Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Кени

2022-3-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Кени улс нь 580,367 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 48-аар байранд жагсдаг) Зүүн Африкийн орон. Кени улс Энэтхэгийн далайд гарцтайгаас гадна Викторио нууртай хил залган оршдог. Мөн Өмнөд Судан (баруун хойд), Этиоп (хойд), Сомали (зүүн), Уганда (баруун) Танзани (өмнөд) гэх нийт таван улстай хиллэдэг.

БАРИМТ 2

Тус улсын хүн амын тоо нь 55 сая бөгөөд ард иргэд нь Кикуйю (17.13 хувь), Лухья (14.35 хувь), Каленжин (13.37 хувь), Луо (10.65 хувь), Камба (9.81 хувь), Сомали (5.85 хувь) гэх маш олон өөр овог аймгийн хүмүүсээс бүрддэг. Мөн тэдний ихэнх хувь буюу 85.5 хувь нь христийн шашинтай бол 10.9 хувь нь исламын шашинтай.

БАРИМТ 3

Африк тивийн хоёр дахь хамгийн өндөр цэг болох Кени уулын нэрээр тус улсыг нэрлэсэн. Мөн хүн төрөлхтөн анх Кени улсын нутаг дэвсгэрээс үүссэн байх магадлалтай гэнэ. Учир нь өнөөдрийг хүртэл олдсон эртний хүмүүсийн олдворууд дундаас хамгийн эртнийх нь Кени улсаас гаралтай. 

БАРИМТ 4

Кени улсын анхны оршин суугчид Африкийн анчид байсан бөгөөд орчин үеийн Кени улс нь 1920-1963 онуудын хооронд Их Британийн колон орон байсан. Тусгаар тогтнолынхоо дараа ч Хамтын Нөхөрлөлийн Орнуудын эгнээнд үлдсэн ба одоогийн хэрэглэдэг шинэ үндсэн хуулиа 2010 онд баталсан. Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд Ухуру Кениата энэхүү албан тушаалыг 2013 оноос хойш хашиж байна.

БАРИМТ 5

Кени нь газарзүйн байрлалынхаа хувьд Зүүн Африкийн худалдаа наймаа болон санхүүгийн төв хэсэг байсан. Мөн Кени улсад 19-ээр зуунд Португаличуудын байгуулсан Момбаса, Малинди, Калифи гэх мэт алдартай өвөрмөц загварын барилгуудтай далайн эргийн хотууд байдаг.

БАРИМТ 6

Тус улсын зарим ой моддын дунд дэлхийн хаанаас ч олдохгүй ховор төрлийн могой болон эрвээхийний төрөл зүйлүүд амьдардаг. Ялангуяа Какамега ой ховор амьтдаараа алдартай. Мөн Кени улсад байдаг “Тикагийн 14 хүрхрээ” нь Зүүн Африкийн хамгийн эгц дээшээ чиглэсэн ирмэгтэй усан хүрхрээ бөгөөд жуулчдын олноороо цугладаг газар юм.

БАРИМТ 7

Вангари Маатаи бол Нобелийн шагнал хүртсэн анхны Африк эмэгтэй юм. Тэрээр 1940 онд Кени улсад төрсөн бөгөөд байгаль орчин, нийгэм, улс төрийн идэвхтэн байсан. Вангари Маатаи нь Кени улсыг моджуулах төслийг улсынхаа эмэгтэйчүүдийг уриалан эхлүүлсэн ба 2004 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн боловч 2011 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн.

БАРИМТ 8

Кени улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг, бокс, крикет, зүлэгний хоккей, регби боловч тус улсын дунд болон холын зайн гүйгчид дэлхийд хамгийн шилдэг нь. Кенийн холын зайн тамирчид олимпын наадмын 800 метр, 1,500 метр, 3,000 метр, 5,000 метр, 10,000 метр, болон марафоны төрлүүдэд дэлхий нийтийг гайхшруулдаг. Мөн Кени улсын алдартай гүйгчдийн ихэнх хувь нь Каленжин гэх овог аймгаас гаралтай.

БАРИМТ 9

Кени улсын Итен гэх хот нь олон дов толгодтой өндөрлөг бүс нутагт оршдог тул дэлхийн өнцөг булан бүрээс тус хот руу холын зайн гүйлтийн тамирчид цуглан бэлтгэл хийдэг. Тухайн тамирчид өдөрт 30-50 км зайд гүйж бэлтгэлээ базаадаг. Мөн 2012 оны Лондонгийн олимпын эрэгтэйчүүдийн 800 метрийн төрөлд Кенийн тамирчин Дэвид Рудиша финалын уралдааныг гараанаасаа эхлэн тэргүүлсээр бариан орсон бөгөөд уг уралдаан нь бүх цаг үеийн хамгийн шилдэг 800 метрийн гүйлт хэмээн нэрлэгддэг.

БАРИМТ 10

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн гарал үүсэл нь Кени. Тэрбээр Кени улсыг үе үе зорьдог бөгөөд хэдэн жилийн өмнө эгчийнхээ (Аума Обама) сайн дурын аян зохион байгуулж босгосон мөнгөөрөө Кени улсад барьсан спортын төвийн нээлтэн дээр нь оролцсон. Кени улсын албан ёсны хэлнүүд нь свахили болон англи хэлнүүд. Гэхдээ ард иргэд нь хоорондоо свахили хэлээр ярихыг илүүд үздэг.

БАРИМТ 11

Кеничүүд хувь хүний зохион байгуулалтаас илүү бүлэг хүмүүсийн хоорондын харилцааг чухалчилдаг. Дэлхийн ихэнх орны иргэд өөрсдийнхөө төлөө ихэвчлэн санаа тавьдаг бол Кени хүмүүс маш нөхөрсөг, зочломтгой, эелдэг, тусламтгай хүмүүс байдаг. Тэдний эдгээр эерэг зан чанарууд нь жуулчдыг дахин Кени улсад очих хүслийг нь нэмэгдүүлдэг.

БАРИМТ 12

Кенийн ард түмний эелдэг зан чанарыг гэр бүл, нийгмийн нөхцөл байдал, бүтэж зохион байгуулалттай нь холбон тайлбарлаж болно. Кени улсад хүүхдийг зөвхөн гэр бүлээс нь гадна нийгэм нийтээрээ анхаарал тавин хүмүүжүүлдэг. Энэ нь хэн нэгэн танихгүй хүнд сэтгэлээсээ тусалдаг найрсаг иргэнийг бэлтгэхэд гүн нөлөө үзүүлдэг.

БАРИМТ 13

Маш нөхөрсөг хүмүүс тул Кенийн ард түмэн өөр соёл иргэншилтэй хүмүүсийг гэртээ хүлээн авахын тулд өөрсдийн өдөр тутамдаа дагаж мөрддөг зарим шашны болон уламжлалт зан үйлээсээ татгалздаг. Гэхдээ нутгийн иргэдийг хүндэлж тэдний амьдралын хэв маягийн хүлээн зөвшөөрөх юм бол тэдгээр зочид илүү ихээр хүндлэгдэнэ.

БАРИМТ 14

Кени хүмүүс гудамжинд таньдаг хүнтэйгээ таарах үедээ заавал мэндэлцгээдэг уламжлалтай. Кени хүмүүсийн хамгийн түгээмэл мэндчилгээг нь “Жамбо” гэдэг бөгөөд “Сайн байна уу?” гэсэн утгатай. Мөн хоорондоо мэндлээд өнгөрөх нь өөрсдийнхөө эрүүл мэнд болон гэр бүлийн гишүүдийнхээ аж байдлыг сайн байгаа гэдгийг тухайн хүндээ мэдэгдэж байгаа гэсэн үг юм.

БАРИМТ 15

Кени улсын үндэсний хоолыг “Угали” гэдэг. Энэхүү хоол нь ихэвчлэн эрдэнэ шишийн гурил болон уламжлалт шөлний хамт бэлтгэгддэг. Уг хоолонд Барак Обама маш дуртай бөгөөд Кени улсад байх хугацаандаа жуулчид угалийг заавал амсаж үздэг.

БАРИМТ 16

Кени улсын хүүхдүүд хуулийн дагуу үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг. Ахлах сургуулиа төгсөхийн тулд хүүхдүүд зургаан наснаасаа эхлэн 12 жилийн турш сургуульд сурах шаардлагатай. Ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд өөрсдийн шийдвэрээр цаашдын боловсролоо хөөдөг бөгөөд Кени улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 81.54.

БАРИМТ 17

Кени улсын эдийн засагт хамгийн гол нөлөөг үзүүлдэг салбар бол фермийн аж ахуй. Тус улс нь кофе, цай, болон цэцгийн дэлхий дээрх хамгийн шилдэг экспортлогч орон бөгөөд цай болон кофе нь маш чанартай тул олон улсын зах зээлд Кенийн бараа бүтээгдэхүүн худалдаанд гарах даруйдаа зарагдаж дуусдаг.

БАРИМТ 18

Бусад эдийн засагт их хэмжээний нөлөө үзүүлдэг салбарууд нь загас агнуур болон худалдаа юм. Кени улс нь далайд гарцтайгаас гадна дотооддоо олон том нуур, голтой тул их хэмжээний загас барих боломжтой. Харин худалдааны салбарын үндсэн бараа нь хувцас юм.

БАРИМТ 19

Кени улс одоогийн төрийн далбаагаа1963 оноос эхлэн ашиглаж байна. Далбаан дээрх хар өнгө нь Кени улсын ард иргэдийг, улаан өнгө нь Кени дайчдын тусгаар тогтнолынхоо төлөө тулалдах үедээ урсгасан цусыг, ногоон өнгө нь Кени улсын байгалийн төрх байдлыг тус тус бэлгэддэг. Мөн цагаан хүрээ нь энх тайван, шударга байдлыг илтгэдэг ба улсынх нь үндэсний бэлгэ тэмдэг нь далбааны төв хэсэгт байрладаг.

БАРИМТ 20

Кени улсын улс төрийн нөхцөл байдал маш тогтвортой. Тус улсад ямар нэгэн иргэний дайн гарч байгаагүй бөгөөд уг тогтвортой улс төрийн байдал нь гадаадын орнуудтай хэлэлцээр хийж холбоо тогтоох их хэмжээний боломж олгодог. Мөн Кени улсын эдийн засаг тусгаар тогтнолоо зарласан цагаасаа хойш хоёр дахин өсөөд байна.

БАРИМТ 21

Кени улсын зэрлэг байгальд арслан, алаг тахь гэх мэт Африк тивийн ховор амьтад амьдардаг. Танзани болон Кени улсын газар нутгийг дамжин ойролцоогоор 2 сая гаруй зэрлэг амьтдын нүүдэл (цагаачлал) өрнөдөг. Мөн Кени улсад ямар нэгэн нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй.

БАРИМТ 22

2014 онд батлагдсан хуулийн дагуу Кени эрчүүд нэгээс олон эхнэртэй байх боломжтой болсон. Мөн Уганда, Танзани, Кени улсын иргэд нээлттэй замын бодлого баримталдаг тул эдгээр улсын иргэд аль ч улс руугаа чөлөөтэй нэвтрэх боломжтой. Кени улсад тэмээн хяруул (дэлхийн хамгийн том биетэй шувуу) унуулдаг Маасаи тэмээн хяруулын ферм бий.

БАРИМТ 23

Кени улс үндсэн хоёр улиралтай. Борооны улирал болон хуурай улирал. Борооны улирал дуусах үед Кени улсын хөдөө нутаг өтгөн ургасан ногоон өвсөөр дүүрдэг. Кени улс нь Африк тивийн хамгийн хүчирхэг эдийн засагтай мөн хүн амьдрахад тохиромжтой орнуудын эгнээнд зүй ёсоор багтдаг.

БАРИМТ 24

Кени улсад зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг өвөрмөц тосгон бий. Кеничүүд цайг их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд кофег уухын оронд зарсан нь тэдэнд илүү ашигтай хэмээн үздэг. Кени улсад ургасан кофены дөнгөж 3 хувь нь тус улсад хэрэглэгддэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Африк тивийн хамгийн алдартай орнуудын нэг болох Кени улсыг онцолж байна. Та бүхэн Кени улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК