Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Нидерланд

2022-2-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Нидерланд улс нь 12 аймгаас бүрддэг Баруун Европын хөгжил өндөртэй орон. Улсын зүүн хэсгээрээ Герман, урд талаараа Бельги улсуудтай тус тус хиллэдэг бол баруун хойд хэсгээрээ Хойд тэнгис рүү гарцтай. Үндсэн хэл нь нидерланд хэл боловч хүн амын ихэнх хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

БАРИМТ 2

Нийт 17.7 сая хүн амтай энэ улс  41,865 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэхүү үзүүлэлтүүд нь Нидерланд улсыг Европ тивийн хоёр дахь хамгийн их хүн амын нягтшилтай орон болгодог. Хүн амын ихэнх болох 54.1 хувь нь шашин шүтдэггүй бол 38.3 хувь нь христийн шашинтай.

БАРИМТ 3

Хэрэв та Нидерланд улсыг Голланд хэмээн дууддаг бол танд зориулсан тайлбарыг өгье. Голланд гэдэг бол Нидерланд улсыг бүрдүүлэгч 12 аймгийн хоёрынх нь (Хойд Голланд болон Өмнөд Голланд) нэр юм. Энэхүү аймгуудын нутаг дэвсгэрт байх үедээ “Би Голландад байна” гэж хэлж болох ч Нидерландын бусад бүс нутагт энэхүү хэллэгээсээ зайлсхийх хэрэгтэй. Түүхийн хувьд Голланд нь тус улсын эдийн засаг болон хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг байсан тул дэлхий даяар Нидерланд улсыг Голланд хэмээн хочлон дуудах болсон. Гэвч 2019 оноос хойш Нидерланд улс Голланд гэх нэрийг улсыг нь төлөөлүүлэн ашиглахыг хориглосон юм.

БАРИМТ 4

Нидерланд улс бол Европ тивийн хамгийн нам дор газар оршдог орон. Нийт газар нутгийн 26 хувь нь далайн түвшнээс доош бүсэд оршдог бол 60 хувь нь далайн түвшнээс дээш таван метр дотор байрладаг. Улсын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс доош долоон метрт оршдог. Нийслэл Амстердамын нисэх онгоцны буудал нь далайн түвшнээс таван метрийн доор байрладаг.

БАРИМТ 5

Нидерланд бол дэлхийн зургаа дахь хамгийн аз жаргалтай улс юм. Энэхүү жагсаалтыг ард иргэдийн эрх чөлөө, дундаж наслалт, нийгмийн дэмжлэг, хахууль, эрүүл амьдралын хэв маяг гэх зэрэг үзүүлэлтүүдийг нарийвчлан авч үзсэнээр гаргадаг. Мөн энэхүү жагсаалттай холбоотойгоор нидерландчууд дэлхийн бүх улсын иргэдээс илүү эрүүл хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг.

БАРИМТ 6

Мөн нидерландчууд Европ тивийн хамгийн найрсаг ард түмэн. Тэд өөрсдийн бодол санаагаа шууд цэгцтэй тойруулалгүйгээр илэрхийлэг бөгөөд гаднын жуулчдад тусахад үргэлж бэлэн байдаг гэнэ. Үүнээс гадна нидерландчууд бол Европын хамгийн их бие бялдрын хувьд идэвхтэй ард түмэн билээ. Тус улсын унадаг дугуйн зам нь ойролцоогоор 20,000км ба хүн амын тооноосоо хамаагүй олон унадаг дугуй (22 сая) Нидерланд улсад байдаг.

БАРИМТ 7

Нидерландын бизнес хэрэглэгчид болон хууль тогтоогчид 1602 онд дэлхийн анхны хувьцааны зах зээлийг эхлүүлж байсан. Мөн 1994 онд Нидерланд инженер Жаап Хаарцен “Bluetooth”-г зохион бүтээсэн. Эдгээрээс гадна кассет буюу соронзон хальсыг мөн л нидерланд инженер 1960 онд бүтээсэн.

БАРИМТ 8

Нидерланд улсын нийт хүн амын тавны нэг нь тус улсад мэндлээгүй. Энэхүү тоо баримт нь Нидерланд улсыг цагаачдыг нээлттэй хүлээн авдаг орон болохыг нь илтгэнэ. Турк, Суринам, Марокко улсуудаас олон тооны цагаачид ирдэг ба томоохон хотууд болох Амстердам болон Роттердам хотын иргэдийн гуравны нэг нь цагаачдаас бүрддэг. Маш олон төрлийн угсаа гаралтай хүмүүс нэг дор цуглан амьдардаг тул нидерландын гудамжнаас олон өөр үндэстний амттай хоолнуудыг олох боломжтой.

БАРИМТ 9

Нидерландчууд бол дэлхийн хамгийн өндөр хүмүүс. Хүн амын дундаж өндөр нь 175.62. Харин эрчүүдийн дундаж өндөр нь 183 см байдаг бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Мөн нидерланд эрчүүд маш царайлаг ба нидерландын зэвсэгт хүчний мэдээлж буйгаар тус улсын хүн амын дундаж өндөр нь сүүлийн 200 жилийн хугацаанд 20 см-ээр ихэссэн  гэнэ. Энэ нь тэдний генээс гадна эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн тогтмол хийдэгтэй нь салшгүй холбоотой. Эмэгтэйчүүдийн хувьд өндрөөрөө дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 10

Нидерланд улсыг та бүхэн үзэсгэлэнт хөдөө талд олон өнгийн үзэсгэлэнт цэцэгсээр хүрээлэгдсэн салхин тээрмийн дүр зургаар төсөөлдөг байж магадгүй. Тус улсад 1,000 гаруй салхин тээрэм байдаг бөгөөд үр тариаг гурил болгон нунтаглах зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байна. Жил бүр олон мянган жуулчид  Нидерландын салхин тээрмүүдээр зочилдог ба ЮНЕСКО 19 үзэсгэлэнт салхин тээрмийн бүс нутаг Киндердейнкийг соёлын өвөөрөө бүртгэж авсан байдаг. Энэхүү салхин тээрмүүд үерээс сэргийлж газраас ус зайлуулах зориулалтаар ашиглагддаг.

БАРИМТ 11

Харин цэцэгсийн хувьд алтанзул цэцэг Нидерланд улсад хамгийн алдартай. Мөн тус улс цэцэг экспортолдог хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Жил бүр ойролцоогоор хоёр тэрбум алтанзул цэцэг Нидерланд улсаас дэлхийн өнцөг буланг зорьдог. Өөр нэгэн баримтыг багтаахад нидерланд хүн жилд дунджаар 2,000гр чихэр өвсийг хэрэглэдэг. Энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт.

БАРИМТ 12

Нидерландын модон шаахай дэлхий даяар нэлээд алдартай. Нидерландчууд уг шаахайг дундад зууны үеэс эхлэн хүнд хүчир ажил хийх үедээ хөлөө хамгаалахын тулд өмссөөр ирсэн. Энэхүү шаахай нь бат бөх, усанд норохгүй, мөн цэвэрлэхэд хялбар гэдгээрээ тухайн цаг үед бусад төрлийн гутлуудаас онцгойрч байсан. Харин одоо цагт жуулчдад зарах бэлэг дурсгалын барааны хувиар уг шаахайг жилд зургаан сая ширхгийг үйлдвэрлэдэг.

БАРИМТ 13

Нидерланд улсын өөр нэгэн алдартай бараа бол яах аргагүй шар айраг. Хэдийгээр германчууд шиг их хэмжээгээр нидерландчууд шар айргийг хэрэглэдэггүй ч тус улсаас Heineken, Grolsch, Amstel гэх мэт алдартай шар айргийн брендүүд гаралтай. Тэд жилд дунджаар 2.1 тэрбум ам.долларын үнэ хүрэх хэмжээний шар айргийг экспортолдог. Энэ нь Мексик улсын дараа орох хэмжээ юм.

БАРИМТ 14

Улсын үндэсний өнгө нь улбар шар. Спорт сонирхогчид нидерландчуудыг улбар шарууд хэмээн хочилдог гэдгийг сайтар мэдэх байх. Учир нь нидерландын хааны удмынхан бүгд “Orange” буюу улбар шар гэх утгатай бүлгээс гаралтай бөгөөд өв соёлоо хүндэтгэн энэхүү өнгийг бэлгэддэг. Нидерландчууд үндэсний бахархлын өдрүүд болон дөрөвдүгээр сарын 27-нд тохиолддог Хаадуудын баяраар бүгд улбар шар өнгийн хувцсаар гангарч гадагш гаран баярын жагсаалд оролцдог.

БАРИМТ 15

Нидерландчууд лууванг анх улбар шар өнгөтэй болгосон. Хамгийн өргөн хэрэглээний хүнсний ногоонуудын нэг болох лууван нь анх шар, цагаан, болон үзмэн ягаан өнгөтэй байжээ. Гэвч нидерланд улсыг тусгаар тогтноход хамгийн их хувь нэмэр оруулсан “William of Orange”-д хүндэтгэл үзүүлэх зорилгоор нутгийн тариачид 17-р зууны үед улбар шар өнгийн лууванг тарьж эхэлсэн. Улмаар энэхүү шинэ төрлийн лууван дэлхий даяар тархаж хуучны төрлүүд нь үе шаттайгаар ховордсон.

БАРИМТ 16

Бусад Европын орнуудын адилаар Нидерланд улс болон хүмүүс ижил хүйстнүүдийг нээлттэй хүлээн зөвшөөрдөг. Тус улс нь ижил хүйстнүүдийг хоорондоо гэрлэхийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон. 2001 онд уг хууль батлагдсанаас хойш 15,000 гаруй ижил хүйстэн гэр бүл Нидерланд улсад бүртгэгдсэн.

БАРИМТ 17

Нидерландад найман хүүхдийн нэг нь эмнэлэгт бус гэртээ мэндэлдэг гэх хачирхалтай тоо баримт бий. Орчин үеийн хөгжсөн орон гэхэд энэ нь маш өндөр тоо юм. Гэртээ хүүхдээ төрүүлэхийг нидерландчууд үргэлж илүүд үздэг бөгөөд 1990 онд гурван хүүхэд тутмын нэг нь гэртээ мэндэлдэг байжээ. Ийм учраас гэртээ хүүхдээ төрүүлж буй бүх ээжүүд нидерландын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой байдаг ажээ.

БАРИМТ 18

Нидерланд улсын засгийн газар бензинээр ажилладаг машинуудыг 2030 он гэхэд бүрэн хориглохоор төлөвлөөд байгаа. Ингэснээр тус улсад зөвхөн цахилгаанаар ажилладаг машинуудыг ашиглах боломжтой болох бөгөөд байгаль орчинд маш сайн нөлөөтэй юм. Мөн хуванцар барааны хэрэглээг багасгах олон ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд бүх нидерландчууд гялгар тор хэрэглэхийн оронд өөрсдийн даавуун уутыг дэлгүүр лүү авч явдаг болсон.

БАРИМТ 19

Амстердамын Счиполын нисэх онгоцны буудлаас 97 улсын 332 чиглэл рүү шууд нислэг хийгддэг. Энэ нь Европ тивдээ тэргүүлэх амжилт юм. Уг онгоцны буудлаас долоо хоногт дор хаяж 4,800 онгоц хөөрдөг бөгөөд жилд дунджаар 60 сая зорчигч үйлчлүүлдэг. Энэхүү онгоцны буудал нь нидерландчуудад хүссэн газар луугаа хялбар мөн хямд хүрэх боломжийг олгодог.

БАРИМТ 20

Нидерландчууд улсынхаа уламжлалт урлагийн бүтээлүүдэд онцгой анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлдэг ард түмэн. Тус улсын засгийн газар нь жил бүр олон сая еврог урлагт зориулан төсөвлөдөг бөгөөд 2021 онд цар тахлын үеэр урлагийн салбарыг дэмжихийн тулд 385 сая еврог зарцуулсан. Мөн хүн амын 40 хувь нь өдөрт дунджаар 3-4 аяга кофег хэрэглэдэг. Кофе-шопууд Нидерланд улсад маш завгүй ажиллацгаадаг.

БАРИМТ 21

Роттердамын цагдаагийн газарт бэлтгэгдсэн мөрдөгч хархууд ажилладаг. Уг цагдаагийн газар нь 2013 оноос хойш хууль бус хар тамхины тээвэрлэлтийг зогсоохын тулд хархнуудын онцгой үнэрлэх чадварыг ашиглан бэлтгэж эхэлсэн. Хамгийн анхны мөрдөгч хархуудын нэрсийг Томсон, Томпсон, Магнум, Пойрот, Деррик гэдэг байсан ба бүгд маш чадварлаг мөрдөгчид.

БАРИМТ 22

Нидерланд улсын үндэсний спорт нь яах аргагүй хөлбөмбөг. Улбар шарууд гэх хочтой нидерландын шигшээ баг хэсэг хугацаанд уналтад орж ЕАШТ болон ДАШТ-ийг өнжсөний эцэст буцаад хүчирхэгжиж байгаа. Дэлхий дээрх спортын бүх төрлүүд тус улсад жигд сайн хөгжсөн бөгөөд зүлэгний хоккей болон волейболын шигшээ багууд  хөлбөмбөгийн адилаар маш алдартай. Мөн энэ цаг мөчид өвлийн олимпд Нидерландын баг тамирчид амжилттай оролцож байгаа. Ялангуяа нидерландын тэшүүрчид оролцсон бүх өрөлдөө медалийн төлөө хүчтэй өрсөлддөг. 

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн эртний төрийн дуулал Нидерланд улсынх. Анх 1572 онд үүсэж ард түмнээр дуулагдаж ирсэн уг төрийн дуулал нь 1932 онд албан ёсоор Нидерланд улсын төрийн дуулал хэмээн дуудагдах болсон. Мөн бидний уншиж судалдаг Монголын нууц товчоог бичсэн хүний нэр нь тодорхойгүй байдаг шиг Нидерланд улсын төрийн дууллын зохиогчийн нэрийг хэн ч мэддэггүй.

БАРИМТ 24

Нидерланд улсын төрийн далбаа нь цагаан, улаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг. Загварын хувьд Орос, Герман, Унгар гэх мэт улсуудынхтай адил бөгөөд өнгөний хувьд Орос болон Франц улсуудын далбаанаас санаа авсан. Улаан өнгө эр зориг, хүч чадал, тэсвэр хатуужлыг, цагаан өнгө энх тайван, шударга байдлыг, цэнхэр өнгө сонор сэрэмж, шударга ёсыг тус тус бэлгэддэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 24 дэх дугаараар өвлийн олимпын хүчтэй өрсөлдөгчийн нэг Нидерланд улсыг онцолж байна. Нидерланд улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК