Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Филиппин

2022-3-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Филиппин улс нь 300,000 хавтгай дөрвөлжин газар нутагтай Зүүн Өмнөд Азид оршдог арлын орон. Номхон далайн баруун хэсэгт оршдог нийт 7,640 арал тус улсын эзэмшилд байдаг бөгөөд тэд Лусон, Визая, Минданао гэх гурван үндсэн бүлэг арлуудад хуваарилагддаг.

БАРИМТ 2

Филиппин улс далайн хилээ Хятадын Тайвань (хойд), Япон (зүүн хойд), Палау (зүүн, зүүн урд), Индонез (урд), Малайз (баруун урд), Вьетнам (баруун), Хятад (баруун хойно) гэх улсуудтай тус тус хуваалцдаг. Тус улсын нийслэл нь Манила бол хамгийн том хот нь Кесон юм байна.

БАРИМТ 3

Филиппин улсын нийт хүн амын тоо нь 109 сая бөгөөд тэдний олонх буюу 90 хувь нь христийн шашинтай бол 6 хувь нь исламын шашинтай. Уг улсын арал бүр нь өөр өөрсдийн үндэс угсаа, соёл иргэншилтэй хүмүүсийн эх нутаг тул Филиппин улсад маш олон өөр төрлийн үндэстнүүд амьдардаг. Визая болон Тагалог үндэстнүүд хүн амынх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэг.

БАРИМТ 4

Испанийн флотыг удирдаж байсан Португалийн эрэл хайгуулч, далайчин Фердинанд Магеллан одоогийн Филиппин улсын газар нутаг дээр хөл тавьсан анхны Европ хүн болсон. Улмаар 1543 онд Испанийн аялагч, далайчин Руй Лопез де Виллалобос тус арлуудыг Филипп II-ын хүндэтгэлд зориулж Филиппиний Лас арлууд гэж нэрлэсэн.

БАРИМТ 5

Испаничууд Мексик улсад суурьшиж эхэлсэн цагаасаа хойш буюу 1565 оноос Филиппин улсыг өөрсдийн эзэмшил болгож эхэлсэн. Улмаар тус арлуудыг испаничууд 300 гаруй жилийн турш өөрсдийн мэдэл дороо удирдсан бөгөөд тэд эдгээр он жилүүдэд христийн шашныг ихээр дэлгэрүүлсэн.

БАРИМТ 6

Мөн тус цаг үед Манила хот Номхон далайн болон барууны орнуудыг холбосон наймааны гол цэг болж хөгжсөн. 1896 онд Филиппиний хувьсгал эхэлсэн бөгөөд энэ нь 1898 онд эхэлсэн Испани-Америкийн дайны эхлэл байсан юм. Хэдийгээр уг хувьсгал амжилтад хүрч Филиппин улс тусгаар тогтнолоо зарласан ч Филиппин-Америкийн дайны дараа АНУ-ын колон улс болсон.

БАРИМТ 7

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс Филиппиний арлууд руу дайрсан нь филиппинчүүдэд тусгаар тогтнолоо олж авах алтан боломжийг нээж өгсөн. Улмаар чөлөөлөх тулалдааны дараа 1946 онд Филиппин улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан. Мөн Филиппин улс одоогийн байдлаар ерөнхийлөгчийн засаглалтай.

БАРИМТ 8

Филиппин улсын газарзүйн байршил Галт цагираг болон Экваторын шугамтай ойр оршдог. Ийм учраас Филиппин улсад байгалийн гамшиг болон газар хөдлөлт элбэг тохиолддог. Мөн Филиппин улсын эдийн засаг хөдөө аж ахуйн салбар дээр тогтдог байсан хэдий ч тус улсын сүүлийн үед аж үйлдвэрлэлтийн аж ахуй маш хурдацтай хөгжиж байгаа.

БАРИМТ 9

Филиппин улсын албан ёсны хэлнүүд нь филиппин болон англи хэлнүүд. Эдгээр хэлнүүдээс гадна 170 гаруй нутгийн уугуул хэлнүүд тус улсад ашиглагддаг. Ихэнх хүн ам нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Филиппин улс англи хэлээр ярьдаг иргэдийнхээ тоогоор дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. Мөн маш олон филиппинчүүд дэлхийн өнцөг булан бүрт англи хэл заадаг.

БАРИМТ 10

Фердинанд Маркос буюу Филиппин улсын арав дахь ерөнхийлөгч 1965 онд уг албандаа томилогдсон. Түүнийг ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед ард иргэд нь туйлын ядуу байсан бол Фердинанд Маркос өөрөө маш тансаг амьдралтай байсан гэдэг. Улмаар 1986 онд өрнөсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үр дүнд түүний Филиппин улс дахь ноёрхол өндөрлөсөн.

БАРИМТ 11

Филиппин улсын төрийн далбаа шар, цэнхэр, улаан, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгийн зөв гурвалжин нь эрх чөлөө, эрх тэгш байдал болон анд нөхдийг, хэвтээ цэнхэр судал нь амар амгалан, чин үнэн болон шударга ёс, хэвтээ улаан судал нь эх оронч үзэл болон эр зоригийг, гурван ширхэг шар өнгийн однууд нь Филиппиний үндсэн гурван их арлуудыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 12

Зүүний болон барууны буюу Испани, АНУ-ын аж ахуй Филиппин улсын соёлд маш ихээр нөлөөлсөн. Тус улсад албан ёсны үндэсний хоол байхгүй ч “Адобо” гэх хоол нэлээд алдартай. Адобо гэх үг нь испани хэлэнд соус гэх утгатай бөгөөд тус хоолыг шаар буурцаг, цуу, сармис, чинжүү зэргээр чанаж амталсан өтгөн шөлтэй тахианы мах юм. Мөн ихэнх Филиппин хоолны орцод цагаан будаа багтдаг.

БАРИМТ 13

Филиппинчүүдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 2019 оны байдлаар 96.3 хувь байсан. Бүх Филиппин хүүхдүүд бага сургуульд зургаан жил дунд сургуульд дөрвөн жил сурах үүрэгтэй. Ийнхүү арван жилийн турш сургуульд сурсан хүүхдүүд ахлах ангид элсэн орж цаашид хоёр жил сурах эсэх нь тэдний өөрсдийнх нь шийдвэр. Мөн их дээд сургуульд элсэн суралцдаг сурагчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.

БАРИМТ 14

Филиппин улсын иргэд христийн, исламын, мөн Хятадын уламжлалт баяруудыг жил бүр тогтмол тэмдэглэдэг. Тэдний дундаас алдартай баяруудыг онцгойлон дурдвал Эр зоригийн өдөр, Тусгаар тогтнолын өдөр (зургадугаар сарын 12), Үндэсний баатруудын өдөр (наймдугаар сарын 30) гэх мэт.

БАРИМТ 15

Филиппин улсад хамгийн алдартай спорт бол сагсанбөмбөг. Филиппин улсын сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг нь ДАШТ-д нийт зургаан удаа оролцож 1954 онд хүрэл медаль хүртсэн. Мөн NBA-гийн Юта Жаз багийн тоглогч Жордан Кларксон Филиппин улсын иргэн билээ.

БАРИМТ 16

Сагсанбөмбөгийн тамирчдаас гадна Филиппин тулаанч нар маш алдартай. Тэдний төлөөлөл болох мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо 2000-аад оны аравны шилдэг тулаанчийн хувиар нэрлэгдсэн. Мөн Токио 2020 олимпын наадмын үеэр Филиппин улс анхныхаа олимпын алтан медалийг хүртсэн. Уг алтан медалийг Хидилин Диас хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 55 кг жингийн ангилалд оролцож авсан.

БАРИМТ 17

Филиппинчүүд интернет орчин маш идэвхтэй. Тэд өдөрт дунджаар 450 сая цахим зурвасыг бие бие рүүгээ илгээдэг бөгөөд энэхүү тоо нь АНУ болон Европын орнуудын нийт иргэдийн өдөрт илгээдэг зурвасуудыг нийлүүлснээс өндөр байгаа юм. Ийм учраас Филиппин улсыг цахим зурвасын нийслэл гэж хочилдог.

БАРИМТ 18

Филиппинчүүд бол маш сайн дуучид. Тэд эхийн хэвлийгээс гарсан цагаасаа хойш гайхалтай дуучид болохоор заяагдсан байдаг. Гэхдээ тэд энэ талаараа маш даруухан ханддаг. Та Филиппин хүнтэй хамт караоке орох юм бол энэ баримт үнэн гэдгийг ухаарах болно. Мөн дэлхийн хамгийн анхны караоке Филиппин улсад бүтээгдсэн.

БАРИМТ 19

Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй сувилагчдын 25 хувийг филиппинчүүд бүрдүүлдэг. Мөн тэднээс гадна олон сая филиппинчүүд гадаадын орнуудад хөдөлмөр эрхэлж эх орон руугаа мөнгө илгээдэг. Тэдний илгээдэг хөрөнгө нь улсынхаа эдийн засгийн орлогын 11 хувийг нийлж бүрдүүлдэг.

БАРИМТ 20

Филиппин улсын хамгийн том асуудлуудын нэг бол яах аргагүй хүний наймаа. Ихэвчлэн 15-20 насны 375,000 гаруй Филиппин охидууд хүний наймааны хохирогчид болсон гэх судалгаа байдаг юм байна. Мөн Филиппинчүүд хэн нэгний саналд шууд “Үгүй” гэх хариултыг өгч чаддаггүй. Тэд үгүй гэх хэлэхийн оронд “Магадгүй”, “Байдлыг харцгаая” гэх мэт үгсийг ашигладаг.

БАРИМТ 21

Тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан нь сармагчин иддэг бүргэд буюу Филиппин бүргэд юм. Бүх бүргэдээс том биетэй уг ховор төрөл зүйлийн амьтныг хөнөөх юм бол Филиппин улсын хуулиар 12 жил шоронд хоригдох шийтгэл хүлээх боломжтой. Мөн тус улсад могой, давстай усны матар гэх зэрэг хүний аминд аюултай амьтад амьдардаг.

БАРИМТ 22

Филиппин улс маш их хэмжээний байгалийн баялагтай байх боломжтой. Тэд газар нутагтаа уул уурхайн салбарыг ихээр хөгжүүлээгүй хэдий ч шинжээчдийн үзэж буйгаар Филиппин улс алтны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаар байранд, зэсийн нөөцөөрөө мөн дээгүүр байранд жагсах юм байна. Гэхдээ Филиппин улс нь одоогийн байдлаар дэлхийн хоёр дахь их хэмжээний газрын гүний дулааны эрчим хүч үйлдвэрлэгч орон юм.

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн анхны ижил хүйстнүүдээс бүрдсэн улс төрийн нам Филиппин улсаас гаралтай. Гэвч тус нам нь сонгуульд тийм ч хүчтэй өрсөлдөөн үзүүлж чаддаггүй юм байна. Мөн филиппин улс дайнд оролцох үедээ төрийн далбаагаа доошоо харуулж мандуулдаг дэлхийн цорын ганц улс гэнэ.

БАРИМТ 24

Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэд хоол идэхдээ савх ашигладаг. Гэхдээ Филиппинчүүд халбага болон сэрээ ашиглахыг илүүд үздэг. Мөн есөн метрийн урттай торлог питон гэх могой Филиппин улсад амьдардаг. Энэхүү могой нь дэлхий дээрх хамгийн том хэвлээр явагч юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Зүүн Өмнөд Азийн томоохон төлөөлөл болсон Филиппин улсыг онцолж байна. Филиппин улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 37 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    8 цаг 48 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 19 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 37 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 41 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    10 цаг 53 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 11 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 43 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    11 цаг 44 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    11 цаг 53 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 28 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 36 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 17 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 56 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 23 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    15 цаг 44 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 19 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 25 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    16 цаг 50 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК