Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Тунис

2022-2-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Тунис улс нь Африк тивийн хамгийн хойд хэсэгт байрладаг 163,610 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай орон. Улсынхаа баруун болон баруун урд хэсгээрээ Алжир улстай, зүүн урд талаараа Ливи улстай, үлдсэн хэсгээрээ Газар дундын тэнгистэй хиллэдэг. Тунис улсын газар нутагт Атласын нурууны зүүн төгсгөл болон Сахарын цөлийн хойд хэсгүүд харьяалагддаг.

БАРИМТ 2

Улсын нийт хүн амын тоо нь 11.8 сая бөгөөд тэдний 98% нь Араб-Бербер буюу Газар дундын тэнгис, Атлантын далай дагуух Арабын орнуудын баруун хэсэгт орших Хойд Африкийн өргөн уудам бүс нутагт байх Магрибын угсаатны нэг бүлэг үндэстнээс бүрддэг. Мөн Тунис улсын албан ёсны шашин нь исламын шашин юм.

БАРИМТ 3

Тус улсын нийслэлийг Тунис гэдэг. Улстайгаа адил нэртэй уг хот нь Тунис улсын Зүүн Хойд далайн эрэг дээр байрлалтай. Эрт дээр үеэс эхлэн Тунис улсад бербер үндэсний хүмүүс суурьшсан бөгөөд Финикчүүд манай эриний өмнөх 12-аар зуунд Тунис улсын газар нутагт очин хэд хэдэн сууринг байгуулсан. Улмаар манай эриний өмнөх 7-аар зууны үед тус овог аймгийн хүч чадал нь оргил цэгтээ хүрсэн.

БАРИМТ 4

Гэвч манай эриний өмнөх 146 онд Ромын эзэнт гүрэн Тунис улсын газар нутгийг эзлэн авч 800 жилийн турш эзэгнэсэн. Тэрхүү цаг үеүдэд христийн шашинг Тунис улсад өргөн дэлгэрүүлснээс гадна олон тооны архитектурын үнэт өвүүдийг барьж үлдээсэн. Ромын эзэнт гүрний дараа манай эриний 647 онд Муслимчууд Тунис улсыг эзэмшиж эхэлсэн бөгөөд энэхүү цаг үед Араб соёл болон исламын шашин Тунис улсад маш их алдар хүндийг олж авсан.

БАРИМТ 5

Үүний дараа Оттоманы эзэнт гүрэн 1574 онд уг бүс нутгийг удирдах эрх мэдлийг авсан. Гэхдээ 1881 онд францчууд Тунис улсыг эзэлснээр Оттоманы эзэнт гүрний Тунис улс дахь ноёрхол зогссон. Франц улсын колон орны хувиар удаан хугацаанд оршин тогтносныхоо дараа 1956 оны гуравдугаар сарын 20-д тусгаар тогтнолоо зарлаж нэг жилийн дараа Бүгд Найрамдах улс болсон.

БАРИМТ 6

Тунис улсад 2011 онд эрх чөлөө болон ардчиллын төлөөх томоохон хувьсгал өрнөж байсан удаатай. Зин аль-Абидин Бен Али гэх Тунис улсын хоёр дахь ерөнхийлөгч төрийн эрхийг 24 жилийн турш тасралтгүй барьж дарангуйллын хэлбэрийг бага багаар нэвтрүүлсээр байсан нь уг хувьсгалын гол шалтгаан байв. Улмаар ард түмэн санасандаа хүрч парламентын олон намын чөлөөт сонгууль болж ерөнхийлөгчөө сольсон бөгөөд 2014 онд Тунис улс Бүгд Найрамдах улс болсон гэдгээ дэлхий нийтэд хоёр дахь удаагаа зарласан.

БАРИМТ 7

Тунис улс бол Африк тивийн хүн амьдрахад хамгийн тохиромжтой орнуудын нэг. Хувь хүний дундаж орлого болон хүний хөгжлийн индекс нь Африк тивийн бусад орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр. Мөн газарзүйн хувьд маш ойрхон байрладаг тул Франц, Итали гэх мэт Европын өндөр хөгжилтэй орнуудтай эдийн засаг болон улс төрийн хувьд дотно харилцаатай.

БАРИМТ 8

Тунис улсын албан ёсны хэл бол араб хэл юм. Уг хэлнээс гадна Тунис улсад франц, берберийн хэлнүүд, Тунис аялгатай араб хэлнүүд өргөн хэрэглэгддэг. Одоогийн байдлаар парламент болон ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай Тунис улсын одоогийн удирдагчид нь Каис Саид (ерөнхийлөгч) болон Нажла Буден (ерөнхий сайд) нар юм.

БАРИМТ 9

Тунис улсын хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тунис улсын хөмбөмбөгийн үндэсний шигшээ баг 2004 оны Африкийн цомд түрүүлэн тивийнхээ аваргаар тодорч байснаас гадна ДАШТ-д нийт таван удаа оролцож байсан. Хөлмбөмбөгөөс гадна гандбол болон сагсанбөмбөгийн спортоор тунисчууд ихээр хичээллэдэг. Мөн Африк тивдээ бөхийн спортоор тэргүүлэгч орнуудын нэг юм.

БАРИМТ 10

Тунис улсын төрийн далбаа нь улаан болон цагаан өнгөнөөс бүрддэг. Далбааны төв хэсэгт цагаан өнгийн дугуй дүрс байрлах бөгөөд үүн дотор улаан өнгийн хавирган сар болон таван хошууны дүрс байдаг. Хавирган сар ислампын шашныг, таван хошуу исламын таван тулгуур баганыг, цагаан өнгө энх тайвныг, улаан өнгө түүхийн уртад урссан Тунис дайчдын цусыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 11

Тунис улсын нийт газар нутгийн гуравны хоёр буюу 64%-ийг хөдөө аж ахуйн салбар ашигладаг. Хөдөө аж ахуйн салбар нь Тунис улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 13%-ийг бүрдүүлдэг бөгөөд оливын тосыг Европ тив рүү их хэмжээгээр экспортолдог. Тунис улсын тариаланчид олив, улаан лооль, төмс, болон олон төрлийн жимснүүдийг ургуулдаг бөгөөд малчид нь үхэр, тахиа, хонь зэргийг үржүүлдэг.

БАРИМТ 12

Тунис улс боловсролынхоо салбарт нэлээд анхаарал хандуулдаг. Улсынхаа нийт орлогынхоо ойролцоогоор 6%-ийг боловсролын салбартаа зарцуулдаг бөгөөд 6-16 насны хүүхдүүд хуулийн дагуу сургуульд сурах зайлшгүй шаардлагатай. Хүүхдүүд гэртээ араб хэлийг сурч нэгдүгээр ангиасаа эхлэн тус хэл дээр бичиж уншиж сурдаг бол найман наснаасаа франц, арван хоёр наснаасаа англи хэлнүүдийг тус тус сурч эхэлдэг.

БАРИМТ 13

Тунисын үндэсний яриа хэлэлцээрийн дөрвөл Нобелийн энх тайвны шагналыг 2015 онд хүртсэн. 2011 онд өрнөсөн хувьсгалаас хоёр жилийн дараа ардчиллын яриа хэлэлцээр аюулд өртөх үед уг бүлгэм байгуулагдсан. Тэдний зорилго бол эрх мэдлийн шилжилтийн үед, ялангуяа улс төрийн удирдагч бусдын гарт амь насаа алдаад байсан үед энх тайвныг тогтоон барих байв. Тэд энэхүү хүнд хэцүү цаг үеийг амжилттай даван өнгөрүүлсэн тул тэдний үл хэрэг ийнхүү үнэлэгдсэн.

БАРИМТ 14

Тунис улсын үндэсний цэцэг бол жасмин. Хэдийгээр энэхүү цэцэг нь Тунис улсаас гаралтай биш боловч уг улсын нэгээхэн том хэсэг болж чадсан. Мөн 2011 оны хувьсгалыг гадаадын хэвлэлүүд “Жасмин Хувьсгал” хэмээн нэрлэж байсан. Мөн Тунис улсын төрийн дууллыг 1930-аад оны үед Египет хүн зохиосон.

БАРИМТ 15

“Оддын дайн” хэмээх дэлхийн хамгийн алдартай киноны зураг авалтын зарим хэсэг Тунис улсад хийгдсэн. Тунис улсын урд бүсэд Сахарын цөлд байрлах Татауин тосгон нь 1977 онд гарсан киноны дүр болох Люк Скайволкерын төрөлх гараг Татуины хувиар ашиглагдсан.

БАРИМТ 16

Тунис улсын урд хэсэг Сахарын цөлөөр бүрхэгдээд байгаа хэдий ч түүхийн өмнөх цаг үед ой моддоор баялаг бүс нутаг байсан. Ойролцоогоор 8,000 жилийн өмнө сүүлчийн мөстлөгийн үе төгсөх үед Сахарын цөл уг газар нутгийг бүрхэж ой модод устсан. Мөн Тунисын вааран эдлэл дэлхий дахинд нэлээд алдартай бөгөөд бүхий л захуудад зарагддаг.

БАРИМТ 17

Тунис улсын ажилгүйдлийн хувь залуучуудын дунд нэлээд өндөр буюу 35%-ийг заадаг. Тэдний ихэнх нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд ямар ч төрлийн хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Мөн Тунис улс эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд сүүлийн жилүүдэд ихээр анхаарах болсон ба эмэгтэй хүнийг хүчээр нөхөрт гаргах, эрчүүд олон эхнэртэй байх гэх зэрэг Араб болон Африкийн орнуудад түгээмэл ажиглагддаг асуудлууд Тунис улсад хориотой.

БАРИМТ 18

Тунис улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан нь ганц бөхтэй тэмээ. Уг тэмээний төрөл зүйлээс гадна Тунис улсад их хэмжээний нүүдлийн шувууд өвлийн улиралд ирж өвөлждөг. Тунис улсад амьдардаг цөлийн цагаан үнэг мөн л тус улсын нүүр царай болсон амьтдын нэг.

БАРИМТ 19

Тунисчууд өдөр тутамдаа бидний адил барууны хувцсыг ихэвчлэн өмсдөг. Гэхдээ бусдын нүдэнд даруухан харагдахаар хувцаслах ёстой байдаг гэнэ. Харин бүсгүйчүүд нь гивлүүр буюу нүүрээ халхалсан алчуурыг Арабын орон гэхэд бараг л зүүдэггүй бөгөөд сургуульд гивлүүр зүүхийг хориглодог. Сурагчид гивлүүр зүүснээр өөрийнхөө оронд өөр хэн нэгнийг хичээлдээ суулгах боломжтой болдог тул уг үйлдлийг хориглодог.

БАРИМТ 20

Тунис улсын Эл Джем гэх хотод эртний Ромчуудаас үлдсэн манай эриний 238 онд баригдсан дэлхийн хамгийн том амфитеатруудын нэг байрладаг. Ойролцоогоор 35,000 хүний багтаамжтай бөгөөд 122 метрийн өндөртэй. Уг түүх соёлын үнэт үзвэрийг ЮНЕСКО 1979 онд дэлхийн үнэт өвөөр бүртгэн авсан.

БАРИМТ 21

Коронавирусын халдварын үеэр 2020 онд Тунис улс хотын гудамжаар эргүүл хийж, дүрэм журам сахиулах үүрэгтэй цагдаагийн робот буюу “Робокоп”-ыг ашигласан. Мөн 2017 онд Их Британийн нэгэн DJ исламын шашны залбирлыг өөрчлөн ая гарган авч түүнийгээ Тунис улсад ашигласныхаа дараа нэг жилийн хорих ял авсан. Энэ нь нийтийн ёс суртахууныг гутаан доромжилсон үйлдэл юм.

БАРИМТ 22

Тунис улсын зэвсэгт хүчин нь одоогийн байдлаар 27,000 гаруй идэвхтэй цэргүүд, 84 байлдааны танк, 48 хөнгөн танк, 4,800 гаруй усан цэрэг, 25 эргүүлийн усан завьтай гэх судалгаа бий. Тус улсын зэвсэгт хүчин нь Тунис улсад ажиллахаас гадна Камбож, Намиби, Руанда, Бурунди, Конго гэх мэт улсуудад үүрэг гүйцэтгэж байсан удаатай. 2011 оны хувьсгалаас хойш Тунис улсын зэвсэгт хүчин олон улсын хүмүүнлэгийн ажлуудад тогтмол оролцох болсон.

БАРИМТ 23

Тунис улсын хойд болон өмнөд бүсийн цаг уурын байдал нь хоорондоо эрс ялгаатай. Газар дундын тэнгистэй хиллэдэг хойд хэсэг нь бага зэргийн бороотой, дулаан байдаг бол улсын урд хэсэг нь маш халуун, хуурай уур амьсгалтай байдаг гэж. Тунис улсад долоо болон наймдугаар сард хамгийн ихээр халдаг бөгөөд Цельсийн 32 хэм хүрдэг бол нэгээс хоёрдугаар сарын хооронд Цельсийн 6 хэм хүрэх ч үе бий.

БАРИМТ 24

Тунис улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг нь “Тунисын динар” гэдэг ба өнөөдрийн байдлаар 2.9 тунис динар нэг ам.доллартай тэнцэж байна. Тунисын динар нь 1960 онд тунисын франкыг орлон улсын үндсэн мөнгөн тэмдэгтийн хувиар ашиглагдах болсон.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар исламын шашинт Тунис улсыг онцолж байна. Та бүхэн Тунис улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 30 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 39 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 49 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК