Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батсуурь: Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар унагаасны маргаашаас эхлээд Ардчилсан намын сүр сүлд, цог хийморь алга болсон

2022-3-14
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Миний амьдрал ардчилал, ардчилсан үзэл санаа, ардчилсан нийгэм байгуулах үйл явцаас хором ч хол байгаагүй. Монголд ардчиллын хөрс суурь баттай байгааг бүгд мэднэ. Гэтэл ардчиллын тогтолцоо нь дэндүү эмх замбараагүй, арчаагүй байгаа нь үнэн. Тиймээс үүнийг засч залруулах боломж надад байна гэж шууд харж байна.

ЭШЛЭЛ 2

Би хүмүүст боломж олгодог хүн. 1992 оноос хойших найман сонгуулийн долоод нь оролцож, дандаа ялалт байгуулж ирсэн хүний хувьд дүгнэхэд би хүмүүст байнга боломж олгох л юм бол ялалт байгуулж болдог гэдгийг ойлгосон.

ЭШЛЭЛ 3

Ардчилсан намын дарга парламентын гишүүн байх ёстой.

ЭШЛЭЛ 4

Хуваагдаж, талцахыг би хүсдэггүй учраас, бас бусдад боломж олгох зарчмаа баримтлаад намын даргын өмнөх сунгаанд нэрээ дэвшүүлж, материалаа өгсөн байсан ч өрсөлдөлгүй өөрийн нэрээ татсан. Учир нь парламентын хоёр гишүүн өрсөлдөх гээд байсан учрсаа О.Цогтгэрэлд тэгж боломж олгосон.

ЭШЛЭЛ 5

Намын даргын өмнөх сунгаанд О.Цогтгэрэл ялсан. Дээд шүүхээс 38 дугаар тогтоол гэж гарсан. Тогтоолд “О.Цогтгэрэлийг өргөн барьсан Их хурлыг хүчин төгөлдөр байна, Их хурлыг зарласан Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр байна гэж үзсэн байсан. Харин О.Цогтгэрэлийг намын Их хурлаараа ёсчлон батална гэсэн заалт ороогүй байна, өөрөөр хэлбэл процедурын алдаатай байна, тиймээс дахин сунгаа зохион байгуулаад дарга тодруулаад өргөн барь” гэсэн тогтоол гарсан байсан. Уг тогтоолыг үндэслээд сая намын Дотоод сонгуулийн хорооноос дахин намын даргын сунгааг зарласан.

ЭШЛЭЛ 6

Сунгаанд нэр дэвших гэж байсан О.Цогтгэрэл нэрээ гэнэт татсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн нэрээ татаж байгаа бол надад нэрээ дэвшүүлэх боломж гарч ирсэн гэсэн үг.

ЭШЛЭЛ 7

Ардчилсан намын уналтыг түргэн зогсоох, эв нэгдлийг хангах, цаашдын томоохон зорилт, бодлогоо хэрэгжүүлдэг нам болгохын төлөө зорьж нэрээ дэвшүүлсэн.

ЭШЛЭЛ 8

Ардчилсан намыг өнөөдрийн ийм байдалд хүргэсэн хүмүүсийн нэг, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүн намын даргад өрсөлдөх болсон сэтгэл дундуур байна. Харамсалтай нь бид хоёроос өөр хүн бүртгүүлэхгүй байсаар сунгааны бүртгэл дууссан байгаа.

ЭШЛЭЛ 9

Би ямар нэгэн өрсөлдөгчийг сонгоогүй. Хамгийн түрүүнд би бүртгүүлсэн. Араас нь экс Ерөнхийлөгч бүртгүүлсэн.

ЭШЛЭЛ 10

Надад ямар ч эргэлзэх зүйл алга. Ялна гэдэгтээ л итгэлтэй байна.

ЭШЛЭЛ 11

Би Ардчилсан намын туулж ирсэн 30 гаруй жилийн зовлон, жаргалыг нүдээрээ харж, гараараа барьж ирсэн. Энэ хугацаанд манай намыг удирдаж ирсэн ах нар ч гэж ярьдаг хүмүүс өнгөрсөн найман удаагийн сонгуульд бүгдэд нь ялалт байгуулах боломж байсан. Хааяа нэг ялахаараа албан тушаалаа хуваадаг гэх мэт асуудлаасаа болоод хоорондоо мууддаг, талцдаг. Энэ үнэндээ нууц биш зүйл шүү дээ.

ЭШЛЭЛ 12

Өнгөрсөн хугацаанд манай намаас хоёр ч удаа Ерөнхийлөгч сонгогдон гарч ажиллалаа. Энэ хүмүүс намаа зангидах нь битгий хэл бүр тараадаг, хуваадаг байдал ил болж явлаа шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг, энэ гажуудлыг засч залруулах хүмүүсийн нэг нь би гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

ЭШЛЭЛ 13

Одоо нэр дэвшиж байгаа энэ хоёр хүнээс хамгийн хурдан намаа эвлэрүүлж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулах сүүлийн цайз нь би өөрийгөө боллоо гэж харж байна. Би ялбал хамгийн түрүүнд Ардчилсан намын хуваагдал, өнөөдрийн энэ үүсээд байгаа асуудалд зоригтойгоор шууд цэг тавина.

ЭШЛЭЛ 14

Аливаа хүн шинэ карьер эхлүүлэхийн тулд сайн түүхтэй байх ёстой. Х.Баттулгын өнгөрсөн 32 жилийн түүхийг хар даа. Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга.

ЭШЛЭЛ 15

Х.Баттулга дахин шинэ хэв маягаар гарч ирсэн ч асуудлыг шийдвэрлэж, бодлогыг хэрэгжүүлж явж чадахгүй.

ЭШЛЭЛ 16

Надад боломж байна. Би найман сонгуульд оролцоод долоод нь ялсан хүн. Монгол Улс 21 аймагтай. Миний хувьд Сүхбаатар аймагт тав дараалан ялж, бодлогоо хэрэгжүүлж байсан. Тэгвэл 21 аймгийг бүхэлд нь яагаад тав дараалан ялуулж болохгүй гэж? Нийслэлийг яагаад ялуулж болохгүй гэж?

ЭШЛЭЛ 17

Надад төлөвлөгөө байна, жор байна. Үүнийгээ ч би өнгөрсөн долоон удаагийн сонгуульд ялалт байгуулахдаа харуулж ирсэн. Ардчилал тогтвортой байснаараа ямар үр дүнд хүрдгийг би Сүхбаатар аймгаар жишин хэлж болно. Бодлого явдаг газрын эдийн засаг яаж өсч хөгжиж байгааг Сүхбаатар аймгаас л харчих хэрэгтэй.

ЭШЛЭЛ 18

АН-ыг эвлэрүүлэх хүн нь Х.Баттулга биш.

ЭШЛЭЛ 19

Х.Баттулга Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, бүр Ерөнхийлөгч хүртэл хийчихээд өнөөдөр Ардчилсан намыг орох оронгүй, оочих аягагүй талын нэг тараачихсан хүмүүсийн нэг шүү дээ. Өнгөрсөн 32 жил чадаагүй хүнийг 33 дахь жилдээ чадна гээд гараад ирэхээр хэн итгэх юм.

ЭШЛЭЛ 20

Миний өрсөлдөгч Х.Баттулга дарга болчихвол энэ нам нэгдэх нь байтугай улам бүр жижгэрч, салан бутарна.

ЭШЛЭЛ 21

Монгол Улс бол эрх зүйт төртэй, ард түмэн нь хуулийн дор амьдардаг орон. Тэгэхээр Дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гарсан 38 дугаар тогтоолын хүрээнд л асуудал шийдэгдэх ёстой. Энэ дагуу буюу Ардчилсан нам сунгаагаа хийгээд Их хурлаараа асуудлаа шийдвэрлээд түүнийгээ Улсын дээд шүүхэд өгөөд бүртгэлээ баталгаажуулах энэ процесст өөрөө ямар нэгэн эрх зүйн доголдол байхгүй. Ингэсний дараа намаас эрт орой хөөгдсөн туугдсан, бие биенийхээ өс хонзонгоор буланд шахагдсан бүх хүнтэй ойлголцолд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний үеийнхэн бодлого тодорхойлох цаг нь болсон.

ЭШЛЭЛ 22

Ардчилсан намын өнөөгийн энэ уналтыг манай үе үеийн удирдлагууд, намын лидерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчил, таарамжгүй байдал, хувийн ашиг хонжоо яван явсаар энэ хүнд нөхцөл байдлыг бий болгосон. Бүр сүүлдээ ардчиллыг байхгүй болгох зам руу чирээд оруулчихлаа шүү дээ. Ардчилсан намыг олон сонгуульд ялагдал хүлээлгэсэн дарга нь ч огцордоггүй, дараагийн дарга нь ч тодордоггүй. Ингэж явсаар л өнөөгийн нөхцөл байдалд тулж ирлээ.

ЭШЛЭЛ 23

Норовын Алтанхуягийн Засгийн газар 2012 онд гарч ирээд бүх хүнд хөдөлмөрлөх урам зориг өгсөн. Энд ч зам барьсан, тэнд ч барилга байшингууд босч, бизнес, эдийн засгийн болон нийгмийн амьдрал эрс сайжирч ирсэн. Гэтэл манайхны өөрсдийнх нь хоорондох зодооноос болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар унагаасан шүү дээ. Энэ засгийг унагаасан хүн хэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны маргаашаас эхлээд Ардчилсан намын сүр сүлд, цог хийморь алга болсон, мөхсөн.

ЭШЛЭЛ 24

Сунгаандаа ялалт байгуулаад, эрх зүйн зөрчилгүй албан ёсны Ардчилсан нам нэг болчихсоны дараа намын зохион байгуулалт, дотоод эв нэгдлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж болно гэдэгтээ ч итгэлтэй байна. Маш богино хугацаанд намаа эмхэлнэ. Бүх талуудтай хэлэлцээрийн ширээнд сууна. Ингээд 2024 оны сонгуулийн ажилдаа шууд орно. Цаашид Ардчилсан нам зөвхөн судалгаанд суурилсан бодлого шийдвэрийг гаргаж явах болно. Мөн зөвхөн сонгогчдын хүсэн хүлээсэн хүнийг нэр дэвшүүлэх зарчим руу орно.

image

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Жамбын Батсуурьтай “Өдрийн сонин”-ы сэтгүүлч ярилцжээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэе. АН-ын даргын сунгаа энэ сарын 16-нд нээлтээ хийгээд, ирэх дөрөвдүгээр сарын 3-нд саналаа хураана. Улмаар дөрөвдүгээр сарын 7-ны намын Их хурлаар ялсан нэр дэвшигчээ батламжилж, Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу дээд шүүхэд бүртгүүлэх юм. Энэ удаагийн АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар бүртгүүлээд байгаа билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (43.242.243.241)
    Алтанхуяг нь гарч ирээд дарга болбол АН сэхнэ дээ.даанч хүзүүгүй хүн Эрдэнэ мэт зандалчид зайлаагүй цагт АН хэцүү хэцүү
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шилээ (66.181.182.185)
    Баттулга бол АН-ын мандал бадралын эхлэл нь МАН-ын мандал бадралын төгсгөл нь. АН-ын аврал нь МАН-ын даран сөнөөгч нв. Юу хүснэ түүгээрээ болцогоо доо.
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Энэ чинь аймгийн дарга байхдаа аймагтаа нэр дэвшээд Улаанд тавиулдаг нөхөр мөн үү
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
    • Хариулт
      Дараа нь даравч дардайна булавч бултайна гээд гараад ирсэн дээ.Харин нөгөө Улаан нь ул мөргүй алга болов
      2022 оны 03 сарын 15
  • Mongol (66.181.182.159)
    Аймгийн хэмжээний л улс төрч дөө хөөрхий
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.188.103)
    Ишлэлүүдээс зөвхөн 23дахь нь үнэнийг үгүйлнэ. Бусад нь өөрийгөө дөвийлгөсөн тал руугаа хэвийжээ.
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • АН-ын анхдагч (192.82.72.162)
    Бусдын уд шагайж, бурууг бусад руу чихэж, өөрөө өндөг шиг болох гэдэг ч дээ. Итгэхэд бэрх. Ингэж бодож, хэлж байгаа хүн бусдыг нэгтгэж харагдаа ч. Бас нэг башир хорон санаат С.Эрдэнэ юм биш үү. Ер Эрдэний хорон муу санаа явж байгаа юм биш үү... ийм жалга довны нөхөрт бүү. Цогтгэрэл яах аргагүй жалга довны богино бодолтой байсныг бид мэдээгүй дээ харамсаж байна.
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • монгол (103.229.121.196)
    Женко Батсуурь 2 бол 1 хүн шүү дээ? Сайн жүжиглэж бна. Эрдэнэ ялагдлаа даа. Гэхдээ женко эрдэний асар том ачийг нь умартаж болохгүй. Эрдэнэ байгаагүй бол женко юун ерөнхийлөгч байх байлаа....
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Mash zuv yarij bna! Janhuu l bish bol hen ch bsan yah ve! (66.181.189.28)
    Mash zuv yarij bna! Janhuu l bish bol hen ch bsan yah ve!
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • G (139.5.217.50)
    Ooroo Jonkhuugiin buunii nokhoi baij yu yarina ve? Jonkhuu omdoo shuvtlaad khevt komand ogvol shuud l khevtekh oliggyi amitan shyydee! AN chamaig dargaa bolgotloo dooshoo oroogyi bkhaa!
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.87.138)
    Аймаг сумын төрийн албан хаагчид нь хорчин шантаачин гэж арга байхгүй хэцүү газар байна лээ
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.188.145)
    энэ хүн женкогийн нэг хувилбар юм байна хэн ялсан ч женко л ялах юм байнаэ.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • dorj (150.129.143.151)
    Энэ хүн АН-ыг дээд шүүхэд бүртгүүлж чадах юмуу. Жалга довны депутатууд гэж байлаа. Тэдний л нэг. Аймаг удирдахаас цаашихыг үзээгүй ац АН-ыг яаж удирдаж чадахвэ хэрээ мэд бяраа тань Батсууриа.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.83.32)
    АН бол чадваргүй хулхины нам шүү дээ . Үүргээ гүйцэтгэсэн учир тарж, бутарч, задарч болно . Ард түмэн АН гүй цаашид итгэл төгс урагш явж чаднаа
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
    • Хариулт
      ХАРИН БИ МАНтай ЯВЖ ЧАДАШГҮЙ НЬ ЭЭ.101 ЖИЛ ЯДУУ ЗҮДҮҮ 40 МЯНГАН ИРГЭНЭЭ ХЯДЧИХСАН ,ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧИЛСЭН НАМ ГЭЖ БОДОХООР ??????.
      2022 оны 03 сарын 14
  • Зочин (202.179.21.227)
    Bi lav AH-d ogohgui. 2024 on ta nar yalagdana.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Маш зөв луйварчмн Баттулгыг шалгах ёстой.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (92.124.205.112)
    Алтанхуяг хэн юм бэ, АН-ын буянаар ЕС болчихоод дөвчингнөж өгсөн шүү дээ. Буулгах нь зөв байсан. Харин ямар муухай хонзон санадаг хүн бэ Энэ Алтанхуяг
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
    • Saihanbileg gej balai hulgaich chi mon uu?
      2022 оны 03 сарын 14
  • Зочин (202.21.108.19)
    Чи бас нэрээ татна .
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • партизан (192.82.87.177)
    чи ч юу л бол. чамайг таних байтугай дуулаач үгүй юм байна
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • irgen (66.181.161.55)
    namiin sur suld ysog hiimori gej baidag yum baih de,erguu gar ve yaaj namiin darga bolh muruuduud nna ve.iim garyyd butehgui de ih hurald ch oligtoi hargdhgui amitan bga biz de
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ганбат (202.126.89.135)
    Маш зөв шийдвэр гаргасанд амжилт хүсэе! Баттулга биш шүү. Тэр өш хонзонтойгоо ах нар хол байг.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 55 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    9 цаг 7 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 37 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 55 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 59 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    11 цаг 11 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 30 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    12 цаг 1 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    12 цаг 2 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    12 цаг 11 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 46 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 54 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 35 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    15 цаг 14 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 41 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    16 цаг 2 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 37 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 43 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    17 цаг 8 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК