Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Швейцар

2022-2-14
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Швейцар улс нь 26 кантоноос бүрддэг холбооны бүгд найрамдах улс бөгөөд холбооны эрх баригчид нь Берн хотод байрладаг. Улсын байршлын хувьд Баруун, Төв, Өмнөд Европын бүсүүдэд хамаарагддаг. Улсынхаа өмнөд хэсгээр Итали, баруун талаар Франц, хойд талаар Герман, зүүн хэсгээр Австри болон Лихтенштейн улсуудтай хиллэдэг далайд гарцгүй орон.

БАРИМТ 2

Газарзүйн байрлал нь Швейцарын өндөрлөг, Альпын нуруу, болон Жура нуруу гэх уулстай өндөрлөг бүсэд харьяалагддаг. Улсын газар нутгийн нийт хэмжээ нь 41,285 хавтгай дөрвөлжин километр бөгөөд 8.5 сая хүн амтай. Хүн амын ихэнх нь буюу 65.5 хувь нь христийн шашинтай бол 26.3 хувь нь шашин шүтлэггүй.

БАРИМТ 3

Швейцарчууд нэг хүний жилд хэрэглэдэг шоколадны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэд дэлхийн стандартад нийцсэн шоколадыг үйлдвэрлэхийн тулд кончинг хийх, шоколадыг хатууруулах гэх мэт аргуудыг анх санаачилсан. Нэг иргэн дунджаар жилд 8.8 кг шоколад хэрэглэдэг. Мөн сүүтэй шоколад 1975 онд Швейцар улсад үүссэн.

БАРИМТ 4

Дэлхий нийтийн хэрэглэдэг тансаг бугуйн цагуудын тэн хагас нь Швейцар улсад үйлдвэрлэгддэг. Tissot, Rolex, Patek Philippe, Longines, TAG Heuer нар бүгд Швейцарын брэндүүд юм. Улсын нийслэл нь Берн бол, хамгийн том хот нь Цюрих билээ. Мөн тус улсад далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт оршдог 4400 гаруй оргил байдаг.

БАРИМТ 5

Швейцарь улсад гэнэтийн гамшигт зориулан бэлтгэсэн маш олон тооны газар доорх хорогдох байрнууд бий. Ямар нэгэн цөмийн дайн дэгдлээ гэхэд Швейцарь улсын нийт хүн ам газар доорх хорогдох байрандаа аюулгүй нуугдах боломжтой гэсэн үг. Мөн хэн нэгнийг амиа хорлоход нь туслах үйлдлийг Швейцарь улс хүлээн зөвшөөрдөг.

БАРИМТ 6

Швейцар улсын гэр бүл салалтын хувь нь 42 хувь. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Мөн эрчүүд дунджаар 31.8 насандаа эмэгтэйчүүд 29.5 насандаа тус тус гэрлэдэг. Энэ нь тэднийг нэлээд хожуу гэрлэдэг ард түмэн гэдгийг илтгэнэ. Үүнээс гадна Швейцар бүсгүйчүүдийн анхны хүүхдээ төрүүлдэг дундаж нас нь 30.4. Энэ нь Европ тивийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

БАРИМТ 7

Марихуаны хэрэглээг уг улс хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Швейцар улсын 600,000 гаруй иргэн жилд ойролцоогоор 100 тонн мансууруулах бодисыг хэрэглэдэг. Одоогоор Швейцар улсын хүн амын 2 сая гаруй нь цагаачид бөгөөд тус улсын иргэншлийг авахын тулд Швейцарт дор хаяж 12 жил амьдарсан байх ёстой.

БАРИМТ 8

Хэрэв та Швейцар улсад багш байсан бол жилд дунджаар 68,000 ам.долларын (200 сая төгрөг) цалин авах бөгөөд дор хаяж 12 долоо хоногийн амралт авах эрхтэй байх байжээ. Гэхдээ өндөр цалингаа дагаад тус улсад амьдрах зардал өндөр гэдгийг санах хэрэгтэй. Цюрих хот нь амьдрах зардал хамгийн өндөртэй дэлхийн гурав дахь хот юм.

БАРИМТ 9

Швейцар улс нь хөрш зэргэлдээх улсуудтайгаа сайтар холбоотой бөгөөд 1815 оноос хойш зэвсэгт хүчний ямар нэгэн зөрчилдөөн уг улсад гарч байгаагүй. Үүний адилаар тус улсад гэмт хэргийн хувь ч маш бага юм. Гэвч Швейцар улсын банкны теллерүүд гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлж сумны хамгаалалттай шилний ард суудаг бөгөөд хоёр иргэн бүрийн нэг нь биеэ хамгаалах зорилгоор буу эзэмшдэг гэнэ.

БАРИМТ 10

Өвлийн үеэр Швейцар улсад их хэмжээний цас ордог. Ихэвчлэн оройн цагаар цас орж гудамж талбайг бүтэн бүрхдэг бөгөөд ямар ч машин зам дээгүүр явах боломжгүй болсон байдаг. Гэвч уг нөхцөл байдалд бүрэн бэлтгэлтэй байдаг хот тохижуулалтын ажилчдын ачаар өглөөний 8:00 гэхэд гудамжинд хуримтлагдсан бүх цас цэвэрлэгдэж хотын хөдөлгөөн эхлэхэд бэлэн болсон байдаг.

БАРИМТ 11

Швейцар улсын төрийн далбаа нь квадрат хэлбэртэй дэлхий дээрх хоёрхон далбааны (нэг нь Ватикан улсын далбаа) нэг юм. Энэхүү далбаа нь улаан дэвсгэр дээрх цагаан өнгийн загалмайн дүрсийг дүрслэн харуулсан байдаг. Загалмайн дүрс нь христийн шашныг илтгэдэг бол далбаа нь томоороо ардчилал, энх тайван, эрх чөлөө, үнэнч чанаруудыг бэлгэддэг. Хэдийгээр квадрат далбаатай болов ч олимпын наадамд оролцохдоо дүрмийн дагуу Швейцар улс тэгш өнцөгт хэлбэртэй далбааг ашигладаг.

БАРИМТ 12

Хамгийн анхны Нобелийн энх тайвны шагналын эзэн бол Швейцар улсын иргэн Анри Дюнан. Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч тэрээр 1901 онд уг шагналыг хүртэж байсан. Мөн түүнээс гадна 15 Швейцар хүн Нобелийн шагналыг хүртэж байсан түүхтэй.

БАРИМТ 13

Швейцар улсад амьтдын эрхийг хамгаалсан олон хууль бий. Швейцарчууд амьтдад маш хайртай бөгөөд нохойтойгоо хамт рестаронд орж үйлчлүүлэх боломжтой. Мөн алтан загс, усан гахай, тоть гэх мэт хосоороо амьдардаг амьтдыг тэжээхээр болвол хамгийн багадаа хоёрыг худалдаж авах ёстой. Хэрэв аль нэг нь үхэх юм бол үлдсэн тэжээвэр амьтандаа хань болгох үүднээс эзэн нь шинэ амьтан авч хосоор нь тэжээх үүрэгтэй.

БАРИМТ 14

Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн цэргийн албаны үүргээсээ зугтааж Швейцар улсад амьдарч байх хугацаандаа 1905 онд энерги хадгалагдах хуулийн тэгшитгэл болох  E=MC^2-г үндэслэсэн. Мөн алдарт жүжигчин Чарльз Чаплин амьдралынхаа сүүлийн 25 жилийг Швейцар улсад өнгөрүүлсэн.

БАРИМТ 15

Швейцар улс нь герман, франц, итали, романш гэх албан ёсны дөрвөн хэлтэй. Хүн амын ихэнх хувь нь ихэвчлэн герман хэлээр ярьдаг бол амьдарч буй газар нутгуудаасаа хамааран бусад хэлнүүд нь элбэг хэрэглэгддэг. Ийм учраас Швейцар улсын иргэд Герман, Итали, болон Франц улсын иргэдтэй адилхан нэртэй байх нь олон.

БАРИМТ 16

Хүн амын дөнгөж 17.5 хувь нь илүүдэл жинтэй. Энэ нь Европ тивийн хамгийн бага үзүүлэлт юм. Тэдний зөв хооллолт болон амьдралын зөв хэвшил нь тэднийг эрүүл чийрэг биетэй байхад нь том нөлөө үзүүлдэг. Швейцарчууд гадуур гарч цанаар гулгах, гүйх, мөн явган алхах дуртай тул өдөр тутмын дасгалд санаа зовдоггүй.

БАРИМТ 17

Насанд хүрсэн иргэний дундаж хөрөнгийн хэмжээгээрээ Швейцар улс дэлхийд тэргүүлдэг. Мөн хүний хөгжлийн индекс болон дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээгээрээ тус тус дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг өндөр хөгжилтэй орон.

БАРИМТ 18

Өндөр уулсаар хүрээлэгдсэн сэрүүн уур амьсгалтай тус оронд хамгийн өндөр хөгжсөн спортууд бол цана, сноуборд, болон ууланд авиралт. Хэдийгээр өвлийн спортууд голчлон хөгжсөн ч энэхүү цаг мөчид зохиогдож байгаа өвлийн олимпд Швейцар улсын баг тамирчид амжилт тааруу оролцож байна. Мөн теннис болон хөлбөмбөгийн спортууд Швейцарт нэлээд алдартай. Швейцар улс 1954 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2008 оны ЕАШТ-үүдийг зохион байсан туршлагатай. Мөн домогт теннисчин 20 удаа Гранд Слам тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Рожер Федерер Швейцар улсын иргэн билээ.

БАРИМТ 19

Швейцарчууд хэт их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг. Насанд хүрсэн Швейцар хүн жилд дунджаар 56.5 литр шар айраг, 36 литр виног тус тус хэрэглэдэг гэх судалгаа бий. Нийт хүн амын 3 хувь нь согтууруулах ундааны хамааралтай бөгөөд жилд 1600 гаруй хүн согтууруулах ундаанаас болж нас бардаг.

БАРИМТ 20

Гэхдээ виноны хувьд нөхцөл байдал арай өөр. Швейцарчууд маш амттай виног үйлдвэрлэдэг хэдий ч иргэд нь маш ихээр хэрэглэдэг тул зөвхөн 2 хувийг нь гадаад руу экспортолдог гэнэ. Мөн Швейцарчуудын дундаж наслалт 83.7 (дэлхийд хоёрдугаар байранд) бөгөөд ийм өндөр байгаагийн нэг шалтгааныг нь виноны хэрэглээтэй холбож тайлбарладаг.

БАРИМТ 21

Швейцар улсыг долоон хүн удирддаг. Тус улсад тогтсон Ерөнхийлөгч гэж байхгүй бөгөөд жил бүр сонгууль явагдаж тэдгээрийн хамгийн өндөр санал авсан нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Одоогийн Ерөнхийлөгчийг нь Иньяцио Кассис гэдэг бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа.

БАРИМТ 22

Швейцар улсад эцэг эхчүүд хүүхдүүддээ хүссэн нэрээ өгөх боломжгүй. Учир нь зохимжгүй нэр өгөх нь хүүхдийн эрхэнд халдаж буй гэмт хэрэг гэж үздэг байна. Эсрэг хүйстнийх нь нэр (эрэгтэй хүүхдэд эмэгтэй нэр өгөх), Библийн хорон санаат дүрүүдийн нэрс, алдартай брэндүүдийн нэрс, том хотуудын нэрс, эцэг эхийн нэрнээс санаа авсан нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог юм байна.

БАРИМТ 23

Швейцар улс нь ардчилсан улс бөгөөд ард иргэд нь хуулийн тогтолцоонд шууд оролцох эрхтэй. Ард иргэд 50,000 гарын үсэг цуглуулснаар батлагдаагүй хуулиудыг засгийн газарт өргөн барьж санал асуулгад оролцуулах боломжтой. Мөн Швейцар улс нь Европын Холбооны гишүүн улс биш бөгөөд жуулчдаас шенгений визаны оронд улсынх нь нэмэлт визаг шаарддаг.

БАРИМТ 24

18 нас хүрсэн Швейцар эрчүүд бүгд цэргийн алба хаах үүрэгтэй. Гэвч энэхүү алба нь 21 долоо хоног үргэлжлээд дуусдаггүй бөгөөд 34 нас хүртлээ бүх эрчүүд жилд гурван долоо хоногийн хугацаатай цэргийн бэлтгэлд хамрагддаг. Мөн ням гараг бүр бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд иргэдийг олон нийтийн газар чимээ шуугиан гаргахыг хориглодог.

image

“Өдөрт нэг улс” цуврал 25 дахь дугаараараа дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгальтай хэмээн хүлээн зөвшөөрөгддөг Швейцар улсыг онцолж байна. Өвлийн олимпын хүчтэй өрсөлдөгч улсын нэг Швейцарын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.66.30)
    де юре нийслэлгүй улс л д
    2023 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    9 цаг 57 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    10 цаг 8 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    10 цаг 38 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    10 цаг 57 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    12 цаг 1 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    12 цаг 13 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    12 цаг 31 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    13 цаг 3 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    13 цаг 4 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    13 цаг 13 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    13 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    13 цаг 56 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    14 цаг 24 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    14 цаг 37 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    16 цаг 16 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    16 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    17 цаг 3 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    17 цаг 39 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    17 цаг 45 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    18 цаг 9 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК