Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Барбадос

2022-2-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Барбадос нь Карибын тэнгисийн Бага Антилийн Арлуудын дунд оршдог арлын орон. Улсын нийт газар нутгийн хэмжээ нь 439 хавтгай дөрвөлжин бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 183 дугаар байранд жагсдаг (13 дахь жижиг улс). Харин хүн амын хувьд 287 мянга ба тэдний 75.6 хувь нь христийн шашинтай.

БАРИМТ 2

Барбадос улсын нутаг дэвсгэрт XIII зууны үед анх Калинаго овгийн хүмүүс суурьшсан бөгөөд XV зууны үед Испанийн далайчид хөл тавьсан. Улмаар Испанийн газрын зурагт 1511 онд дүрслэгдсэн уг арлыг 1532-1536 оны хооронд Португалийн Эзэнт Гүрэн эзэгнэж 1620 онд орхин одсон.

БАРИМТ 3

Английн хөлөг онгоц 1625 онд Барбадос улсад ирсэн бөгөөд 1627 онд суурьшин амьдрахаар олон зуун англичууд уг арлыг зорьсон. Ийнхүү Барбадос улс нь Английн (сүүлд Британийн) колон улс болсон ба англичууд Африк боолуудыг газар тариалангийн салбарт олноор нь хөдөлмөр эрхлүүлж байсан.

БАРИМТ 4

Олон зуун жилийн турш колоничлогдсоны эцэст 1966 оны арван нэгдүгээр сарын 30-нд Барбадос улс албан ёсоор тусгаар тогтнолоо зарлаж Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүнээр үлдэж II-р Элизабетыг улсынхаа хатан хаанаар өргөмжилсөн. Гэхдээ 2021 оны аравдугаар сард Сандра Мейсон Барбадос улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож II-р Элизабетын байр суурийг орлон авсан.

БАРИМТ 5

Барбадос улсын иргэдийн 90 хувийг Африк гаралтай хүмүүс бүрдүүлдэг бөгөөд улсын албан ёсны хэлнүүд нь англи болон бажан хэлнүүд юм. Иргэд нь ихэвчлэн бажан хэлийг хоорондоо харилцах үедээ ашигладаг бол англи хэлийг албан ёсны бичиг баримт болон цахим орчинд ашигладаг.

БАРИМТ 6

Барбадос улс нь Карибын тэнгисийн орнууд дундаа аялал жуулчлалын салбараараа онцгойрон ялгардаг бөгөөд уг улсын 100 км гаруй урттай үзэсгэлэнт далайн эргийг үзэхээр олон тооны жуулчид Барбадос улс руу аялдаг. Уг арал нь шүрэн шохойн чулуунаас бүрддэг бөгөөд урд хэсгийн далайн эрэг нь ягаан элстэй.

БАРИМТ 7

Бусад арлын орнуудтай харьцуулахад Барбадос улсын нутаг дэвсгэртэй ямар нэгэн идэвхтэй галт уул ойрхон байрладаггүй. Мөн Барбадос улсын Атлантын далайн хүчирхэг давлагаатай зүүн эрэг нь сурфингчдын хувьд диваажин. Мөн уг далайн эрэг дээр сурфингийн олон улсын тэмцээнүүд элбэг зохиогддог.

БАРИМТ 8

Халуун орны улс тул Барбадост өвөл, зун гэх мэт улирал байхгүй. Зургаагаас арван нэгдүгээр сарын хооронд чийглэг (борооны) улирал хамаардаг бол арван хоёроос тавдугаар сарын хооронд хуурай улирал үргэлжилдэг. Мөн далайн хар салхи болон шуурга шуурах үед Барбадос улсын байршилтай холбоотой тус улсад ноцтой хохирол учирдаггүй бөгөөд далайн орон гэхэд байгалийн гамшгаас харьцангуй хол байдаг.

БАРИМТ 9

Барбадос улсад сармагчин амьдардаг. Анх 350 гаруй жилийн өмнө Баруун Африкаас зөөвөрлөгдөн ирсэн сармагчингууд өдгөө Барбадосын зэрлэг байгальд сүрэглэн амьдардаг. Уг сармагчингийн төрөл зүйлийг Барбадосын ногоон сармагчин гэж нэрлэдэг.

БАРИМТ 10

Элсэн чихрийн аж ахуй нь Барбадос улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар 1,500 гаруй элсэн чихрийн ферм 60,000 тонн элсэн чихрийг жил бүр үйлдвэрлэж байна. Энэ нь хүн ам болон газар нутаг багатай улсын хувьд маш их хэмжээ юм.

БАРИМТ 11

Барбадос улсын үндэсний бахархал болсон цэцгийг “Диваажингийн шувуу” гэж нэрлэдэг бөгөөд уг цэцэг нь арлын бүх хэсгээр ургадаг ба нисэж буй шувуу мэт хэлбэртэй. Мөн жилд дунджаар 800,000 гаруй хүмүүс далайд гарч тус улсын алдартай хөлөг онгоцны аяллуудын нэг хэсэг болдог.

БАРИМТ 12

Барбадос гэх нэрийг испани хэлний “Сахалтай” гэх утгатай үгнээс үүсэлтэй гэж үздэг. Тус улсад сахал мэт доошоо чиглэн шигүү ургасан мөчиртэй аварга том инжрийн модод байдаг нь энэхүү нэрийг авахад хүргэсэн байж магадгүй. Мөн Барбадос улсын ойролцоо 200 гаруй живсэн хөлөг онгоц байдаг бөгөөд гүехэн, цэнгэг далайн ус тэдгээрийг далайд шумбагчид болон жуулчдад нүдээр харах боломж олгодог.

БАРИМТ 13

Алдарт дуучин Рианна Барбадос улсад төрж өссөн. Түүний хүүхэд нас нийслэл хот болох Брижтауны гадна хэсэгт өнгөрсөн. Рианнагийн хувьд төрөлх нутаг руугаа ойр ойрхон очдог ба түүний шүтэн бишрэгчид ч мөн адил түүний амьдардаг байсан бүс нутгийг зорин очдог гэнэ.

БАРИМТ 14

Британийн колоничлолын дор олон зуун жил оршин тогтносон тул крикет гэх спортын төрөл Барбадос улсын үндэсний спорт нь болтлоо хөгжсөн. Барбадос дэлхийн түвшний олон тамирчид төрөн гардаг. Харин олимпын хөтөлбөрт багтдаг спортуудын хувьд хөнгөн атлетикийн гүйлтийн төрөлд барбадосчууд боломжийн өрсөлдөөн үзүүлдэг. Обаделе Томпсон 2000 оны зуны олимпын наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь Барбадос улсын цор ганц олимпын медаль юм.

БАРИМТ 15

Барбадос улсаар тархсан цэцгийн тоосжилтын үр дүнд уг арал дээр бэрсүүт жүрж анх үүссэн хэмээн судлаачид үздэг. Барбадос улсын бүх дэлгүүр болон жимсний лангуунууд уг жимсийг их хэмжээгээр зардаг. Мөн Барбадос улс нь ус дамжуулах шугамтай болсон Карибын тэнгисийн анхны орон бөгөөд бүх иргэд нь цэвэр ус ашигладаг.

БАРИМТ 16

Барбадос улсын төрийн далбаа нь цэнхэр болон шар өнгөнүүдээс бүрддэг бөгөөд төв хэсэгтээ домогт далайн бурхан Тридентийн бэлгэ тэмдгийг дүрслэн үзүүлсэн байдаг. Цэнхэр өнгө нь Барбадос улсыг хүрээлсэн далай тэнгис болон тэнгэрийг, алтан шар өнгө нь далайн эргийн элсийг илтгэн харуулдаг.

БАРИМТ 17

Ямайк улсын адилаар Барбадос улсад мангуус гэх амьтны тоо толгой маш их. Анх элсэн чихрийн тариалангийн талбайн хархуудыг устгуулах зорилгоор Энэтхэг улсаас импортлон авч ирсэн ч харх агнахын оронд заналт дайсан болох могойнуудыг их хэмжээгээр устгасан гэнэ. Барбадост таны замын урдуур мангуус өнгөрвөл аз ирнэ хэмээн бэлгэддэг.

БАРИМТ 18

Барбадосчууд маш найрсаг ард түмэн. Тэдний нөхөрсөг, найрсаг зан чанар нь гадаадын аялагчдад маш ихээр таалагддаг бөгөөд Барбадос улсад очсон аялагчдын 39 хувь нь дахиж Барбадос улсыг зорьдог гэнэ. Энэ нь Карибын тэнгисийн бүс нутгийн улсын хувьд маш өндөр үзүүлэлт юм.

БАРИМТ 19

Барбадос улсын үндэсний хоолыг “Нисэж буй загас Коу Коу” гэдэг. Энэхүү хоолыг нутгийн иргэдийн барьсан нисдэг загасны махыг эрдэнэ шишийн гурил, окра болон бусад амтлагчуудын хамтаар шарж эсвэл чанаж бэлтгэдэг. Барбадос улсад зочилбол уг хоолыг заавал амталж үзэхийг зөвлөж байна. Нисдэг загас нь дулааны улиралд Барбадос улсын нутгаар олноороо үзэгддэг.

БАРИМТ 20

Барбадос улсыг Ром дарс үүссэн газар хэмээдэг. Анх 1703 онд Барбадос улсад “Mount Gay Distillery” гэх нэртэй дэлхийн хамгийн анхны ром дарс үүссэн. Энэхүү алдартай дарс нь одоогоор дэлхийн 110 гаруй улсад зарагддаг. Мөн нийслэл хот Брижтауны цэцэрлэгт хүрээлэнд 1000 настай модод ургадаг.

БАРИМТ 21

Барбадос улсад ойролцоогоор 70 бага сургууль, 20 дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүх хүүхдүүд 16 нас хүртлээ сургуульд суралцах үүрэгтэй гэнэ. Тус улсын иргэд бараг л 100 хувь бичиг үсэг тайлагдсан бөгөөд засгийн газраас нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6.7 хувийг (нэлээд хэдэн жилийн өмнөх судалгаа) боловсролын салбартаа зарцуулдаг.

БАРИМТ 22

Барбадос улсад нийт 12 чухалчлан тэмдэглэх баяр байдаг бөгөөд тэдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амардаг. Тэдгээрээс дурдвал тусгаар тогтнолын өдөр (арван нэгдүгээр сарын 30), боолчлолыг чөлөөлсөн өдөр (наймдугаар сарын 1), үндэсний баатруудын өдөр (дөрөвдүгээр сарын 28) гэх мэт.

БАРИМТ 23

Тус улсын зэвсэгт хүчин нь 800 гаруй цэрэгтэй бөгөөд Их Британи, АНУ, болон БНХАУ-тай байгуулсан батлан хамгаалах гэрээний хүчээр газар нутгаа хамгаалдаг. Мөн Барбадосын цагдаа нь уг арал дээрх цор ганц хууль сахиулах байгууллага юм.

БАРИМТ 24

Барбадос улсад дөрвөн төрлийн яст мэлхий амьдарч өндөглөдөг. Элсэн дор булагдсан өндөгнүүдийг машинтай явахдаа хагалах аюултай тул яст мэлхий өндөглөдөг бүс нутгуудаар тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар хүн бүрийн мэдээд байдаггүй Барбадос улсыг онцолж байна. Та бүхэн Барбадос улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    9 цаг 58 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    10 цаг 9 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    10 цаг 39 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    10 цаг 58 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    12 цаг 2 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    12 цаг 14 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    12 цаг 32 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    13 цаг 4 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    13 цаг 14 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    13 цаг 49 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    13 цаг 57 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    14 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    14 цаг 38 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    16 цаг 17 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    16 цаг 44 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    17 цаг 4 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    17 цаг 40 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    17 цаг 46 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    18 цаг 10 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК