Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Беларусь

2022-2-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Беларусь улс нь 207,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай далайд гарцгүй зүүн Европын орон. Засаг захиргааны хувьд долоон бүсэд хуваагддаг ба Беларусь улс зүүн болон зүүн хойд хэсгээрээ ОХУ-тай, урд талаараа Украин улстай, баруун хэсгээрээ Польш улстай, баруун хойд талаараа Литва болон Латви улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Улсын хүн амын тоо нь 9.5 сая бөгөөд 84.9 хувь нь Беларусь, 7.5 хувь нь Орос, 3.1 хувь нь Польш үндэстнүүдээс тус тус бүрддэг. Мөн тэдний ихэнх буюу 55.4 хувь нь христийн шашинтай бол 41.1 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Нийслэл хотыг нь Минск гэдэг ба 2 сая гаруй хүн амтай.

БАРИМТ 3

Одоогийн Беларусь улс нь XX зуун хүртэл Полоцкийн хаант улс, Киевийн Русь, Литвийн Их Гүнт улс, Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн орон, Оросын эзэнт гүрэн гэх мэт олон улсын нэг хэсэг байсан. Улмаар 1917 оны Орос улсад өрнөсөн хувьсгалын үеэр Беларусьчууд тусдаа гарч Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь улсыг байгуулсан нь 1922 онд Зөвлөлт Холбоот улсыг байгуулах орон байв.

БАРИМТ 4

Дараа нь Польш-Зөвлөлт Холбоот улсын хооронд өрнөсөн дайны үеэр Беларусь улс газар нутгийнхаа тал хэсгийг алдаад байсан хэдий ч 1939 онд Зөвлөлт Холбоот улсын цэргүүд Польш улс руу давшин довтолсноор ихэнх хэсгийг нь буцаан авч өнөөгийн газар нутгийнхаа хэлбэрт орсон. Дэлхийн II дайны үеэр Беларусь улс хүн амынхаа дөрөвний нэгийг, эдийн засгийнхаа нөөцийн тал хэсгийг алдсан.

БАРИМТ 5

Тэд 1991 оны арванхоёрдугаар сарын 26-д тусгаар тогтнолоо зарласан боловч үндэсний тусгаар тогтнолын баяраа долдугаар сарын 3-д тэмдэглэдэг. Улмаар 1994 онд үндсэн хуулиа баталж орчин үеийн Бүгд Найрамдах Беларусь улс үүссэн. Мөн 2000 онд Беларусь болон ОХУ-ууд холбооны улсууд болох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд ОХУ-ын цэргүүд Беларусь улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтэрч Украин улс руу дайрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

БАРИМТ 6

Беларусь улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 53 дугаар байранд жагсдаг хөгжиж буй орон. Улсын албан ёсны хэлнүүд нь беларусь болон орос хэл. Эдгээр хэлнүүдээс гадна идиш, украин, польш хэл тодорхой хэмжээнд ашиглагдсаар байгаа. Мөн Беларусь гэдэг нь “Цагаан Орос” гэсэн утгатай.

БАРИМТ 7

Тус улсын эдийн засгийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуй (газар тариалан) болон бараа үйлдвэрлэлийн салбарууд бүрдүүлдэг. Ажилгүйдлийн түвшин Беларусьт маш бага бөгөөд хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 99.2 хувь нь тогтмол хийдэг ажилтай. Мөн Беларусь улсад хүний өмчийг хамгаалах хууль маш бага байдаг. Харин эсрэгээрээ авилгын түвшин маш өндөр.

БАРИМТ 8

Диктатор буюу дарангуйллын шинж чанартай Ерөнхийлөгчийн засаглалтай уг улсын ерөнхийлөгчийн үүргийг Александр Лукашенко 1994 оноос хойш тасралтгүй гүйцэтгэж байна. Тэрээр Беларусь улсын түүхэн дэх анхны бөгөөд одоогийн байдлаар цор ганц ерөнхийлөгч нь юм. Харин Ерөнхий сайдыг нь Роман Головченко гэдэг ба 2020 оны долдугаар сараас хойш уг албыг хашиж байгаа.

БАРИМТ 9

Беларусь улсын таван иргэн Нобелийн шагналыг хүртэж байсан. Саймон Кузнец 1971 онд эдийн засгийн чиглэлээр уг шагналын эзэн болж байсан бол түүний араас Светлана Алексиевич (уран зохиол-2015), Жорес Алфёров (физик-2000), Шимон Перес (энх тайван-1994, Израиль улсын ес дэх Ерөнхийлөгч), Менахем Бегин (энх тайван-1978, Израиль улсын зургаа дахь ерөнхий сайд) нар Нобелийн шагналын эзэд болсон.

БАРИМТ 10

Беловьеза ой нь ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өв бөгөөд уг ойд 800 гаруй тооны европын бизон амьдардаг. Бизоноос гадна олон төрөл зүйлийн ховор амьтдыг тэндээс харах боломжтой ба Беларусь улсын нийт газар нутгийн 40 хувь нь ой моддоор бүрхэгдсэн байдаг.

БАРИМТ 11

Беларусь улсын хамгийн алдартай спортууд нь мөсөн хоккей болон хөлбөмбөг. Тусгаар тогтносныхоо дараа 1994 оноос эхлэн олимпын наадамд амжилттай оролцсоор ирсэн тус улсын хамгийн алдартай тамирчин нь олимпын дөрвөн удаагийн аварга биатлонч Дарья Домпарчева юм. Түүнээс гадна 2012, 2013 онуудын Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн теннисийн тамирчин Виктория Азаренко нэлээд алдартай. Мөн Беларусийн уран гимнастикчдыг мартаж болохгүй.

БАРИМТ 12

Уг улс нь нийслэл хот болох Минскийг түүхийн уртад маш олон удаа сэргээн засварласан. Нийт 18 удаа шатаж байсан ба дэлхийн II дайны үед агаарын бөмбөгдөлтөд өртөж их хэмжээний хохирол амсаж байсан. Минск гэх нэрний утга нь “Баатар хот” гэх утгатай бөгөөд олон удаагийн сүйрлээс эргэж ирснийг нь илтгэдэг.

БАРИМТ 13

Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтээс гаралтай бохирдлын 60% нь Беларусь улсыг хордуулсан. Одоо цагт цөмийн бохирдол нь Беларусь улсын гол асуудлуудын нэг. Мөн Беларусь улсын бүх хотод Лениний нэрээр нэрлэгдсэн гудамж байдаг.

БАРИМТ 14

Беларусь улс бол цаазын ялыг одоо хүртэл гэмт хэрэгтнүүдэд оноосоор байгаа Европ тивийн сүүлийн орон. Тус улсад ашигт малтмалын маш олон орд бий. Тэдний хамгийн том нь Солигорскийн ойролцоох дэлхийд хэмжээгээрээ дээгүүр бичигддэг далайн калийн давсны орд юм. Мөн уг орд нь Европ тив дэх хамгийн том калийн давсны орд.

БАРИМТ 15

Беларусь улсын төрийн далбаа нь улаан болон ногоон гэх үндсэн хоёр өнгө болон далбааны захад байрлах цагаан өнгийн үндэсний хээ угалзнаас бүрддэг. Уг далбааны өнгөнүүдийн тухай албан ёсны тайлбар байдаггүй хэдий ч ерөнхийлөгч Александр Лукашенкогийн талбарласнаар улаан өнгө нь эрх чөлөө болон золиосыг, ногоон өнгө нь ой мод болон амьдралыг бэлгэддэг гэнэ.

БАРИМТ 16

Беларусьчууд маш найрсаг, нөхөрсөг, зочломтгой хүмүүс (зах дээрх худалдагчдыг эс тооцвол). Тэд гадаадын жуулчдад туслахдаа үргэлж бэлэн байдаг ба гэртээ урьж дайлж цайлах ч тохиолдлууд цөөнгүй тохиолддог гэнэ. Мөн Минск хотын гудамжаар гадаадын аялагчид зугаалах үедээ хэзээ ч уйдахгүй. Учир нь тус улсад ханан дээр зурсан олон тооны үзэсгэлэнт гудамжны бүтээлүүд байдаг.

БАРИМТ 17

Беларусьчууд мухар сүсэг маш ихээр итгэдэг. Хэрэв байшин дотроо шүгэлдвэл ядууран хоосрохын шинж хэмээн цээрлэдэг. Мөн тухайн нэг айлын зочин нь гэрээс нь гарч эцсийн очих газартаа хүртэл нь гэр орноо цэвэрлэвэл тэднийг амьдралаасаа үүрд арчин хаяж байна хэмээн мөн цээрлэдэг.

БАРИМТ 18

Беларусь улсаар аялахад тун тохиромжтой. Ихэнх жуулчид Беларусийг хөрш зэргэлдээх ОХУ болон Украин улсуудыг бодвол маш цэвэрхэн, аюулгүй, тав тухтай, мөн ногоон байгууламж ихтэй гэж дүгнэсэн байдаг. Мөн төмс бол Беларусьчуудын бүх хоолондоо хэрэглэдэг чухал орц. Төмсийг ашиглан хийдэг 300 төрлийн хоол Беларусь улсад бий. Тэд төмс ашиглан бин хүртэл хийдэг.

БАРИМТ 19

Дэлхийн 2-аар дайнаас хойш хүн ам нь дахин сэргэж буй тул одоогийн иргэдийнх нь дундаж нас нэлээд залуу. Беларусийн хүн амын 40-45 хувийг 25-54 насны хүмүүс бүрдүүлдэг. Тус улсын иргэдийн дундаж наслалт нь 74.23 бөгөөд бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.7 хувь. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6 хувийг эрүүл мэндийн салбартаа зориулдаг.

БАРИМТ 20

Беларусьчууд зул сарын баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг. Арван хоёрдугаар сарын 25 болон нэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд улс орон даяараа амардаг. Мөн дэлхийд алдартай “World of Tanks” гэх тоглоомыг Беларусь улсын “Wargaming” гэх компани зохион бүтээсэн.

БАРИМТ 21

Тус улсад маш олон тооны технологийн компаниуд байдагтай холбоотой программистын цалин нэлээд өндөр. Тиймээс хүүхдүүд цагдаа, эмч, сансрын нисгэгч гэх мэт мэргэжилтэй болохыг мөрөөдөхийн оронд программист болохыг бага наснаасаа эхлэн мөрөөддөг. Мөн 8.7 метрийн өндөртэй 500 тонн хүртэлх ачаа ачих даацтай дэлхийн хамгийн том ачааны машин Беларусь улсад үйлдвэрлэгдсэн. Уг аварга ачааны машиныг уурхайд л харах боломжтой.

БАРИМТ 22

ОХУ-д мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон байдаг бол Беларусь улсад нөхцөл байдал эсрэгээрээ. Тус улсын казинонууд Зүүн Европт алдартай бөгөөд ОХУ болон бусад хөрш зэргэлдээх орнуудаас казиногоор үйлчлүүлэхийн тулд олон тооны хүмүүс Беларусь улсыг зорьдог. Мөн Беларусь улсад зөвхөн нэг үнэмлэх бөгөөд гадаад болон дотоодын гэж ялгаатай үнэмлэхийг олгодоггүй.

БАРИМТ 23

Беларусь улсын бүх эрчүүд 1.5 жилийн цэргийн албыг зайлшгүй хаах ёстой бөгөөд их сургууль төгссөн иргэд 1 жилийн хугацаанд албаа хаах боломжтой. Мөн Беларусь улс нь өвөл болон зуны хэмээн цагаа ухрааж урагшлуулдаггүй дэлхий дээрх цөөн хэдэн орнуудын нэг.

БАРИМТ 24

Беларусь улс нь Зөвлөлт Холбоот улсын харьяанд байсан улсууд дундаас хуучин төрийн далбааныхаа хэв маягийг шинэ далбаандаа шингээн үлдээсэн цорын ганц орон юм. Беларусьчууд эдийн засгийг мэдээг өдөр тутамдаа үзэж рублийн ханшийг анхааралтай ажигладаг. Хэрэв тэд рублийн ханшийг унагахаар томоохон үйл явдал тохиолдвол хүнс бараагаа нөөцөлж улсынхаа бүх дэлгүүрийг хоосолж орхидог.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар дэлхийн халуун цэг болсон ОХУ-ын холбоотон гэгдэж буй Беларусь улсыг онцолж байна. Беларусь улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 53 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    9 цаг 4 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 35 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 53 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 57 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    11 цаг 9 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 27 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 59 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    12 цаг 0 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    12 цаг 9 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 44 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 52 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 21 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 33 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    15 цаг 12 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 39 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    16 цаг 0 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 35 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 41 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    17 цаг 6 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК