Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Алжир

2022-3-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир улс нь 2.381.741 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн хойд хэсэгт оршдог. Энэхүү хэмжээгээрээ дэлхийд газар нутгаараа аравдугаар байранд жагсдаг. Харин Арабын болон Африкийн хамгийн том газар нутагтай орноор нэрлэгддэг.

БАРИМТ 2

Алжир улс нь Тунис (зүүн хойд), Ливи (зүүн), Нигер (зүүн урд), Мали (баруун урд), Мавритани (баруун урд), Марокко (баруун) улсуудтай хиллэдэг. Африк тивийн хойд бүсэд оршдог тул улсынхаа хойд талаар Газар дундын тэнгист гарцтай.

БАРИМТ 3

Алжир улсын нийт хүн ам 44.7 сая. Тэдний 99 хувь нь исламын шашинтай. Улсын нийслэлийг нь Алжир гэдэг боловч англи хэл дээр улсынхаа нэрнээс ялгаатай “Algiers” гэж бичигддэг. Алжир улсын хойд хэсгийн нутаг нь байгалийн үржил шим сайтай тул ард иргэдийнх нь ихэнх тус бүс нутагт амьдардаг. Улсын урд хэсэг нь Сахарын цөлөөр хүрээлэгддэг.

БАРИМТ 4

1830 онд Францын колон улс болохоосоо өмнө Алжир нь Нумдидичууд, Финикчүүд, Ромчууд, Умайядууд, Аббасидууд, Испаничууд, Османчууд гэх мэт нийт 19 үндэстний эзэнт гүрнүүдийн эзэмшилд байсан. Алжирчууд 1962 оны долдугаар сарын 5-нд улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан.

БАРИМТ 5

Алжирчуудын 99 хувийг Хойд Африкаар тархан суурьшсан Арабын Берберчүүд эзэлдэг бөгөөд улсын албан ёсны хэл нь араб болон бербер. Ихэнх тохиолдолд алжирчууд алжир аялгатай араб хэлийг ашигладаг. Франц хэлийг захиргааны болон боловсролын салбарт ашигладаг.

БАРИМТ 6

Алжир улс нийт 58 аймаг болон 1.541 хот суурингаас бүрддэг. Тус улсын засаг захиргааны хэлбэр нь Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон. Одоогийн Ерөнхийлөгч болох Абдельмаджид Теббун энэхүү албыг 2019 оноос хойш хашиж байна. Алжир улс Францын мэдэл дор 132 жил байсан тул тус улсын соёлд Франц улс нэлээд нөлөөлсөн.

БАРИМТ 7

Арлын бус Африкийн орнууд дундаа Алжир улс хамгийн өндөр хүний хөгжлийн индекстэйгээс гадна тивийнхээ хамгийн том эдийн засагтай улс юм. Алжир улс байгалийн баялаг ихтэй бөгөөд дэлхийн газрын тосны арван зургаа дахь, байгалийн хийн ес дэх том нөөц билээ.

БАРИМТ 8

Алжирын газрын тос олборлогч “Сонатрах” нь тивийнхээ хамгийн том компани бөгөөд их хэмжээний байгалийн хийг Европын орнууд руу нийлүүлдэг. Мөн Алжирын зэвсэгт хүчин Африк тивдээ хамгийн хүчтэй ба хамгийн их хэмжээний батлан хамгаалахын төсөвтэй. Алжир улс НҮБ, Африкийн Холбоо, Араб лиг, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага гэх мэт олон улсын холбоонуудын гишүүн орон. Мөн Алжир улс дэлхийн аль ч оронд өргүй билээ.

БАРИМТ 9

Алжирчууд барууны болон уламжлалт хувцсаа ижил хэмжээгээр өмсөж хэрэглэдэг. Ихэвхчлэн эмэгтэйчүүд үндэсний хувцсаа олон нийтийн газар өмсдөг бөгөөд бүх алжирчууд энгийн даруухан хувцаслахыг эрхэмлэдэг. Исламын цэргүүд бүсгүйчүүдийг гадуур явах үедээ биеэ халхалсан хувцас өмсөхийг шаарддаг, алжир бүсгүйчүүд ч тэдний шаардлагыг хүлээн авч мөрддөг.

БАРИМТ 10

Алжир улсын үндэсний амьтан бол Феннек үнэг. Уг амьтан нь хамгийн жижиг биетэй үнэгний төрөл зүйл гэдгээрээ алдартай. Маш том чихтэй цөлийн уг үнэгний нэрээр Алжирын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болох “Лес Феннекс” нэрлэгдсэн.

БАРИМТ 11

Алжирчууд маш зочломтгой ард түмэн. Хэрэв та Алжир айлд зочилбол ахмад гишүүнээс нь эхлээд бүх гишүүдтэй нь нэг бүрчлэн мэндлэх хэрэгтэй. Тэд мэнд мэдэхдээ ихэвчлэн баруун, эсвэл хоёр гараараа гар барьцгаадаг. Тэдэнтэй гар барих үедээ ганц зүүн гараа ашиглаж болохгүй бөгөөд хуруугаараа аль нэг зүйл рүү чичлэхийг алжирчууд цээрлэдэг.

БАРИМТ 12

Хамаатан саднууд болон дотно найзууд нэгнийхээ гэрт тогтмол зочилдог. Хэн нэгний гэрт зочлох үедээ тэдэнд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй бөгөөд гэрийн эздэд зориулан багахан хэмжээний бэлэг авах ёстой. Алжирчууд албан ёсны байх дуртай тул тэдэнтэй харилцахдаа хэлэх гэсэн санаагаа шууд илэрхийлэх нь хамгийн зөв.

БАРИМТ 13

Алжир улс газар нутгийнхаа 3.5 хувийг л хүнс ногоо тариалахад ашигладаг тул иргэдийн дундах хоол тэжээлийн дутагдал тус улсын эрүүл мэндийн салбарын гол асуудлуудын нэг. Алжир улсын хүн амын ойролцоогоор таван хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг. Алжир улсын бүх иргэд эрүүл мэндийн үнэгүй тусламжийг 1974 оноос хойш авах эрхтэй болсон. Ингэснээр Алжирын хотын бүсэд амьдардаг бүх иргэн болон орон нутагт амьдардаг иргэдийн 80 хувь нь эрүүл мэндийн шууд үйлчилгээ авах боломжтой байна.

БАРИМТ 14

Алжир улсын ард иргэдийн ойролцоогоор 80 хувь нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Учир нь, XX зууны үед Алжир эцэг эхүүд охидаа гэртээ үлдээж хөвгүүддээ эрдэм ном сургахыг хичээдэг байсан. Алжир улсын иргэдийн 29 хувь нь 15-аас доош насны хүүхдүүд.

БАРИМТ 15

Алжирчууд улсынхаа газар нутгийн дөнгөж 12 хувьд нь амьдардаг. Томоохон хотууд ихэвчлэн улсын хойд хэсэгт байрладаг бол урд хэсгээр нүүдэлчин өв соёлоо хадгалж үлдсэн хүмүүс л амьдардаг. Одоо цагт Алжир гэр бүлүүдийн орлогын ихэнх хэсэг нь эмэгтэйчүүдээс хамааралтай бөгөөд тус улсын шүүгч болон хуульчдын 60 хувь эмэгтэй хүмүүс байдаг.

БАРИМТ 16

Алжир улсын хамгийн өндөр температур бол Цельсийн нэмэх 5 градус бөгөөд 2011 оны наймдугаар сард хэмжигдсэн. Алжир улсын газар нутгийн 90 орчим хувийг Сахарын цөл эзэлдэг тул ихэвчлэн халуун, хуурай уур амьсгалтай. Гэвч далайн эргийн бүсээр нь аадар бороо их ордог бөгөөд өндөр уулсын бүсээр нь цас ордог.

БАРИМТ 17

Алжир улсад түүхийн өндөр ач холбогдолтой олон сонирхолтой архитектурын газрууд байдаг бөгөөд тэдний долоог нь ЮНЕСКО дэлхийн үнэт өвөөр бүртгэн авсан. Алжир улс 2019 онд ДЭМБ-аас хумхаа өвчингүй гэх албан ёсны гэрчилгээгээ авсан. Дэлхий дээр нийт 40 (Монгол Улс багтдаг) хумхаа өвчингүй улс байдаг юм байна.

БАРИМТ 18

Алжир улсын төрийн далбаа нь босоо тэнцүү хуваагдсан ногоон болон цагаан өнгийн дэвсгэр дээрх улаан өнгийн хавирган сар болон одыг дүрслэн үзүүлдэг. Тэгвэл цагаан өнгө нь эв нэгдлийг, ногоон өнгө, хавирган сар болон од нь исламын шашныг, улаан өнгө нь улсынхаа тусгаар тогтнолын төлөө тулалдаж амиа алдсан дайчдын цусыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 19

Алжир улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Алжирын хөлмбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д дөрвөн удаа оролцож байсан бөгөөд “Манчестер Сити” клубын хагас хамгаалагч Рияд Махрез Алжир улсын иргэн билээ. Мөн Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зидан Алжир гаралтай.

БАРИМТ 20

Харин Алжирын соёлд хөзөр, шатар, даам гэх мэт тоглоомууд нэлээд нэр хүндтэй. Алжирын хөнгөн атлетикийн тамирчид олимпын наадмын дундын зайн гүйлтийн төрлүүдэд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг бөгөөд бөхийн спортын төрлүүдэд Африк тивийнхээ хамгийн шилдэг төлөөллүүдийн нэг.

БАРИМТ 21

Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнуудад Алжирчууд Франц цэргүүдийн хамт тулалдсан боловч 1954-1962 онуудад тусгаар тогтнолынхоо төлөө Франц цэргүүдийн эсрэг тулалдсан түүхтэй. Уг дайны үр дүнд дор хаяж нэг сая алжирчууд амь насаа алдсан байдаг.

БАРИМТ 22

Өнөөдрийн Алжирын үндэсний хоол нь Турк, Бербер, Араб, Франц хоолнуудыг хослуулдгаараа онцлог. Ихэнх хоолны орцод гаа, шанцай, яншуй, сармис, цагаан гаа, сонгино гэх мэт олон төрлийн ногоо багтдаг. Мөн Алжир улс усан үзэм, интоор, инжир, улаан буудай гэх зэргийг дотооддоо үйлдвэрлэдэг хэдий ч хүн амынхаа 45 хувийнх нь л хэрэгцээнд хүрдэг. Тийм учраас их хэмжээний хоол хүнс Алжир улс руу гадаадаас импортлогдох шаардлагатай.

БАРИМТ 23

Алжир хоолнууд үндсэн гурван хэсэгт ангилагддаг. Эхнийх нь улаан үрийн буудайгаар хийсэн паста маягийн хоол байдаг бол хоёр дахь нь олон төрлийн амтлагчаар амталж бүтэн шарж болгосон хурганы мах. Харин гурав дахь нь олон өөр төрлийн уух зүйлсээс бүрддэг. Алжирчууд хоол идэхдээ зүүн гараа огт ашигладаггүйгээс гадна хамгийн ихдээ хоёр хуруугаа л ашигладаг.

БАРИМТ 24

Алжир улсын ард иргэдийн багадаа 25 хувь нь санхүүгийн хувьд ядуу гэх ангилалд багтдаг. Учир нь ажилгүйдлийн түвшин тус улсад өндөр бөгөөд Алжир улс нь Африк тивийн хамгийн өндөр амьдралын зарлагатай улс юм. Мөн 2005 оноос эхлэн засгийн газар нь Алжир улсад согтууруулах ундааг үйлдвэрлэх мөн зарахыг хориглосон.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар Африк тивийн хамгийн том газар нутагтай Алжир улсыг онцолж байна. Алжир улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • 95930699 (202.126.88.39)
    Алжир улсад аялахад визийн талаар мэдээлэл өгөөч
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Amgalan (202.126.88.39)
    Алжир улсад аялахыг хүсч байна
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (202.179.25.105)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК