Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Итали

2022-2-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Итали улс нь Альпын нуруу болон улсаа тойрсон бүлэг арлуудаас бүрддэг, Баруун Өмнөд Европын Газар Дундын тэнгисийн бүсэд харьяалагддаг орон. Газар нутгийн нийт хэмжээ нь 301,230 бөгөөд өндөр өсгийтэй гутлын хэлбэртэй.

БАРИМТ 2

Нийт хүн ам нь 60.3 сая ба 84.4% нь христийн шашинтай бол 11.6% нь шашин шүтлэггүй. Итали улсын хоч нэрийг “Бэл Паэз” гэдэг ба энэ нь “Үзэсгэлэнтэй орон” гэсэн утгатай. Тус улсыг жилд дунджаар 46 сая жуулчин зорьдог бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 3

Итали улс нь Европ тивийн хамгийн урт хугацааны арвин түүхтэй улсуудын нэг. Ромын эзэнт гүрэн нь манай эриний өмнөх 753 он байгуулагдсан бөгөөд олон зуун жилийн турш Европ болон Хойд Африкийг байлдан дагуулсан. Гэвч манай эриний 395 онд Ромын эзэнт гүрэн бутарч тусдаа мужуудад хуваагдсан. Харин 1861 онд буцаан нэгдэж Итали улсыг байгуулсан. 

БАРИМТ 4

Бенито Муссолини 1925 онд Итали улсад дарангуйлал тогтоож 20 жилийн турш уг улсыг удирдсан. Тэрээр дэлхийн 2-р дайны үеэр Италийг Германтай нийлүүлснээр 1945 онд партизаны цэргүүдэд цаазлуулсан. Улмаар 1946 оны зургадугаар сарын 2-нд Итали улс нь албан ёсоор бүгд найрамдах улс болж дарангуйллаас мултарсан түүхтэй. Иймээс уг өдрийг үндэснийхээ баяр болгож жил бүр улс даяараа тэмдэглэх болсон.

БАРИМТ 5

Итали улсын далбаа нь Франц улсын далбааны загвараас санаа авсан бөгөөд ногоон, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Ногоон өнгө итгэл найдварыг, цагаан өнгө үнэнч сэтгэлийг, улаан өнгө буяны үйлсийг тус тус бэлгэддэг. Энэхүү төрийн далбааны өдөр нь нэгдүгээр сарын долоонд тохиодог бөгөөд 1797 онд хамгийн анх уг далбааг мандуулсан Реджио Эмилиа гэх газарт баярыг тэмдэглэдэг.

БАРИМТ 6

Өмнө нь дурдсанчлан Итали улс олон тооны жуулчдыг хүлээн авдаг. Тэгвэл жуулчдын дунд нэгэн сонирхолтой уламжлал байдаг. Хэрэв та нийслэл хот Ромд байрлах Треви усан оргилуур луу зоос шидэх юм бол танд хэзээ нэгэн цагт дахин Ром хот руу ирэх завшаан олддог гэх утгатай домог байдаг тул жуулчид уг усан оргилуурыг зорьж очин зоос шиддэг гэнэ. Жилд дунджаар уг усан оргилуур луу жуулчид нэг сая еврог (3,200,000 төгрөг) шиддэг бөгөөд уг мөнгө 100% нь буяны үйлсэд зарцуулагддаг.

БАРИМТ 7

Урт хамартай модоор хийгдсэн Пинаккио хүүхэлдэйг та бүхэн бүгд мэдэх биз. Тэгвэл уг алдарт хүүхэлдэйн түүхийг Итали зохиолч Карло Коллоди 1880 онд бичсэн бөгөөд Италийн хүүхдийн сонин дээр цуврал болон нийтлэгдэж байсан. Мөн Итали улсад 1,500 гаруй үзэсгэлэнт нуурууд бий.

БАРИМТ 8

Итали улсад нийт 55 ширхэг дэлхийн үнэт өвийн дурсгалт газар байдаг. Уг тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд дурсгалт газрууд нь Итали улсын өнцөг булан бүрд тархсан байдаг. Тэдний нэг болох Систин сүмийг жилд ойролцоогоор 20,000 хүн үздэг. Италийн алдарт уран бүтээлч Микеланжело 1512 онд энэхүү сүмийг барьсан.  Уг сүмд Италийн Попын албан ёсны оршин суудаг хаяг нь бөгөөд шинэ Попыг сонгох албан ажилд нь томилох үйл хэргийг ч мөн энэхүү сүмд үйлддэг.

БАРИМТ 9

Европ тивд идэвхтэй гурван ширхэг галт уул байдаг ба тэдгээр нь бүгд Итали улсад байрлалтай. Сицили дэх Этна галт уул нь 2021 онд дэлбэрсэн бөгөөд энэ нь түүний 50 дахь удаагийн дэлбэрэлт байсан. Хэдийгээр энэхүү галт уул нь идэвхтэй хэвээр байгаа ч Этна уулын орой руу гардаг аялал байдаг гэнэ. Өөр нэгэн идэвхтэй галт уул нь Стромболи бөгөөд Сицилигийн ойролцоох жижиг арал дээр байрладаг. Харин гурав дахь уулыг нь Везувий гэдэг.

БАРИМТ 10

Итали улсын нийслэл Ром хотын дунд дэлхийн хамгийн жижиг улс болох Ватикан хот оршдог. Ватикан улс нь ердөө дөрвөн хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд уг улсыг Италийн Поп удирддаг. 1929 онд тусгаар тогтносон улс болсон тэдний эдийн засгийн ихэнх хэсэг нь хандиваас бүрддэг.

БАРИМТ 11

Европ тивийн хамгийн өндөр цэгүүдийн нэг болох Мон Бланк уул Итали улсын газар нутагт харьяалагддаг. Далайн түвшнээс дээш 4,808 метрийн өндөрт орших уг уул нь Альпын нуруудын хамгийн өндөрлөг цэг юм. Итали улсын албан ёсны хэл нь итали хэл бөгөөд Хойд Италид хүмүүс ихэвчлэн герман хэлийг ашигладаг.

БАРИМТ 12

Хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг болсон олон мянган бүтээлүүд зүйл Итали улсад үүссэн. Температурыг хэмждэг термометр гэх багажийг Санторио Сантотрио 1612 онд Итали улсад бүтээгдсэн бол зай буюу батарейг 1800 онд Итали эрдэмтэн Алессандро Вольта (түүний нэрээр цахилгааны хэмжүүрийг вольт хэмээн нэрлэсэн) бүтээсэн. Мөн дэлхийн хамгийн анхны банк Итали улсаас үүсэлтэй (1149 онд) бөгөөд нарны шилийг 13-аар зууны үед мөн л Италичууд бүтээсэн.

БАРИМТ 13

Америк тивийг анх нээсэн дэлхий нийтэд алдартай далайчин, судлаач, эрэл хайгуулч Кристофер Колумб 1451 онд Итали улсад мэндэлсэн. Хэдийгээр Итали хүн хэдий ч тэрээр Испани улсын туган дор далайд гардаг байсан. Мөн тэрээр Атлантын далайг бүтэн туулсан анхны Европ далайчин юм.

БАРИМТ 14

Итали үндэсний хоол дэлхийд маш алдартай. Ихэнх Итали хоол үхэр гахайн мах, төмс, далайн амьтад, будаа, паста гэх бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Мөн дэлхийн хамгийн алдартай хоолнуудын нэг болох пицца нь манай эриний 10 онд анх Итали улсад үүссэн бөгөөд 17-аар зууны үед шинэчлэгдэж дэлхий нийтэд танигдсан. Мөн манай эриний өмнөх дөрөвдүгээр оны үед итали улсад паста үүссэн. Улмаар Марко Поло (тэрээр Итали хүн байсан) пастаг Хятад улсад танилцуулснаар уг хоолны нэр алдар хурдацтай өссөн.

БАРИМТ 15

Итали улс бол хамгийн их хэмжээний дарс үйлдвэрлэдэг орон. Жилд ойролцоогоор 5,480,000 литр дарсыг боловсруулдаг бөгөөд ихэнхийг нь Герман, АНУ, болон Их Британи руу экспортолдог. Мөн Итали улсад 20,000 гаруй хүн баристагаар ажилладаг бөгөөд италичууд өдөрт 12 сая аяга эспрессо хэрэглэдэг. Та Итали улсад өдрийн аль ч цагт эспрессо захиалж болох бол өглөөний 11 цагаас хойш капучино авахыг хориглодог.

БАРИМТ 16

Дэлхийн хамгийн эртний их дээд сургууль (Болоньягийн Их Сургууль) бол Итали улсынх. Тус их сургууль нь 1088 онд байгуулагдсан бөгөөд 934 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зургаагаас арван зургаан насны хүүхдүүд бүгд сургуульд суралцаж дунд ангиа төгсөх үүрэгтэй бөгөөд тухайн шатны улсын сургуулиуд нь бүгд үнэгүй. Харин Хойд Италийн сургуулиудын сургалтын чанар нь Өмнөд Италийн сургуулиудаасаа хамаагүй илүү байдаг гэнэ.

БАРИМТ 17

Итали улсын зарим барилгуудад 17-аар давхар гэж байхгүй. Учир нь XVII гэх тоо нь үхлийг бэлгэддэг гэж италичууд үздэг. Мөн Турин хотод нохой тэжээдэг хүмүүс нохойгоо өдөрт гурван удаа салхилуулах үүрэгтэй бөгөөд уг дүрмийг дагахгүй бол торгуулдаг гэнэ.

БАРИМТ 18

Италийн одоогийн хүн амын дундаж нас нь 45.7 бөгөөд энэ нь дэлхийд хоёрдугаар байранд (Япон улсын ард) жагсана. Энэ байдлаараа үргэлжилбэл Итали улсын хүн амын дундаж нас нь 2050 он гэхэд 54 нас хүрэх тухай судалгаа хүртэл бий. Үүний гол шалтгаан нь италичуудын өндөр наслалт (83.2) болон хүүхэд төрөлтийн бага хувь юм. Италид гэр бүлтэй болоогүй хүмүүс 30 нас хүртлээ ээж аавынхаа хамт амьдрахыг энгийн үзэгдэл хэмээн үздэг. Мөн ихэнх Итали хосууд залуу насандаа хүүхэдтэй болохоос татгалздаг.

БАРИМТ 19

Итали улсад малгайгаа орон дээр тавихыг муу ёр гэж үздэг. Учир нь Италид тахилч лам нар үхэж буй хүнийг сүүлчийн замд нь үдэхээр очихдоо орон дээр нь малгайгаа тайлж тавьдаг уламжлалтай холбоотой. Мөн италичуудын дунд хэн нэгний хөлийг шүүрээр дарвал тухайн хүн хэзээ ч гэрлэхгүй гэх мухар сүсэг байдаг.

БАРИМТ 20

Итали улсын газар нутгийн тавны дөрөв нь өндөр уулс эсвэл дов толгодоос бүрддэг. Мөн Итали улсад Повеглия гэх арал байдаг бөгөөд энэхүү арал дээр маш олон хий үзэгдэл байдаг гэж үздэг тул жуулчдыг болон италийн иргэдийг уг арал руу нэвтрэхийг хориглодог.

БАРИМТ 21

Итали улсын хамгийн алдартай спорт нь мэдээж хөлбөмбөг. Итали улсын хөлбөмбөгийн хамгийн дээд лиг болох Сери А нь дэлхийн хамгийн хүчирхэг лигүүдийн нэг билээ. Тус лигт дэлхийн шилдэг клубууд болох А.С Милан (Милан ХББ), Интер Милан, Ювентус, Наполи, Рома, Лацио, Фиорентина ХББ нар харьяалагддаг. Мөн Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д дөрвөн удаа (1934, 1938, 1982, 2006), ЕАШТ-д хоёр удаа (1968, 2020) онуудад түрүүлсэн. Итали хэв маягийн хөлбөмбөг нь нягт хамгаалалт болон биеийн хүч их ашигласан тоглолтоороо алдартай.

БАРИМТ 22

Хөлбөмбөгөөс гадна Италид сагсанбөмбөг, волейбол, регби гэх багийн спортууд алдартай. Ялангуяа Италийн эрэгтэй, эмэгтэй волейболын шигшээ багууд нь дэлхийн шилдэг багуудын нэг. Итали улсад бүх төрлийн ганцаарчилсан спортууд дэлхийн хэмжээнд өрсөлдөх шатанд хөгжсөн бөгөөд дугуйн спорт тус улсад маш алдартай. Мөн өвлийн олимпд амжилт дүүрэн оролцдог ба 2026 оны өвлийн олимпыг Итали улс зохион байгуулахаар болсон.

БАРИМТ 23

Итали бол загварын улс юм. Италичууд үргэлж загварын өндөр мэдрэмжтэй байдгаас гадна дэлхийн агварын чиглэлийг тодорхойлсоор ирсэн. Италийн шилдэг загварын брэндүүдийг дурдвал Gucci, Armani, Prada, Versace, Valentino, Fendi, Missoni гэх мэт. Милан, Ром, болон Флоренц хотууд нь Италийн төдийгүй дэлхийн загварын нийслэлүүд юм.

БАРИМТ 24

Алдарт зураач, инженер, зохион бүтээгч, уран барималч, архитектор, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Итали улсын Винчи хотод мэндэлсэн. Дэлхийн хамгийн агуу уран бүтээлүүдийн нэг болох Мона Лизаг зурсан түүний сэтгэн бодох чадвар нь бусдаас өөр түвшинд байсан бөгөөд буруу цаг үедээ төрсөн хүмүүсийн нэгээр нэрлэгддэг. Учир нь түүний амьдарч байсан үед нь түүний зохион бүтээхээр санааг нь гараад байсан байлдааны хуягт машин, нарны эрчим хүч цуглуулагч, нисдэг машин гэх мэт бүтээлүүдийг түүний амьдарч байсан техник технологи хөгжиж эхэлж байсан цаг үед хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар “Бээжин 2022” өвлийн олимп өндөрлөж буйтай холбогдуулан 2026 оны өвлийн олимпыг зохион байгуулах Итали улсыг онцолж байна. Итали улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Туяанаа (202.9.46.154)
    Сонирхолтэй мэдээлжд байнх
    2026 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.164.197)
    Театр Дуурь сонгодог урлаг зайлшгүй бичих зүйл шүү дээ уг нь
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.19.16)
    Моно Лиса гэнэ ээ..Моно Лиза г ном уншдаг болгон мэднэ дээ, Мөн Систин сум гэж бичжээ. Дунд сургуулийн хүүхэд ч ингэж бичихгүй дээ.Их алдаатай бас буруу бичих юм.Хэдэн сайхан зураг дагуулбал тун зүгээрсэн
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.238)
    Тоо баримтаа нягтлаачээ... - Нэг итали хүн өдөрт 660 аяга кофе уух уу? - Дундаж наслалт 45.7 гэнэ ээ...
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
    • Дундаж нас гэж байна аа, бас 5 итали хүн тутмын нэг нь өдөр бүр эспрессо уудаг гэсэн үг ээ. Тоо баримт нь гайгүй л байна шд.
      2022 оны 02 сарын 20
    • Ойлгож уншаа
      2022 оны 02 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 20 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 24 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 43 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК