Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Узбекистан

2022-3-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Узбекистан улс нь Төв Азийн далайд гарцгүй орон. Нийт 448,978 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Казахстан (хойд), Киргизстан (зүүн хойд), Тажикстан (зүүн урд), Афганистан (урд), Туркменистан (баруун урд) улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Тус улсын хүн амын тоо нь 35.3 сая ба тэдний 84.4 хувь нь узбек, 4.9 хувь нь тажик, 2.4 хувь нь казах үндэстнүүдээс тус тус бүрддэг. Мөн иргэдийнх нь ихэнх хувь буюу 88 хувь нь исламын шашныг шүтдэг бол 9 хувь нь христийн шашинтай. Узбекистан улсын нийслэл хотыг Ташкент гэдэг бөгөөд албан ёсны хэл нь узбек хэл юм.

БАРИМТ 3

Анх манай эриний өмнөх VIII-VI зууны үед Узбекистан улсын нутаг дэвсгэр дээр Зүүн Ираны нүүдэлчид Хоразмын эзэнт гүрнийг байгуулсан. Мөн Узбекистан улс нь эртний Персийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Улмаар цаг үеийн уртад Узбекистан улсын нутаг дэвсгэрт олон өөр улс гүрнүүд байгуулагдсан. Мөн эдгээр улс гүрнүүд нь XIII зууны үед Их Монгол улсын эрх мэдэлд орж байсан удаатай.

БАРИМТ 4

19-ээр зууны үед Төв Азийн бүх улс гүрнүүд Оросын эзэнт гүрний нэг хэсэг болсон. Ийнхүү Зөвлөлт Холбоот улсын эзэмшилд орсон узбекчүүд 1924 онд Узбекистаны Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсыг байгуулсан. Гэхдээ Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг хэвээр үлдсэн. Харин Зөвлөлт Холбоот Улсын бутралын үеэр Узбекистан улс нь 1991 оны наймдугаар сарын 31-нд тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 5

Узбекистан улс 12 мужаас бүрддэг бөгөөд тус улсын баруун хойд хэсэгт Автономит Бүгд Найрамдах Каракалпакстан гэх улс оршдог. Шавкат Мирзиёевын хувьд 2003-2016 оны хооронд Узбекистан улсын Ерөнхий сайдын албыг, 2016 оноос өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байна. Одоогийн Ерөнхий сайдыг нь Абдулла Арипов гэдэг.

БАРИМТ 6

Тус улсын анхны Ерөнхийлөгч Ислам Каримов 1991 оноос 2016 онд нас барах хүртлээ улсыг удирдах эрх мэдлийг атгаж байсан. Түүний эрин үед Узбекистан улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байсан гэдэг. Харин хоёр даахь ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын гаргаж буй өөрчлөлтүүдийн ачаар Узбекистан улсын эдийн засаг болон хөрш зэргэлдээх орнууд уруугаа чиглэсэн харилцаа нь сайжирсаар байна.

БАРИМТ 7

Мөн 2016 онд Узбекистан улсын 1991 оны сонгуулиас хойших анхны сонгууль нь зохион байгуулагдсан. Узбекистан улс Төв Азийн хамгийн их хүн амтай улс бөгөөд ард иргэдийн ихэнх хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Учир нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хотод амьдардаг хүмүүсээс хоёр дахин их орлоготой байдаг.

БАРИМТ 8

Узбекистан улс хөвөн экспортолдог хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг. Мөн дэлхийн тав дахь том хөвөн үйлдвэрлэгч орон юм. Хөвөнгөөс гадна тус улс нь алт, газрын тос, байгалийн хий, уран зэргийг олборлодог. Байгалийн баялаг ихтэй боловч тус салбараас олсон ашиг нь ихэвчлэн улс төрчид болон засгийн газрын эрх баригчдын халаас руу ордог.

БАРИМТ 9

Түүхийнхээ явцад олон өөр төрлийн эзэнт гүрнүүдийн нэг хэсэг байсан тул Узбекистан улсын хоолны соёл маш өвөрмөц. Хоол хүнс нь Иран, Энэтхэг, Араб, Орос, болон Хятад хоолнуудын холимог гэхэд болно. Үндэсний хоол нь бидний сайн мэдэх “Плов” юм. Харин махны сонголт нь үргэж хонины мах байдаг. Узбек мастер тогооч нар том тогоонд 1,000 эрчүүдийг хооллох хэмжээний плов хийх чадвартай байдаг.

БАРИМТ 10

Узбекчүүд талхыг доошоо харуулан тавьдаггүй. Энэ нь тэдний нэг төрлийн мухар сүсэг бөгөөд азгүйдэл дууддаг гэж үздэг. Узбекистан улсад “Оби нон” гэх дугуй хэлбэртэй талх маш алдартай. Узбексчүүд уг талхыг хэзээ ч идэж дуусгалгүй хаядаггүй ба уг талхтай холбоотой эртний нэгэн уламжлал байдаг. Хэрэв хэн нэгэн алс холын аялалд гарахаар болбол энэхүү талхнаас иддэг бөгөөд гэр бүл нь үлдсэн хэсгийг нь түүнийг эргэж иртэл хадгалдаг гэнэ.

БАРИМТ 11

Узбек эмэгтэйчүүд хэн нэгэнтэй мэндлэхдээ гар барьж болохгүй. Тэд толгойгоо бөхийлгөн баруун гараа зүрхэн тушаа газраа байрлуулж хүмүүстэй мэндэлдэг. Харин узбек эрчүүд хоорондоо гар барихад ямар ч асуудалгүй. Мөн тус улсад хамгийн хүндтэй зочин нь гэрийн хоймор буюу үүднээс хамгийн зайтай хэсэгт залардаг.

БАРИМТ 12

Узбекчүүд ахмадуудаа маш ихээр хүндэлдэг Тэд хэзээ ч эцэг эхийнхээ өөдөөс хэрэлдэж чанга дуугардаггүй. Мөн нэгэн цагт Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан тул ихэнх узбекчүүд орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин Каракалпакстанчууд хоорондоо ярилцахдаа өөрсдийн үндэсний хэлээ ашигладаг. 

БАРИМТ 13

Узбекистан улсын хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон теннис юм. Мөн жүдо, чөлөөт бөх, бокс, унадаг дугуйн спортууд маш өндөр түвшинд хөгжсөн. Узбекистан улсаас төрөн гарсан алдартай тамирчдыг нэрлэвэл Джамолидин Абдужапаров (дугуйн спортын тамирчин), Артур Таямазов (чөлөөт бөхийн олимпын аварга. 2008 болон 2012 оны олимпд түрүүлсэн хэдий ч допингийн асуудлаар медалиа хураалгасан), Эльдор Шомуродов (Италийн Рома клубын тоглогч) гэх мэт үргэлжилнэ. Мөн кураш бөх Узбекистан улсаас үүсэлтэй.

БАРИМТ 14

Эцэг эхчүүд нь хоорондоо тохиролцож бие биенээ танихгүй хүмүүсийг хооронд нь гэрлүүлэх үйл явдал Узбекистан улсад одоо хүртэл тохиолддог. Мөн Узбекистан улсын авилгын хувь маш өндөр ба улсын хамгийн гол асуудлуудын нэг юм. Мөн далайд гарцгүй орон тул ундны усны асуудал Узбекистанд нүүрлээд удаж байна.

БАРИМТ 15

Нийслэл хот Ташкент нь 1996 онд тохиолдсон газар хөдлөлтийн улмаас дахин баригдаж байсан түүхтэй. Мөн узбекчүүд маш найрсаг, эелдэг хүмүүс. Тэд жуулчдад туслахдаа үргэлж бэлэн байдаг ба гэртээ урих ч үе байдаг. Хэрэв тэд таныг гэртээ урьж байвал эргэлзэх зүйлгүй саналыг нь хүлээн авах хэрэгтэй. Узбекчүүд хүндэлж буй хүнээ л гэртээ урьдаг уламжлалтай.

БАРИМТ 16

Узбекистан улс нь далайд гарцгүй орон гэдгийг аль хэдийнээ хоёр ч удаа дурдсан. Тэгвэл тус улсыг хүрээлэн далайд гарцгүй болгодог улсууд нь мөн адил далайд гарцгүй орнууд. Ингэснээр Узбекистан улс давхар далайд гарцгүй орон болж байгаа юм. Тус улсын аль ч гол мөрөн далай тэнгист хүрдэггүй.

БАРИМТ 17

Узбекистан улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, ногоон өнгөнөөс бүрддэг. Уг далбааны загварт соёл, бүс нутаг, болон улс төрийн бэлгэдэл шингэсэн байдаг. Өнгөнүүд нь амар амгалан байдал, цэвэр ариун, болон усыг илтгэдэг. Мөн өнгө болгоныг заагласан амьдралын хүч чадлыг илтгэх нарийн улаан зурааснууд уг далбаанд бий. Харин дээд буланд байрлах хавирган сар нь шинээр олж авсан тусгаар тогтнолыг нь илтгэн харуулдаг.

БАРИМТ 18

Узбекистан улсын нутаг дэвсгэрт байдаг Арал тэнгис нь нэгэн цагт дэлхийн дөрөв дахь том дотоодын тэнгис байсан. Гэвч 1960-аад оны үед зөвлөлтүүд хөвөнгийн талбайг усжуулахын тулд усны нөөцөө шавхаж, хортон шавьж устгах химийн бодис болон бордоог ихээр хэрэглэсний улмаас талбайн хувьд хоёр дахин, эзлэхүүний хувьд гурав дахин багассан.

БАРИМТ 19

Өмнө нь хэлсэнчлэн Узбекистан улс нь их хэмжээний байгалийн баялагтай. Тус улс жилд дунджаар 4.5 сая килограмм алтыг олборлодог бөгөөд уг хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд бичигддэг. Мөрөнтаугийн алтны уурхай нь удаан хугацааны турш алт олборлож байгаа бөгөөд дэлхийн хамгийн том ил алтны уурхай юм.

БАРИМТ 20

Узбекистан улсын хууль тогтоомж нь нэлээд хатуу. Цагдаа нартай зүй бусаар харьцвал маш том асуудалд орооцолдох бөгөөд 20 нас хүрээгүй хүмүүс тус улсад согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, хар тамхи хэрэглэх зэрэг нь хориотой. Мөн ижил хүйстнүүдийн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй ба ижил хүйстэн гэдгээ олон нийтэд мэдэгдвэл хуулийн дагуу шийтгэл хүлээнэ.

БАРИМТ 21

Гэхдээ Узбекистан улс нь Төв Азийн хамгийн хамгийн аюулгүй орон юм. Гадаадын жуулчид Узбекистан улсаар аялж байх хугацаандаа исламын шашныг дорд үзсэн үйлдэл гаргахгүй л бол аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно. Мөн Монгол улсын иргэд тус улс руу ямар нэгэн визагүйгээр 30 хоногийн хугацаатай аялах боломжтой.

БАРИМТ 22

Узбекистан улсын хамгийн алдартай түүхийн дурсгалт газруудын нэг бол Торгоны зам юм. Мөн тус улсад ховор төрлийн шувуудыг ажиглах, явган аялах, тэмээ унах, цанаар гулгах гэх мэт жуулчдад зориулсан үйл ажиллагаанууд бий.

БАРИМТ 23

Узбекистан улсын бараг л бүх машинууд нь Шевроле үйлдвэрийнх. Учир нь 2008 онд тус улсад уг компанийн үйлдвэр нээгдсэн бөгөөд тус цаг үеэс эхлэн Шевроле машинууд Узбекистан улсад маш хурдан алдартай болсон. Мөн импортоор орж ирдэг машинуудад онцгой өндөр хэмжээний татварыг засгийн газрын зүгээс тавьснаар ард иргэдэд Шевроле үйлдвэрийн машиныг хэрэглэхээс өөр сонголт үлдээгүй.

БАРИМТ 24

Узбекчүүдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.9 хувь. Узбек хүүхдүүд даваа гарагаас бямба гараг хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээлтэй байдаг бөгөөд 11 жилийн турш сургуульд сурдаг. Гэхдээ 15-аас доош насны сургуулийн насны хүүхдүүдийн дөнгөж 76 хцвь нь сургуульд сурч байна. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 45 дахь дугаараар Төв Азийн Узбекистан улсыг онцолж байна. Та бүхэн Узбекистан улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.27.221)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 58 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    12 цаг 2 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    12 цаг 8 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    12 цаг 17 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 55 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    23 цаг 39 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК