Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Пакистан

2022-3-19
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Исламын Бүгд Найрамдах Пакистан улс нь 881,913 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Азийн орон. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 33-аар байранд жагсдаг бөгөөд Афганистан (баруун), Иран (баруун урд), Хятад (зүүн хойд) улсуудтай тус тус хиллэдэг. Мөн урд талаараа Энэтхэгийн далайд гарцтай ба далайн эргийн урт нь 1,046 километр.

БАРИМТ 2

Пакистан улсын нийт хүн ам нь 227 сая бөгөөд уг тоогоороо дэлхийд тавдугаар байранд эрэмбэлэгддэг. Исламын шашин бол Пакистаны үндсэн шашин бөгөөд хүн амынх нь 97 хувь нь уг шашныг шүтдэг. Тэд олон төрлийн үндэстнүүдээс бүрддэг бөгөөд Пакистан улсад хамгийн олон хүн амтай гурван гол үндэстнүүд нь Пунжаби, Паштун, Синди нар юм.

БАРИМТ 3

Пакистан улсын албан ёсны хэл нь урду болон англи хэл боловч бүс нутгаасаа хамааран ард иргэд нь олон төрлийн хэлнүүдийг ашигладаг. Тус улсын нийслэл хот нь Исламабад бол хамгийн том хот нь Карачи. Пакистан улсын зэвсэгт хүчин маш хүчтэй бөгөөд дэлхийд зургадугаар байранд ордог.

БАРИМТ 4

Пакистан улс бол Балучистан дахь 8,500 жилийн настай Мехргарх гэх шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал, хуучны дэлхийн хамгийн өргөн уудам соёл иргэншил болох хүрэл зэвсгийн үеийн Индусын хөндийн соёл зэрэг хэд хэдэн түүх соёлын чухал дурсгалт газруудын өлгий нутаг.

БАРИМТ 5

Одоогийн Пакистан улс түүхийн уртад олон өөр эзэнт гүрнүүдийн нэг хэсэг байсан бөгөөд хамгийн сүүлд 1858 онд Британи Энэтхэгийн Эзэнт гүрний нэг хэсэг болсон. Улмаар 1947 онд пакистанчууд Их Британийн мэдлээс гарч тусгаар тогтнолоо зарласан ба 1956 онд Исламын Бүгд Найрамдах улс болсон.

БАРИМТ 6

Пакистан улс эхэндээ зүүн болон баруун гэж хоёр хэсэгт хуваагддаг байсан боловч Зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улс есөн сарын турш үргэлжилсэн дайнд Баруун Пакистан болох өнөөдрийн Пакистан улсыг эсрэг ялалт байгуулснаар бие даасан улс болсон. Мөн Пакистан улс одоогийн үндсэн хуулиа 1973 онд баталсан.

БАРИМТ 7

Дундаж давхаргад хамаарагддаг пакистанчуудын амьдрал сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгаа. Пакистан улс дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орнуудын нэг бөгөөд цөмийн зэвсэг эзэмшдэг цөөн орнуудын нэг юм. Мөн Пакистан улс НАТО-гийн албан ёсны гишүүн орон биш боловч уг холбооны гол холбоотон орнуудын нэг билээ.

БАРИМТ 8

Пакистан улс 40-60 сая буюу дэлхийн гараар оёсон хөлбөмбөгийн бөмбөгний 50-70 хувийг үйлдвэрлэдэг. Тус улсад ойролцоогоор 200 гаруй хөлбөмбөгийн бөмбөгний үйлдвэр байдаг. Мөн Пакистан улс бол цөмийн зэвсэгтэй болсон дэлхийн анхны исламын шашинтай орон юм.

БАРИМТ 9

Пакистанд байдаг Каракорамын хурдны зам бол дэлхий дээрх хамгийн өндөрт оршдог засмал зам юм. Мөн дэлхийн хамгийн том түргэн тусламжийн сүлжээ Пакистан улсынх. Пакистан Эдхи сан 1997 онд байгуулагдсан бөгөөд хамгийн том сайн дурын түргэн тусламжийн байгууллага гэх амжилтаар Генисийн номд бичигдсэн.

БАРИМТ 10

Пакистан гэх нэр нь перс болон урду хэлэнд “Цэвэр ариун газар” гэж орчуулагддаг. Хэдийгээр Пакистан улс 227 сая хүн амтай ч өнөөдрийг хүртэл дөнгөж хоёр Пакистан хүн Нобелийн шагнал хүртэж байсан. Малала Юсуфзай 2014 онд энх тайвны салбарт, Абдус Салам 1979 онд физикийн салбарт тус тус Нобелийн шагналын эзэд болсон.

БАРИМТ 11

Энэтхэг болон Пакистан улсууд Их Британийн колон улсууд байсан бөгөөд тусгаар тогтнолоо нэг өдөр зарласан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус улсууд бие биенийхээ заналт дайсан болсон гэж хэлэхэд буруудахгүй. Мөн хоёрдугаар Элизабет 1956 он хүртэл Пакистан улсын хатан хааны албыг хашсан.

БАРИМТ 12

Пакистан улсын төрийн далбаа Бангладешийн төрийн далбаан дээр байдаг шиг бараан ногоон болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Далбааны ногоон дэвсгэр дээр исламын шашныг илтгэсэн цагаан өнгийн хавирган сар ба одны дүрс байдаг. Харин өнгөнүүдийн хувьд ногоон өнгө нь исламын шашны уламжлалт өнгө тул Пакистан улсын үндсэн шашныг, цагаан өнгө нь исламын бус шашинтай цөөн пакистанчуудын шүтдэг шашнуудыг тус тус илтгэдэг.

БАРИМТ 13

Чихрийн нишингэ гэх ургамлын шүүс бол Пакистан улсын үндэсний ундаа. Үүнийг Пакистан улсад “Рох” гэж нэрлэдэг. Чогори буюу К2 оргил бол Пакистан улсын хамгийн өндөрлөг цэг. Уг цэг нь далайн түвшнээс дээш 8,616 метрийн өндөрт оршдог бөгөөд дэлхийн хоёр дахь өндөрлөг цэг юм.

БАРИМТ 14

Пакистаны Индус голд “Сохор дельфин” гэх маш ховор зүйлийн амьтад амьдардаг. Уг дельфиний нүд нь маш жижиг бөгөөд эрдэмтдийн судалснаар зөвхөн гэрэл хүлээн авч чиглэлийн баримжаа өгөх үүрэгтэй юм байна. Уг дельфиний төрөл зүйл анх устаж үгүй болсон гэж тооцогдож байсан ч Пакистан улсад өнөөдрийг хүртэл амьдардаг гэдэг нь нотлогдсон.

БАРИМТ 15

Дэлхийн хамгийн залуу иргэний шүүгч Мохаммед Ильяс бол Пакистан улсын иргэн. Тэрбээр хуулийн шалгалтыг 20 нас 9 сартай байх үедээ давж иргэний шүүгчийн хувиар ажиллаж эхэлсэн. Мөн Пакистанд байдаг Хевра давсны уурхай бол дэлхийн хамгийн эртний мөн хоёр дахь том давсны уурхай юм.

БАРИМТ 16

Дэлхий дээрх цор ганц үржил шимтэй цөл болох Тарпаркарын цөл Пакистан улсын газар нутагт байдаг. Пакистан улсын зэвсэгт хүчин ойролцоогоор 620,000 идэвхтэй цэргүүдтэй бөгөөд НҮБ-ын энх тайвны үйл ажиллагаануудад Пакистан цэргүүд маш олноороо оролцдог.

БАРИМТ 17

Судалгаанаас авч үзэхэд дэлхийн хамгийн аялгуулаг төрийн дуулал бол Пакистан улсынх. Уг төрийн дуулал нь 80 секунд үргэлжилдэг бөгөөд 2012 онд хамгийн олон хүн нэгэн зэрэг төрийн дуулал дуулсан гэх амжилтаар пакистанчууд Генисийн номд бичигдсэн. Уг дээд амжилтыг өмнө нь энэтхэгчүүд эзэмшдэг байсан.

БАРИМТ 18

Европын бизнесийн удирдлагын хүрээлэнгийн дэлхийн 125 орны иргэдээс авсан судалгааны үр дүнд пакистанчууд дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн жагсаалтын дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Харин тэдний дундаж IQ нь 82. Пакистан улс инженер болон эрдэмтдийнхээ тоогоор дэлхийд долдугаар байранд ордог.

БАРИМТ 19

Пакистан улсын газар нутгийн 25 хувь нь газар тариалангийн бүс нутгийн хувиар ашиглагддаг. Мөн тэд их хэмжээний газрыг гар болон технологийн аргаар усалдаг бөгөөд ОХУ-тай харьцуулахад гурав дахин их хэмжээний газрыг усалдаг юм байна. Мөн хүний гараар таригдсан дэлхийн хамгийн том ой Пакистан улсад байдаг.

БАРИМТ 20

Пакистан улсын агаарын хүчний нисгэгчид дэлхийн хамгийн чадварлаг нисгэгчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг. ММ Алам гэх Пакистаны агаарын командлагч 1965 онд Энэтхэг-Пакистаны дайны үеэр нэг минутын дотор таван онгоцыг сөнөөсөн гэх домог мэт яриа бий. Мөн Пакистан улс бол шашны үндсэн дээр байгуулагдсан дэлхийн цорын ганц улс юм.

БАРИМТ 21

Пакистан улсын үндэсний спорт нь зүлэгний хоккей бөгөөд Их Британийн спортын соёл Пакистан улсад нэлээд гүн нөлөөлсөн. Пакистаны зүлэгний хоккейн үндэсний шигшээ баг нь олимпын наадамд гурван удаа ДАШТ-д дөрвөн удаа түрүүлж байсан амжилттай. Харин Пакистан улсад хамгийн алдартай спорт бол крикет юм.

БАРИМТ 22

Турк улсын араас эмэгтэйчүүдийг цэргийн албанд ажиллахыг зөвшөөрсөн дахь улс бол Пакистан. Пакистан улс улсынхаа хилийг тусгаар тогтнолоо зарласнаас хойш хоёр хоногийн дараа энэтхэг улсаас салгаж зурсан. Энэтхэг-Пакистаны 1965 оны дайн ЗХУ болон АНУ-ын оролцоотойгоор өндөрлөсөн бөгөөд хоёр талууд хоёул ялалт байгуулсан гэж олон улсад зарласан.

БАРИМТ 23

Пакистан улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь маш бага буюу 62.3 хувь. Гэхдээ сүүлийн сүүлийн таван жилийн хугацаанд бичиг үсэг мэддэг иргэдийнх нь тоо 250 хувиар нэмэгдсэн. Үүнээс үзэхэд Пакистан улс ард иргэдийнхээ боловсролд их хэмжээний анхаарлыг сүүлийн жилүүдэд тавьж байгаа юм байна.

БАРИМТ 24

Пакистаны үндэсний хувцсыг “Шалвар Камеез” гэдэг. Уг хувцсыг нийт пакистанчуудын 80-90 хувь нь өдөр тутамдаа өмсөж хэрэглэдэг юм байна. Мөн Пакистан улс сүү болон хөвөн борлуулалтаараа дэлхийд дөрөвдүгээр байранд тус тус жагсдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 58 дахь дугаараар дэлхийн тав дахь хамгийн олон хүн амтай Пакистан улсыг онцолж байна. Та бүхэн Пакистан улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.25.147)
    bayrlalaa
    2022 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 58 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    12 цаг 2 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    12 цаг 8 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    12 цаг 17 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 55 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    23 цаг 39 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК