Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Кипр

2022-4-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Кипр улс нь 9,251 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог арлын улс. Тус улсыг Турк, Израиль, Сири, Ливан, Грек, Египет гэх мэт гурван өөр тивийн орнууд хүрээлэн оршдог ба Кипр улс нь өөрсдөө Европ тивд харьяалагддаг.

БАРИМТ 2

Кипр улсын нийслэл хот нь Никосия ба хамгийн том хотыг нь Лимассол гэдэг. Уг улсын хүн амын нийт тоо нь 1.2 сая бөгөөд тэдний 73 хувь нь христийн шашныг шүтдэг бол 25 хувь нь исламын шашинтай. Тус улсын албан ёсны хэлнүүд нь грек болон турк хэлнүүд ба одоогийн кипрчүүдийн ихэнх хэсгийг Турк, Грек, Армен гаралтай хүмүүс бүрдүүлдэг.

БАРИМТ 3

Кипр улсын газар нутаг дээр манай эриний өмнөх аравдугаар мянган жилийн үед анх хүн төрөлхтөн суурьшсан. Уг цаг үетэй холбоотой хэд хэдэн олдворуудын нэг бол Кипр улсын Хирокитиа тосгон юм. Мөн Кипр улсад дэлхийн хамгийн эртний ундны усны худаг байдаг (10,500 жилийн настай). Улмаар манай эриний өмнөх хоёрдугаар мянган жилд Микений грекчүүд Кипр улсад хөл тавьсан.

БАРИМТ 4

Газар дундын тэнгис дэх стратегийн хувьд маш ашигтай бүс нутаг болсон уг арлыг Ассир, Перс болон Египетийн эзэнт гүрнүүд ээлжлэн эзэлж байсан удаатай. Гэвч орчин үеийн Кипр улсыг 1878 онд Их Британи улс Киприйн конвенцид үндэслэж өөрсдийн захиргаанд оруулсан ба 1914 онд албан ёсоор улсынхаа нэг хэсэг болгож чадсан.

БАРИМТ 5

Мөн уг нөхцөл байдалд орсноос хойш арлын хүн амын ихэнх хувийг бүрдүүлдэг грек кипрчүүд болон турк киперчүүдийн хооронд үл ойлголцол үүсэж эхэлсэн. Анх 19-ээр зууны үед грек кипрчдүүд Грек улсын төрийн бодлогыг дагаж улс орноо Грек улстай нэгтгэх зорилгыг тээж байсан бол нөгөө талд турк кипрчүүд Их Британийн колоничлолыг дэмжиж байсан ч яваандаа Кипр улсыг Турк улсын нэг хэсэг болгохоор хичээж эхэлсэн.

БАРИМТ 6

Кипр улс 1960 оны наймдугаар сарын 16-нд Их Британи улсын колоничлолоос албан ёсоор гарч тусгаар тогтнолоо зарласан. Гэвч 1974 оны долдугаар сарын 20-нд Турк улс Кипр улсын газар нутаг руу довтолж хойд бүс нутгийг нь эзлэн авч Хойд Кипр улсыг байгуулснаар 200,000 гаруй хүн гэр орноо орхин дүрвэсэн.

БАРИМТ 7

Хойд Кипр улсыг зөвхөн Турк улс л бие даасан албан ёсны улс хэмээн хүлээн зөвшөөрдөг тул уг улс нь өнөөдрийг хүртэл олон улсын тавцанд маргаан дагуулсаар байгаа. Мөн Кипр улс нь тусгаар тогтнолоо зарлах үедээ Их Британитай хийсэн Лондон ба Цюрихийн гэрээнийхээ дагуу хэд хэдэн эзэмшдэг байсан арлуудаа Их Британи улсын мэдэлд үлдээсэн.

БАРИМТ 8

Одоогийн байдлаар Кипр улс хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байна. Тус арлын урд болон баруун хэсгийг (улсын нийт газар нутгийн 59 хувь) үндсэн кипрчүүд удирддаг ба бүгд найрамдах улсын хувиар оршдог бол улсын зүүн болон хойд хэсгийг (улсын нийт газар нутгийн 31 хувь) өөрсдийгөө тунхаглан удирддаг засаглалтай Хойд Кипр Туркийн Бүгд Найрамдах улс оршдог.

БАРИМТ 9

Мөн тус арлын газар нутгийн 4 хувь нь НҮБ-ын хамгаалалтын бүс бөгөөд уг бүс нутагт Кипр улсын хоёр талын энх тайван болон аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цэргүүд болон бусад хүмүүс ажилладаг. Турк улсын эзлэн түрэмгийлэл нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бус үйлдэл юм. Кипр улс 2004 онд Европын холбоонд нэгдсэнээс хойш Европын холбооны улсууд Кипр улсын аюулгүй байдалд маш ихээр анхаарал хандуулах болсон.

БАРИМТ 10

Кипр улс ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн төрийн тэргүүн Никос Анастасиадис нь ерөнхийлөгчийн албан тушаалыг 2013 оноос хойш хашиж байгаа. Тэрбээр 2018 онд улиран сонгогдож байсан ба түүний нэрнээс харахад грек кипр хүн гэдэг нь тодорхой байна. Мөн Кипр улс нь Газар дундын тэнгисийн хамгийн гол аялал жуулчлалын цэг юм.

БАРИМТ 11

Кипр улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 33-аар байранд жагсдаг ба эдийн засгийн өндөр орлоготой. Тэд 1961 онд Хамтын нөхөрлөлийн орнуудыг үүсгэн байгуулсан гишүүдийн нэг бөгөөд 2004 онд Европын холбоонд нэгдэх хүртлээ олон улсын эвслүүдэд үл нэгдэх бодлогыг баримталж байсан. Мөн Европын холбооны гишүүн орон тул Кипр улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро.

БАРИМТ 12

Тус улсын хамгийн том банкийг Киприйн Ортодокс сүм эзэмшдэг. Уг сүм нь Кипр улсын нийгэм болон улс төрийн амьдралд томоохон нөлөө үзүүлдэг. Домогт үгүйлдгээр Грекийн хайрын бурхан Афродит Кипр улсад төрсөн. Мөн Кипр улс нь бурхдын тоглоомын талбар гэх хоч нэртэй.

БАРИМТ 13

Хүрэл болон зэс зэвсгийн үе бол Киприйн арал дээрх ард иргэдийн хамгийн оргил үе байсан. Тухайн цаг мөчүүдэд Кипр улс дэлхийн хамгийн баян орнуудын нэг байжээ. Мөн та Кипр улсад таксигаар зорчих үедээ задгай мөнгөтэй байх ёстой. Учир нь тус улсын таксины жолооч нар мөнгө хариулж өгдөггүй. Хэрэв та тэдэнд бүхэл мөнгө өгөх юм бол тэд хариулт мөнгийг тань өөрсдөд нь өгч буй нэмэлт урамшуулал гэж хүлээж авдаг.

БАРИМТ 14

Далайн орон боловч кипрчүүд загасчлах дургүй ард түмэн. Тийм учраас тус улсад цэцэглэн хөгжих бүрэн боломжтой загас агнуурын салбар огт хөгжөөгүй. Кипр улсын газар нутгийн хэлбэр нь газрын зураг дээрээс гаанстай төстэй харагддаг. Мөн тус улсад зөвхөн эрчүүдэд зориулсан хэд хэдэн алдартай кафе байдаг.

БАРИМТ 15

Дэлхий дээрх хамгийн эртний дарс Кипр улсад харьяалагддаг. Коммандариа гэх тус улсад байх дарс нь 5,000 жилийн настай юм байна. Мөн Кипр улс бол Английн хааны хурим хийгдсэн цор ганц гадаадын орон юм. Тус улсад 1191 оны тавдугаар сарын 12-нд Английн хаан Ричард болон хатан Жоанна нар хуримаа хийсэн. Мөн Кипр улсад гэмт хэрэг бараг бүртгэгддэггүй бөгөөд дэлхий дээрх хамгийн аюулгүй газруудын нэг юм.

БАРИМТ 16

Кипр улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газар бий. Гэхдээ тэднээс хамгийн онцгой нь Папхос хот юм. Учир нь тус хотын аль нэг онцгой хэсэг бус Папхос хот тэр чигтээ ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн. Мөн нийслэл хот Никосия нь Кипр болон Хойд Турк гэх хоёр улсын хил дамнан оршдог ба уг нөхцөл байдалтай байдаг дэлхийн ор ганц нийслэл хот юм.

БАРИМТ 17

Кипр бол засгийн газраа христийн шашинд итгэгчдээр удирдуулсан дэлхийн хамгийн анхны улс билээ. Кипр улсын албан ёсны хэлнүүд нь грек болон турк хэл боловч ихэнх иргэд нь эдгээр хэлнүүдээс гадна англи хэлээр чөлөөтэй ярих чадвартай. Тус арал дээр 20 ширхэг цахирмаа цэцгийн ховор төрөл зүйлс болон 371 нүүдлийн шувуудыг харах боломжтой.

БАРИМТ 18

Кипр улс бол төрийн далбаа дээрээ өөрсдийн газрын зургаа багтаасан дэлхий дээрх хоёр улсын нэг юм. Тус улсын төрийн далбааны ихэнх хэсэг нь цагаан өнгийн дэвсгэрээс бүрддэг ба төв хэсэгтээ улсынхаа газрын зураг болон чидун модны мөчрийн дүрсийг харуулдаг. Цагаан өнгө болон чидун модны мөчир нь хоёул турк кипр болон грек кипрчүүдийн дунд энх тайвныг бэлгэддэг.

БАРИМТ 19

Кипр улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон регби. Тус улсын хөлбөмбөгийн клуб болох Анортосис нь 2008-09 улирлын Аваргуудын лигт эх орноо төлөөлөн анх удаа оролцож байсан. Тэгвэл Киприйн хамгийн алдартай клуб болох АПОЕЛ Аваргуудын лигийн 2011-12 оны улиралд хэсгийн шатаа тэргүүлэн дуусгаж улмаар шөвгийн 16-ийн шатанд Францын Лион клубийг буулган авч байсан удаатай.

БАРИМТ 20

Кипр улсын регбигийн үндэсний шигшээ баг 24 дараалсан ялалт байгуулж байсан нь олон улсын тавцанд хамгийн олон дараалсан ялалт байгуулсан шигшээ багаар шалгарч байсан. Өнөөдрийг хүртэл уг амжилтыг эвдэх шигшээ баг хараахан гарч ирээгүй л байна. Мөн 2012 оны Лондонгийн олимпд Кипр улс анхныхаа олимпын медальтныг өлгийдөн авсан. Түүнийг Павлос Контидис гэдэг ба грек кипр тэрбээр завины спортоор хичээллэдэг.

БАРИМТ 21

Манай улсад байдаг аргаль гэх уулын хоньтой төстэй “Кипр Муфлон” гэх зэрлэг амьтан зөвхөн Кипр улсад амьдардаг. Мөн тус улсын газар нутагт 1950 төрөл зүйлийн ургамал ургадаг ба тэдний 140 нь дэлхийн хаана ч бүртгэгдэж байгаагүй юм байна. Кипр улсын хүн амын олонх нь христийн шашинтай тул тус улсын хамгийн гол баяр бол Улаан өндөгний баяр юм.

БАРИМТ 22

Кипр улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 2,917 метрийн өндөрт оршдог Олимп уул юм. Уг уулын эртний домгууд дээр маш ихээр дурдагддаг. Уг улсад жилд ойролцоогоор 40 өдөр бороо ордог ба үлдсэн 325 хоног нь ихэвчлэн үүлгүй цэлмэг тэнгэртэй байдаг. Кипр улсын ард иргэдийн 20-30 хувь нь тамхи татдаг. Энэхүү эрүүл мэндэд хортой зуршлыг дарахын тулд Киприйн засгийн газар тамхийг хориглох хууль баталсан хэдий ч олон төрлийн барилгууд дотор нь тамхи татахыг зөвшөөрсөн хэвээр.

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн эртний тэжээвэр муурын үлдэгдэл Кипр улсаас олдсон. Эрдэмтэд тус муурыг 9,500 жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. 17 нас хүрсэн Кипр улсын бүх эрэгтэй иргэд 14 сарын цэргийн сургалтад хамрагдах ёстой. Мөн Кипр улсад өнөөдрийг хүртэл Их Британийн хэд хэдэн цэргийн бааз үйл байрласаар байгаа.

БАРИМТ 24

Кипр улсын засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Кипрчүүд боловсролыг маш ихээр дээдэлдэг ард түмэн бөгөөд ихэнх хүүхдүүд нь чанартай боловсролыг хувийн болон улсын сургуулиудаас авч чаддаг. Мөн кипрчүүд ихэвчлэн Европ тивийн их дээд сургуулиудад суралцдаг бол Киприйн их дээд сургуулиуд оюутан элсүүлэн авах үедээ ахлах сургуулийн дүнг нь бараг л тоож хардаггүй ба элсэлтийн шалгалтын дүнг нь л чухалчлан үздэг юм байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар Европ тивийн хамгийн жижиг орнуудын нэг болох Кипр улсыг онцолж байна. Кипр улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 24 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 39 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    8 цаг 50 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 20 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 39 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 43 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    10 цаг 55 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 13 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 45 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    11 цаг 46 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    11 цаг 55 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 38 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 7 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 19 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 58 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 25 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    15 цаг 46 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 21 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 27 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    16 цаг 52 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК