Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Иран

2022-2-19
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Исламын Бүгд Найрамдах Иран улс нь 1,648,195 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 17-аар байранд буюу монгол улсын яг дээр бичигддэг) бөгөөд Баруун Азид байрладаг. Хүн амын тоо нь 83 сая бөгөөд тэдний ихэнх хувь нь исламын шашинтай.

БАРИМТ 2

Иран улсын албан ёсны хэл нь Перс хэл юм. Иранчууд араб үндэстэн биш бөгөөд тэд бол Перс хүмүүс юм. Ираны нэхмэлчид Перс хивсний хээн дээр албаар алдаа гаргадаг бөгөөд энэ нь тэдний “Бурхан л зөвхөн төгс” гэсэн итгэл үнэмшилтэй нь холбоотой. Дэлхийд алдартай эдгээр хивс нь 2500 жилийн турш Перс соёлын чухал хэсэг байсаар ирсэн. Мөн дэлхийн хамгийн том гараар нэхсэн хивс Иран улсад байдаг.

БАРИМТ 3

1979 оны хоёрдугаар сард эхэлсэн исламын хувьсгал амжилт олсноор Иран улс нь тус оны арван хоёрдугаар сарын 3-нд улсынхаа үндсэн хуулийг шинэчлэн баталсан. Уг хувьсгалын үеэр хаант засаглалыг халсан бөгөөд уг цаг мөчөөс хойш Исламын Бүгд Найрамдах Иран улс гэх нэрийг зүүх болсон. Одоогоор нэгдмэл теоктрат ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Али Хаменеи (дээд шатны удирдагч) болон Ибрахим Раиси (ерөнхийлөгч) нарт улсыг удирдах гол эрх мэдэл харьяалагддаг.

БАРИМТ 4

Өргөн уудам газар нутагтай тул Иран улсын цаг уурын байдал бүс нутгуудаасаа шалтгаалан хоорондоо нэлээд ялгаатай. Каспийн тэнгисийн эрэг бүсээр их бороотой сэрүүн байдаг бол улсын урд хэсэг харьцангуй халуун мөн хуурай байдаг. Энэхүү хоёр бүс нутгууд танд хоёр өөр улс мэт сэтгэгдэл төрүүлнэ.

БАРИМТ 5

Иран улс нь дэлхийн газрын тосны нөөцийн 10%-ийг ганцаараа эзэмшдэг. Тус улсын газрын тосны нийт хэмжээ нь 125 тэрбум баррель. Үүний зэрэгцээ дэлхийн газрын тосны нөөцийн 50% нь Иран улсын ойролцоох Персийн булан дахь улс орнуудаас бүрддэг.

БАРИМТ 6

Иран улсад хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг үүссэн хэмээн судлаачид үздэг. Манай эриний өмнөх 4000 жилийн үед Иран улсын нутаг дэвсгэр дээр хүн төрөлхтөн соёл иргэншлийг бүтээж амьдарч эхэлсэн бөгөөд манай эриний өмнөх зургадугаар зууны жилүүдэд Ахеменидийн эзэнт гүрэн (дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэг) үүссэн.

БАРИМТ 7

Олон зуун жилийн туршид дэлхий нийтийг байлдан дагуулсны эцэст олон хэсэг болон бутарсны үндсэн дээр Ахеменидийн эзэнт гүрэн долдугаар зууны үед Арабын муслимуудад эзлэгдэж исламын шашин тус улсад тархах үндсийг тавьсан. Гэвч есдүгээр зууны үед Монголчууд болон Селжук Туркууд уг бүс нутгийг байлдан дагуулсан түүхтэй.

БАРИМТ 8

Улмаар 15-аар зууны үед өөрсдийн эзэнт гүрнийг дахин байгуулж, 18-аар зуунд Надер Шахын удирдлага дор буцаад дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэг болтлоо хүчирхэгжсэн. Гэвч 19-ээр зуунд Орос улстай удаа дараалан зөрчилдөж олон удаа байлдсан бөгөөд үр дүнд нь их хэмжээний газар нутгаа алдсан.

БАРИМТ 9

1979 онд шинэ засаглал, шинэ улстай болсноор иранчууд бүхнийг эхнээс нь эхлэх ёстой болсон тул шашны удирдагчид залуу иргэдийг хоорондоо гэрлэж олон хүүхэдтэй болохыг Коран судрын сургаалаас иш татан уриалж байсан. Энэхүү үйл хэргийг улсын засгийн газар мөн дэмжиж байсан бөгөөд олон хүүхэдтэй хосуудыг зурагт, хоол хүнс, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсээр хангаж байсан. Гэвч хүн амын тоо маш хурдацтай өсөж Иран улсын дэд бүтцээс давах аюул нүүрлэсэн тул уг хөтөлбөрийг 1988 онд дуусгавар болгосон. Үүний үр дүнд өдгөө Иран улсын хүн амын ихэнх хэсгийг 30-аас доош насны хүмүүс бүрүүлдэг.

БАРИМТ 10

Иран улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглодог хэдий ч хүйс солих мэс заслыг хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлдэг. Энэхүү мэс заслыг хийсэн тоогоороо Иран улс нь Тайланд улсын араас дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Хэрэв иргэд уг мэс заслыг хийлгэхийг хүссэн ч санхүүгийн хувьд боломжгүй байвал төрөөс дэмжлэг үзүүлдэг гэнэ. Энэ нь тэдний ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг үзэлтэй нь холбоотой.

БАРИМТ 11

Иран улсад амьдардаг дүрвэгчдийн тоо дэлхийн аль ч улсад амьдардаг дүрвэгчдээс хамаагүй олон. Дайн тулааны хөлд дарагдсан хөрш зэргэлдээх Афганистан болон Ирак улсуудаас л гэхэд нэг сая гаруй хүмүүс Иран улс руу дүрвэсэн байдаг гэнэ. Тэдний ихэнх нь цагаач ажилчид бөгөөд Ираны хот суурин бүсэд бага цалингаар ажиллахад үргэлж бэлэн байдаг.

БАРИМТ 12

Иран улс нь энгийн армийн хүчин болон Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус гэх хоёр хоорондоо хамааралгүй зэвсэгт хүчинтэй. Тус улсад ойролцоогоор 500,000 идэвхтэй цэргүүдээс гадна 350,000 яаралтай үед эх орныхоо төлөө тулалдах үүрэгтэй цэргүүд байдаг.

БАРИМТ 13

Иран улсын эдийн засгийг хөдөө аж ахуй, байгалийн олборлолт, болон үйлчилгээний салбарууд голчлон бүрдүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 17-аар байранд жагсдаг бол худалдан авах чадварын паритэтаар дэлхийд 23-аар байранд эрэмбэлэгддэг. Гэвч АНУ-ын тавиад буй эдийн засгийн хоригоос шалтгаалан тус улсын эдийн засаг 2018 онд 3.9%-аар унасан.

БАРИМТ 14

Ираны уламжлалт хувцасыг “Хижаб” гэдэг ба есөөс дээш насны эмэгтэйчүүд олон нийтийн газар заавал хижаб өмсөж хөл болон мөрөө халхлах ёстой. Энэхүү жишээнээс харахад Иран улсад хүйсийн эрх тэгш байдал үйлчилдэггүй бөгөөд эмэгтэйчүүдийг дорд үздэг гэдэг нь маш тодорхой. Мөн Иран улсад гэр бүл салах юм бол хүүхдийг аав нь өсгөх эрхтэй бөгөөд ээжийнх нь хувьд хүүхдээ өсгөх, хүүхэдтэйгээ уулзах гэх мэт бүх эрхээ хуулийн дагуу алддаг.

БАРИМТ 15

Иранд эрчүүдийг дөрөв хүртэлх тооны эхнэртэй болохыг хүлээн зөвшөөрдөг. Эрчүүд 15 насанд хүрсэн даруйдаа эхнэр авах боломжтой бол эмэгтэйчүүд 13 наснаасаа эхлэн нөхөрт гарах боломжтой. Хэрэв охидууд бага насандаа нөхөрт гарах юм бол үргэлжлүүлэн дунд болон ахлах сургуульдаа сурах боломжгүй. Мөн Иран улсад богино хугацааны гэрээт гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг.

БАРИМТ 16

Хэрэв эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөх юм бол цагдаа нар нь хохирогчдыг хэрэг үйлдсэн этгээдтэй гэрлэхийг хүчээр шаардах үйл явдал элбэг тохиолддог. Энэ нь хэргийг хялбар шийдэх нэгэн арга юм. Мөн Иран улсад эхнэрүүдийг нөхрийнх нь нэгэн төрлийн өмч гэж үздэг тул гэр бүлийн хүчирхийллийг цагдаа нар нь тоож авч хэлэлцэхгүй.

БАРИМТ 17

Дэхийн хамгийн эртний мөн алдартай муурын үүлдрүүдийн нэг болох “Перс муур” Иран улсаас гаралтай. Уг муурын үүлдрийн нэр хүнд 19-ээр зууны үед Европ тивийн орнуудад, дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк тивд тус тус алдаршсан. Уг муур нь маш үслэг бөгөөд дугуй хэлбэрийн нүүртэй. Харин гарал үүслийнх нь хувьд Ираны уулархаг бүс нутгаас гаралтай бөгөөд урт торгомсог үс нь тэднийг хүйтнээс хамгаалдаг байжээ.

БАРИМТ 18

Иран улсын хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Ази тивдээ маш хүчирхэг бөгөөд энэ онд зохиогдох ДАШТ-д оролцох эрхээ аль хэдийн баталгаажуулаад байна. Мөн олимпын наадамд 1948 оноос хойш оролцож эхэлсэн тэд хүндийн өргөлт, эрэгтэй волейбол, сонгомол, болон чөлөөт бөхийн спортуудаар өндөр амжилт гаргадаг. Манай улсыг төлөөлөн “Токио 2020” олимпын наадамд оролцсон Саид Моллаи Иран улсын иргэн байсан гэдгийг та бүхэн мэдэх биз.

БАРИМТ 19

2012 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад Ираны шигшээ багийн тамирчид оролцох боломжгүй болсон. Учир нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос Ираны шигшээ багийг үндэсний хувцас болох хижабыг өмсөж тоглохыг зөвшөөрөөгүй.

БАРИМТ 20

Иран улс өөрсдийн гэсэн онцгой календарийг дэлхий нийтийн календарийн хамт ашигладаг. Үүнийг нарны календарь хэмээн нэрлэдэг ба дэлхийн нарыг тойрон эргэх хөдөлгөөнөөс хамааран үүсдэг. Жилийн эхний өдөр нь хаврын эхний өдөр (Наурыз) бөгөөд эхний зургаан сар 31, дараагийн таван сар 30, сүүлийн сар 29 хоногуудаас тус бүр бүрддэг.

БАРИМТ 21

Иран улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ Персийн овог удмыг бэлгэдсэн улаан өнгийн дөрвөн ширхэг хавирган сар, сэлэмнээс бүрдсэн бэлгэ тэмдгийг дүрслэн харуулдаг. Ногоон өнгө нь исламын шашин, цагаан өнгө нь цэвэр ариун байдал болон амар амгаланг, улаан өнгө нь эр зориг болон цусыг бэлгэддэг. Мөн ногоон болон улаан хөндлөн зураасны захад үндэснийхээ хээ угалзыг шингээсэн байдаг.

БАРИМТ 22

Иранчууд пүрэв болон баасан гарагт амардаг. Тэгэхээр өнөөдрийн хувьд Иран улсад амралтын дараах ажлын эхний өдөр эхэлж байгаа гэсэн үг юм. Мөн Иран үндэсний хоолнууд маш амттай. Ихэвчлэн үндэсний хоолнууд нь будаа болон талхтай ирдэг. Цагаан будаатай шөл нь Ираны хамгийн алдартай хоол боловч жуулчдын хувьд кебабыг илүү ихээр таашаадаг. Мөн иранчууд хоол бүрээ салат эсвэл шинэ ногоо гэх мэт хачиртай идэх дуртай.

БАРИМТ 23

Иранд очвол эрхий хуруугаа хэзээ ч дээш өргөж болохгүй. Ихэнх улсад энэхүү үйлдэл нь эерэг утгатай хэдий ч Иран улсад эсрэгээрээ. Эрхий хуруу гаргах нь хэн нэгэн рүү дунд хуруугаа гаргаж байгаагаас өөрцгүй. Мөн Иран улсын нийслэл нь Техран ба уг хотод 8.7 сая хүн амьдардаг.

БАРИМТ 24

Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчдөг орон хэдий ч их дээд сургуульд элсэн ордог сурагчдын 65% нь эмэгтэйчүүд байдаг. Нэгэнт нийгэм нь тэдний үнэ цэнийг үнэлэхгүй тул боловсрол эзэмшиж өөрсдийн хүчээр амьдрах сонголтыг Иран бүсгүйчүүд ихэвчлэн хийдэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 30 дахь дугаараар Ази тивийн төлөөлөл болох Иран улсыг онцолж байна. Та бүхэн Иран улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    10 цаг 1 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    10 цаг 12 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    10 цаг 43 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    11 цаг 1 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    12 цаг 5 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    12 цаг 17 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    12 цаг 35 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    13 цаг 7 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    13 цаг 8 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    13 цаг 17 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    13 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    14 цаг 0 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    14 цаг 29 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    14 цаг 41 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    16 цаг 20 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    16 цаг 47 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    17 цаг 8 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    17 цаг 43 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    17 цаг 49 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    18 цаг 14 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК