Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Мексик

2022-3-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Мексикийн Нэгдсэн улс нь Хойд Америк тивийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд 1,972,550 хавтгай дөрвөлжин километр газаар нутагтай. Уг хэмжээгээрээ дэлхийд 13-аар байранд бичигддэг бөгөөд Гватемал (зүүн урд), Белиз (зүүн урд), АНУ (хойд) улсуудтай хиллэдэг. Мөн Мексик улс нь Номхон далай болон Атлантын далайд гарцтай.

БАРИМТ 2

Мексик улсын нийт хүн ам нь 126 сая бөгөөд уг тоогоороо дэлхийн хамгийн их хүн амтай улсуудын жагсаалтын 10-аар байранд бичигддэг. Хүн амынх нь олонх буюу 88.9 хувь нь христийн шашинтай бол 10.6 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Улсын албан ёсны хэл нь испани хэл боловч мексикчүүд англи хэлээр маш сайн ярьдаг.

БАРИМТ 3

Мексик нь 31 муж болон Мехико хотоос бүрддэг. Мехико нь тус улсын нийслэл хот бөгөөд ойролцоогоор 10 сая гаруй хүн амтай. Христофер Колумб Америк тивийг нээхээс өмнө манай эриний өмнөх 8,000 онд хүн төрөлхтөн Мексик улсын газар нутаг дээр суурьшсан ба нутгийн уугуул иргэд эртний зургаан соёл иргэншлийн нэгээр нэрлэгддэг.

БАРИМТ 4

Тус бүс нутаг нь маяачууд, ацтекүүд гэх мэт Америк тивийн уугуул олон дэвшилтэд соёл иргэншлүүдийн өлгий нутаг байсан. Гэвч Христофер Колумб Америк тивийг нээснээр 1521 онд Испани улс одоогийн Мексик улсыг эзлэн авч өөрсдийн эрх мэдлээ тогтоосон. Испани улсын ноёрхлын үеэр мексикчүүдийн дунд испани хэл маш хурдацтай тархсан.

БАРИМТ 5

Мөн тус бүс нутагт олон тооны Католик сүмүүд баригдаж байсан нь нутгийн уугуул иргэдийг христийн шашинд гүн автуулж байв. Испани улсын үсрэнгүй хөгжил Мексик улстай шууд холбоотой. Испаничууд мексикчүүдийг эрхшээлдээ оруулж байгалийн үнэт баялгийг нь 300 жилийн турш маш ихээр олборлож их хэмжээний ашиг олсноор Баруун Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг болсон.

БАРИМТ 6

Удаан хугацааны турш Испани улсын колон байсан тул Мексик улсад Хойд Америк болон Европ шинж чанаруудыг хослуулсан соёлын өвөрмөц онцлох бий болсон. Мөн Мексикчүүд тусгаар тогтнолоо олж авахын тулд Испани улсын эсрэг 1810 онд дайн зарласан бөгөөд 1821 онд албан ёсоор тусгаар тогтносон улс болсон.

БАРИМТ 7

Мексик улс гадаадын томоохон дайралтуудыг 19-ээр зуунд хүлээн авсан. Тэдний нэг нь Америкийн оршин суугчдын эхлүүлсэн Техасын хувьсгалаас үүдэлтэй бөгөөд уг хувьсгал нь 1846-1848 оны хооронд үргэлжилсэн Мексик-Америкийн дайны эхлэл болсон. Мөн уг дайнаас болж Мексик улс их хэмжээний газар нутгаа одоогийн АНУ-д алдсан.

БАРИМТ 8

Мексик улс түүхийнхээ явцад гурван өөр үндсэн хуулийг ашигласан. Эхнийх нь 1824 онд батлагдсан бол дараагийн хоёр нь 1857 болон 1917 онуудаас тус тус хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн хувьд Мексик улсад 1917 онд баталсан үндсэн хууль нь хэрэгждэг бөгөөд тус улс нь ерөнхийлөгчийн засаглалтай.

БАРИМТ 9

Мексик улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 74-ээр байранд бичигддэг хөгжиж буй орон. Хүний хөгжлийн индексээрээ дундуур жагсдаг боловч Мексик улс эдийн засгийн хувьд маш хүчтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд 15-аар байранд бичигддэг бөгөөд эдийн засгийн хамгийн том хамтрагч нь АНУ.

БАРИМТ 10

Гэхдээ Мексик улсад нийгмийн тэгш бус байдал, ядуурал, гэмт хэрэг гэх зэрэг асуудлууд байсаар байна. Мексик улсын энх тайвны индекс маш муу. Учир нь тус улсад засгийн газар болон хар тамхи хууль бусаар худалдаалагч гэмт хэргийн бүлэглэлүүдийн дунд 2006 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн өрнөсөөр байгаа. Уг хар тамхины дайнаас болж 120,000+ хүний амь нас эрстсэн.

БАРИМТ 11

Мексик улсын соёлын болон биологийн баялаг өв, түүнчлэн цаг уур, газар зүйн олон янз байдал нь жуулчдыг ихээр татдаг. Коронавирусын халдвар дэлхий даяар тархахаас өмнө буюу 2018 онд Мексик улс 39 сая гадаадын жуулчдыг хүлээн авсан гэх судалгаа бий.

БАРИМТ 12

Хойд Америк тив дэх хамгийн том зэрлэг муур болох ягуар Мексикийн ширэнгэн ойд олноороо амьдардаг. Мөн дэлхийн хамгийн жижиг нохойн үүлдэр буюу чихуахуа Мексик улсаас гаралтай. Мексик улсад Чихуахуа гэх нэртэй муж байдаг бөгөөд энэхүү нохой нь анх уг мужаас олдож байсан юм байна. Тийм учраас уг үйлдэрийг төрөлх мужийнх нь нэрээр нэрлэсэн.

БАРИМТ 13

Мексикчүүд бол дэлхийн хамгийн хөдөлмөрч ард түмэн. Нэг Мексик хүн жилд ойролцоогоор 2,148 цаг ажилладаг бөгөөд энэ нь долоо хоногт 41.3 цагийн турш хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм. Мексик улс жуулчдын хамгийн ихээр цугладаг долоо дахь улс бөгөөд тус улсын эдийн засгийн чухал хэсгийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг.

БАРИМТ 14

Мексик улс бол дэлхийн хамгийн их хэмжээний шар айраг экспортлогч орон. Корона, Сол гэх зэрэг алдартай шар айргууд Мексик улсаас гаралтай. Мөн Мексик улс цөмийн зэвсэг бүтээх бүрэн чадвартай. Гэвч одоогоор нэг ч цөмийн зэвсэг бүтээгээгүй бөгөөд зөвхөн энх тайвны зорилгоор цөмийн зэвсэг бүтээж улмаар ашиглах тухай амлалтыг бусад орнуудад өгсөн.

БАРИМТ 15

Түүхийн явцад Мексик улсын хувьд олон улсыг хамарсан дайнууд дээр төвийг сахисаар ирсэн. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр төвийг баримталж байсан орнуудын нэг билээ. Мөн Мексик улс электрон бараа үйлдвэрлэлтээрээ дэлхийд зургадугаар байранд жагсдаг. Тэдний урд БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятадын Тайвань гэх орнууд бичигддэг юм байна.

БАРИМТ 16

Цезарь салат болон шоколад Мексик улсад үүссэн. Дэлхийн хамгийн жижиг галт уул Мексик улсад байдаг. Уг галт уулыг Куэкскомата гэдэг бөгөөд 13 метрийн өндөртэй юм байна. Мөн 2008 онд баталсан хуулийн дагуу Мексик улсад хүмүүс жолоо барьж байх үедээ сахлаа хусах мөн нүүрээ будахыг хориглосон. Учир нь мексикчүүд жолоо барьж байх үедээ уг үйлдлүүдийг хийж зам тээврийн олон осол гаргадаг байжээ.

БАРИМТ 17

Мексикчүүдийн өвөг дээдсүүдийн нэг болох маяачууд эрт цагт дайны үеэр хэдгэнийг зэвсэг болгож ашигладаг байсан. Мексик улсын үндэсний баяр бол үхэгсдийн өдөр. Уг баярыг улс даяар аравдугаар сарын 31-ээс арван нэгдүгээр сарын 2 хүртэл тэмдэглэдэг бөгөөд гэр бүл найз нөхдөөрөө цуглаж нас барсан дотнын хүмүүсээ дурсаж тэдний төлөө залбирцгаадаг.

БАРИМТ 18

Пирамид гэх үгийг сонсох бүрд таны толгойд Египет улсын дүр зураг буудаг байх. Тэгвэл дэлхий дээрх хамгийн том Пирамид Египет улсад биш Мексик улсад байдаг. Чолулагийн агуу Пирамид буюу Тлачихуалтепетл (гараар баригдсан уул гэсэн утгатай) нь дэлхийн хамгийн том археологийн дурсгалт газар юм.

БАРИМТ 19

АНУ болон Мексик улсуудын харилцаа тун онцгой. Мексик улсын иргэд АНУ-ын гадаадад төрсөн хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг бол нөгөө талд Мексик улсад амьдардаг цагаачдын ихэнх хэсгийг АНУ-ын иргэд бүрдүүлдэг. Мөн Мексик улсад зөвхөн эмэгтэйчүүдийг тээвэрлэдэг автобус болон метро байдаг.

БАРИМТ 20

Дэлхийн анхны өнгөт зурагт Мексик улсад бүтээгдсэн. Мексикчүүд байгаагүй бол дэлхий нийтээрээ хар болон цагаан өнгийн дүрстэй зурагтыг арай олон жилийн турш хэрэглэх байсан биз. Гилермо Гонзалес Камарена зурагтын төхөөрөмжид зориулсан хромоскопийн адаптерыг 1946 онд бүтээх үедээ дөнгөж 17 настай байсан.

БАРИМТ 21

Мексик улсад 59 өөр төрлийн эрдэнэ шиш байдаг. Мөн Мексик улсад Хойд Америкийн хамгийн эртний их сургууль байдаг. Мексикийн үндэсний их сургууль 1551 онд байгуулагдсан. Тус улсын ард иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 95 хувь бөгөөд хүйс харгалзахгүй ижил тэгш хэмжээний боловсрол эзэмшдэг.

БАРИМТ 22

Мексик гэх нэрийн утгыг хэн ч мэдэхгүй. Тус нэрийн гарал үүслийн тухай олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч гаргалгаа байдаггүй. Зарим хүмүүс Мексик гэх нэрийг Мекси буюу дайны бурхан гэх үгнээс болж “Дайны бурхны амьдарч байсан нутаг” гэсэн утгатай гэж орчуулдаг.

БАРИМТ 23

Мексик улсад хамгийн алдартай спорт бол мэдээж хөлбөмбөг. Мексик хөлбөмбөгчид Европын шилдэг багуудын төлөө тогтмол тоглодог бөгөөд тус улсын үндэсний шигшээ баг нь ДАШТ-д тогтмол оролцдог. Мөн Мексик улс 1968 онд XIX дэх зуны олимпын наадмыг, 1970 болон 1986 онуудад хөлбөмбөгийн ДАШТ-үүдийг тус тус зохион байгуулж байсан удаатай.

БАРИМТ 24

Мексик улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд загварын хувьд Францын төрийн далбаанаас санаа авсан. Уг төрийн далбааны төв хэсэгт Мексик улсын төрийн сүлд болох алтан бүргэд шувуу сувдан өргөстэй кактус дээр могойг идэж буй дүр зураг дүрслэгдсэн байдаг. Далбааны ногоон өнгө нь тусгаар тогтнолыг, цагаан өнгө нь католик буюу христийн шашныг, улаан өнгө нь эв нэгдлийг тус тус бэлгэддэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болох Мексик улсыг онцолж байна. Мексик улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК