Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Ангол

2022-3-14
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ангол улс нь 1,246,700 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн өмнөд хэсгийг баруун эрэг дээр оршдог. Уг хэмжээгээрээ дэлхийд 22-аар байранд жагсдаг бөгөөд Намиби (урд), Бүгд Найрамдах Ардчилсан Конго (хойд) болон Замби (зүүн) улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Мөн Ангол улсад Кабинда гэх үндсэн эх газрынхаа гадна талд Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Бүгд Найрамдах Конго улсуудын дунд оршдог аймаг бий. Ангол улсын нийслэл хотыг Луанда гэдэг бөгөөд тус улс нь баруун талаараа Атлантын далайд гарцтай.

БАРИМТ 3

Ангол улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн Палеолитын үе буюу манай эриний өмнөх 1,000-500 жилийн үед амьдарч эхэлсэн. Уг улс нь 14-ээр зууны үед Төв болон Баруун Африкийн Конгогийн эзэнт гүрний нэг хэсэг байсан боловч 16-аар зуунд Португалийн колон болсон.

БАРИМТ 4

Португаличууд 1575 онд одоогийн нийслэл Луанда хотыг нь байгуулсан ба 19-ээр зуунд тэд Ангол улс руу олноороо ирж суурьшсан. Уг цаг үеүдэд Ангол улс Португалийн боолын наймааны гол бүс нутаг байсан бөгөөд олон сая анголчууд Бразил улс руу худалдагдсан. Гэхдээ Ангол улс 1836 онд боолчлолыг халсан.

БАРИМТ 5

Улмаар 1975 онд Ангол улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан. Гэвч тус улсад 27 жилийн турш улсад гаднын орнуудын оролцоотой иргэний дайн өрнөж 2002 онд энх тайван цаг ирсэн. Уг иргэний дайнд АНУ, Куба, Өмнөд Африк гэх улсууд гол үүрэг гүйцэтгэсэн.

БАРИМТ 6

Ангол улсын төрийн далбаа улаан болон хар өнгийн дэвсгэр дээрх шар өнгийн бэлгэ тэмдгийг дүрслэн үзүүлдэг. Хар өнгө нь Ангол хүмүүсийг, улаан өнгө нь коммунизмыг тус тус илтгэдэг. Харин шар өнгийн од нь олон улсын харилцаа болон ахиц дэвшлийг, машин механизмын араа нь ажилчин ангийг, сэлэм нь дайн тулаантай байсан цаг үеийг тус тус бэлгэддэг. Мөн энэхүү далбаа нь хуучны Зөвлөлт Холбоот улсын далбаатай төстэй харагддаг.

БАРИМТ 7

Африкийн хамгийн баян эмэгтэй болох бизнес эрхлэгч Изабель душ Сантуш бол Ангол улсын иргэн. Хуучны Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан Азербайжан улсад мэндэлсэн тэрбээр Ангол улсын ерөнхийлөгчийн албыг 1979-2017 оны хооронд хашсан Жозе Эдуарду душ Сантушийн охин билээ.

БАРИМТ 8

Одоогийн байдлаар Жозе Эдуарду душ Сантушд мөнгө угааж шамшигдуулсан авилгын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Ангол улс Африк тивийн хоёр дахь том газрын тос олборлогч орон юм. Тэд Нигери улсын араас жагсдаг бөгөөд дэлхийд 14-ээр байранд бичигддэг.

БАРИМТ 9

Ангол улсын хүн ам нь 31.2 сая ба тэдний 93.4 хувь нь христийн шашинтай бөгөөд тус улсын албан ёсны хэл нь португали хэл юм. Ангол улс тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш нэг жилийн дараа буюу 1976 онд НҮБ-д гишүүн орноор элссэн бөгөөд одоогийн үндсэн хуулиа 2010 онд баталсан.

БАРИМТ 10

Ангол улсын нийт экспортын барааны дор хаяж 88 хувийг нь газрын тос дангаараа бүрдүүлдэг. Мөн булга гөрөөс гэх Ангол улсын газар нутагт амьдардаг амьтныг 1982 онд устаж үгүй болсон гэж үздэг байсан. Гэвч 2006 онд тус төрөл зүйлийн амьтдыг Ангол улсаас дахин нээж илрүүлсэн ба одоогийн булга гөрөөснүүд нь мөн л мөхлийн ирмэг дээр байгаа бөгөөд Ангол улсын үндэсний бэлгэдэл болсон.

БАРИМТ 11

Африк тивийн хамгийн том хүрхрээнүүдийн нэгээр тооцогддог Каландула усан хүрхрээ нь Ангол улсад байдаг. Магадгүй тивийнхээ хоёр дахь хамгийн өндөр уг хүрхрээний өндөр нь 105 метр ба өргөн нь 400 метр юм. Ингэснээр эзлэхүүний хэмжээгээрээ мөн адил тивийнхээ хамгийн том хүрхрээнүүдийн жагсаалтад багтдаг.

БАРИМТ 12

Ангол улсын хүн амын 70 хувь нь 24-өөс доош настай бөгөөд одоогийн иргэдийнх нь дундаж нас нь 15.9 юм байна. Энэ тус улсад өрнөсөн иргэний дайн олон мянган хүний аминд хүрсэнтэй шууд холбоотой. Уг үзүүлэлтээрээ Ангол улс нь дэлхийн хамгийн залуу хүн амтай орнуудын жагсаалтад Нигери болон Уганда улсуудын ард бичигддэг.

БАРИМТ 13

Мөн иргэний дайнтай холбоотой Ангол эрчүүдийн тоо огцом багассан. Ангол улсын засгийн газрын ордны ойр хавьд камер, байршил тогтоогч, дуран, газрын зураг гэх мэт хэрэгслүүдийг биедээ авч явах хориотой. Мөн тус улсын мөнгөн тэмдэгт болох кванзаг Ангол улсаас гаргах хориотой байдаг гэнэ.

БАРИМТ 14

Ангол бүсгүйчүүд дунджаар 5-6 хүүхэд төрүүлдэг. Энэ баримт нь тус улсыг бүсгүйчүүдийн төрөлтийн хувиараа дэлхийд Нигер улсын ард хоёрдугаар байранд бичигдэхэд хүргэдэг. Ангол хүмүүсийн дундаж наслалт нь 54-59 бөгөөд тэдний 80 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.

БАРИМТ 15

Ангол улсын хүн амын 30 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй. Хэдийгээр Ангол улсын хуулийн дагуу хүүхдүүд найман жилийн турш үнэгүй боловсрол эзэмших эрхтэй ч сургуулийн барилга болон багш нарын дутагдлаас болж бүх хүүхдүүдэд уг эрхээ эрх тэгш эдэлж чаддаггүй байна. Мөн анголчуудын тэн хагас нь санхүүгийн хувьд ядуу.

БАРИМТ 16

Ангол улс дахь ихэнх засмал замууд Португали улсын колон байх үед нь баригдсан тул маш чанар муутай. Анголчууд хоорондоо уулзах үедээ ихэвчлэн гар барьж мэндэлдэг боловч ахмад хүмүүстэй таарах үедээ толгойгоо бөхийлгөж хүндэтгэл үзүүлдэг. Мөн анголчуудын дундаж өндөр бол 1.68 см.

БАРИМТ 17

Газрын тосноос гадна Ангол улс алмаз болон байгалийн хийг их хэмжээгээр олборлон экспортолдог. Байгалийн баялгийнхаа ачаар Ангол улс нь сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орнуудын нэгээр нэрлэгдэж байна.

БАРИМТ 18

Дэлхийн ихэнх орнуудад өөрт нь сайн үйлчилгээ үзүүлсэн зөөгч гэх мэт ажилтнуудад гар цайлгах нэмэлт мөнгө өгдөг соёл бий. Тэгвэл уг соёл Ангол улсад тийм ч ихээр дэлгэрээгүй бөгөөд хүмүүс ихэвчлэн мөнгөний оронд тамхиар хүмүүсийн гарыг цайлгадаг.

БАРИМТ 19

Ангол улсын зэвсэгт хүчин нь арми, усан цэрэг, агаарын хүчин гэх үндсэн гурван хэсэгт хуваагддаг бөгөөд цэргийн нийт тоо нь ойролцоогоор 115,000. Тус улсын ихэнх армийн хэрэгслүүд ОХУ-д үйлдвэрлэгдсэн байдаг ба Чех болон Бразилд үйлдвэрлэгдсэн хэрэгслүүдийг бэлтгэлийн үеэр ашигладаг.

БАРИМТ 20

Ангол улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Анголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 2006 оны ДАШТ-д оролцож байсан бөгөөд Ангол улс 2010 оны Африкийн цомыг зохион байгуулсан удаатай. Мөн тус улсад сагсанбөмбөгийн спорт нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Үндэсний шигшээ баг нь дөрвөн жил тутамд зохиогддог Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 11 удаа түрүүлсэн бөгөөд уг тэмцээний дээд амжилтыг нь эзэмшдэг.

БАРИМТ 21

Анголчуудын хувьд өглөөний цай бол хамгийн чухал. Ихэнх хүмүүс өглөө хөнгөн хоол иддэг бол анголчууд үргэлж үхэр эсвэл загасны махтай хоол идэж өдрийг эхлүүлдэг уламжлалтай. Ангол улсын гадаадаас худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүний ихэнх хувийг Өмнөд Африк болон Португали улсууд хангадаг.

БАРИМТ 22

Хэдийгээр Ангол улс халуун уур амьсгалтай бүс нутагт оршдог ч тус улсын уур амьсгал бусдаасаа нэлээд ялгаатай. Намибийн цөл, далайн эргийн бүсээр урсан өнгөрдөг Бенгала урсгалууд тус улсын уур амьсгалыг эрс тэс болгодог. Гэхдээ Африк тивийн бусад орнуудын адил Ангол улсад ган гачиг элбэг тохиолддог.

БАРИМТ 23

2019 онд баталсан хуулийн дагуу Ангол улсад ижил хүйстний хувиар амьдрах нь гэмт хэрэг гэж тооцогдохоо больсон. Үүнтэй холбоотойгоор хүнийг бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхах үйлдлийг улс даяар хориглосон. Ангол улсын иргэдийн эрх дайн дууссан цагаас хойш бага багаар сэргэсээр байгаа.

БАРИМТ 24

Ангол улс нь нийт 18 аймаг болон 162 хотын захиргааны бүсэд хуваагддаг. Хотын захиргаа нь цаашлаад 559 хот суурин бүс болон хуваагддаг. Хамгийн олон хүн амтай аймаг нь Луанда (7.5 сая) буюу нийслэл хот оршдог бүс нутаг бол хамгийн цөөн хүн амтай нь Бенго (400,000) юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Африк тивд орших Ангол улсыг онцолж байна. Та бүхэн Ангол улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.25.105)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК