Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Чех

2022-4-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Чех улс нь (хуучнаар Бохеми) 78,871 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Европ тивийн төв хэсэгт байрлалтай далайд гарцгүй орон. Улсынхаа урд хэсгээр Австри улстай, баруун талаар Герман улстай, зүүн хойд талаар Польш улстай, зүүн урд талаар Словак улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл хотыг нь Праг гэдэг.

БАРИМТ 2

Чех улсын нийт хүн ам нь 10.7 сая бөгөөд тэдний 47.8 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй бол 11.7 хувь нь христийн шашинтай. Энэ нь чехчүүдийг бурханд хамгийн бага итгэдэг үндэстнүүдийн нэг гэдгийг илтгэнэ. 2021 онд Чех улсын хүн амын тооллогын үр дүнд тэдний 57.3 хувь нь өөрсдийгөө чех үндэстэн гэж хариулсан бол 31.6 хувь нь ямар нэгэн хариулт өгөөгүй (магадгүй гарал угсаагаа тодорхой мэдэхгүй). 

БАРИМТ 3

Есдүгээр зууны сүүлчээр тухайн үеийн Их Моравийн дор Чехийн гүнт улс анх байгуулагдсан. Тус улс нь 1002 онд Ариун Ромын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон улс гэж албан ёсоор зөвшөөрөгдөж 1198 онд хаант улс болсон. Маш олон удаагийн дайн тулаан болон улс төрийн үймээн самууны үр дүнд 1806 онд Ариун эзэнт гүрэн нуран унаж Чех улс Австрийн эзэнт гүрний мэдэлд орсон.

БАРИМТ 4

19 дүгээр зуунд Чех улсад аж үйлдвэрлэлийн салбар ихээр хөгжсөн бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны дараа Австри-Унгар улсууд бутарсны үндсэн дээр чехчүүд анхны Чехословак улсыг 1918 онд байгуулсан. Тус улс нь 1918-1939 буюу дайн хоорондын цаг үед Төв болон Зүүн Европын цор ганц парламентын засаглалтай ардчилсан улс байсан.

БАРИМТ 5

1938 оны Мюнхений гэрээний дараа Нацист Герман, Чех улсын газар нутагт өөрсдийн эрх мэдлийг тогтоон удирдаж эхэлсэн. Гэхдээ 1945 онд Чехословак улс дахин сэргэж, 1948 оны бослогын дараа Зүүн блокийн коммунист орон болсон. Засгийн газрыг болон эдийн засгийг эрх чөлөөт болгох оролдлого 1968 онд Зөвлөлт Холбоот улс Праг хот руу довтолсноор зогссон.

БАРИМТ 6

Гэсэн хэдий ч 1989 оны 11 дүгээр сард өрнөсөн “Хилэнт хувьсгал” тус улсын коммунист дэглэмийг халсан ба 1993 оны нэгдүгээр сарын 1-нд Чехословак улс татан буугдаж бүрэлдэхүүн хэсгүүд нь Чех, Словакийн тусгаар улсуудад хуваагдан шилжсэн. Өдгөө Чех улс нь парламентын засаглалтай, эдийн засгийн орлого ихтэй, өндөр хөгжилтэй орон болсон.

БАРИМТ 7

Чех улс НҮБ-ын тэгш бус байдлыг зохицуулсан хүний хөгжлийн хувиараа дэлхийд 12-аар байранд, дэлхийн банкны хүний хөрөнгийн индексээр дэлхийд 24-ээр байранд тус тус жагсдаг. Мөн тэд дэлхийн хамгийн аюулгүй орнуудын жагсаалтын есдүгээр байранд хамгийн ардчилсан засаглалтай орнуудын 31-ээр байранд бичигддэг.

БАРИМТ 8

Чех улс НАТО, НҮБ, Европын холбоо, Европын консул, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага гэх зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн. Мөн тэд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 27-аар байранд жагсдаг ба тус улсын их дээд сургуулиуд нь үнэ төлбөргүйгээс гадна эрүүл мэндийн салбар нь маш чадварлаг.

БАРИМТ 9

Чех улсын албан ёсны хэл нь чех хэл бол мөнгөн тэмдэгт нь “Чех крон”. Өнөөдрийн байдлаар 22.6 чех крон нэг ам.доллартай тэнцэж байна, Чех хэл нь албан ёсны болон албан бус гэх хоёр төрөл байдаг ба чехчүүд эх хэлээр нь тааруухан ярьж буй гадаадын иргэдийг маш ихээр дэмжиж зааж зөвлөдөг. Мөн төрөлх хэл нь англи хүмүүсийн хувьд чех хэлийг сурна гэдэг туйлын хэцүү.

БАРИМТ 10

Чех улсын гараар чимэглэгдсэн үзэсгэлэнт болор болон шилнүүд олон улсад нэлээд алдартай. Тус улсад 993 онд шар айраг байсан гэх нотолгоо байдаг ба Чех улс нэг хүний хэрэглэдэг шар айргийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Мөн тус улсад хэд хэдэн шар айргийн баярууд жил бүр зохиогддог.

БАРИМТ 11

Праг бол Европ тивийн хамгийн царайлаг хот. 18 дугаар зуунаас хойш 700 гаруй өрөөтэй Прагийн цамхаг нь Европ тивдээ хамгийн том. Чехчүүдийн чөлөөт цагаараа хийх хамгийн дуртай зүйлсийн нэг бол мөөг түүх. Намрын улиралд чехийн ой модод хүмүүсийн хөлд дарагддаг. Тэд гэр бүлээрээ мөөг түүдэг бөгөөд хүүхдүүддээ хортой болон хоргүй мөөгнүүдийг хэрхэн ялгах аргыг зааж өгдөг.

БАРИМТ 12

Хэрэв та байгальд дурлагч бол Чех улсаар зочлоод үзээрэй. Тус улсад нийт 25 хамгаалагдсан бүс нутаг байдаг ба дөрвөн үндэсний парк бий. Мөн тус улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт 12 түүхийн дурсгалт газар байгаа. Тэдний ихэнх нь цамхаг, гүүр, цайз зэргүүд байдаг.

БАРИМТ 13

Чех улс цайз, цамхгийн дэлхийн нийслэл гэх хоч нэртэй бөгөөд тус улсад 2,000 гаруй цайз болон тэдний балгас байгаа. Тэдгээр түүхийн дурсгалт газрууд нь гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Үүнтэй холбоотойгоор Чех улсын эдийн засгийг бүрдүүлэгч салбарууд дундаас хамгийн их хувийг нь аялал жуулчлалын салбар эзэмшдэг.

БАРИМТ 14

Чех улсын зохион бүтээгчид хэд хэдэн чухал бүтээлүүдийг хүн төрөлхтөнтэй танилцуулсан тэдгээрээс дурдвал хөлөг онгоцны шураг сэнс, орчин үеийн луужин, ёотон, гэрэл зургийн сийлбэр, зөөлөн линз, нуман гэрэл гэх мэтээр үргэлжилнэ. Мөн анхны гоо сайхны мэс заслыг 1927 онд Чех улсын иргэд болох Франтесек Буриан, Арнольд Жирасек нар хийж гүйцэтгэсэн.

БАРИМТ 15

Тус улсад албан ёсны үндэсний хоол гэж байхгүй. Гэхдээ Чехийн алдартай хоолнуудын жагсаалтад Вепрё Кнедло Зело, чанасан байцай болон банштай шарсан гахайн мах, даршилсан байцайгаар хийдэг Брамбораки буюу төмстэй хуушуур зэрэг багтдаг. Мөн чехчүүд зул сарын баяраар “Печена качна” гэх хоолыг шарсан нугасны махыг улаан байцай, банш, төмс, талх зэргүүдтэй хольж бэлтгэдэг. Тэдний хамгийн дуртай мах бол үхрийн мах.

БАРИМТ 16

Анар чулуу Чех улсад нэлээд элбэг. Та уг чулууг болон чулуугаар хийгдсэн үнэт эдлэлүүдийг тус улсын хаанаас ч худалдан авах боломжтой. Чех улс Европын холбооны орнуудыг дундаа нэг хүнд оногдох эмнэлгийн орны тоогоороо тэргүүлдэг. Гэвч тэд хорт хавдартай хамааралтай үхлийн тоогоор Европын холбооны бүх улсыг мөн тэргүүлдэг.

БАРИМТ 17

Чех улс бол дэлхийн хамгийн хурдан интернеттэй арван улсын нэг. Тус улс нь нийт 46 нисэх онгоцны буудалтай бөгөөд тэдний зургаа нь олон улсын нислэг үйлддэг. 2007 оны арван хоёрдугаар сарын 21-нд Чех улс руу Европын холбооны орнуудын визатай иргэд бүрэн зорчих боломжтой болсон. Мөн Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Кода Авто” компани Чех улсад байрладаг.

БАРИМТ 18

Чех улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон мөсөн хоккей. Чехчүүдийн хамгийн ихээр шимтэн шигшээ багаа дэмжин үздэг спорт нь мөсөн хоккей бөгөөд Чехийн үндэсний хоккейн эрэгтэй шигшээ баг 1998 оны олимпд түрүүлж байснаас гадна ДАШТ-д 12 удаа түрүүлж байсан амжилттай.

БАРИМТ 19

Харин Чехийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд ДАШТ-д есөн удаа оролцож 1934 болон 1962 онуудад хоёрдугаар байр эзэлж, 1976 оны ЕАШТ-д түрүүлж байсан удаатай. Одоо цагийн хамгийн шилдэг чех тоглогч бол Германы Байер Леверкусен клубын довтлогч Патрик Шик юм. Харин бүх цаг үеийн шилдгүүд нь домогт хаалгач Петр Чех болон хагас хамгаалагч Павел Недвед нар билээ.

БАРИМТ 20

Чехийн баг тамирчид зуны олимпоос 15, өвлийн олимпоос есөн алтан медалиудыг хүртсэн. Бидний хамгийн сайн мэдэх Чех тамирчдын нэг бол 2016 болон 2020 оны олимпын алтан медальт, дэлхийн хошой аварга “Чехийн аварга загас” хочит жүдо бөхийн домог Лукаш Крпалек билээ. Тэрбээр олимпын хошой аварга болохдоо хоёр өөр жингүүдэд түрүүлж байсан нэгэн.

БАРИМТ 21

Чех улсын төрийн далбаа нь цэнхэр, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Уг далбаа  Чехословакийн төрийн далбаанаас санаа авсан. Улаан өнгө нь эр зориг болон дайны хүнд хэцүү цаг үеийг, цагаан өнгө нь энх тайван болон шударга ёсыг, цэнхэр өнгө нь үнэнч байдлыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 22

Праг хот дахь хамгийн нарийн гудамж 50 сантиметрийн өргөнтэй ба 10 метр үргэлжилдэг. Праг хотын олон хоч нэрсээс дурдвал “Хурц үзүүрт хот” (хурц үзүүртэй өндөр барилгуудтай холбоотой), “100 цамхгийн хот”, “Алтан хот” (барилгын дээврүүд шөнийн цагт алтан шаргал өнгөөр гэрэлтдэг), “Европын зүрх” гэх зэргээр үргэлжилнэ.

БАРИМТ 23

Дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох 1348 онд байгуулагдсан Прагийн Чарлес их сургууль Чех улсад байдаг. Уг сургууль нь Зүүн Европтоо сурлагын чанараараа тэргүүлдэг. Чех улсын иргэд дор хаяж есөн жилийн турш сургуульд сурч боловсрол эзэмших ёстой бөгөөд их сургуульд үнэгүй сурах боломжтой.

БАРИМТ 24

Хүний цусыг хамгийн анх дөрвөн бүлэгт ангилж цус сэлбэх үйл явцыг илүү хялбар мөн найдвартай болгосон ачтан бол Ян Янский гэх Чехийн мэдрэлийн эмч. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 1,603 метрийн өндөрт оршдог Снезка уул бөгөөд Чех улсад нэг ч идэвхтэй галт уул байхгүй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар та бидний сайн мэдэх Чех улсыг онцолж байна. Та бүхэн Чех улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 38 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    8 цаг 49 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 19 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 37 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 41 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    10 цаг 53 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 12 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 44 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    11 цаг 44 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    11 цаг 53 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 28 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 36 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 17 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 56 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 23 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    15 цаг 44 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 19 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 25 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    16 цаг 50 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК