Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Турк

2022-2-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Турк улс нь Ази болон Европ тивүүдийг дамнасан Баруун Азийн Анатоли болон Европ тивийн Балканы хойгийн хэсэгт байрлалтай Грек, Болгар (баруун хойд), Гүрж (зүүн хойд), Армени, Азербайжан, Иран (зүүн), Ирак (зүүн урд), Сири (урд) гэх долоон улстай хиллэдэг орон.

БАРИМТ 2

Турк улсын нийт газар нутгийн хэмжээ нь 783,356 хавтгай дөрвөлжин километр. Улсынхаа хойд хэсгээр хар тэнгист баруун талаар Эгийн тэнгист тус тус гарцтай. Нийт хүн амын тоо нь 84.7 сая бөгөөд 70-75 хувь нь Турк үндэстэн бол 19 хувь нь Курд үндэстнээс бүрддэг.

БАРИМТ 3

Хүн амын ихэнх хувь нь муслимын шашинтай боловч дэлхийн хамгийн эртний христийн шашны сүм Турк улсад байдаг. Энэхүү сүмийг Есүсийн шавь Симон Петр бүтээсэн гэж үздэг бөгөөд жуулчдад нээлттэй байдаг тул та уг сүм рүү нэвтрэн орж эрт үеийн чимэглэл болон олон өөр зүйлсийн ул мөрийг харах боломжтой.

БАРИМТ 4

Турк улс нь Османы эзэнт гүрний нэг хэсэг байсан гэдгийг та бүхэн мэднэ. Гэвч дэлхийн I дайны дараа Османы гүрэн бутрах үеэр Туркийн тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлсэн. 1299 онд байгуулагдсан уг эзэнт гүрний түүх 1923 онд төгссөн. Улмаар 1923 оны аравдугаар сарын 29-нд тусгаар тогтносон улс болж анхны Ерөнхийлөгчөөрөө Мустафа Кемал Ататюркийг томилсон. Харин одоогийн Ерөнхийлөгч нь Реджеп Тайип Эрдоган бөгөөд 2014 оноос хойш уг албыг хашиж байгаа.

БАРИМТ 5

Турк улс нь дэлхийн хүрэн самрын (Hazelnut) хэрэглээний 75 хувийг дангаараа хангадаг. Тус улсын иргэд самрыг өдөр тутамдаа амттаны зориулалтаар өргөн хэрэглэдэг. Мөн улсын албан ёсны хэл нь турк хэл боловч Турк улсад өөр төрлийн 30 гаран хэл идэвхтэй хэрэглэгддэг. Турк улс нь монгол хэлтэй адил Алтай язгуурын хэл бөгөөд бүтэц нь хоорондоо тун төстэй.

БАРИМТ 6

Турк улсын нийслэлийг Анкара гэдэг. Харин улсын санхүүгийн төв болон хамгийн том хот нь Истанбул. Энэхүү хот нь Ази болон Европ тивийн зааг дээр баригдсан (хоёр тивийн зааг дээр оршдог цор ганц хот) бөгөөд хотын зүүн хэсэг Ази тивд оршдог бол баруун хэсэг нь Европ тивийн газар нутагт байрладаг. Мөн Турк улсын ихэнх газар нутаг Ази тивд оршдог ч урлаг, спорт, улс төрийн арга хэмжээнүүд дээр Европын бүсэд хамаарагддаг.

БАРИМТ 7

Истанбул хот нь дэлхийн хамгийн эртний мөн том захуудын нэг болох Гранд Базаар их захаараа алдартай. Өдөрт дунджаар 400,000 хүн уг захаар үйлчлүүлдэг бөгөөд Турк улсад очсон ихэнх жуулчид энэхүү захаар ороод гардаг уламжлалтай. Гранд Базаар зах нь даваа гарагаас бямба гарагийн хооронд өглөөний 9:00 цагаас оройны 19:00 цаг хүртэл нээлттэй.

БАРИМТ 8

Тариалангийн аж ахуй Турк улсад 11,000 жилийн өмнө үүссэн гэх онол байдаг. Туркийн өмнөд хэсэгт амьдардаг байсан эртний соёл иргэншилт овог аймгууд арвай, улаан буудай зэрэг үр тариа тарьдаг байсныг нотлох баримтууд байдаг. Мөн одоо цагт Турк улс нь борлуулдаг үр тарианыхаа хэмжээгээр дэлхийд аравдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 9

Турк улсын Истанбул хотод байрлах Ататуркийн нисэх онгоцны буудал нь дэлхийн 123 орны 250 цэг рүү шууд нислэг үйлддэг. Эдгээр нислэгүүдийн дунд манай Монгол улс багтдаг бөгөөд уг нисэх онгоцны буудал нь Турк улсын иргэдийг дэлхийн хүссэн газар руугаа хялбар хүрэх боломжоор нь хангаж өгдөг. Мөн Турк нь дэлхийн аялал жуулчлалын зургаа дахь том улс ба жилд 50 сая гаруй жуулчдыг хүлээн авдаг.

БАРИМТ 10

Турк хүмүүс улсынхаа үйлдвэрлэдэг турк кофед нэлээд дуртай боловч ихэвчлэн турк цай уухыг илүүд үздэг. Насанд хүрсэн турк хүмүүсийн 96 хувь нь өдөрт дор хаяж нэг аяга турк цай уудаг гэх судалгаа бий. Тырк хүмүүс алтанзул цэцгийн хэлбэртэй аяганд цайгаа аягалан бага багаар шимж уудаг уламжлалтай.

БАРИМТ 11

Цайнаас гадна Турк бол яах аргагүй дарсны эх орон юм. Турк улс нь дэлхийн хамгийн анхны дарс үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд дарс хийхэд ашигладаг усан үзэмний борлуулалтаараа дэлхийд дөрөвт жагсдаг. Энэ нь Турк улсын үржил шим сайтай хөрстэй холбоотой.

БАРИМТ 12

Турк улсад түүх соёлын үнэт өв маш олон. Дэлхийн түүхэн дэх томоохон гүрнүүдийн нэг Османы Эзэнт Гүрний нэг хэсэг байсан Турк улсад өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн үнэт өвөөр бүртгэгдсэн 13 газар байдаг. Үүгээр зогсохгүй тус улсын нийт 62 өв дэлхийн үнэт өвүүдийн урьдчилсан жагсаалтад багтсан. Эдгээрээс жишээ татан дурдвал Гөбекли Тепе (дэлхийн анхны хийд), Мезолитийн сүм, Эфес, дэлхийн I дайны байлдааны талбар гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 13

Туркууд Европ тивийн улсуудад олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг анх танилцуулсан. Хэрэв та бидний 24 баримтуудыг тогтмол уншдаг бол Нидерланд улсыг алтанзул цэцэгс маш алдартай гэдгийг мэдэх учиртай. Тэгвэл Төв Азиас гаралтай уг цэцэг Турк улсаар дамжуулан Нидерланд улсад хүрсэн түүхтэй. Мөн интоор болон Хойд Европын орнуудын ихээр хэрэглэдэг кофе гэх мэт барааг Туркууд анх Европ тивийн бусад орнууд руу нийлүүлсэн.

БАРИМТ 14

Далайн яст мэлхийний өндөглөдөг бүс нутаг Турк улсад байдаг. Иззтузу далайн эргийн баруун талд жил бүрийн таваас аравдугаар саруудын хооронд олон зуун далайн яст мэлхий чуулж 300 гаруй өндөг гаргадаг. Мөн Туркийн Засгийн газар уг бүс нутгийг жилийн турш жуулчдад нээлттэй хэвээр нь үлдээдэг.

БАРИМТ 15

Турк улсын хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 2002 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-үүдэд тус тус хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Мөн Турк улсад сагсанбөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжсөн бөгөөд эрэгтэйчүүдийн шигшээ баг нь 2010 оны ДАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн. Туркийн хөлбөмбөг болон сагсанбөмбөгийн тамирчид дэлхийн өндөр зэрэглэлийн багуудад тогтмол тоглодог.

БАРИМТ 16

Харин ганцаарчилсан төрлийн спортуудаас Турк улсын тамирчид жүдо, сонгомол, чөлөөт гэх мэт бөхийн бүх төрөлд өндөр амжилт гаргадаг. Мөн 2020 оны Токиогийн олимпд байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Туркийн залуу тамирчин Мете Газоз түрүүлсэн. Улсын үндэсний спорт нь тосон барилдаан бөгөөд бөхчүүд биеэ бүтэн тосолж байгаад барилддаг.

БАРИМТ 17

Турк улсад дөнгөж төрсөн хүүхдийг давслах гэх уламжлал байдаг. Энэхүү уламжлал нь нярай хүүхдийн биеийг бүхэлд нь давсаар бүрхдэг бөгөөд ингэснээр тухайн хүүхдийн нийгмийн муу муухай энергийг эсэргүүцэх дархлааг нь сайжруулдаг гэж үздэг. Мөн монголчууд нярай хүүхдийн өлгийн эсгий үнэг хайчлан уядаг шиг Турк улсад нярайн дэрэн дор яст мэлхий тавьдаг уламжлал бий. Одоо үед ихэнх иргэд уг мухар сүсэгт итгэхээ больсон хэдий ч хэрэгжүүлсээр байгаа хүмүүс цөөнгүй.

БАРИМТ 18

Турк хүмүүс 1934 онд өөрийн нэрний хамт овгоо ашиглах тухай хууль гарах хүртэл овгоо огт ашигладаггүй байсан. Одоо үед хамгийн түгээмэл Турк нэрнүүдээс нэрлэвэл Дениз, Ахмет, Мехмед, Али, Берк, Арда Эмре нар бол эмэгтэй нэрүүдийн хувьд Дилара, Исра, Айше, Фатма, Ясемин нар юм.

БАРИМТ 19

Туркын соёлд хүний амьдрал амттанаар эхэлж амттанаар дуусдаг гэж үздэг. Тиймээс хүүхэд мэндлэх үед үндэсний амттан болох “Халва”-г ээж нь амталдаг бол хүний оршуулган дээр халваг үлдээдэг ёс Турк улсад бий. Мөн Турк улс нь дэлхийн хамгийн залуу иргэдтэй улсуудын нэг юм. Иргэдийн дундаж нас нь 31.5 бөгөөд нийт иргэдийн 23 хувь нь 14 наснаас доош насны хүүхдүүдээс бүрддэг бол иргэдийн тал нь 30-аас доош насны хүмүүс.

БАРИМТ 20

Турк улсын төрийн далбаа нь улаан дэвсгэр дээрх хавирган сар болон таван хошууг дүрслэн үзүүлдэг. Хавирган сар нь муслимын шашинг, таван хошуу Туркын олон төрлийн соёл заншлыг, улаан өнгө нь дайн тулаанд амь үрэгдсэн дайчдын цусыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 21

Хэдийгээр Турк улс нь ижил хүйстнүүдийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрдөг ч ихэнх иргэд нь тэднийг хүлээж авдаггүй. Тиймээс ижил хүйстнүүд гудамж талбай, интернет орчин, бүр гэр бүл дотроо хүртэл тогтмол доромжлуулж ялгаварлагдаж байдаг. Судалгаанаас үзэхэд Турк оюутнуудын тал хувь нь ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй байна.

БАРИМТ 22

Эрүүл чийрэг биетэй насанд хүрсэн Турк эрчүүд ажил мэргэжил болон боловсролын байдлаасаа шалтгаалан гурван долоо хоногоос нэг жил хүртэл өөр өөр хугацаанд цэргийн албыг хаах үүрэгтэй. Турк улсад нийт 495,000 гаруй цэргийн нөөц байдаг бөгөөд энэ нь НАТО-гийн гишүүн орнууд дундаас АНУ-ын ард жагсах үзүүлэлт юм. Мөн Турк улс нь НАТО-гийн цөмийн зэвсэг хуваан эзэмших холбооны гишүүн бөгөөд Герман, Бельги, Итали, Нидерланд гэх орнуудтай хамт цөмийн зэвсэг эзэмшдэг.

БАРИМТ 23

Турк улсын сурагчид 12 жилийн хугацаанд бүрэн дунд боловсролыг ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшдэг. Тус улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 96.7%. 1990 он гэхэд уг хувь 79.2 хувь байсан бөгөөд жилд дунджаар 1.47 хувиар ихэссээр уг өндөр үзүүлэлтэд хүрсэн. Мөн Турк улсад 190 гаруй их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас гадна Туркын Засгийн газрын тэтгэлэг нь жилд 500,000 гаруй гадаадын сурагчдыг сонгон авч үнэ төлбөргүй сургадаг. Энэхүү тэтгэлэгт Монгол Улсын сурагчид хамрагдах боломжтой.

БАРИМТ 24

Турк хүмүүсийн нийтлэг гадаад төрхийг тодорхойлбол хар, хүрэн өнгийн үстэй, өндөр хамартай, европ хүмүүсээс дутахгүй өндөртэй байдаг. Харин нүдний хувьд Европ хүмүүсийн адил том давхраатай аль эсвэл азиудын адил жижиг нүдтэй гэх мэтээр хоорондоо нэлээд ялгаатай. Мөн туркууд маш найрсаг зочломтгой ард түмэн.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 27 дахь дугаараар цар тахлын үед жуулчдад хилээ нээлттэй байлгасан цөөхөн улсын нэг Туркийг онцолж байна. Турк улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (129.205.113.146)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.146)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    9 цаг 57 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    10 цаг 8 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    10 цаг 39 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    10 цаг 57 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    12 цаг 1 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    12 цаг 13 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    12 цаг 31 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    13 цаг 3 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    13 цаг 4 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    13 цаг 13 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    13 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    13 цаг 56 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    14 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    14 цаг 37 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    16 цаг 16 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    16 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    17 цаг 4 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    17 цаг 39 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    17 цаг 45 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    18 цаг 10 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК