Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Төр үхээнц дорой, үлгэн салган байж болохгүй. Ийм байдлыг би байнга шүүмжилнэ

2022-4-13
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Миний бие Хөгжлийн банкнаас нэг төгрөгийн ч зээл аваагүй. Энэ бол гүтгэлэг. МАН-ынхан долоон тэрбум төгрөг дансаар нь орсон гэх мэт янз бүрийн худал гүтгэлэг зохион байгуулж байгаа.

ЭШЛЭЛ 2

Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд хэзээ ч дампуурах ёсгүй. Яагаад гэвэл, тэр үед бид тухайн ААН-ийн хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хөрөнгө оруулалтын 3/1-ийг  Чингис бонд ч юмуу аль нэг бондоос өгч байсан.

ЭШЛЭЛ 3

Хөгжлийн банкны асуудал эхэлсэн цагаас хойш намайг ямар нэг зүйлд оруулах гэж үзлээ. Надад зээл авсан, өгсөн, ямар нэг зүйл зохион байгуулсан зүйл ерөөсөө байхгүй.

ЭШЛЭЛ 4

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Кью Эс Си ХХК-д Н.Алтанхуяг Чингис бондын мөнгөнөөс өгсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн компанид 2014 оны арванхоёрдугаар сард зээл олгосон. Харин намайг 2014 оны арваннэгдүгээр сарын 05-нд огцруулчхаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед олгосон.

ЭШЛЭЛ 5

Би үнэнийг хэлнэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр гараагүй байхад Хөгжлийн банкны ТУЗ, зээлийн хороо нь зээл өгч болно гэдэг шийдвэр гаргасан учиртай ийм зээл юм билээ.

ЭШЛЭЛ 6

Хулгайч дээрэмчид хождог юм шүү. Үүнийг улс төржүүлж болохгүй, энэ бол намын асуудал биш шүү.

ЭШЛЭЛ 7

Кью Эс Си ХХК-д Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эдийн засгийн концессын гэрээ байгуулсан нь үнэн. Гэтэл үүнээс өмнөх үйл явдалууд хэрхэн өрнөсөн тухай ярихгүй байгаа юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангын үйлдвэр болгох тухай хамгийн анхны тогтоол 2008 онд гарсан. Үүнээс хойш над дээр ирэх хүртэл зургаан жилийн хугацаанд үе үеийн засгийн газар арга хэмжээ авсан.

ЭШЛЭЛ 8

2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд гарсан тогтоолоор “..Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөж, техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авахыг үүрэг болгосугай” гэсэн тогтоол байгаа юм. Энэ үеийн Ерөнхий сайд нь С.Баяр, салбарын сайд нь Б.Наранхүү байсан.

ЭШЛЭЛ 9

Энэхүү тогтоолын хүрээнд юу хийсэн бэ гэвэл. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Кью Эс Си ХХК хооронд 2010 онд байгуулсан гэрээ юм. Үүгээр уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах нь зүйтэй. Иймд шаардлагатай дэд бүтцийг байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Ингээд 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

ЭШЛЭЛ 10

2012 онд Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод Кью эс си ХХК хооронд 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн гэсэн тогтоолыг гаргасан.

ЭШЛЭЛ 11

Харин 2013 онд, Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тус компани нь "2010-2012 оны хооронд нийт 81.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн" гэсэн дүгнэлт гаргажээ.

ЭШЛЭЛ 12

Үүгээр өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг буруутгах гэсэнгүй. Тэд үйлдвэрийг сайжруулахын төлөө хийсэн.

ЭШЛЭЛ 13

Энэ үйл ажиллагаа бидний үед ирэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг концессын гэрээ болгоё гэдэг байдлаар ирсэн

ЭШЛЭЛ 14

Үүнийг концессын гэрээ рүү хувиргахдаа тухайн үеийн Эдийн засгийн сайд Н.Батбаяр концессын гэрээ байгуулах дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг үндэслэж Засгийн газрын зүгээс гэрээ байгуулах эрхийг Н.Батбаярт олгосугай гэсэн тогтоол гаргасан.

ЭШЛЭЛ 15

Манай Засгийн газар дээр концессын гэрээг нарийвчилж яриагүй, Эдийн засгийн сайд нь гэрээгээ байгуулаад явах нь зүйтэй гэсэн "эрх өгсөн төдий".

ЭШЛЭЛ 16

Уг эрхийн дагуу 2014 оны дөрөвдүгээр сард Н.Батбаяр сайд, Кью Эс Си ХХК хооронд байгуулсан концессын гэрээ байгуулсан. BOT  буюу Монголоор Барих, Ашиглах, Шилжүүлэх гэсэн утгатай гэрээ.

ЭШЛЭЛ 17

Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн компани,  хувийн хэвшлийн компани хоорондоо тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтын хүрээнд хамтарч ажиллаад үр ашгаа авсны дараагаар гэрээний хугацаа дуусгавар болоход төрд эргээд өгнө гэсэн үг.

ЭШЛЭЛ 18

Хэрэв энэ гэрээний дагуу явсан бол ямар ч асуудалгүй байх байсан. Гэтэл манай  Засгийг газрын үед гаргасан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг хоёр жилийн дараа буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өөрчилсөн байгаа юм.

ЭШЛЭЛ 19

Энэ бол хамгийн ноцтой өөрчлөлт. Дээрх гэрээгээр бол үйлдвэрээ бариад, ашиглаад, шилжүүлэх ёстой байтал, "ашиглах" гэдгийг хасчихсан.

ЭШЛЭЛ 20

Дараагийн өөрчлөлт нь "төсвөөс хөрөнгө оруулах шаардлагагүй" гэж байсныг "төсвөөс хөрөнгө оруулах шаардлагатай эсэхийг судалж үзнэ" гэж өөрчилсөн. Үүнээс болж Монголын төрд хохирол учраад байна.

ЭШЛЭЛ 21

Би УИХ дээр Монголын нийгэм болохгүй байна, ард түмний амьдрал амьжиргааг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдэг дээр байнга хэлдэг. Үхээнц дорой, үлгэн салган байхыг дандаа эсэргүүцдэг. Төрийн мөнгө салаагаар урсаж байгааг УИХ дээр байнга хэлдэг. Энэ маань тэдний дургүйг хүргэдэг юм шиг байгаа юм.

ЭШЛЭЛ 22

Намайг тэргүүн шадар сайд байх үеэс буюу 2008 оноос эхлээд 10 орчим жил шалгаж байна. Үнэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан нь үнэн байсан бол гараад ирэх байсан.

ЭШЛЭЛ 23

Намайг огцруулж байгаад Кью эс си ХХК-д зээл өгсөн байсан. Манай үед энэ зээл олгоно гэж яригдаагүй. Өөрөө хөрөнгөө гаргаад юмаа хийнэ гэж байсан.  Зээл өгөх ч үгүй байх байсан.

ЭШЛЭЛ 24

МАН байна уу, аль ч нам байна хамаагүй эхлээд хулгайчдын асуудлыг шийдмээр байна. Энэ бол тоглоом биш.

image

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлэлд дурьдсан онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (192.82.70.173)
    Алтанхуягаа өөр хүнээр наад үгээ хэлүүл
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.76.17)
    Ам ажил нь зөрсөн хударгагүй нөхөр.
    2022 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (203.217.139.240)
    Таалагддаггүй улс төрч
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.228.131.114)
    Энэ нэг орон гаран юм өндийн сэхэж байсан улс орныг 2 жил дотор самарч сааж доройтуулж одоогийн бүх хүндэрлийн эхийг тавьчихаад одоо худлаа уран донгодохоо боль. Энэ маанагийг сонгосон т1-үүд нь эргүүлэн яаралтай татаа.
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.88.184)
    Hiisen yumtai heleh unetei baina gedeg ni helnii ch umnu nuur bardam bna gesen. Hurelbaatar graig harahaar hunii muug olj haraad uursdiinhee hiisen bulhaig daraad haragdaad baigaa yum.
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.75.94)
    Булхай ил гараад өмчүүдийг хураагаад эхлэх хуцаж эхлэх шив. Монголын дайсан бол АН МАН дотор шургалсан хөгшин төгцөгнүүд шүү. Тэдний хөрөнгийг хурааж гэр бүлээр нь цөллөгт явуул.
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.75.94)
    Булхай ил гараад өмчүүдийг хураагаад эхлэх хуцаж эхлэх шив. Монголын дайсан бол АН МАН дотор шургалсан хөгшин төгцөгнүүд шүү. Тэдний хөрөнгийг хурааж гэр бүлээр нь цөллөгт явуул.
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Иргэд (192.82.72.57)
    ТОСК ыг Гантулга болон олон хүмүүстэй нийлж Хөгжлийн банкны зээлээр дампууруулчаад дуугай бай өвгөн хулгайч минь!!!
    2022 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.41.24)
    Сахал Эрдэнэбилигийн ард Элбэгээ Мие хоёрл байгаа шүү дээ.
    2022 оны 04 сарын 14 | Хариулах
  • Иргэн (64.119.18.223)
    Өөрөө ЁС байхдаа сайн болоод огцорсон юмуу,хүн муулахын дүн шүгэлсэн зальт шар үнэг
    2022 оны 04 сарын 14 | Хариулах
  • Өвгөн (66.181.161.85)
    Алтанхуягаа төрөө. Битгий муу Хэлж бай чи төрд ажиллахдаа Юу хийсэн. Вэ одоо боль Чамайг ард түмэн хэн бэ гэдгийг Мэднэ дэмий орилхоо боль
    2022 оны 04 сарын 14 | Хариулах
  • Х.Баттулга нь байнөө (202.9.47.38)
    бидний үр хүүхдүүд төлчихнөө гээд баахан мөнгө зээлээд л байсан хүн дээ
    2022 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.250)
    Над шиг гялалзтал идээд уугаад дуусгаад өг гэж хэлэхнээ ёстой ерөнхий сайд байхдаа ч хусаж өгсөн хүн шүү мундаг хулгайч нүүр ам бол ёстой хувирна гэж байхгүй нөхөр шүү хахаха
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.85)
    Ичдэггүй худалч хүндээ. Хамгийн бүтэл муутай засгийг газар байсандаа.
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.163)
    Ургамалцэцэгээ баваад л сууж байхгүй төрийн өмнөөс зээл авч хувьдаа цохиод сүүлдээ шоронд суух болж байна. Бидний авсан зээлийг хойч үе төлнө биз гэж хэнэгч үгүй хэлж байсан новш. Монголын ард түмний үр хүүхдүүд энэ муугийн зээлийг төлөх ёстой юм гэнэ.
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Өвгөн (49.0.178.142)
    Хулгайч: Хулгайчийг бариарай гэдгийг сануулаад байна.
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.190.247)
    Delhin edin zasgin baidal togtvortoi baihad Mongol Ulsig elgeer ni hevtyylsen hyn bol Altanhuyag. Odoo neg ih syrhi uhaantai tsarailaad hudlaa yariad yahav. Mongol Ulsin ysrengyi hogjlig zogsooj hurimtluulsan horongig ah dyy hamaatan sadantaigaa idsen hyn bol Altanhuyag monoos mon
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      66.181.190.247 д Ям нүүрээ харуулахгүй бол худал хэлээд байж болно гэж бодож байна уу .2008-2012 оны хооронд МАН аль боломжтой гэсэн комданиас зээл авч тараагаад идээд уугаад дуусгасан даа . Тэр үед дэлхий нийтээр хямарчихсан уул уурхай ,түүхий эдийн үнэ хамгийн доод түвшинд байсныг харинч Алтан хуяг АН аваад гарсан даа .Нүүрсээ ХЯТАДЫН ЧЕЛКО КОМПАНИД БАРЬЦААЛЧИХСАН ТЭНДЭЭС 1 ЦЕНТ ОРЖ ИРДЭГГҮЙ 2017 ОН ХҮРГЭЖ БАЙСАН
      2022 оны 04 сарын 13
  • Notor (202.126.90.96)
    Ene sandarchihahsan bna
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.84.68)
    Би ямагт Алтанхуягийг дэмжиж байгаа.Үнэн үг хэлдэг гэж боддог.Гагцхүү ганцаардуулах,сүрдүүлэх ,хийж буй ажлыг нь ач тусгүй болгох оролдлого их байсан байхаа!.Элбэгдоржийн явуулага л яваад байна уу үгүй юу.
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.95)
    Яг үнэн хэлжээ үнэхээр тийм шүү дэмжэж бна
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • иргэн (192.82.91.202)
    Худалч, хуурамч хүн.
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.94.237)
    Алтанхуягыг үргэлж дэмждэг ...
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
    • Би лав дэмждэг хулгайч гэвэл бүгд л хулгайч байх шүү
      2022 оны 04 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК