Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Чад

2022-3-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Чад улс нь 1,284,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Африк тивийн Төв болон Хойд хэсгийн нутагт оршдог. Далайд гарцгүй орон бөгөөд Ливи (хойд), Судан (зүүн), Төв Африкийн Бүгд Найрамдах улс (урд), Камерун (баруун урд), Нигери (баруун урд), Нигер (баруун) гэх улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Чад улсын хүн амын тоо нь 16.3 сая. Исламын (51.8 хувь) болон христийн (44.1 хувь) шашныг тэнцүү хуваагдан шүтдэг. Тэд хоорондоо таагүй харилцаатай бөгөөд удаан хугацааны турш зөрчилдөөн үүсгэсээр байгаа. 200 гаруй өөр Африк үндэстний хүмүүс Чад улсын хүн амыг бүрдүүлдэг, Сара, Араб, Канембу, Масалит гэх үндэсний хүмүүс бусдаасаа арай олон.

БАРИМТ 3

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 20 улсын эгнээнд багтдаг Чад улсын албан ёсны хэлнүүд нь араб болон франц хэл. Улсын хойд хэсэг ихэвчлэн элсэн цөлөөс тогтдог ба урагшлах тусам илүү Чад улсын хөрс нь улам үржил шимтэй болдог. Ийм учраас Чад улсын хүн амын олонх улсынхаа урд бүсэд амьдардаг.

БАРИМТ 4

Чад улсын нийслэл хотыг Нджамена гэдэг. Тус хотын хүн ам нь 1.6 сая. Тус улсын нэр нь Төв Африкт оршдог тивийнхээ хоёр дахь том намгархаг газар буюу Чад нуураас үүсэлтэй. Чад улсын газар нутагт анх манай эриний өмнөх долоон мянган жилийн тэртээ хүн төрөлхтөн олноороо ирж суурьшсан.

БАРИМТ 5

Манай эриний нэгдүгээр мянган жилийн төгсгөл хэсэгт Чадын Сахелийн зурваст хэд хэдэн муж улсууд болон эзэнт гүрнүүд үүсэж байсан бөгөөд тус бүр нь Сахарын бүс нутгаар дамжин өнгөрдөг худалдааны замыг хянах зорилготой байсан. Гэвч 1920 онд Франц улс тус бүс нутгийг эзлэн авсан.

БАРИМТ 6

Улмаар Францын Экваторын Африк гэх улсын нэг хэсгийн хувиар оршиж байсан чадчууд 1958 оны арваннэгдүгээр сарын 28-нд өөрсдийн гэсэн улсаа байгуулж 1960 оны наймдугаар сарын 11-нд тусгаар тогтнолоо албан ёсоор заарласан. Гэвч 1965 онд Чад улсад хойд зүгийн исламын шашинтнуудын үйлдлээс болж ирээдүйд удаан үргэлжлэх иргэний дайн эхэлсэн.

БАРИМТ 7

Үндэсний эв нэгдлийн шилжилтийн Засгийн газар нь 1979 онд нийслэл хотын эрх мэдлийг авсан бөгөөд өмнөдийн ноёрхлыг таслан зогсоосон. Мөн 1978 онд Ливи-Чадын зөрчилдөөн хяналтаас гарч хоёр улс хоорондоо 1987 онд хүртэл байлдсан. Уг дайны үеэр Чад улсад Франц улс дэмжлэг үзүүлж байсан.

БАРИМТ 8

Дарфурын хямрал буюу Судан улсад өнөөдрийг хүртэл үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн Чад улсын хил рүү нэвтэрч тус улсын аюулгүй байдлыг тогтворгүй болгосон. 2003 онд эхэлсэн уг дайнаас болж хэдэн зуун мянган Судан дүрвэгч Чад улсын зүүн хэсэгт толгой хорогддог.

БАРИМТ 9

Чад улс бол дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орон. Хүний хөгжлийн индексээрээ хамгийн сүүлд бичигддэг. Ихэнх иргэд нь мал маллаж амьдардаг. Чад улс дэлхийн хамгийн ядуу болон авилга ихтэй орнуудын жагсаалтуудад дээгүүр бичигддэг. Хүний эрхийн тухай ойлголт Чад улсад бараг байдаггүй. Тус улсад дур мэдэн хүмүүсийг шоронд хорих, шүүхээс гадуур сэжигтнийг хөнөөх, аюулгүй байдал болон зэвсэгт хүчний алба хаагчдыг эрх чөлөөг хязгаарлах зэрэг гэмт хэргүүд тогтмол гардаг.

БАРИМТ 10

Одоогийн байдлаар Чад улс нь цэргийн Хунтын нэгдсэн түр Засгийн газартай. Чад дахь өөрчлөлт ба эв найрамдлын фронтын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Дебиг хөнөөсний дараа түүний хүү Махамат Деби тэргүүтэй шилжилтийн цэргийн зөвлөл Засгийн газрын хяналтыг гартаа авсан.

БАРИМТ 11

Өнөөдрийн байдлаар Чад улсыг удирдах албан тушаалыг өмнөх Ерөнхийлөгчийнх нь хүү Махамат Деби хашиж байгаа бол Ерөнхий сайдаар Альбер Пахими Падаке ажилладаг. Чад улсын төр засаг одоо хүртэл хүчирхийлэл ашиглаж төрийн эргэлт хийх гэсэн зорилготой халдлагуудад өртсөн хэвээр байна.

БАРИМТ 12

Чад улсын үндэсний хөгжмийг “Какаки” гэдэг. Энэхүү хөгжим нь урт металл бүрээ бөгөөд хүч чадлыг бэлгэддэг тул зөвхөн эрчүүд л уг хөгжмөөр тоглодог уламжлалтай. Сахарын цөл Чад улсын газар нутгийн гуравны нэг хэсгийг нь бүрхдэг.

БАРИМТ 13

2003 оноос хойш Чад улсын хамгийн чухал экспортын бараа нь газрын тос болсон. Хэдийгээр Чад улс хөвөн үйлдвэрлэлтээрээ алдартай ч газрын тосноос хамаагүй их хэмжээний ашиг олдог.

БАРИМТ 14

Чад улсын Тибести уулс нь тэмээн уралдаан зохиоход дэлхийн хамгийн тохиромжтой газруудын нэг. Чад улсын иргэд маш ядуу тул тэд өдрөөс өдрийн хооронд хоол хүнсээ олж иддэг. Тэд ихэвчлэн шар будаа, сорго, цагаан будаа гэх мэт үр тариаг хүнсэндээ хэрэглэдэг.

БАРИМТ 15

Чад улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Чадын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тивийнхээ тэмцээн уралдаануудад тогтмол оролцдог бөгөөд зарим Чад хөлбөмбөгчид Францын лигийн багуудад тоглодог. Гэвч ДАШТ-д Чадын шигшээ баг нэг ч удаа оролцож байгаагүй.

БАРИМТ 16

Хөлбөмбөгөөс гадна Чад улсын иргэд сагсанбөмбөг болон чөлөөт бөхийн спортуудаар өргөн хүрээнд хичээллэдэг. Чад улс эмч нарын хомстолд ороод удаж байгаа бөгөөд 23,600 Чад хүн бүрд нэг эмч оногддог. Мөн Чад улсад эхийн эндэгдлийн хувь маш өндөр. 100,000 төрөлт бүрд 1,100 ээж амь насаа алддаг.

БАРИМТ 17

Чад улсын төрийн далбаа нь цэнхэр, шар, улаан өнгөнүүдээс бүрддэг ба загварын хувьд Франц улсын далбаанаас санаа авсан. Цэнхэр өнгө нь итгэл найдвар болон тэнгэрийг, шар өнгө нь элсэн цөл болон нарыг, улаан өнгө нь Чад улсын түүхэнд урссан дусал цус бүрийг бэлгэддэг юм байна.

БАРИМТ 18

Чад улсын үндэсний бэлгэдэл болсон амьтад нь арслан болон ямаа. Тус улсын иргэдэд мэдээлэл түгээдэг хамгийн гол хэрэгсэл нь радио бөгөөд тус улсад Теле-Чад гэх нэртэй цор ганц зурагтын суваг байдаг. Гэхдээ уг суваг нь төрийн мэдэлд байдаг тул гаргах хөтөлбөрөө Засгийн газар нь төлөвлөдөг.

БАРИМТ 19

Чад улс далайд гарцгүй орон тул импортын барааг тээвэрлэх зардал маш өндөр гардаг. Чад эрчүүд нэгээс олон эхнэртэй байх нь энгийн үзэгдэл бөгөөд нийгмийн харилцаанд эрчүүд давуу эрх эдэлдэг. Нийт Чад эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө нөхөрт гардаг.

БАРИМТ 20

Чад улсад алт болон ураны маш их хэмжээний нөөц бий. Гэвч тэд уг байгалийн баялгаа үр бүтээлтэй ашиглаж чадахгүй байсаар байна. Насанд хүрсэн чадчуудын гуравны нэг нь л бичиг үсэг тайлагдсан. Хуулийн дагуу Чад хүүхдүүд сургуульд сурах үүрэгтэй хэдий ч сургуулийн насны хөвгүүдийн 68 хувь нь л бага сургуульд явдаг юм байна. Сургуульд явдаг охидын хувь хөвгүүдийнхээсээ нэлээд бага байдаг.

БАРИМТ 21

Чад хүмүүсийн дундаж наслалт 54 бөгөөд уг үзүүлэлт нь тэднийг дэлхий дээрх хамгийн богино насалдаг хүмүүсийн нэгээр нэрлэгдэхэд хүргэдэг. Закоума үндэсний паркт Африк тивийн зэрлэг байгальд үзэх ёстой таван амьтан буюу хирс, арслан, заан, одос үхэр, ирвэс гэх амьтад бүгд амьдардаг. Энэхүү зэрлэг байгалийн парк нь уг таван амьтдын нэг дор амьдардаг газрууд дундаас Европ тивтэй хамгийн ойрхон нь.

БАРИМТ 22

Чад улс бол хамгийн гүн өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн гурван орны нэг. Мөн Румын болон Чад улсуудын төрийн далбааг хүмүүс эндүүрдэг. Тэдний ганц ялгаа нь Румын улсын төрийн далбааны цэнхэр өнгө нь Чад улсынхаас илүү бараан.

БАРИМТ 23

Нэг Чад эмэгтэй дунджаар 5.7 хүүхэд төрүүлдэг. Энэхүү үзүүлэлтээрээ Чад улс нь  дэлхийн тав дахь хамгийн өндөр төрөлтийн хувьтай орноор нэрлэгддэг. Зөвхөн Чад улсын нэр л англи хэл дээр цор ганц эгшигтэй бичигддэг. Мөн жуулчдын хувьд Чад улс руу зочлох үедээ нэлээд олон эрсдэлийг үүрэх ёстой. Чад улс нь гадаадын жуулчдад хамгийн аюултай 17 орны нэг.

БАРИМТ 24

Чад улс газрын тос зарж олсон ашгийнхаа ихэнхийг нь зэвсэг худалдаж авахад зарцуулдаг нь тус улсын эдийн засаг сэргэхгүй байгаагийн гол шалтгаан. Мөн далайд гарцгүйгээс гадна Сахарын цөл Чад улсын газар нутагт харьяалагддаг тул тус улсад усны хомстол үүсээд удаж байна. Энэхүү хомстол нь Чад улсын эдийн засаг мөн л сөргөөр нөлөөлдөг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Африк тивийн томоохон газар нутагтай орнуудын нэг болох Чад улсыг онцолж байна. Та бүхэн Чад улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.27.170)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 37 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    8 цаг 48 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 19 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 37 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 41 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    10 цаг 53 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 11 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 43 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    11 цаг 44 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    11 цаг 53 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 28 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 36 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 17 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 56 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 23 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    15 цаг 44 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 19 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 25 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    16 цаг 50 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК