Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Эквадор

2022-3-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Эквадор улс нь 256,370 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк тивийн баруун хойд бүсэд байрладаг орон. Улсынхаа хойд талаараа Колумб, зүүн болон өмнөд хэсгээрээ Перу, баруун талаараа Номхон далайтай тус тус хиллэдэг. Мөн Галапагос арлууд уг улсын эзэмшил юм.

БАРИМТ 2

Одоогийн Эквадор улс 15-аар зуны үед Өмнөд Америкийн хүчирхэг Инка эзэнт гүрний нэг хэсэг байсан. Гэхдээ тус эзэнт гүрэн нь Испани улсын колон улс болсон гэдгийг өмнөх дугааруудаараа дурдаж байсан. Улмаар эквадорчууд 1820 онд Колумб улсын нэрэн дор Испани улсаас салан тусгаарлагдсан бөгөөд 1830 онд өөрсдийн улсаа байгуулсан.

БАРИМТ 3

Тэднийг 1940 онд Испани улс тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2008 онд одоогийн үндсэн хуулиа баталсан. Одоогоор Эквадор улс нь ерөнхийлөгчийн засаглалтай ба Гильермо Лассогийн (Эквадор улсын 47 дахь ерөнхийлөгч) хувьд тус улсын ерөнхийлөгчийн албыг 2021 оноос хойш хашиж байна.

БАРИМТ 4

Эквадор улсын хүн амын тоо нь 17.7 сая. Тэдний 71.9 нь местизо буюу нутгийн уугуул иргэдийн болон европчуудын цус холилдсон хүмүүсээс, 7.4% нь далайн эргийн бүсийн местизочуудаас, 7.2% нь Африк гаралтай хүмүүсээс, 7% нь нутгийн уугуул иргэдээс, 6.1% нь Европ гаралтай хүмүүсээс тус тус бүрддэг. Мөн эквадорчуудын 93.1% нь христийн шашинтай.

БАРИМТ 5

Эквадор улс нийт 14 албан ёсны хэлтэй. Гэхдээ испани хэл хамгийн түгээмэл дэлгэрсэн нь бөгөөд гэрээ болон чухал бичиг баримтууд, хэвлэл мэдээлэл гэх зэргүүд нь уг хэл дээр байдаг. Мөн Эквадор улсын газар нутгийн 5%-ийг нь гадарга дээрх ус бүрдүүлдэг.

БАРИМТ 6

Эквадор улс бол байгалийн эрхийн тухай хуулийг баталсан дэлхийн анхны улс. Энэхүү хууль нь 2008 онд албан ёсоор батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Эквадорчууд байгаль дэлхийгээ хэр их хайрладаг гэдгийг үүгээр харж болно. Мөн Эквадор улс 1851 онд боолчлолыг зогсоосон.

БАРИМТ 7

Тус улсын нэр нь Экваторын шугамтай холбоотой. Учир нь дэлхийг хоёр хэсэгт хуваадаг энэхүү шулуун нь Эквадор улсын яг дээр нь оршдог. Та Эквадор улсад дэлхийн хойд болон өмнөд хэсэг дээр нэгэн зэрэг зогсож чадна гэсэн үг. Мөн Эквадор улсын Чимборазо уул дэлхийн хамгийн өндөр уул байх боломжтой. Экваторын хавтгайн бүсээр дэлхийн бөмбөрцөг дээшээгээ товойсон байдаг учраас уг уулын орой нь дэлхий дээрх нартай хамгийн ойрхон цэг юм.

БАРИМТ 8

Эквадор улс бол цаазын ялыг хүчингүй болгосон дэлхийн анхны улс. Тус улсад 20-аар зууны эхэн үеэс эхлэн нэг ч хүн цаазаар авахуулж байгаагүй. Мөн Эквадор улс нь гадил жимсний дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Энэхүү улсад 300 өөр төрлийн гадил ургадаг.

БАРИМТ 9

Насанд хүрсэн эквадорчуудын 40% нь ямар нэгэн банкны данс эзэмшдэггүй. Мөн эквадорчуудын хэрэглэдэг гар утасны тоо нь нийт хүн амынхаа тооноос хамаагүй олон. Үүнээс гадна Эквадор улс бол дэлхийн хамгийн биологийн олон төрлийн шинж чанаруудыг нэг хавтгай дөрвөлжин километр газарт агуулсан орон юм. Дэлхий дээрх байгалийн олон төрлийн шинж чанарыг агуулдаг 17 улсын нэгээр мөн нэрлэгддэг.

БАРИМТ 10

Эквадор улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол америк доллар. Тус улсад нийт 1,638 төрөл зүйлийн шувууд амьдардаг бөгөөд энэ нь дэлхий дээр бүртгэгдсэн нийт шувуудын төрөл зүйлсийн 15% нь юм. Мөн Эквадорын нийслэл хотыг Кито гэдэг ба дэлхий дээрх Экваторын шугамтай хамгийн ойрхон оршдог нийслэл хот билээ.

БАРИМТ 11

Галапагос арал бол ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвөөр бүртгэгдсэн анхны 12 газрын нэг. Энэхүү арал нь Эквадор улсын эх газраас баруун тийш 1,0000 километрийн зайд оршдог бөгөөд жуулчдын хамгийн ихээр цугладаг цэг юм. Энэхүү алслагдсан арал дээр 9,000 төрлийн амьтад амьдардаг.

БАРИМТ 12

Галапагос арал дээр дэлхийн хамгийн том яст мэлхийн төрөл зүйл амьдардаг. Энэхүү аварга амьтны жин нь 410 килограм байдаг бол өндөр нь дунджаар 1.5 метр. Энэхүү арал дээрээс уг яст мэлхийний 15 өөр төрөл бүртгэгдсэн хэдий ч дөрөв нь устсан.

БАРИМТ 13

Эквадор улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол Андын кондор. Уг амьтан нь 1958 оноос хойш Эквадорын бэлгэ тэмдэг болсон бөгөөд дэлхий дээрх хамгийн том нисдэг шувуудын нэг юм. Мөн Андын кондорын дүрс Эквадор улсын төрийн далбаа дээр дүрслэгдсэн байдаг.

БАРИМТ 14

Эквадор улсын төрийн далбаа шар, цэнхэр, улаан гэх гурван үндсэн өнгөнүүдээс бүрддэг. Шар өнгө нь үр тариа болон хөрсийг, цэнхэр өнгө нь далай тэнгис болон тэнгэрийг, улаан өнгө нь тусгаар тогтнолоо олж авахын тулд амиа алдсан эквадорчуудын амь насыг тус тус бэлгэддэг. Мөн далбааны төв хэсэгт үндэснийх нь амьтан болох Андын кондор байрладаг ба шар өнгө нь далбааны тэн хагасыг эзэлдэг.

БАРИМТ 15

Эквадор улс бол дундаж орлоготой хөгжиж буй орон. Улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай. Гадил жимснээс гадна сам хорхой, какао, цагаан будаа, кофе, хөвөн, цэцэг, газрын тос зэргийг их хэмжээгээр экспортолдог. Мөн Эквадор улсын иргэдийн дундаж наслалт нь 77.

БАРИМТ 16

Эквадор улс зөвхөн хоёр улиралтай. Өвлийн улирал нь зургаагаас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг бол арваас тавдугаар сарын хооронд зуны улирал нь үргэлжилдэг. Тус улсын дундаж температур нь Цельсийн 17.8 хэм байдаг тул дулаан орны эгнээнд бичигддэг. Мөн өвлийн улиралтай хэдий ч Эквадор улсад цас бараг л ордоггүй.

БАРИМТ 17

Тус улсын гэмт хэргийн хувь нь Америк тивдээ доороосоо тавдугаар байранд жагсдаг. Гэмт хэргийн хувь Эквадор улсад бага хэдий ч бусад орнуудын адилаар уг улсад халаасны хулгайн хэрэг ихээр бүртгэгддэг. Мөн Эквадор улсад бүтэн жилийн турш өглөөний 6:00 цагт нар мандаж оройны 18:00 цагт нар жаргадаг. Энэ нь тус улсын газарзүйн байрлалтай холбоотой.

БАРИМТ 18

Эквадор улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Эквадорын үндэсний шигшээ баг нь ДАШТ-д 2002 оноос хойш нийт гурван удаа оролцсон. Харин тус улсын тамирчид олимпын наадамд идэвхтэй оролцдог боловч үргэлж өндөр амжилт үзүүлж чаддаггүй. Эквадор улс түүхэндээ олимпын наадмаас таван медаль хүртэж байсан.

БАРИМТ 19

Эквадор улсад далайн гахай маш алдартай. Болив улсад энэхүү амьтныг хүнсний зориулалтаар ихэвчлэн хэрэглэдэг тухай бид өмнөх цувралдаа багтаасан. Тэгвэл Эквадорчууд тэдний адилаар уг амьтны махыг ихээр хэрэглэдэг гэнэ. Мөн Эквадор улсад Испани соёлыг шингээсэн олон тооны барилгууд бий.

БАРИМТ 20

Тус улсын үндэсний бүжгийг Сан Хуанито гэдэг. Энэхүү бүжиг нь Эквадорын хойд бүсийн Отавало гэх газраас гаралтай бөгөөд жил бүрийн зургадугаар сарын 24-д уг бүжгийн баяр Отавалод зохиогддог. Энэхүү баярын үеэр нутгийн уугуул иргэд ихэвчлэн оролцдог ба бүх хүмүүс талбай дээр гаран уг бүжгийг бүжиглэдэг.

БАРИМТ 21

Эквадор улс цэцэг экспортлодог хэмжээгээрээ дэлхийн хамгийн том орнуудын нэг билээ. Эквадорчууд цэцгийг ургаж байх үед нь олон төрлийн байгалийн пигментийг цэцгийн ишэнд шахах аргаар төрөл бүрийн онцгой цэцэгсийг гаргаж авдаг. Жишээлбэл та Эквадор улсаас солонгын долоон өнгийн сарнайг олох боломжтой.

БАРИМТ 22

18-65 насны бүх эквадорчууд сонгуульд оролцох үүрэгтэй. Хэрэв эквадорчууд иргэний үүргээ зөрчиж сонгуульд саналаа өгөхгүй байвал хуулийн дагуу шийтгэл хүлээн торгууль төлдөг. Мөн тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Розалия Артеагагийн хувьд уг албан тушаалыг зөвхөн хоёр өдрийн турш хашсан.

БАРИМТ 23

Экваторын шугаман дээр оршдог тул Эквадор улс нь задгай сансартай хамгийн ойрхон байрладаг улс юм. Мөн Андын орнууд хэмээн нэрлэгддэг долоон орнуудаас Эквадор улс хамгийн жижиг нь. Андын орнуудын жагсаалтад Эквадор, Колумб, Венесуэл, Перу, Болив, Чили, Аргентин гэх улсууд багтдаг.

БАРИМТ 24

Эквадор улсаас дэлхийн хамгийн чанартай какаоны шошийг олох боломжтой. Дэлхийн нийт какаоны зөвхөн 5% нь “Цэвэр сайхан үнэртэй” байдаг бөгөөд тэдгээрийн 63%-ийг нь Эквадор улс хангадаг. Эквадор улс ийм чанартай какаотой хэдий ч шоколадны салбарт нэлээд сүүлд орсон. Гэвч Эквадороос гаралтай Пакари гэх шоколад нь дэлхийн хамгийн шилдэг шоколаднуудын нэгээр нэрлэггдэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Өмнөд Америкийн Эквадор улсыг онцолж байна. Та бүхэн Эквадор улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК