Те Вайпоунаму (өмнөд бүсийн арал) болон Те Ика-а-Мау (хойд бүсийн арал) гэх хоёр том арал болон 700 гаруй жижиг арлуудаас бүрддэг.

БАРИМТ 2

Нийт хүн ам нь 5 сая бөгөөд 71.8 хувь нь Европ, 16.5 хувь нь Маори, 15.3 хувь нь Ази хүмүүс. Улсын нийслэлийг Веллингтон (дэлхийн хамгийн өмнөд хэдэгт орших нийслэл) гэдэг бол хамгийн их хүн амтай хот нь Окленд. Харин шашны асуудал дээр иргэд нь маш эрх чөлөөтэй. Тэдний 48.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй бол 37 хувь нь христийн шашинтай.

БАРИМТ 3

Анх 1280-1350 оны хооронд тус арал дээр хүмүүс суурьшаж Маоричуудын соёл, уламжлал эхэлсэн гэж үздэг. Харин 1642 онд Нидерландын далайгаар аялагч Абел Тасман Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэр дээр хөл тавьсан анхны европ хүн болсон. Улмаар 1841 онд Их Британийн колон улс болсноор өнөөгийн Шинэ Зеландын Маори болон Британичуудын амьдралын хэв маяг, уламжлалыг хослуулсан өвөрмөц соёлын эх үндэс тавигдсан.

БАРИМТ 4

Их Британийн колончлолоос гарахын тулд 1856 оны тавдугаар сарын 7-нд өөрсдийн гэсэн засгийн газартай болж, 1907 оны есдүгээр сарын 26-нд улсынхаа ноёрхлыг тогтоосноор Британийн Эзэнт Гүрний дотор өөрийгөө удирдах өндөр түвшний үндсэн хуульт хаант засаглал оршиж эхэлсэн. Улмаар дөчин жилийн дараа арван нэгдүгээр сарын 25-нд албан ёсоор улсынхаа тусгаар тогтнолыг зарласан.

БАРИМТ 5

Шинэ Зеландчууд тухайн өдрийнхөө мандаж буй нарыг хамгийн эрт харах боломжтой. Самоа улсад нар хамгийн түрүүлж манддаг гэх онол байдаг хэдий ч дэлхийн мурийлтын ачаар Шинэ Зеландын хойд арлын Гисборн гэх хотод нар өдөр бүр хамгийн эхэнд манддаг.

БАРИМТ 6

Дэлхийн дээвэр гэгддэг Эверистийн оргилд хамгийн анх амжилттай авирсан уулчид Шинэ Зеланд улсаас гаралтай. Тэднийг Эдмун Хиллари болон Норгай Тенцинг (Дэнзэн Норгай) гэдэг бөгөөд 1953 онд дэлхийн хамгийн өндөр уулын орой дээр амжилттай гарсан. Улмаар тэдний үйл хэргийг үнэлж шинэ зеланд долларын тав (Эдмун Хиллари) болон зуутын (Норгей Тенцинг) дэвсгэртүүд дээр тэдний зургийг мөнхөлсөн байдаг. Мөн Эрнест Резерфорд гэх Шинэ Зеланд физикч протоныг анх дэлхий нийтэд танилцуулсан.

БАРИМТ 7

Тус улсын албан ёсны хэл нь англи, маори, болон Шинэ зеландын дохионы хэлнүүд. Шинэ Зеланд улсад Цэнхэр нуур гэх дэлхийн хамгийн цэнгэг устай нуур байдаг. Уг нуурыг та Шинэ Зеландын Нелсон үндэсний паркаас харах боломжтой ба нуурын дотор 80 метрийн гүн хүртэлх эд зүйлс асуудалгүй харагддаг гэнэ.

БАРИМТ 8

Хэрэв та шавжаас айдаг бол Шинэ Зеланд улс танд тийм ч тохиромжтой улс биш байх. Учир нь уг улсад амьдардаг шавжууд ердийн хэмжээнээс хамаагүй том байдаг бөгөөд вета гэх дэлхийн хамгийн том шавж Шинэ Зеландад амьдардаг. Мөн шавжаас гадна 3.6 метрийн өндөртэй моа гэх нисдэггүй шувуу тус улсын газар нутагт амьдардаг байсан. Харин энэхүү том амьтдын хажууд Шинэ Зеландын 1.5 метрийн урттай дельфинүүд дэлхийд хамгийн жижигт тооцогддог.

БАРИМТ 9

Шинэ Зеландын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбаруудын нэг бол яах аргагүй хөдөө аж ахуй. Ялангуяа тэдний хонины аж ахуй. Ойролцоогоор 40 сая гаруй хонь тус улсад байдаг. Энэ нь нэг хүнд есөн хонь оногддог гэсэн үг. Шинэ Зеландын хотын гудамжаар болон далайн эргээр хонин сүрэг бэлчих нь энгийн үзэгдэл. Мөн борлуулж буй ноосны хэмжээгээрээ дэлхийд Австрали улсын дараа ордог. 

БАРИМТ 10

Фермийн аж ахуй маш өндөр хөгжсөн тул бяслаг болон цөцгийн тосны хэрэглээ тус улсад нэлээд өндөр. Жил бүрийн цөцгийн тос болон бяслагны үйлдвэрлэлтийн хэмжээг иргэн бүрд тэнцүү хуваавал нэг хүнд 100кг цөцгийн тос 65кг бяслаг харьяалагддаг. Мэдээж тэдний ихэнхийг гадаадын орнууд руу экспортолж үлдсэнийг нь өдөр тутамдаа хэрэглэцгээдэг.

БАРИМТ 11

Та Шинэ Зеланд улсад очоод “Киви” гэх үгийг болгоомжтой ашиглах ёстой. Учир нь тус улсад энэхүү үг гурван өөр утгатай. Шинэ Зеланд улсад төрсөн хүнийг киви гэдэг бол үлдсэн хоёр утга нь тус улсад амьдардаг үндэсний бэлгэдэл болсон шувуу болон бидний сайн мэдэх киви жимс нар юм.

БАРИМТ 12

Шинэ Зеланд улсын өмнөд арлын Дунедин гэх хотод Балдвин гэх нэртэй дэлхийн хамгийн эг байрлалтай гудамж байдаг. Энэхүү гудамжны налуу нь 19 градус. Мөн Шинэ Зеланд улс нь 1893 онд эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг олгосноор энэхүү боломжийг эмэгтэйчүүдэд олгосон дэлхийн анхны улс болсон.

БАРИМТ 13

Сарьсан багваахай бол тус улсаас үүсэлтэй цор ганц хөхтөн амьтан. Гэвч Шинэ Зеландад сарьсан багваахайн урт сүүлт болон богино сүүлт гэх хоёр л төрөл зүйл байдаг. Үлдсэн амьтдын хувьд европууд болон маоричуудаар зөөвөрлөгдөж тус аралд очсон.

БАРИМТ 14

Чили болон Аргентин улсуудын дараа орох Антарктик тивтэй хамгийн ойрхон улс юм. Мөн та Шинэ Зеланд улсад амьдарвал далайн эргээс хамгийн ихдээ 128км-р холдож чадна. Нийт далайн эргийн урт нь 15,134 километр бөгөөд энэ нь дэлхийд есдүгээр байранд жагсах үзүүлэлт.

БАРИМТ 15

Тус улсад Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu гэх нэртэй дэлхийн хамгийн урт нэртэй суурин газар байдаг. Энэхүү нэр нь 85 үсгээс бүрддэг. Мөн Шинэ Зеланд нь дэлхийн хамгийн бага (Дани улсын хамт) хахуультай улс.

БАРИМТ 16

Амьтны хүрээлэнг эс тооцвол Шинэ Зеландын зэрлэг байгалиас та нэг ширхэг ч могой олж чадахгүй. Шинэ Зеланд гэх нэрийг маори хэлнээс орчуулбал “Урт цагаан үүлний газар нутаг” гэсэн утгатай. Мөн тус улсын газар нутгийн гуравны нэг нь тусгай хамгаалалтад орсон зэрлэг байгаль.

БАРИМТ 17

Алдарт бөгжний эзэн кино Шинэ Зеланд улсад хийгдсэн. Уг киноны зураг авалтыг Шинэ Зеландын хойд болон өмнөд арлуудад авсан бөгөөд улсын хувьд  200,000,000 гаруй ам.долларын ашгийг олсон. Шинэ Зеланд улс энэхүү кинонд зориулан бөгжний эзний сайд гэх албан тушаалыг хүртэл үүсгэж байсан. Үүнээс гадна Шинэ Зеландад үндэсний албан ёсны шидтэн байдаг.

БАРИМТ 18

Бусад арлын орнуудын адилаар регбигийн спорт Шинэ Зеландад өндөр хөгжсөн. “All Blacks” гэх 1907 онд үүсгэн байгуулагдсан Шинэ Зеландын регбигийн баг нь 77 хувийн хожлын хувьтай байдаг. 2003 онд регбигийн олон улсын холбооноос шигшээ багуудын чансааг гаргадаг болсноос хойш Шинэ Зеландчууд нэгдүгээр байранд хамгийн удаан бичигдсэн. Дан ганц регбигээс гадна гольф, крикет, хөлбөмбөг, сагсанбөмбөг болон теннисийн спортууд тус улсад өндөр хөгжсөн. Өчигдөр гэхэд Бээжин 2022 өвлийн олимпын наадмаас эмэгтэй снөүбоардын төрөлд Шинэ Зеландын тамирчин алтан медаль хүртсэн билээ.

БАРИМТ 19

Мөн Шинэ Зеландын регби болон хөлбөмбөг, сагсанбөмбөгийн шигшээ багууд тоглолт эхлэхийн өмнө маори үндэстний уламжлал болсон хакаг (эрчүүдийн дайн тулааны бүжиг) хийдэг уламжлалтай. Хакаг эрт дээр үед дайн тулааны өмнө өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд хийдэг байсан. Одоо үед ямар нэгэн баяр болон оршуулгын ёслол дээр хакаг үйлддэг уламжлалтай.

БАРИМТ 20

Хаант болон парламентийн хосолсон засаглалтай. Тус улсын удирдагчид нь 2-р Элизабет (хатан хаан, хамтын нөхөрлөлийн орон тул), Синди Киро (Ерөнхий захирагч), Ардерн Жасинда (Ерөнхий сайд) нар юм. Нэгэн сонирхолтой баримт нь эдгээр удирдагчид бүгд эмэгтэй хүмүүс. Мөн гурван жилд нэг удаа үндсэн сонгуулийг ард түмний дунд нээлттэй явуулдаг.

БАРИМТ 21

Шинэ Зеландын иргэдийн 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг бөгөөд хүүхдүүд 5 наснаасаа эхлэн 13 жилийн турш сургуульд сурснаар бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Тус улсын боловсролын систем нь сурагчдын математик, шинжлэх ухаан, болон унших чадварууд дээр суурилан дүгнэсэн олон улсын судалгаан долдугаар байранд эрэмбэлэгдсэн.

БАРИМТ 22

Уг улсын төрийн далбаа нь Австрали улсын далбаатай нэлээд төстэй. Далбааны цэнхэр өнгө нь далай тэнгисийг, улаан өнгийн дөрвөн од нь Номхон далай дахь тэдний байрлалыг бэлгэддэг. Харин далбааны дээд буланд байх Их Британийн тэмдэг нь нэгэн цагт Британичуудын колон улс байсных нь илрэл.

БАРИМТ 23

Улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Шинэ Зеланд Доллар” гэдэг бөгөөд одоогийн байдлаар 1.5 шинэ зеланд доллар нэг.ам америк доллартай тэнцэж байна. Мөн тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 14, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 22, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 50-р байруудад тус тус жагсдаг.

БАРИМТ 24

Шинэ Зеландын парламентийн гишүүн асан Жоржина Байер нь трансжендер хүн юм. Энэ үйл явдал нь уг улсыг анхны трансжендер парламентийн гишүүнтэй орон болгосон. Мөн хүн амын дундаж наслалт нь 80.3. Шинэ Зеланд нь эмийн компаниудыг олон нийтийн сүлжээнд сурталчилгаагаа байршуулахыг зөвшөөрсөн дэлхий дээрх хоёрхон (АНУ болон Шинэ Зеланд) улсын нэг.

image

Өвлийн олимп үргэлжилж буй энэ үед “Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар Шинэ Зеландыг онцолж байна. Учир нь тус улс өчигдөр өвлийн олимпын түүхэндээ анхны алтан медалиа хүртээд байгаа билээ. Та бүхэн Шинэ Зеланд улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    9 цаг 57 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    10 цаг 8 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    10 цаг 39 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    10 цаг 57 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    12 цаг 1 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    12 цаг 13 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    12 цаг 31 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    13 цаг 3 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    13 цаг 4 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    13 цаг 13 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    13 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    13 цаг 56 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    14 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    14 цаг 37 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    16 цаг 16 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    16 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    17 цаг 4 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    17 цаг 39 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    17 цаг 45 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    18 цаг 10 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК