Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Лаос

2022-3-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс нь 237,955 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Зүүн Өмнөд Азид байрладаг далайд гарцгүй орон. Улсынхаа баруун хойд талаар Мьянмар-БНХАУ, зүүн хэсгээр Вьетнам, зүүн урд талаар Камбож, баруун болон баруун урд талаараа Тайланд улсуудтай тус тус хиллэдэг. Тус улсын нийслэл хот нь Вьентьян.

БАРИМТ 2

Лаос улсын нийт хүн ам нь 7.2 сая бөгөөд тэдний ихэнх нь буюу 66% нь буддын шашинтай. Мөн ард иргэдийнх нь 53.2%-ийг лаос үндэстнүүд бүрдүүлдэг. Лаос улс бол Зүүн Өмнөд Азийн цорын ганц далайд гарцгүй орон бөгөөд албан ёсны хэл нь лаос хэл юм.

БАРИМТ 3

Лаосчууд бол дэлхий дээрх хоёр дахь хамгийн намхан үндэстэн. Лаос хүний дундаж өндөр нь 155 см байдаг. Хэрэв та өөрийгөө намхан гэж боддог бол Лаос улсад очиж үзэхийг зөвлөж байна. Мөн Ази тивийн хамгийн залуу хүн амтай улс бөгөөд хүн амынх нь 70% нь 30-аас доош настай.

БАРИМТ 4

Намхан мөн залуу гэдгээс гадна лаосчууд маш нөхөрсөг мөн тайван хүмүүс. Жуулчдын хэлж буйгаар Лаос хүмүүс аливаа зүйлд хэзээ ч яардаггүй бөгөөд хүмүүстэй маш нөхөрсөг харьцдаг гэнэ. Мөн ихэнх лаосчууд англи болон франц хэлээр ярих чадвартай.

БАРИМТ 5

Лаос улс нь 1893-1953 оны хооронд нийт 60 жилийн турш Франц улсын эрх мэдэл дор оршин тогтносон. Тусгаар тогтнолоо 1953 онд олж авсан Лаос улс 1975 онд хаант засаглалаа хүчингүй болгосон. Мөн 1991 он хүртэл эдийн засаг болон зэвсэгт хүчний хувьд Зөвлөлт Холбоот улсаас хамааралтай байсан. Үүнээс гадна Лаос улс одоогийн үндсэн хуулиа 1991 онд баталсан.

БАРИМТ 6

Лаос бол социалист улс. Ийм учраас Лаос болон Зөвлөлт Холбоот улс хоорондоо нарийн холбоотой байсан. Мөн Вьетнам улстай дотно харилцаатай бөгөөд АНУ-Вьетнам улсын хооронд өрнөсөн дайны үеэр Лаос улс Вьетнамын талд орж байв. Өнөөдрийн байдлаар Лаос улсын хамгийн дотно харилцаатай орнууд нь БНХАУ, Вьетнам, болон Тайланд юм.

БАРИМТ 7

Вьетнамын дайны үеэр АНУ-ын зүгээс Лаос улсын газар нутагт хамгийн багадаа хоёр сая тэсрэх бөмбөгийг хаясан. Ингэснээр Лаос улс нь дэлхийн хамгийн олон удаа бөмбөгдүүлсэн орон болж бичигдсэн. Одоогийн байдлаар эдгээр бөмбөгнүүдийн 30% нь идэвхтэй хэдий ч дэлбэрээгүй байгаа. Ийм тул Лаос улсад газар тариалангийн аж ахуй эрхлэх нь нэлээд аюултай.

БАРИМТ 8

Ихэнх 8-20 насны Лаос залуус гурван сарын хугацаанд ламын амьдралаар амьдардаг. Ард түмнийх нь ихэнх хувь буддын шашинтай тул энэхүү уламжлал өнөөдөр хүртэл идэвхтэй хэрэгжсээр байгаа. Мөн Лаос улсад анхны хүмүүс манай эриний өмнөх 8,000 жилийн үеэс эхлэн суурьшсан байх магадлалтай.

БАРИМТ 9

Лаос улсын үндэсний цэцэг бол “Док Чампа”. Энэхүү цэцэг нь Лаос улсын бүх нутгаар ургадаг бөгөөд чин сэтгэл болон баяр баясгаланг бэлгэддэг. Мөн уг цэцэг шашны хувьд нэлээд ач холбогдолтой тул сүм хийдүүдэд ихээр ургадаг. Өөрсдийн танил гадаадын жуулчдыг лаосчууд угтан авахдаа док чампа цэцгээр хийсэн хүзүүний зүүлтийг тэдэнд бэлэглэдэг.

БАРИМТ 10

Франц улсын колон улс байх хугацаандаа Лаос улс кофены аж ахуйгаа өндөр хөгжүүлсэн. Лаос улсын одоогийн хамгийн том газар тариалангийн аж ахуй нь кофе бөгөөд нутгийн галт уулын хөрс кофег ургуулахад төгс тохирдог. Мөн Лаос улсын хувьд Францын колон орон байснаас гадна 1945 онд хэсэг хугацаанд Япон улсын мэдэлд орж байсан удаатай.

БАРИМТ 11

Азарган тахиа зодолдуулах мөн бооцоо тавихыг Лаос улс хуулийн дагуу хориглодог. Энэхүү хууль нь 1990 оноос хойш мөрдөгдөж байгаа хэдий ч хөдөө тосгоны иргэд азарган тахиануудаа зодолдуулан бооцоо тавьсаар байгаа. Лаосчууд бооцоо тавих туйлын дуртай ард түмэн. Гудамжинд хоёр нохой зодолдож байсан ч лаосчууд хоорондоо бооцоо тавихгүйгээр өнгөрнө гэж байхгүй.

БАРИМТ 12

Лаос улсын төрийн далбаа нь улаан, цэнхэр, улаан гэх гурван хөндлөн зураас болон цагаан өнгийн дугуй дүрснээс бүрддэг. Далбааны дунд байрлах цэнхэр өнгийн зураас нь улаан зурааснаасаа хоёр дахин өргөн байдаг. Цэнхэр өнгө нь Меконг гол болон улс орны эд хөрөнгийг, улаан өнгө нь эх орныхоо тусгаар тогтнолыг олж авахын тулд урссан дусал цус бүрийг, цагаан дугуй дүрс нь тэргэл сар болон улсын эв нэгдлийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 13

Хэдийгээр далайд гарцгүй орон боловч Лаост 4,000 гаруй арал бий. Меконг гэх гол Лаос улсад харьяалагддаг ба тус голын замд Си Пан Дон гэх жижиг хэмжээний 4,000 гаруй арлыг агуулдаг бүс нутаг байдаг. Мөн Вьетнамын дайн үеэр лаосчууд 450 гаруй агуйг 23,000 хүний хорогдох байрын зориулалтаар ашиглаж байсан.

БАРИМТ 14

Дэлхий дээр Лаос улсаас гадна Хойд Солонгос, Вьетнам, БНХАУ, Куба гэх дөрвөн коммунист улс байдаг. Гэхдээ Лаос улсын засгийн газрын өөрсдийн улс орныг коммунист хэмээн шууд хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Лаос торго 100% гараар хийгддэг тул дэлхий нийтэд нэлээд алдартай.

БАРИМТ 15

Лаос улсын үндэсний хоолыг нь “Ларб” гэдэг ба энэ нь нэгэн төрлийн махны салад юм. Энэхүү хоол нь Лаос улсаас гадна Хойд Тайландад өргөн тархсан. Мөн лаосчууд шоргоолжны өндгийг ихээр иддэг. Уг хоол нь уураг ихээр агуулдаг тул хүний биед сайн гэж тооцогддог.

БАРИМТ 16

Лаос улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гэвч Лаос улсын үндэсний шигшээ баг нь тивийнхээ хүчирхэг багуудын тоонд тооцогддоггүй бөгөөд манай улсын шигшээ багтай ижил зэрэглэлийнх. Харин үндэсний уламжлалт спорт нь мутай лао гэх тулааны спорт. Энэ нь Тайландын мутай бокстой нэлээд төстэй.

БАРИМТ 17

Магадгүй дэлхий дээрх хамгийн хямдхан согтууруулах ундаа Лаос улсад худалдаалагддаг. “Лао лао” гэх цагаан будааны вискиний нэг литрийг уг улсад нэг америк доллараас хямд үнээр зардаг. Мөн Хоне Фафенг гэх Зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр усан хүрхрээ Лаос улсад байдаг. Уг хүрхрээ нь алдарт Меконг голын нэг хэсэг бөгөөд 21 метрийн өндрөөс ус нь доош урсдаг.

БАРИМТ 18

Лаос улсын үндэсний бэлгэ тэмдгүүдийн нэг нь заан. Хэдийгээр уг амьтны тоо толгой жилээс жилд цөөрсөөр байгаа ч Лаос улсад нэр хүнд сайтай. Мөн өглөө бүр нутгийн иргэд лам нарт зориулж хоолны өглөг өгдөг. Энэ нь тэднийг шашинд үзүүлдэг их хэмжээний хүндлэлийнх нь илрэл.

БАРИМТ 19

Хэдийгээр Лаос улс коммунист орон боловч ижил хүйстнүүдийн тухай ямар нэгэн хууль байдаггүй. Тиймээс ижил хүйстэн хүмүүс Лаос улсад өөрсдийгөө илчлэх нь ямар нэгэн хууль зөрчихгүй гэсэн үг. Мөн ард иргэд нь ч тэднийг нээлттэй хүлээн зөвшөөрдөг гэнэ.

БАРИМТ 20

Буддын шашинтай холбоотойгоор ихэнх лаосчууд ямар ч тохиолдолд амьтны амь хөнөөхөөс татгалздаг. Харин эсрэгээрээ шувуудыг торноос нь суллах үйл хэрэг буддын шашинд аз жаргал авч ирдэг гэж ойлгогддог. Ийм учраас шувуудыг торноос сулладаг шашны баяр хүртэл Лаос улсад хөгжсөн. Гэхдээ тэдгээр шувуудыг суллахын тулд хэн нэгэн тэднийг барьж аван торонд хорих хэрэгтэй болно гэсэн үг.

БАРИМТ 21

Лаос улс бол Номхон далай болон Зүүн Өмнөд Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орон. Амьжиргааны зориулалттай хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт үйлдвэрлэлтийнх нь тэн хагасыг хангадаг. Мөн хөдөлмөр эрхэлдэг лаосчуудын 80% нь уг салбартай холбоотой. Мөн аялал жуулчлалын салбар коронавирусын халдвар тархахаас өмнө нэлээд хөгжих төлөвтэй байсан ба Лаосын аялал жуулчлалын салбар маш ирээдүйтэй.

БАРИМТ 22

Лаосчууд хоёр гарын алгаа нийлүүлэн толгойгоо бөхийлгөж хоорондоо мэндэлдэг. Мөн тэдний дундаж наслалт нь 67.92 бөгөөд одоо цагт маш залуу хүн амтай байгаа нь Вьетнамын дайнтай шууд холбоотой. Лаос хүмүүс улс төр болон засгийн газрыг тэдний амьдралд тийм ч чухал биш гэж үздэг.

БАРИМТ 23

Ихэнх Лаос бүсгүйчүүд уламжлалт урт юбкыг өдөр тутамдаа өмсдөг. Мөн жуулчид болж өгвөл зохистой хувцаслаж Лаос үндэсний хувцаснуудаас өмсөх хэрэгтэй. Мөн лаосчууд хэн нэгнийг ихэвчлэн гадаад төрхийг нь ашиглан дууддаг. Тийм болохоор Лаос хүн таныг “Бүдүүн ээ, туранхай залуу” гэх мэтээр дуудвал эмзэглэх шаардлага байхгүй.

БАРИМТ 24

Лаосчууд сэтгэл хөдлөлөө олон нийтийн газар маш сайн удирддаг. Лаосын соёлд олон хүний хажууд уурлах, огцом нүүрний хувирал гаргах гэх мэтийг цээрлэдэг бөгөөд чанга чимээ гаргах мөн хориотой. Мөн тэдний амьдралын гол зорилго нь эд хөрөнгө цуглуулж бусдаас илүү амьдрах бус бусадтай ижил энгийн амьдрах билээ.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Ази тивийн төлөөлөл болох Лаос улсыг онцолж байна. Та бүхэн Лаос улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.27.159)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 58 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    12 цаг 2 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    12 цаг 8 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    12 цаг 17 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 55 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    23 цаг 39 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК