Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Коста Рика

2022-3-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Коста Рика улс нь 51,100 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Хойд Америкийн урд хэсэг буюу Төв Америкийн бүс нутагт оршдог. Хойд талаараа Никарагуа, зүүн урд хэсгээрээ Панам улсуудтай хиллэдэг Коста Рика улс нь Атлантын далайн Карибын тэнгист зүүн хойд талаараа Номхон далайд баруун урд хэсгээрээ тус тус гарцтай. 

БАРИМТ 2

Коста Рика улсын нийт хүн амын тоо нь 5.1 сая бөгөөд тэдний 72.6 хувь нь христийн шашныг шүтдэг бол 27 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Коста Рика улс 16-аар зууны үед Испанийн колон улс болсон ба тус цагаас өмнө Коста Рикагийн газар нутаг дээр зөвхөн нутгийн уугуул иргэд амьдардаг байсан. 

БАРИМТ 3

Коста Рикачууд Испанийн колоничлолоос 1821 оны есдүгээр сарын 15-нд Мексикийн анхны эзэнт гүрний нэг хэсэг болж гарсан. Улмаар тэд 1823 онд Холбооны Бүгд Найрамдах Төв Америкийн улсыг одоогийн Гватемал, Хондурас гэх зэрэг хэд хэдэн улсуудтай хамт үүсгэж Мексик улсаас тусгаар тогтносон.

БАРИМТ 4

Харин орчин үеийн Коста Рика улсын суурь нь тус улсын иргэд 1838 онд өөрсдийн улсаа байгуулан тусгаар тогтнолоо зарласнаар тавигдсан. Коста Рика нь 1949 оны онд үндсэн хуулиа баталсан бол Испани улс 1950 онд тэднийг бие даасан албан ёсны улс хэмээн хүлээн зөвшөөрсөн. 

БАРИМТ 5

Коста Рика улсад 1948 онд түр зуурын богино хэмжээний иргэний дайн өрнөсөн. Улмаар уг хар түүхээс болж Коста Рика улс зэвсэгт хүчнээ бүр мөсөн чөлөөлсөн бөгөөд дэлхий дээрх армигүй цөөн хэдэн улсуудын нэг болсон. Коста Рика улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ойролцоогоор 7 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад нэлээд өндөр хувь юм. 

БАРИМТ 6

Тус улс нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд удаан хугацаанд тогтвортой үргэлжилж буй ардчиллаараа алдартай. Коста Рика улсын одоогийн удирдагчид бол Карлос Алварадо (ерөнхийлөгч), Эпси Кэмпбелл (нэгдүгээр дэд ерөнхийлөгч) болон Марвин Родригес (хоёрдугаар дэд ерөнхийлөгч) нар юм. 

БАРИМТ 7

Коста Рика улсын эдийн засгийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг байсан бол одоо цагт тус улсын санхүү, гадаадын компаниудад зориулсан корпорацын үйлчилгээ, эмийн худалдаа, эко аялал жуулчлал гэх зэрэг салбарууд хөгжсөн. Мөн тус улсын хүний хөгжлийн индекс нэлээд өндөр бөгөөд дэлхийд 62, Латин Америкт тавдугаар байранд бичигддэг. 

БАРИМТ 8

Коста Рика улс нь эдийн засгийн ижил түвшний орлоготой орнуудаасаа хүний амьдрах нөхцлийг хангасан байдлаараа хамаагүй илүү. Жишээлбэл Коста Рика улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд долдугаар байранд, аз жаргалын индексээрээ 12-аар байранд, ардчилал тархсан байдлаараа дэлхийд 37-аар байруудад тус тус жагсдаг. 

БАРИМТ 9

Тус улсын албан ёсны хэл нь испани хэл бол нийслэл хот нь Сан Хосе. Өмнө нь хэлсэнчлэн коста рикачууд бол боловсролыг дээдэлдэг ард түмэн. Коста Рикагийн сургуулийн насны хүүхдүүдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 96 хувь бөгөөд хөдөө орон нутгийн ихэнх хүүхдүүд сургуульд суралцдаг. 

БАРИМТ 10

Коста Рикагийн кофе амтлан шинжээчид тус бүс нутагтаа маш нэр хүндтэй бөгөөд тэд олон төрлийн өөр кофенуудыг амтаар нь ялгах чадварыг эзэмшихийн тулд таван жилийн сургуулилт хийцгээдэг. Мөн Коста Рика улс гурван удаа өөр улсуудаас тусгаар тогтносон хэдий ч тус улсын иргэд 1921 онд Испани улсаас салан тусгаар тогтнолоо зарласан өдрийг тусгайлан тэмдэглэдэг. 

БАРИМТ 11

Алтан шар өнгийн ховор бах зөвхөн Монтевердегийн ширэнгэн ойд амьдардаг юм байна. Мөн тус улсад хулин шувуу гэх маш жижиг биетэй, хурдан нисдэг шувууны дэлхий дээрх 300 төрөл зүйлийн дөрөвний нэг нь бүртгэгдсэн. Тиймээс та Коста Рикаг хулин шувууны өлгий нутаг гэж дуудаж болно. Мөн Коста Рикагийн далайн эрэг дээрх Үндэсний зэрлэг ан амьтдыг хамгаалах газарт дөрвөөс арван хоёрдугаар сарын хооронд 100,000 гаруй далайн яст мэлхий өндөглөдөг. 

БАРИМТ 12

Манай орны адилаар Коста Рика улсын нийслэл Сан Хосе хотод автомашины дугаарын хязгаарлалтын тухай хууль үйлчилдэг. Мөн тус улсад нар яг тогтсон цагтаа мандаж тогтсон цагтаа жаргадаг. Энэ нь Коста Рика улс Экваторын шугамтай ойрхон оршдогтой холбоотой. 

БАРИМТ 13

Коста Рика улс дотор Эйрреку гэх 1995 онд байгуулагдсан 5,000 хүн амтай, өөрсдийн гэсэн төрийн дуулал, далбаа болон цэрэг армитай албан ёсны бус улс бий. Уг улсыг Коста Рикагийн засгийн газар тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд НҮБ ч өөрийн гишүүн орноор бүртгэж авдаггүй юм байна. 

БАРИМТ 14

Коста Рика гэх нэр нь “Баян далайн эрэг” гэх утгатай. Мөн тус улсад их хэмжээний бороо ордог тул коста рикачууд бороог дор хаяж 12 өөр янзаар ангилан нэрлэх чадвартай. Мөн Коста Рикагийн хөдөө аж ахуйн салбар өнөөдрийг хүртэл хөгжсөөр байгаа. Тэдний хамгийн ихээр хураан авдаг бүтээгдэхүүн нь гадил жимс бөгөөд Коста Рика нь дэлхий дээрх гадил жимсний хоёр дахь том экспортлогч орон юм. 

БАРИМТ 15

Хэрэв та Коста Рикагийн ширэнгэн ойд шар бамбай хоншоорт гэх 1.2-2 метрийн урттай могойтой тааралдвал тэр өдөр таны амьдралын сүүлийн өдөр байх өндөр магадлалтай. Учир нь тус могой нь Коста Рика дахь могойнд хатгуулж амиа алдсан хүмүүсийн 80 хувийнх нь үхэлд хамааралтай. Мөн Коста Рика улсын хамгийн том нуур болох Аренал нуур нь хүний гараар бүтээгдсэн хиймэл нуур юм. 

БАРИМТ 16

Коста Рикачууд бол байгальд маш ээлтэй ард түмэн. Тус улсын хэрэглэж буй эрчим хүчний 98 хувь нь сэргээгдэх эрчим хүч. Мөн коста рикачууд бол ихэнх үед инээмсэглэж байдаг аз жаргалтай хүмүүс. Тэд дунджаар 80.3 насалдаг бөгөөд тэдний харилцааны халуун дулаан уур амьсгал жуулчдыг ихээр татдаг. Мөн тус улсад өвлийн улирал гэж байдаггүй боловч Коста Рикад арван хоёроос дөрвөн сарын хооронд хуурай улирал үргэлжилдэг. 

БАРИМТ 17

Маш олон америкчууд тэтгэвэрт гарсныхаа дараа Коста Рика улсад очин амар амгалан амьдардаг. Мөн коста рикачууд дэлхийн дунджаас намхан хүмүүс тул тус улсад хэрэглэгддэг ихэнх тавилгууд нэлээд жижиг хэмжээтэй. Хэт ядуу гэр бүлд өсөж буй хүүхдүүд радиогоор дамжуулан сургуульд сурдаг. 

БАРИМТ 18

Коста Рика улсын төрийн далбаа нь цэнхэр, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд баруун хэсэгтээ төрийнхөө сүлдийг багтаасан байдаг. Цагаан өнгө нь энх тайван, мэргэн ухаан болон аз жаргалыг, улаан өнгө нь эх орноо хамгаалан тулалдсан дайчдыг цус болон коста рикачуудын өгөөмөр дулаан сэтгэлийг, цэнхэр өнгө нь боломж, тууштай байдал болон тэнгэрийг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 19

Коста Рика улсад хамгийн алдартай спорт бол мэдээж хөлбөмбөг. Коста Рикагийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь ДАШТ-д таван удаа оролцож байсан бөгөөд 2014 онд шөвгийн найм хүртэл шалгарч байсан удаатай. Мөн тус улсын бусад спортын баг тамирчид 1936 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн ба түүхэндээ дөрвөн олимпын медалийг эх орондоо авч ирж байжээ. 

БАРИМТ 20

Хэрэв та Коста Рика хүнтэй уулзахаар товлосон бол түүнийг товлосон цагаасаа ойролцоогоор 30 минутын дараа ирнэ гэж тооцоолох хэрэгтэй. Мөн Коста Рика эрчүүд бүсгүйчүүдийн гоо сайхныг шүгэлдэж мөн өөр лүү нь ширтэж үнэлдэг юм байна. Та Коста Рика хүнд цэцэг өгөх үедээ сараана цэцгийг сонгох хэрэггүй. Учир нь коста рикачууд тус цэцгийг зөвхөн оршуулгын ёслол дээр л ашигладаг. 

БАРИМТ 21

Коста Рикагийн соёлын нэг чухал хэсэг нь урлаг. Тэд өнгөлөг зүйлсэд дуртай бөгөөд жуулчид уран зураг үзэхийн тулд Коста Рика улсад их цаг зарцуулаад байдаггүй. Учир нь тэдний явсан газар бүр гудамжаар дүүрэн урлагийн бүтээлүүд оршиж байдаг. Мөн тус улсад амьдардаг ховор амьтдын зураг болон тод өнгүүдийг өөртөө шингээсэн мөнгөн тэмдэгтүүд нь үнэхээр үзэсгэлэнтэй. 

БАРИМТ 22

Коста Рика улсын нийт газар нутгийн 25 хувь нь хамгаалагдсан байгалийн зэрлэг бүс юм. Тус улсын нийт хүн амын 94 хувь нь Европ гаралтай хүмүүс байдаг ба тэд өөрсдийгөө “Тикос болон Тикас” гэж дууддаг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг нь “Колон” гэдэг боловч америк доллар ашиглан наймаа хийх бүрэн боломжтой. 

БАРИМТ 23

Коста Рика улс далайн болон хуурай газрын үндэсний амьтадтай. Хуурай газрын үндэсний амьтан нь цагаан сүүлт зээр бол далайн үндэсний амьтан нь далайн үхэр юм. Гэхдээ энгийн нэг далайн үхэр биш бөгөөд уг амьтны төрөл зүйл Коста Рикад 100-аас цөөн байдаг юм байна. Харин өдрийн 15-18 цагийг унтаж өнгөрөөдөг слотууд тус улсад хамгийн алдартай амьтдын нэгээр тооцогддог. 

БАРИМТ 24

Коста Рикагийн хоолны соёл нь испаничууд, уугуул америкчууд болон африкчуудын нөлөөгөөр нэлээд өвөрмөц болж хөгжсөн. Тус улсад хамгийн алдартай хоолнуудын нэг бол “Галло Пинто” юм. Тус хоолыг коста рикачууд өглөөний цай болон өдрийн хоолондоо зориулан хэрэглэдэг бөгөөд тус хоолны гол орцод шош болон халуун ногоотой будаа ордог. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 65 дахь дугаараар Төв Америкийн бүсэд оршдог Коста Рика улсыг онцолж байна. Коста Рика улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 57 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    12 цаг 1 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    12 цаг 7 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    12 цаг 16 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 54 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    23 цаг 38 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК