Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Япон

2022-2-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Япон улс нь Номхон далайн баруун хойд бүсэд оршдог Зүүн Азийн арлын орон. Газар нутаг нь 6,852 ширхэг арлуудаас бүрддэг бөгөөд тэдний 260 дээр нь хүмүүс суурьшин амьдардаг. Голлох таван арал байдаг ба тэдгээр нь Хоккайдо, Хоншүү (үндсэн том арал нь), Шикокү, Окинава, Кьюшү нар юм.

БАРИМТ 2

Улсын газар нутгийн талбай нь 377.975 хавтгай дөрвөлжин километр бол нийт хүн ам нь 125.5 сая. Япон улс нь 47 засаг захиргааны мужид хуваагддаг бөгөөд тэдгээр нь найман уламжлалт мужуудад хуваагддаг. Улсын нийслэл нь Токио бөгөөд Токио хотын бүс нь дэлхийн хамгийн их хүн амтай метрополитан бүс нутаг юм. Токио хотод 14 сая хүн амьдардаг бол уг бүс нутаг нийтдээ 37.4 сая иргэдтэй.

БАРИМТ 3

Япон улсад гэмт хэргийн тохиолдол өдрийн од мэт цөөн бүртгэгддэг. 2021 оны дэлхийн энх тайвны индексээр Япон улс 12 дугаар байранд жагссан. Мөн Япон хүмүүсийн дундаж наслалт нь 84.5. Уг үзүүлэлтээрээ Монако, Сингапур, Макао гэх улсуудын ард дөрөвдүгээр байранд эрэмбэлэгддэг. Канэ Танака гэх дэлхийн хамгийн өндөр настай (119 нас) иргэн Япон улсад амьдардаг.

БАРИМТ 4

Сүүлийн жилүүдэд Япон улсын хүүхэд төрөлтийн хувь огцом буурсаар байгаа. Үүний үр дүнд олон тооны ахмадуудтай уг улсад том хүний живх нярай хүүхдийн живхнээс 2.5 дахин их зарагддаг гэнэ. Мөн тэдний урт насалдаг нууцуудын нэг нь загас болон цагаан будааг ихэвчлэн бага хэмжээгээр хэрэглэдэг эрүүл хооллолт нь юм.

БАРИМТ 5

Япончууд гүйцэд болгоогүй түүхий махыг ихээр хэрэглэдэг. Үндэсний хоол болох сүшиг бэлтгэхдээ түүхий загасны махыг ашигладаг бөгөөд үхэр болон адууны түүхий махыг ч мөн адил япончууд иддэг. Басаши гэх Японы алдартай хоол нь адууны түүхий махнаас бүтдэг. Мөн гоймон идэхдээ хүчтэй сорж чанга чимээ гаргах нь Японд зохисгүй үйлдэл биш. Харин ч ингэж идсэнээр хоол нь илүү амттай болдог гэж япончууд үздэг.

БАРИМТ 6

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буй дэлхийн хамгийн эртний бизнес Япон улсад бий. Конго Гуми нь манай эриний 578 онд байгуулагдсан бөгөөд сүм хийд, бунхан барих чиглэлээр мэргэшсэн. Мөн Япон айлд зочлохдоо гутлаа заавал үүдэнд нь тайлж орхих ёстой ба тэд танд сольж өмсөх гэрийн углааш өгөх болно.

БАРИМТ 7

Япон улсын гудамж болон гадаад орчин маш цэвэрхэн. Хүүхдүүдийг бага наснаас нь цэвэрч нямбай байх ухаанд сургадаг бөгөөд ихэнх улсын сургуулиуд аливааг цэвэрхэн урлагийг сургалтын хөтөлбөртөө багтаадаг гэнэ. Мөн жижүүр хөлслөхийн оронд сурагчдынхаа дунд хуваарь гарган өгч сурч буй орчныг нь цэвэрлүүлдэг гэнэ. Цэвэрч нямбай байх нь Япон улсын соёлын нэгэн том хэсэг.

БАРИМТ 8

Хэрэв та бие дээрээ том хэмжээний шивээстэй бол Япон улсын зарим халуун рашаан, усан сан, далайн эрэг, спорт заал гэх мэт газруудад нэвтрэх боломжгүй. Японы соёлд шивээс нь бохир заваан байдал, мөн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг (Якуза нар) илтгэдэг учраас уг дүрэм баримтлагддаг. Гэхдээ энэхүү буруу ойлголт нь бага багаар өөрчлөгдсөөр байна.

БАРИМТ 9

Ёшида Когёо Кабушикикаиша гэх Япон компани жилд долоон тэрбум цахилгаан товчийг үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхий дээрх нийт цахилгаан товчнуудын тэн хагасыг ганцаараа хангадаг гэдгийг илтгэж байгаа бөгөөд таны хувцасны цахилгаан дээр YKK гэх бичиг байвал энэхүү үйлдвэрээс гаралтай гэсэн үг. Мөн Япончууд кофег өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг ба өдөрт хэрэглэдэг кофений хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд бичигддэг.

БАРИМТ 10

Япон улсын зоогийн газрууд олон тооны нэг хүний ширээг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Учир нь Япон залуус ганц бие амьдрах нь түгээмэл бөгөөд ихэвчлэн ганцаараа хооллодог гэнэ. Мөн япончууд ихэнх хоолыг модон савх ашиглан иддэг тул жилд ойролцоогоор 25 тэрбум хос савх Япон улсад хэрэглэгддэг. Нэг хүн жилд дунджаар 200 ширхэг хос савх ашигладаг гэсэн үг юм.

БАРИМТ 11

Япон улсын газар нутгийн 80 хувь нь өндөр уулын бүсээс бүрддэг. Тус улсад 100 гаруй идэвхтэй галт уул байдаг ба энэ нь дэлхий дээрх идэвхтэй галт уулуудын 10 хувь нь юм. Мөн Япон улсад хүчтэй газар хөдлөлт жил бүр тохиолддог. Үүний учир нь Япон улсын газар нутаг нь “Номхон далайн галын цагариг” хэмээх тектоникийн гурван хавтанг дамнан оршдог. Япон улсад 2019 онд 9.0 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн гэдгийг та бүхэн санаж байгаа байх.

БАРИМТ 12

Япон улсын төрийн далбаа нь цагаан дэвсгэрийн голд байрлах улаан өнгийн дугуй дүрснээс бүрддэг. Уг дугуй дүрс нь нарыг бэлгэддэг бөгөөд далбааг “Нисшоки” гэж дууддаг бөгөөд орчуулбал “Нарны далбаа” гэх утгатай. Энэхүү дүрслэл нь япончууд өөрсдийн газар нутгаа “Наран мандах орон” гэж үздэгтэй холбоотой.

БАРИМТ 13

Коронавирусын халдвар дэлхий нийтээр тархахаас өмнө Япон улс жилд дунджаар 30 сая жуулчдыг хүлээн авдаг байсан. Алдарт Фүжи уулаас гадна жуулчдын очих дуртай өөр нэг цэг нь Осакагийн ордон юм. Анх 1597 онд үүд хаалгаа нээсэн уг газар нь Японы түүх болон соёлын чухал өвүүдийн нэг билээ. Сакура цэцэглэх үеэр уг ордны өнгө үзэмж маш үзэсгэлэнтэй байдаг бөгөөд олон тооны түүхэн киноны зураг авалтууд тэнд хийгдсэн.

БАРИМТ 14

Японы томоохон хотуудын нэг болох Киото нь 794-1968 онуудын хооронд улсынхаа нийслэл нь байсан. Мөн Нара хотын эргэн тойронд зэрлэг буганууд чөлөөтэй бэлчиж хүмүүс тэднийг халамжилдаг. Тус улсын иргэд 1,300 жилийн турш бугануудаад онцгой анхаарал хандуулсаар ирсэн бөгөөд Японы нэгэн домогт бурхан буга унаж Нара хотод зочилж байсан тухай гардаг. Ийм учраас Нара хотын иргэд бугыг бурхантай холбогдох холбоос гэж үздэг.

БАРИМТ 15

Сувдан эрэг гэх киног та бүхний ихэнх нь үзсэн байх. Тэгвэл бодит байдал дээрээ япончууд Сувдан эрэг рүү дайрах нь  бүтэн дайнаас сэргийлэх цор ганц арга хэмээн үзэж байжээ. Америк цэргүүдийн байрлал руу аль болох хурдан дайрснаар тэдэнд Зүүн Азийн орнуудын газар нутаг руу хурдан давших боломжийг олгож улмаар япончууд Зүүн Өмнөд Азийг эзлэх төлөвлөгөөтэй байсан.

БАРИМТ 16

Согтууруулах ундааны хууль Япон улсад тийм ч хатуу биш. Япон улсад согтууруулах ундаа хэрэглэхийн тулд 20 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд парк, метро, гудамж гэх мэт хүссэн газартаа архи уухыг зөвшөөрдөг. Мөн Япон хүүхдүүд нуруун дээрээ Монголын хөх толботой мэндлэх үзэгдэл элбэг тохиолддог гэнэ.

БАРИМТ 17

Япон улс нь нэгдмэл парламентын Үндсэн хуульт хаант засаглалтай орон бөгөөд 2,000 жилийн турш эзэн хааны үүргийг хааны удмынхан таслалгүй ээлжлэн хашсаар байна. Уламжлал ёсоор эхэлж төрсөн эрэгтэй хүүхэд хаан ширээг өвлөн авах хунтайжаар тодордог. Одоогийн Япон улсын удирдагчид нь Нарухито (Япон улсын 126 дахь эзэн хаан), болон Фумио Кишида (Ерөнхий сайд) нар юм.

БАРИМТ 18

Япон улс нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд дөрөв, хүний хөгжлийн индексээрээ арван есдүгээр байранд тус тус жагсдаг маш өндөр хөгжилтэй орон. Тус улсын эдийн засаг дэлхийн II дайны дараа хурдацтай өссөөр өнөөдрийн оргилд хүрсэн. Япон улс нь дэлхийн шинжлэх ухаан болон технологийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд автомашин, робот, болон бусад электрон барааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 19

Мөн Япон улсын соёл дэлхий нийтэд ихээр нөлөөлсөн. Тэдгээрээс дурвал Японы урлаг, хөгжим, хоол хүнс, олон зурагт комик ном, анимэ, видео тоглоом гэх мэт үргэлжилнэ. Япон улс нь дэлхийн нийт загасны хэрэглээний 10 хувь буюу жилд дунджаар 17 сая тонн загасыг олборлодог. Тэднээс хамгийн алдартай нь цэнхэр туна болон хулд загаснууд.

БАРИМТ 20

Япон улсад эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх хувь нь огцом багассаар байгаа тухай өмнө нь хэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой баримтыг дэлгэе. Япон улсад бүртгэлтэй 21.3 сая тэжээвэр амьтан байдаг ба энэ нь тус улсын 15-аас доош насны иргэдээс 4.8 саяар их тоон үзүүлэлт юм. Мөн хүн амын 33 хувь нь 65-аас өндөр настай.

БАРИМТ 21

Япон улсад орчин цагийн бүх спортууд дэлхийн өндөр түвшинд жигд хөгжсөн. Үндэсний спорт нь сумо бөх бөгөөд жилийн сондгой сар бүр 15 хоногийн турш үргэлжилдэг сумо бөхийн тэмцээнийг зохиодог уламжлалтай. Монголчууд сумо бөхийн ноён оргилыг сүүлийн арваад жилийн турш эзэмшиж байна. Мөн бейсбол болон гольфын спортууд Япон улсад маш сайн хөгжсөн. Багийн спортын хувьд хөлбөмбөг алдартай бөгөөд 2002 оны ДАШТ-ийг Өмнөд Солонгос улстай хамтран зохион байгуулсан удаатай. Японы эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг нь 2011 оны ДАШТ-д түрүүлсэн. Сумо бөхөөс гадна жүдо бөх Япон улсаас гаралтай бөгөөд Япон жүдочид амжилтаараа дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 22

Эртний Японы нийгэмд цагаан шүдтэй эмэгтэйчүүдийг царай муутай гэж үздэг байжээ. Тиймээс Япон улсад Мэйжигийн үе дуустал олон зуун жилийн турш бүсгүйчүүд сайхан харагдахын тулд шүдээ харлуулдаг байжээ. Энэхүү зан үйл нь Зүүн Өмнөд Азийн орнуудад нэлээд алдартай.

БАРИМТ 23

Япон улсад дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар арын эхэн хүртэл үргэлжилдэг “Алтан долоо хоног” гэх үндэсний амралтын өдрүүд бий. Уг цаг үеэр ихэнх компани болон дэлгүүрүүд үйл ажиллагаагаа зогсоож ажилчиддаа гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж амрах боломжийг олгодог. Мөн кит-кат гэх амттан Японд аз бэлгэддэг.

БАРИМТ 24

Хэн нэгэнд бэлэг өгөх нь Японы соёлын нэгэн том хэлбэр. Тэд ихэвчлэн ямар нэгэн онцгой шалтгаангүйгээр хүмүүст бэлэг өгдөг бөгөөд энэхүү энгийн үйлдэл нь хүндлэл, нөхөрлөл, талархал гэх мэт олон зүйлсийг илэрхийлдэг. Ихэнх бэлэг нь тухайн бэлгийг хүлээн авсан хүнийг буцааж бэлэг өгөх үед нь дарамтад оруулахгүйн тулд хямд, идэж болохуйц зүйлс байх ёстой гэнэ. Мөн Япон улс руу аялах хамгийн тохиромжтой цаг үе бол сакура цэцэгсийн дэлбээгээ нээдэг гурваас дөрөвдүгээр сар.

image

Монгол Улс Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн түүхт өдөр өнөөдөр (2022 оны хоёрдугаар сарын 24) тохиож байна. Манай улстай Стратегийн түншлэлийн харилцаатай Япон Улсын талаархи 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.195.70)
    mongol haana baina? do you know chingis khaan?
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК